Almanac history of Mongolia
Хүн төрөлхтний түүхнээ универсал түүх бичлэгийн аргыг бүтээж үлдээсэн хэмээн үнэлэгддэг монголчууд бидний түүх өөрөө ээдрээ адармаатай замыг туулсан юм.

1990-ээд оноос монголчуудад үзэл суртлаас хамаарахгүй, бусдаас хараат биш оршин тогтнох боломж бүрдсэн нь эх түүхээ шинээр харах үүд хаалгыг нээсэн билээ. 1996 онд гарсан Баабарын ХХ зууны Монгол: нүүдэл суудал бол ийм боломжийн үүдийг нээж, салхийг хагалсан томоохон бүтээл байлаа. Чухам эл бүтээлийн шинэтгэсэн, илүү товч, зурагжуулалт давамгайлсан, бүх насны уншигчид танилцахад хялбар болгон энэ бүтээлийг англи хэлээр хэвлэж гаргаж байна. Түүхийг өөрчлөх, үзэл сурталжуулахаас илүүтэй үзэл сурталжсан түүхийг “цэвэрлэн” уг үндсийг сэргээх үлэмж бэрх, цаг хугацаа зарсан ажил гэдэг.
Нүүдэл суудал: Монгол, Монголчууд, Монгол орон хэмээх энэхүү түүхийн альманах нь сүүлийн хориод жилд үнэн мөнөөрөө сэргээгдэн, үзэл сурталжсан хандлагаасаа салж буй бид бүхний түүхийн стандарт товчоон юм.
1. Чөлөөт худалдаа
Чөлөөт худалдааг дэмжиж, эхлүүлж, буй болгосон эзэн нь монголчууд юм. Тэд асар их цус урсгаж, түймэрдсэн дэлхий дээрээ эгшин зуун энх тайван тогтоон эргэж сэргээх ажлыг удирдан, үндэстэн хооронд чөлөөт худалдаа явуулах болжээ. Орчин үеийн чөлөөт эдийн засгийн онолчдын тэргүүлэгч нарын нэг Боаз Либертаринизм хэмээх хүлээн зөвшөөрөгдсөн алдартай зохиолдоо монголчуудыг чөлөөт худалдааг санаачлагчид хэмээн бичжээ. Чөлөөт худалдаа муу муухай юмны эх үүсвэр биш, харин хөгжил цэцэглэлийн сурвалж юм гэдгийг тэр цагаас хүн төрөлхтөн ойлгож эхэлсэн. Худалдааг хөхиүлэн, худалдаачны алдрыг бишрэн дуулсан Мянга нэгэн шөнийн үлгэр чухам монголчуудаас хойш бичигдсэн нь хүн төрөлхтний сэтгэлгээнд өөрчлөлт орсон хэрэг. Монголчуудаас хойш 500 жилийн дараа Шотландын аугаа эрдэмтэн Адам Смит алдарт Үндэсний баялаг бүтээлээ туурвиж чухам чөлөөт худалдаа л хүн төрөлхтний хөгжил цэцэглэлийн уг сурвалж юм гэсэн шинжлэх ухааны суут нээлтээ хийжээ.
2. Мэдээлэл дамжуулалт
Өгөдэй хаан алдарт эцгээс хойш бүтээсэн дөрвөн том үйлсийнхээ нэгэнд морин өртөө байгуулснаа хэлсэн байдаг. Хүний түүхэнд тохиож байгаагүй асар уудам газар нутгийг нэгэн захиргаанд оруулсан монголчууд нэгдсэн удирдлагыг хангахын тулд мэдээлэл асар хурдтай тархаж, гэдрэг холбоогоор эргэж ирж байхын ач холбогдлыг ойлгосон төдийгүй үүнийг анх удаа хэрэгжүүлжээ. 1996 онд Вашингтон пост сонин Чингис хааны нэрийг мянганы хүнээр нэр дэвшүүлэхдээ чухам энэ морин өртөөний шуурхай мэдээлэл дамжуулалтыг орчин үеийн интернэтийн өвөг эцэг гэж нэрлэсэн байдаг.
Чингисийнхний аян дайны амжилтын нэг эх сурвалж нь чухам энэ шуурхай мэдээлэл дамжуулалтанд байлаа. Мэдээлэл дамжуулалтын ач холбогдол, түүнийг хэрэгжүүлэх технологийг тэр үеийн ертөнц ойлгодоггүй, мэддэггүй байсан юм. Орчин үеийн ертөнцийн хөгжил дэвшлийн суурь ойлголт нь өдгөө чухам энэ мэдээллийн технологид байгаа билээ.
3. Нийгмийн хамгааллын сан
Өгөдэй хаан өөрийн бүтээсэн сайн үйлсдээ өнчин ядуусыг тэтгэх төрийн сан байгуулснаа дурьдсан байдаг. Тэрээр ийм сан байгуулснаар нийгмийн үгүйрсэн, дордсон хэсгийнхэнд адуу мал тасалж өгөн дахин хөл дээрээ босоход нь төрөөс харж үздэг системийг анх буй болгосон юм. Түүнээс даруй 500 жилийн хожим пруссчүүд, тодорхой хэлбэл Бисмарк анх нийгмийн ядуу хэсгийг тэтгэх төрийн санг байгуулсан байдаг. Хэдийгээр үүнийг өдгөө үр хүүхдээ харж үзэх патриархиал үзэл санаанаас үүссэн гэж үздэг авч, юутай ч нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах төрийн сангүй нэгээхэн ч улс орон үгүй. Энэ арга хэмжээ нь нийгмийн хуваарилалтыг илүү шударга болгоход бага ч гэсэн тус болдог, нийгмийн тодорхой хэсэгт дахин боломж гаргаж өгдөг, төрөөс зохицуулан нийгмийн ядарч зүдэрч яваа хэсгээ чигт нь хаячихалгүй татаж авдаг олон том ач холбогдолтой юм.
4. Шашны хүлцэл
Хархорумд очсон Вилъям дэ Рүбрүк гэлэн Лал, Будда, Христос, Бумбын шашнынхан зэрэгцэн суугаад хорвоогийн мөн чанар, гарал үүслийн тухай ном хаялцахыг өөрийн нүдээр үзжээ. Ном хаялцааныг их хаан Мөнх зохион байгуулсан аж.
Хүн төрөлхтний иргэншсэн шашин болгон бусдыг үл зөвшөөрөн, үл хүлцэл агуулдаг байлаа. Харин Төв Азийн нүүдэлчид угаасаа бүх шашныг зэрэгцэн амгалан оршихыг хачирхдаггүйгээр барахгүй угаасаа ийм байх ёстой гэсэн үзэлтэй байлаа. Шар тэнгисээс Хар тэнгисийн хооронд хүн болгон даган мөрдөж байх ёстой Их засаг хуулинд “Аливаа шашин суртахууныг хүндэтгэмүй. Гэвч ямар нэг шашин онц эрхийг эдэлж үл болно” гэсэн заалт орсон байжээ. Үүнээс 500 жилийн дараа АНУ-ын Үндсэн хуулинд анх удаа энэ санаа тусан хуульчлагдсан байдаг. Шашны чөлөөт байдлыг дэмжихийн зэрэгцээ төрөөс аль нэг шашныг нь илүүтэйд үзэхгүй гэсэн энэ санаанд аугаа их философи агуулагдаж байгаа юм.
Их Монгол улсын Pax Mongolica бодлого нь Евроазийн уудам нутагт үр дүнтэй хэрэгжсэнээр тэд бараг л даяаршсан гэж нэрлэж болохуйц гүрэн байгуулсан. Энэ нь несториан ба католик гэсэн христианизм, тантрын болон их хөлгөний буддизм, мөн лал, бумба зэрэг өрсөлдөгч шашнуудын элч төлөөлөгчдөд гайхалтай өргөн бололцоо олгосон юм.
5. Цэргийн зохион байгуулалт
Галт зэвсэг буй болохоос өмнөх цэргийн зохион байгуулалт, менежментийн хамгийн шилдэг бүтцийг Төв Азийн нүүдэлчид бодож олжээ. Аравтын систем гэгддэг энэ зохион байгуулалт нь ган төмөр мэт сахилга батыг буй болгодгоос гадна хариуцлагын маш үр дүнтэй тогтоц юм. Арван цэргийг аравтын дарга толгойгоороо хариуцна, аравтад багтаж буй цэргүүд биенийхээ өмнөөс хариуцлага хүлээнэ. Арван аравтыг зуут, арван зуут мянгат, арван мянгат түмт болон зохион байгуулагдах ба армийг командлагч эцсийн бүлэгт хэдхэн түмтийн даргаар дамжуулан бүх хүчнийг шуурхай шалмаг, үр дүнтэй удирдаж болно.
Аравтууд болон зуутууд хөнгөн морин цэрэг, хүнд морин цэрэг, толгой сэргийлэх гэх мэтээр үүрэг функцээрээ ялгагдах учир тухайн нэгжийн гүйцэтгэх ёстой үүрэг эхнээсээ тов тодорхой. Цэргийн энэхүү аравтын систем чухам Чингис хааны үед хамгийн төгөлдөр хэлбэрээ олсон гэж үздэг. Хэдэн зуун мянган цэргийг аян дайны үед түргэн шуурхай хооллох, хувцаслах менежмент энэхүү системээс өөрөөс нь урган гарчээ. Үүрэг функц, шаталсан хэлбэр, сахилга бат зэргийн хувьд энэ систем нь гагцхүү цэрэг дайны төдийгүй ерөөс нийгэм, эдийн засгийн бусад хэлбэрт хэрэглэгдэх болсон шалгарсан менежмент юм.
6. Универсаль түүх бичлэг
Түүх бичлэгт эргэлт хийж универсаль цадиг болсон анхны бүтээлийг Персийн их эрдэмтэн Рашид ад Динийн Судрын чуулга гэж үздэг. Үүнээс өмнө түүх бичлэг нь нэг талаас маш хязгаарлагдмал газар орон зайг хамарсан, нөгөө талаас зөвхөн хроник шинжтэй байжээ. Харин Судрын чуулга бол тухайн үедээ хүн төрөлхтөн мэдэж байсан бүхий л газар оронг хамарснаас гадна нэг нэгнээсээ урган гарсан үйл явдлуудыг хооронд нь холбон тайлбарласан бүтээл байлаа. Энэ шилээвэр бүтээлийг Монголын хаад захиалж хийлгэсэн юм. Үүнээс гадна бичсэн эзэн нь тодроогүй Монголын нууц товчоо, Жүвэйнийн Дэлхийг байлдан дагуулагчид зэрэг бүтээлүүд нь мөн л түүх бичлэгийн универсаль шинжийг агуулсан байдаг. Үүнээс хойш Өрнө, Дорно аль алинд нь түүх бичлэгт өмнөхөөс тэс өөрөөр хандах болжээ.
7. Амьтны стиль
Дүрслэх урлагт “амьтны стиль” гэсэн тусгай чиглэл, сургууль, арга барил бий. Чоно, гөрөөс, буга, морь болоод үлгэр домгийн амьтдыг урлагийн нүдээр харвал хачин гоё, уран сэтгэмжтэй болгон зурж, барьдаг энэхүү гайхамшигт санааг анх Төв Азийн нүүдэлчид бодож олжээ. Дүрслэх урлагт орж ирсэн нэн эртний урсгалын нэгийн хувьд амьтны стиль нь дэлхийн урлагийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Орчин үеийн модерн урлагт амжилттай ашиглаж болох уран гоё амьтны дүрс хиргисүүр булшнаас эхлээд буган хөшөөгөөр дамжин одоо үед ч ардын гар урлаачдын бүтээл, айлын авдар саван дээр байсаар байгаа билээ.
8. Адууны соёл
Одоогоос 8-10 мянган жилийн өмнө Төв Азийн нүүдэлчид тарпан хэмээх зэрлэг адууг гэршүүлжээ. Ингэхээр морь бол хүний иргэншлийн бүх түүхийн турш хүнтэй хамт урагшилсан байна. Эртний Перс, Герегт морь ховор зүйлийн нэг байсан бол Төв Азийн нүүдэлчдийн хувьд хүн болгонд хэд хэд ноогдохуйц олон тоотой байжээ. Нүүдэлчдийн жижиг морь нь хагас зэрлэг, өвс тэжээлээ өөрөө олж идэх чадвартай, байгалийн эрс тэс нөхцөлд гайхалтай тэсвэртэй учраас хэдэн мянган жилийн турш сайн нөхөр нь болж байсан юм.
Нүүдэлчдэд чухам адуунаас улбаалан буй болсон бүхэл бүтэн соёл бий. Хожим бүхий л хүн төрөлхтөн дуртайяа өөриймшүүлэн авч хэрэглэсэн дөрөө, өмд бол адууны соёлоос улбаалан буй болсон нүүдэлчдийн бүтээл юм. Дөрөөнөөсөө хоёр шургааг чирэн, түүнээ хооронд нь холбосон морин чарга бол алс газар аялан явахад асар хялбар дөт зүйл болой. Адууг зөвхөн уналганд хэрэглээд зогсохгүй аж ахуйд ашиглана. Гүүний сүүг исгэн айраг хэмээх бага зэргийн алькохолтой ундаа гарган авсан нь оригиналь хүнс байлаа.
9. Нефть
АНУ-ын Сансар судлалын музейд орчин үеийн хөдөлгүүрт технологийн амин сүнс болсон газрын тосыг хүний хэрэгцээнд анх ашиглагчид нь монголчууд хэмээн бичсэн нь бий. XIX зууны эцсээр Рокфеллер газрын тос олзворлон керосин хийхээс өмнө энэхүү өдгөө “хар алт” гэх болсон баялгийг хүн төрөлхтөн хэрэглэж мэддэггүй байв. Амархан шатах увидастай энэ олдворыг монголчууд анх дайн байлдаанд хэрэглэх болжээ. Хэрэм хана давуулан шидэж түймэр тавих ёстой зүйлээ газрын тосоор норговол хялбар шатахаас гадна удаан асах аж.
10. Дипломат халдашгүй ёс
Их Монгол улсын үед мэдээ дамжуулах хааны элч төлөөлөгчдөд зэрэглэл тогтоон алтан, мөнгөн пайз олгож халдашгүй байдлын баталгаа гаргаж өгч байжээ. Энэ нь одоогийн олон улсын зочид төлөлөгчдийн халдашгүй дархан эрх, харилцан хүндлэл бүхий дипломат ёсны эх суурь болсон юм.

НЭПКО хэвлэлийн газар
Монгол, Монголчууд, Монгол орон
түүхийн альманах
Монголчууд хүн төрөлхтөнд юу өгөв

Арнольд Тойнби