Нөхөн сонгуулиар хийх их засвар
Өнгөрдөг хавар “Орондоон орох завгүй орчилдон тэмцэлдлээ” гэгчээр юм болж байж Ерөнхийлөгчөө сонгож авсан.
Өнгөрдөг хавар “Орондоон орох завгүй орчилдон тэмцэлдлээ” гэгчээр юм болж байж Ерөнхийлөгчөө сонгож авсан. Их муухай ярьж, бичиж нэгнийгээ уйлуулаад авсан шүү. Тэрний өмнөх сонгууль бүр цусан зам татуулж дайны байдалд хүргэсэн. Хөвсгөлд болдог нөхөнгөөр луйвар цагаандаа гарч “мөнгөн бороо” орж байлаа.
Одоо хотын төв хэсэг, Хайлааст, Чингэлтэй орчмын иргэд нөхөн сонгуульд дахин оролцох “сарын аян” эхлэлээ. Намууд, бие даагчдын хийх ажлын төлөвлөгөө гарсан байх. Эхний арав хоногт аядуухан явна. Оргил хэсэгтээ орохоор тэрнийг тэгж зүхэж хараана, Сүүлийн хэд хоног үлдэхээр эргэж ноцох цаг гаргалгүй шууд шууд гүтгээд явчихана шүү. Дээр нь сонгуулийн хорооны гишүүдэд , зарим нөлөө бүхий хүмүүст өгөх авилгын ханш тогтоох, тараах хугацааг товлох, саналаа өгсөн эсэхийг нотлох аргачлалаа боловсронгүй болгох гэх мэт сонгуулийн анхны утгаасаа тэс өөр ажлууд дор бүрнээ өрнөдөг.
Эрүүл саруул ухаантай хүний ой тойнд оромгүй заваан сэдэлд хөтлөгдсөөр хамгийн их новширсон нь ялдаг буруу жишиг тогтох гээд байна. Өнөө маргаашдаа Чингэлтэйд өмнөх сонгуулиудыг бодвол харьцангүй цэвэрхэн сурталчилгаа өрнөх төлөвтэй. Тийм л байгаасай билээ. Гол өрсөлдөх намуудын нэр дэвшигчид залуу хүмүүс болохоор намтар дайчин замнал гээд байх юм байхгүй. Урьд өмнө нь сонгогдож сонгогчдоо хулхидаагүй. Харин эд нар баахан юм амлах байх. Тэр яахав. Амны бэлгээс ашдын бэлгэ эхэлдэг хойно нэгнийгээ харааснаас хамаагүй гэгээлэг. Гадуур яригдаж байгаа ярианы нэг сэдэв бол МАХН, АН хоёр тохирчихсон юм гэнээ. МАХН-ын хүн гишүүн болонгуутаа сайдын албаа сөрөг хүчиндээ бэлэглэхээр боллоо. Намууд тийм шийдвэрт хүрлээ гэнэ.
Чингэлтэй орчимд манай орны ихэнх оюунлаг хүмүүс амьдардаг. Ганц нэг траншейны хүнийг эс тооцвол эндхийнхэн мэдээлэл сайтай, өөрийн гэсэн үзэл бодол нь төлөвшсөн орчин. Чингэлтэйн иргэдийн саналыг харгалзалгүйгээр улс төрийн хүчнүүд тохироо хийж хэн хүссэнээ Их Хуралд оруулна гэвэл ёстой гонжийнжоо. Тэгэхээр энэ яриа бас нэг пиар гээч нь байж мэдэх юм.