Аадар асгах болгонд “Аавичид” бэмбэгнэдэг боллоо.
Үе үеийн Ерөнхийлөгчид уул овоо тахиж, лус савдаг аргадаж , хурмаст тэнгэр минь хурын шимээ хайрлаж, үр тариа мал сүрэг арвин байх болтугай гээд байсан.
Үе үеийн Ерөнхийлөгчид уул овоо тахиж, лус савдаг аргадаж , хурмаст тэнгэр минь хурын шимээ хайрлаж, үр тариа мал сүрэг арвин байх болтугай гээд байсан.
Бурханд хандсан хүсэлт нааштайгаар шийдэгдэж бур бур гэсэн хуртай өдрүүд байсгээд ирдэг боллоо. Хүссэн юм хүзүүгээр татаж, санасан юм салтаанд тултал үерлэнэ гэж яаж төсөөлөх вэ. Өчигдөр бороо орсон. Орсон бороо аадар болсон. Маргааш тэнгэр сайнгүй гэж ус цаг уур хэлж байна.
Байгаль цаг ууртайгаа зохицоод мянган жилээр амьдраад сурчихсан нүүдэлчин удмын монголчуудад бол энэ зэргийн бороо бол айж тэвдээд байх асуудал биш. Дэлхий дэлгэнэх цагаар дэнж дээр зуссан айлуудад “Цайран цайран бороо орох сайхан,Цавьдар морьтой хүн нааш давхих сайхан, Борооноос өмнө ирлээ гэх сайхан, Боржигон эмээлээ бариад орж ирэх сайхан”.
“Сайхан бороо” Улаанбаатарт орж ёстой баллаж байнаа. Бороо орох тутам авлигачидийн зүрх зогсохоо алдаж, нойртой хонож чадахаа байлаа. Хэдэн халтар төгрөгнөөс болж яах гэж тэнд газар олгох зөвшөөрөл өгөвөө. Өгсөн газарт буусан айлууд хэзээ үйж би хэрэгт татагдах болоо. Ганцхан жилийн өмнө засаг, засгийн газар өнө мөнх энэ хэвээр үргэлжлэх юм шиг санагдаж байсан. Авлигийг авч өгөөд болоод л байсан. Нийслэлд хүн ам олширч газар үнэд ороод тэр чиглэлийн бизнес сул мөнгөний уурхай болсон. Хувьсгалт намынхаа хүч нөөлөгөөр хүссэн бүхнээ хийж чаддаг байлаа. Хотын даргаасаа эхлээд хороон даргаа хүртэл бүгд хэмжээндээ таарсан газрын наймаанд мордож, гудамж, цэцэрлэг, гуу жалгыг хүртэл үлдээлгүй арилжаж орхисонсон. Монгол орон Богд уулын ард багтаж байгаа юм шиг л бачууруулж, шахцалдуулсаар хөл гишгэх газаргүй болтол нь наймаа луйвар хийцгээсэн.
Энэ тухай шүүмжилбэл эргүүлээд шүүхдчихдэг, энэ чигийг гомдолыг элсэнд ус асгасан юм шиг шингээчихдэг байв. Одоо аминд тулаад ирэхлээр хохирогсод буруутнаа хайж таарна. Танайхаас зөвшөөрсөн, олгосон газар чинь үерт автаад эд хөрөнгө амь наснаасаа саллаа. Өгсөнөөрөө хүний амийг та л хариуцах болно доо гэхийн цагт хэлэх үг олдохгүй .
Аадар дахиад ахиухан орвол Туулын хөндий үерт автана. Үерийн далан, хамгаалалт тэнд байхгүй. Бүгдийг нь зарчихсан. Гэтэл тэнд бүхэл бүтэн хороолол, хауснууд ярайж байгаа. Бүр өөрсдөө ч амьдарч байгаа.
Энэ тэнгэрийн орой цоорчихсон юм шиг ямар их бороо ордог юм бэ. Элбэгдоржийн бороо нь хүртэл элбэг дэлбэг байхдаа яадаг юм. Борооноос болж бор гэрүүд урсаж хөвнө. Аадар цутгах болгонд авилгачдыг илрүүлж барьж өгнө.Нийслэлийн эрхтэн дархтангууд зөвшөөрдөггүй газарт зөвшөөрөл өгч чаддаг шигээ хариуцлагаа хүлээх юм байгаа биздээ. Байгаль дэлхийн ааш аяг хүний өөрийн, баян ядуу гэж ялгахгүй хавтгайд нь шийтгэж байна. Ийн шийтгүүлэх болсоны буруутан гэвэл байгаагаар барах уу бүр нэр устайгаа дурайна. Далай тэнгисээс алс хол хуурай нутгийн ард олныг үер усны гамшигт учруулсан дайснууд бол өөр шалтаг зааж байна. Цөмөөрөө хамжаад далан босгоё, улсаас мөнгө хөрөнгө гаргая хэмээн нохойтож сууна. Тэдний авлигад авсан мөнгийг нь хураах ёстой атал дахиад л татвар маань ийшээ урсах нь. Үүнд харамсаад байх юм алга. Үерийн даланг авлигийн ханатай хамт босгож чадвал болох нь тэр.
За ямар ч гэсэн аадар орох болгонд “аавийчид” тэвддэг боллоо. Үйлийн үр лай ланчигаа хойд насандаа эдэлдэг байсан бол одоо хойтон жилээс нь нэхээд унадаг болсон байна шүү. Бурхан минь.