Миний биеийн байдал Америкийн сонгуультай холбогдох нь
За юу байцгаана? Юмгүй гэхийг нь мэдсэээр байж “юу байна” л гэдэг, тээ. Угаасаа юу байна гэхээр “юмтай” гэж хариулчуул “энэ аягүй юмтай гараа!” гээл,
Сүүлийн үед Обама, Маккэйн гэдэг 2 нэр мэдкүү бол аягүү соёл моодноос гоцронгоо алджээшд. Арай гэж хэд хоногын өмнө цээжэлсэн тулдаа мар мар гэж суулаа шүү. Тэгээ яриа суужээхнээ ерөнхийлөгчөө 583 хан хүн сонгодог гэнүү? Тэднүүс нь арай болоогүй, дахиад сар болжийж сонгодог. Өчдөр тэр 583 баагийгаа сонгосон юм байхаа.
Тэгээл өнөөдөр чих тавиал зурагтын өмнө суугаал байлаа. За одооол нөгөө Амээрк ах нар чинь сонгуулийн ирц хүрээгүй гээл хэрэлдэж гарах байхдаа. Манай 2,5 сая хүний ирц хүркүү байхад тэр 300 сая хүний ирц хүрж сонгуулиа өгнө гэдэг ч лөөлөө байнаа гээл хараад байсан, таг. За тэгүүл ядаж саналын хуудасны нэрийг дуудахдаа худлаа дуудах болуу, Обама гэдгийг Абомо гэдэгч юмуу, эсүүл бүүр яааг сайхан нэг хоёр гурав гээл саналаа тоолж суутал Лос Анжелис хотын тог тасрах, иргэн Жоон саналаа хэд хэд өгөх, Макэйн Обама 2 энд тэнд мөнгө тарааж явжаагаад бие биенээ илчлэх, сэнатар Майкл сонгуулийн хэсгийн хороог хуралдуулж шийдвэр гаргуулах, сонгуулийн ерөнхий хорооны дарга нь "за нэгэнт та сайн байна уу гэж асуусан тул би сайн гэж хариулаяаа" гэж ярьдаг л байж таараа гэж бодоол суужээнэ. Ядахнаал Обамагийн хар авгай нь харанхуй шөнөөр харагдахгүй гүүж байгаад сонгууль будилаантуулсан гэсэн зарга гармаар юм. Үгүйдээл Цагаан ордонруугаа ядаж ганц чулуу шидмээр юмдаа, тээ.
Одоо миний сонгуулийн тухай шар сонингууд дээрээс уншсан хар праактикаар Маккэйнд ерөнхийлөгч болох ганц шаанс байна! Гялс улс төр эдийн засгийн олигархуудад Оюутолгой шиг тийм толгой молгой байдаг бол тэднүүсээсээ амалжааагаад хэдэн бор төгрөг... бишээ дойлуур цуглуулаад гялс 583 баагийдаа өгөөд 12 сард өөрийнхөө төлөө саналаа өгүүлчих хэрэгтэй. Тэхэд яахын? Үсрээл луйвардсан гэж хэд хоног заргалдана биз. Гүрийгээл, чамд дэд ерөнхийлөгчөө өгий мөгий гээд ирүүт Обама “нээрээ чи ялсышүү, мөнч сайхан шудрага сонгууль болсон шүү, хамтран Амээрк улсаа хөгжүүлий гээл явчийшд. Гайлвайна. Ицсийнцэст миний энэ бичлэг Амээрк улсын сонгуульд шууд нөлөөлөөд будилаантуулаад, балиартуулаад хаячуул би хариуцлагыг нь хүлээхгүй шүү. Манай сонгуульчид л хүлээнэ. Би хар праактикаар энд өөрийн харснаа бичиж байна, Амээркийн сонгуулийн ерөнхий хороон даргаа!
Өглөө эмлэгт цусны шинжилгээ өгсөн чинь үхгэжээшд. Орилоол унасан. Эмч яасан сүртэйн гэж мэгээд. Тэкүү яадын, пэнцлийний шилээр нэг цус болчоод байхад сүртэй байхгүй яахын! Тэгснээ бас хороон даргаасаа тодорхойлт авчир гээд байгаамаа. Хорооны тамгын газраа хаана байдгыг нь би яаж мэдхийн? Засаг даргаа ч таникүшдээ. Уууг нь 7 жил амьдарсан газар маань юмсан. Ер нь манайх хэддүгээр хороо, хэн гэдэг даргатайн болоо, ингэхэд? Хаа очиж Шархадных гэдгээ мэдээд байгаамаа, харин аль дүүрэг вэ гэхээр таг суучхым.
Mongoo
Mongoo
Зочин
gili
uka