Дайснаа матан магтахуй
Талийгаач СГЗ Г.Дашрэнцэн ах маань ганц л дүртэй хүн байсан юм. Шооч, амьдралыг гэрэл гэгээтэй болгодог айдасгүй, амгалан хүн л дээ! Гэм хоргүй шооч зан нь заримдаа засаг ч унагана. Гэхдээ гэм хор байдаггүй, тоглоом шоглоомонд нь “унасан” хүн буцаад өсөрхдөггүй тийм л гэгээтэй хүн байжээ...
Талийгаач СГЗ Г.Дашрэнцэн ах маань ганц л дүртэй хүн байсан юм. Шооч, амьдралыг гэрэл гэгээтэй болгодог айдасгүй, амгалан хүн л дээ! Гэм хоргүй шооч зан нь заримдаа засаг ч унагана. Гэхдээ гэм хор байдаггүй, тоглоом шоглоомонд нь “унасан” хүн буцаад өсөрхдөггүй тийм л гэгээтэй хүн байжээ...
Ц.Элбэгдоржийг Ерөнхий
сайд байхад нь “Өдрийн сонин”-д “... МАХН-ын авилгачдаа Засгаасаа
хөөчихөөд шударга ёс ярь!” гэж түүнд хаягласан өгүүлэл бичээд... Түүнийг
нь уншсан У.Хүрэлсүх ЗГ-ын хуралдаан дээр сониныг нь барьчихаад
Элбэгээг алгадах гэж ширээ тойруулаад хөөж, өнөөх нь инээгээд зугатаад
байсан гэдэг юм. “Чи бичүүлээ биз дээ, танай сонин чинь биз дээ, та хоёр
дотно биз дээ?” гээд хөөгөөд байгаа хүнтэй чинь яалтай билээ.
Захиалаагүй гээд ч яах юм, манайх биш гээд ч яах юм, танихгүй гэлтэй нь ч
биш. Хөөцөлдөгсөд ЗГ-ын хуралдааны танхимыг хоёр тойроод тарахаас
аргагүй болсон гэдэг юм. У.Хүрэлсүх нь бас тийм шазруун, гэнэн итгэмтхий
л дээ... Үнэндээ Дашка “тоглосон” байхгүй юу даа!
Тэгээд
Ц.Элбэгдоржийн ЗГ уначихдаг юм. У.Хүрэлсүх ЗГ-ын хуралдаан бужигнуулаад,
түүгээр нь далимдуулж олонх байсан МАХН-ынхан самраад хаячихгүй хаачих
вэ дээ? Дараагийн ЗГ-т У.Хүрэлсүх Онцгой байдлын сайд болов. Гэтэл мань
эр тэгэхээс тэг гэж байгаа аятай нөхөр Г.Дашрэнцэнг зөвлөхөөрөө
томилчихдог юм байна. Ингээд бараг захиалагч нь Ц.Элбэгдорж биш
У.Хүрэлсүх болчихдог юм. Тэгтэл мань Дашка зальжин зангаараа зөвлөхийн
үнэмлэхээ авмагцаа Засгаас хөөгдөөд АН-ын даргатай л үлдсэн Элбэгээгийн
өрөөнд халамцуу явж ороод “унагаснаараа угаалгана” гэж шоглосон байгаа
юм. Ардчилсан хувьсгалын партизан би Ардчилсан намаасаа биш “дайснаасаа”
төрийн өндөр албан тушаал авчихлаа, хар үүнийг гээд... Өнөөх нь “Дашка
чи наад үнэмлэхээ сайн хадгалчихаарай, хожим сайхан түүх болно гээд
өөрийг нь ширээ тойруулж элдсэн тухай ярьж өгч...” Түүнийг нь бидэнд
ярьж бөөн инээдэм.
У.Хүрэлсүхтэй танилцсан маань үнэндээ бид бараг өстөн байх ёстой шахуу үед юм! “Хадгаламж” банкны 14 тэрбумын асуудлыг сөхөж, МАСЗХ-г сүйтгэчихээд, Хүүкээ шоронд илгээх шахаж, шанд нь АН-аас хөөгдөөд гудамжинд гарсан үе л дээ! Биднийг бас л сайн эрийн хуйх, харамсалтай нь залуугаараа таалал төгссөн Ж.Жанцан У.Хүрэлсүхтэй намайг танилцуулсан юм. Чи “Хадгаламж” банкны хэргийг орхичих, бид зовж байгуулсан, хайран байна” гээд гуйдаг байлаа. Тэгээд ер нь Хүктэй уулзая гэдэг юм...
У.Хүрэлсүхтэй танилцсан маань үнэндээ бид бараг өстөн байх ёстой шахуу үед юм! “Хадгаламж” банкны 14 тэрбумын асуудлыг сөхөж, МАСЗХ-г сүйтгэчихээд, Хүүкээ шоронд илгээх шахаж, шанд нь АН-аас хөөгдөөд гудамжинд гарсан үе л дээ! Биднийг бас л сайн эрийн хуйх, харамсалтай нь залуугаараа таалал төгссөн Ж.Жанцан У.Хүрэлсүхтэй намайг танилцуулсан юм. Чи “Хадгаламж” банкны хэргийг орхичих, бид зовж байгуулсан, хайран байна” гээд гуйдаг байлаа. Тэгээд ер нь Хүктэй уулзая гэдэг юм...
Тэгэхэд би АН-д сүрхий дарга санаатай юм байлаа л даа,
“Пума”-д хоёр давхрын VIP-д бид очсон юм. У.Хүрэлсүх “Хоёр халзан ирэв
үү? Баатар аа! Чи тийм овоо гар юм бол надтай энийг тулгаад уучих,
тэгээд ярья” гэж өдөж байна. Тэгснээ талсттай стакан дүүрэн архи хийж
өгөхөд, би ч шаралхаж өнөө “Хүний хувь заяа” киноны орос цэргийн дүрд
тоглож татаад нүдний ялгаа арилж танилцсан хоёр. Урд өмнө дургүй хүнээ
тэсгээдэггүйг Элбэгээгийн жишээнээс эхлээд олонтаа сонссон тул ширээний
нөгөө талд нь “байраа эзлээд”, босч ирээд цохиод авах вий, зугатдаг юм
уу, зууралддаг юм уу, яагаад ч барахгүй дээ... гэсэн шүү юм бодож л
байлаа! Үнэндээ тэгэхэд Хүк намайг шаагаад авсан бол МАХН АН-ын хооронд
жинхэнэ дайн болох байсан юм.
Гэтэл “Чи олон жилийн түүхтэй намын,
бидний махаа идэж босгосон байгууллагыг самарчихаад юу бодож сууна” л
гэж байна. Би ч “Ахиад нэгийг байгуулчихгүй юу даа, насны залууд...!”
гэж шогтсонд “Хуцваа, би дайснаараа яахаа заалгадаггүй” гээд ахиад
дүүргэдэг юм даа... Тэгээд дайны утаа замхарсан, ууж найрч байгаад
манийхаа ажлыг зогсоох санаатай, гэвч шулуухан ярьдаг МАН-ын У.Хүрэлсүх
биш харин АН-ын С.Баярцогт нар ар хударгаар сэмхэн зогсоочихсон юм даа!
Тэгэхэд л занг нь мэддэг болсон. Бас тэвчээртэй юм гэж... Бас хааяа орос маягаар татдагийг...
Хожим
Г.Баярсайханыг хусаж унагахад манай Уянга бас занг нь гадарладаг тул
“Яаг үнэнээ хэлэх үү? У.Хүрэлсүх овоо эр юм тээ?” ч билүү нэг юм бичээд
хэл ам болж байв даа! Миний л сонссоноор С.Эрдэнэ Г.Баярсайханд “Салаавч
тавьчихаад гараад бариад зогсож бай, би араас чинь очоод пойлдоё!”
гэсэн юм билээ л дээ. Г.Баярсайхан ч гүйж гараад, бариад авах гэтэл
өнөөх нь 5 секундэд салхилуулж унагаад, харин З.Энхболд С.Эрдэнэд
микрофон нээчихсэн тул 5 минут ярихаас аргагүй болж... Ийм л юм болсон
гэнэ билээ.
У.Хүрэлсүх уг нь намынхаа төлөө үхэн зүтгэсэн л дээ! Бүр
анх П.Жасрайн ЗГ-ыг огцруулах өлсгөлөн зарлахад “эсрэг өлсгөлөн
гэгчийг” зохион байгуулж намдаа “тодорсон”. Ордонд заларсан АН-ынхан
тэгэхэд “оргосон офицерийг” бөөнөөрөө шоолж, тавладаг байж билээ. Тэгээд
МАСЗХ-г байгуулах гэж өөртэйгээ адил залуустай нийлээд хоолтой хоолгүй
зүтгэсэн. Байгуулах гэж зүтгэсэн үе нь нам нь ялагдчихсан хүнд бэрх үе
ээ. Тэгсээр МАСЗХ МАН-ын нөлөө бүхий байгууллага болон хүчирхэгжив.
Байгуулагсдыг нь МАСЗХ-ын “Асаалттай арван танк” гэж тахин шүтээд сүйд
байж. Дараа нь МАХН сонгуульд 72 суудалтай ялж, Н.Энхбаяр Н.Багабандийн
нөхөнгөөр намын болоод намын бүлгийн даргаар тодроод улмаар тэндээсээ
Ерөнхий сайд руу үсэрчээ. Тэгээд МАН-д тахилч шүтлэгтэн, бөгс долоогчид
хэлээ унжуулаад язганаж эхэлж...
Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ?
Аанай У.Хүрэлсүх л Н.Энхбаяртай арцалдаж, “Намыг Та удирддаг юм уу,
танай эхнэр удирддаг юм уу?” гээд аваад хаячихаж. “(Хатан) Хааныг
хараасан” У.Хүрэлсүх энэ удаад МАХН-даа муу муухайн туйл болов.
Н.Энхбаяр өсөрхүү тул “Улаан сарнай” гэдэг байгууллагыг У.Барсболдоор
хийлгээд хооронд нь зодолдуулав. Тэгэхэд одоо энэ М.Энхболд хотын
захиргааны улаан хивсээр нам гишгэж, сэм шат ахиж байв шүү дээ!
У.Барсболд миараад У.Хүрэлсүх тэсч үлдсэн ч, түүнд оногдох буузуудыг нь
М.Энхболд зажилж суув аа гэж... Н.Энхбаярын гарамгай тактик... Олон ч
хүн үүнд нь бүдэрсэн дээ!
Үнэндээ У.Хүрэлсүх бол МАН-даа аль амбасын
П.Жасрайн үеийн, Н.Энхбаяраас ч “урт настай” улстөрч юм шүү дээ!
Гудамжны тэмцэлд асч явсан офицерын гардан тулааны араар Н.Энхбаяр тэр
үеийн ЗГ-т Соёлын сайд болж, Монголчуудыг чандарт мөргүүлээд мандаж
байсан юм. Яагаад ч юм одоо болтол У.Хүрэлсүхийг залуугаар нь хараад
байдаг. Нийгмийн талаас нь харвал энэ нөхөр тийм “хэт оргилуун” этгээд
шиг байгаа юм. МАХН-ын ч, МАН-ын дайснуудын алинтай нь ч болов түрүүлж
гараад ирүүл тулаан хийчихдэг, тулаанд голдуу ялдаг боловч дандаа араас
нь сум тавиад мориноос нь унагачихдаг хачин тавилантай хүн. Тийм
болохоор нь л би МАН-ын бэртэгчдийг үзэн яддаг.
У.Хүрэлсүхийн
гараар могой бариулаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд болсон “ухаалаг
бэртэгчингүүдийг” тоол гэвэл гурван их хурал болно. Үнэндээ МАН дотор
шархаа тоолбол У.Хүрэлсүх шиг, гэхдээ голдуу нуруундаа, өөрийн талыхны
сумны шархтай хүн ховор... Эргээд бодоход нам нь хүнд хэцүү үед үнэндээ
хэн ч түүн шиг Матрасовдож байгаагүй юм л даа! Бас тэгж сийчүүлчихээд
“үхдэггүй” долоон голтой улстөрч.
Намынхаа байрны үүдийг
“дэлбэлүүлчихээд” бүгд л чичирч байхад У.Хүрэлсүх “толгойдоо
менструацийн толботой” орны даавуу уяад гарч байсан. Бид л тэгж шоолж
байсан. Гэтэл бусад нь томорч, ухаантай царайлж, хор найруулж, биеэ
нөөж, банзалдаж, маниудтайгаа гар барьж байсан шүү дээ! Тэгсээр байгаад
У.Хүрэлсүхийгээ дарж авсан ч, хамгаалагчгүй бэртэгчингүүд зоориндоо
нуугдаж байгаад байшингаа шатаалгаа биз? У.Хүрэлсүх намаа хамгаалаад нэр
хүнд нь өсөхөөр МАХН-ынхан атаархаж, дайснуудтайгаа нийлж байгаад дарж
авдаг байсан юм. Энэ бол МА(х)Н-ын мөн чанар. Хамгийн бэртэгчин нам
байхгүй юу! Үүнд нь талархаад баршгүй... цаашид ч ийм байгаасай!
Үнэндээ
“Хадгаламж” банкны 14 тэрбумын хэрэг бол У.Хүрэлсүх ба Ерөнхийлөгчөөсөө
буугаад намдаа очих замд тээглэх бул хар чулууг зайлуулах гэж улайрсан
Н.Энхбаяр хоёрын зөрчил дээр маш сайн хэрэгжсэн төсөл боловч мань эр
тэсээд л гарсан юмдаг. Хожим 14,5 тэрбумыг зохиомол тоо гэж хэчнээн
хэлээд итгэх хүн олдоогүй, тэгтлээ шингэсэн байсан шүү! Манай суут
мөрдөгчид 14 тэрбумыг мөрдөж мөрдөж эцэст нь 14 саяын пургоны хэрэг
“илрүүлж” (яаж зүгээр байх вэ?), тэр машиныг 7 буудалд айлын хашаанаас
олдсноор энэ явдал дууссан юмдаг. Эцэстээ Н.Энхбаяр ч түүнд ялагдаж
“Улаан сарнай”-н баглаагаа тэврээд намаасаа тусгаарласан.
Харин тэр
үед У.Хүрэлсүх улстөрийн маш сайн нүүдэл хийсэн дээ! “Тэрэлжийн тунхаг”
зарлаж, намынхаа нэрийг өөрчлөөд Н.Энхбаярт зам гаргаж өгсөн юм. Олон
хүн тухайн үеийн улстөрийн нөхцөл байдлыг ойлгодоггүй, үнэндээ сонгууль
дөхсөн тэр үед МАХН өөрөө яг битүү чанагч шиг болчихоод улстөрчдөө ялз
чанаж байв шүү дээ! Тэгээд нэг сүвээр хийг нь гаргах гарцаагүй шаардлага
тулгарсан.
Үлгэрлэвээс яг өнөөгийн нөхцөл байдал гэсэн үг. Н.Энхбаяр
Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа ялагдчихаад яг өнөөдрийн
М.Энхболд шиг авирлаж эхэлсэн байхгүй юу! Бараг л хаан, үнэндээ ганцаар
захирагч узурпатор болсон тэр ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байсан
юм. Хэрэв жаахан удсан бол өнөөгийн нөхцөл байдал яг тэгэхэд давтагдах
байв. Н.Энхбаяр зуун цэрэгтэйгээ очсон ч МАН-ын бэртэгчин арми түүнд
бууж өгөхөөр тийм өндөр нэр хүндтэй байсан. Ялагдсан ч гэсэн шүү дээ,
өнөөгийн М.Энхболдтой харьцуулшгүй!
Яг тийм үед намын нэрийг
өөрчлөөд “МАХН” гэдэг алтан үсэгтэй, улаан хамба хилэн хавтсыг
Н.Энхбаярт гардуулаад үдчихсэн хэрэг! Бидний зэвүү, дургүй хоёр зэрэг
хөдлөөд бөөлж гарсан “Тунхаг ихэдвэл мунхаг болдог” энэ тэр гээд. Яаж
ийж шахаж байгаад шинэхэн МАН-ыг тэр чигт нь зольчих санаа байсан, харин
тэгэхэд У.Хүрэлсүх “Тэр Баатархуяг хулгайчийн юу бичсэнийг уншаад яг
эсрэгээр нь хий” гэж шинэ байгууллагын залуусдаа захижээ. Би гомдоогүй л
дээ, үнэн нь тийм байсан юм чинь... Дайснаа хүндэлж сурах бол их том
туршлага мөн, дараа нь тааралдаад “Магтсанд баярлалаа” гэсэн дээ.
Үүний
дараа МАН-ынхны архаг хууч хөдөлж, “Н.Энхбаярыг тусгаарлаж, нам
хувааснаас бид ялагдлаа” гэж У.Хүрэлсүхийг нулимж эхэлсэн. Үүнд нь
Н.Энхбаярыг тахин шүтэгчид цэр нусаа харамгүй нэмэрлэсэн. Н.Энхбаяр бол
аугаа улстөрч, гагцхүү тэр их цэр нусан дээр халтараад уначихсан
болохоос... Саяхан яг тэр замаар гүйсэн М.Энхболд бас халтирчихлаа!
Харин тэр замаар яваагүй У.Хүрэлсүх тэсэж үлджээ. Явсан бол бас л
халтирах байсан уу? Эсвэл замаа цэвэрлэчих байсан уу? Тэр үед үнэндээ
Н.Энхбаярыг тусгаарлаагүй бол нам нь дэлбэрчих байсан юм. Хайран,
хайран...
Харин У.Хүрэлсүх намаа аварчихаад “ялагдуулсан” нэр зүүж,
шарандаа Г.Баярсайханыг шааж унагаад, Сарангэрэлд халуун суудлаа
үлдээгээд явчихсан. Г.Баярсайхан буруу үед тавласан юм. Өмнөх их хурлыг
77 гишүүнтэй болгосон У.Хүрэлсүхийн түүх ийм...
Үнэндээ МАН-ын мөхөл
сүйрлийн үед У.Хүрэлсүхийн цагаан алчууртнууд гарч ирж гай болдог
байсан. Энэ хэрээр У.Хүрэлсүх гэдэг бие хүнийг тоглолтонд “хөллөх”
сонирхол аль аль талд бий болсон юм. Сая өнгөрдөг Ерөнхийлөгчийн
сонгуулиар хамгийн сайн ажилласан МАН-ын хүчин бол “Зүүний хүчний
холбоо” байсан. Орон нутагт ялдаг нь тэдний л гавъяа. Ийм үед яадаг
билээ? Яг тэр хамгийн гарамгай торгон цэргүүдийг нь сүйдлэх ёстой,
Бодровын “Монгол” кинонд тулалдаад буцаж байхад нь өөрсдийнх нь талаас
харваад дуусгадаг даа! Ээ дээ, тэр чинь “Монгол ухаан” байхгүй юу!
Тэгээд л У.Хүрэлсүхийг нь “эрлийз морь унуулчихаар” харваад нияд... Гоё
тоглосон л доо!
Үнэндээ МАН-ын сул тал нь У.Хүрэлсүхэд итгэдэггүйдээ
биш, болгоомжилсондоо жагсаалаас гадуур маневрлуулсанд байсан. Энэ
хагарал мөн үү? Мөн. Ж.Эрдэнэбат шиг ня-бо бодож олоод зүрхэлж
хэрэгжүүлэх нь юу л бол, У.Хүрэлсүхийг дагаж тагнахыг. Үнэндээ
Ж.Эрдэнэбат түүнээс айж байсан, хэдий хүчирхэг бөх бат тулгуур нь
боловч, тэр тулгуур өөрийг нь унагана гэж айж байсан. Бусад нь бол яг
ня-богийн цалингийн хүснэгтэнд баригдсан “мөнгөний боол”-ууд л байсан
шүү дээ! Гэтэл У.Хүрэлсүх хэн билээ? Ж.Эрдэнэбат хэн билээ, сая хараа
биздээ? Гэхдээ тэр айлаа гээд яаж ч чадахгүй шүү дээ! Тиймээс нэгдүгээр
ахын нөмөр нөөлөг, зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй яа?
Харин нэгдүгээр
ахад нь У.Хүрэлсүх 2016 оны ялалтын дараа товчдоо “Чи Ерөнхий сайд бол,
би Шадар болъё. Хамтдаа энэ улс орныг хөгжүүлцгээе!” гэсэн юм билээ.
Өнөөх нь дор нь У.Хүрэлсүхийг шадар болгоод, дараа нь хамаатнаа Ерөнхий
сайд болгоод өөрөө УИХ-ын дарга, улмаар Ерөнхийлөгч болохоор “хар
дараад” орноосоо уначихаж.
У.Хүрэлсүх ч яахав, “М.Энхболдыг Ерөнхий
сайд бол гэсэн болохоос чамайг бол гээ юу?” маягтай хандаж, тэгээд л
эцэстээ ийм юм боллоо, өөрийгөө 14 дэх гэж цоллосон Ерөнхий сайд
уначихлаа... Юун 14 билээ? 1990 оноос өмнө Ерөнхий сайдгүй байсан хэрэг
үү?
У.Хүрэлсүх бол дургүйг нь хүргэсэн хэнийг шаагаад унагадаг
этгээд. Тиймээс нэг нөхрийг явуулаад “Хадгаламж” гэдэг үг л хэлүүлчих...
Тэгээд цохиулаад уначихсан байхад цаадахь чинь дуусаа! Нэмж зодуулах ч
хэрэггүй дээ, угаасаа цаадахь чинь дутуу цохидоггүй юм. Худлаа гэвэл
Э.Мөнх-Очирыг яалаа? Гэхдээ МАН-ын “бэртэгчид” У.Хүрэлсүхийг мэддэггүй
юм байна, бүр надаас ч муу мэддэг юм байна. Цаадахь чинь шааж унагахгүй,
харин зөрж дарамталдаг байхгүй юу!
Ингээд түүх давтагдав, эхнийх нь
инээдэм байсаан, бид шоолж байсан. Удаах нь эмгэнэл болов! Дагаж байсан
хүмүүст нь хар уутаар дүүрэн 50 саяыг харуулчихаад, зардал гээд ганцхан
саяыг өгөөд сар гүйлгэхээр чинь ямар ч Монгол хүн зөрөөд матдаг юм
байгаа биз дээ? Үүнийг бол хэлмэгдүүлэлтийн үед ганц сайн сурсан юм л
даа, Монголчууд! Энэ инээдмээс ч гоё нь одоо У.Хүрэлсүхийн гараар “ЗГ”
гэдэг урд зүгийн, урт могойг бариулчихаад ноцолдож байх зуур нь араар нь
аанай л бас нэг бэртэгчинг Ерөнхий сайд болгохоор Монголоос гадуур
хуйвалдацгааж байгаа юм. Энэ бол МАН-ын эмгэнэл нь байхгүй юу! Хамаг муу
муухайгаа аанай л Хүрэлсүхээр цэвэрлүүлчихээд өөрсдөө хоолыг нь
хулгайлж гудардаг нь МАН-ынхны гэм биш зан л дөө! Өнөөх нь ч гэнэн
цайлган цэвэр ариун хайраа, гэрэлт орчлонд ганцхан намдаа өгчихөөд
хууртаж ханахгүй нүдэлдэж л явдаг... Зүгээр төсөөл дөө, Хүрэлсүхгүй
МАН-ыг...
МАН-ын заяагч тэнгэр сохорчихоод “Цохиж, зодохоос өөрийг
мэдэхгүй энэ мангар хар юм, юу л хийгээд байна даа” гэж бодоогүй л
байлтай! Тэгж яривал Богд хаан харин ч ухаантай хүн байжээ, бичгэн дээр
нь тамгаа дараад өгчихдөг л юм даг. Гамингаас улсаа чөлөөлөх гээд...
зочин
Ха ха
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
123455
Хаак
Зочин
Оросын бодлого
Оросын бодлого
Tugs
кочин
Гана