Цүүндээ гол нь биш
Монголчуудын хувьд хүнд хэцүү долоо хоног ард үлдэж, дахин нэг хүндхэн долоо хоног эхэлж байна.
Монголчуудын хувьд хүнд хэцүү долоо хоног ард үлдэж, дахин нэг хүндхэн долоо хоног эхэлж байна. АН, МАН, МАХН-аас нэр дэвшсэн гурван нэр дэвшигч тус бүрдээ 40 хүрэхгүй хувийн санал /Х.Баттулга хамгийн өндөр буюу 38,6 хувь/ авсны улмаас хамгийн бага санал авсан С.Ганбаатар жагсаалтаас хасагдаж Х.Баттулга, М.Энхболд нарын дунд өрсөлдөөн үргэлжлэхээр болов. Ирэх баасан гариг буюу долдугаар сарын 7-ны өдөр болох хоёр дахь шатны санал хураалтаас энэ хоёрын хэн олонхийн санал авсан нь /50+1/ Ерөнхийлөгчид сонгогдох, эс бөгөөс хэн нь ч олонхийн санал авч чадалгүй дахин сонгууль явуулах хоёр зам үлдээд байна.
Анхан шатны санал хураалт болдог шөнө Баян-Өлгий аймагт байгуулсан М.Энхболдын ялалт, гуравт явж байсан МАН-ын нэр дэвшигч хоёрт орж ирсэн явдлыг иргэдийн олонхи “С.Ганбаатарын саналыг луйвардчихлаа” хэмээн хардаж хүлээж авсан. С.Ганбаатар ч энэ хардлагыг өөртөө ашигтайгаар эргүүлж, өөрт нь санал өгсөн сонгогчдыг хоёр дахь шатанд цагаан хуудсаар санал өгөхийг уриалав. Хоёр дахь санал хураалт өмнөхтэй адил ялагчгүй болбол С.Ганбаатарын оронд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх гэнэ. Учир нь Сонгуулийн тухай хуульд зааснаар хоёр дахь удаагийн санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нэг нь сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авч чадахгүй бол дахин сонгууль явуулж, намууд нэр дэвшигчээ солих ёстой. Үүнд нь Сонгуулийн тухай хуульд шинээр орж ирсэн “сонгогч нэр дэвшигчдийн алийг нь ч дэмжилгүй цагаан хуудас уншуулсан бол саналыг хүчинтэйд тооцно” гэсэн заалт ч бас нэмэр хандив болж байна.
Сонгуулийн тухай хуульд өмнө байгаагүй, 2016 онд хуульд өөрчлөлт оруулахдаа шинээр оруулсан энэ заалт уг нь сонгогчдын сонгох эрхээс гадна сонгохгүй байх эрхийн баталгаажуулсан ардчиллын нэг чухал зарчим л даа. Анхан шатны санал хураалтад онцын нөлөө үзүүлээгүй /18000 сонгогч буюу нийт сонгогчийн 1,3 хувь нь л цагаан хуудсаар санал өгсөн/ бол хоёр дахь шатанд энэ хувь хэмжээ өсөх магадлалтай байна. Мэдээж энэ нь нэр дэвшигч С.Ганбаатартай холбоотой. Тэр өмнөх санал хураалтаар авсан саналаа /30,6 хувь/ хангалтгүй хэмээн үзэж, “Миний саналыг луйвардаагүй бол нэгээр гарах байсан” гэж мэдэгдээд, өмнө өөрт нь санал өгсөн сонгогчид энэ удаа цагаан хуудсаар санал өгч, эсэргүүцлээ илэрхийлэхийг ухуулж байна.
Энэ ухуулгын ард МАН-ын эрх ашиг бас давхар яваа. Хэрэв МАН МАХН-тай тохиролцож С.Ганбаатарыг нэр дэвшүүлээгүй бол М.Энхболд гэдэг хүн эхний санал хураалтаар Х.Баттулгад хэвтээд өгөх байжээ бүгд л харсан. Тиймээс МАН-д одоо ганц арга зам үлдсэн нь хоёр дахь санал хураалтыг хүчингүй болгоод нэр дэвшигчээ солих явдал. Ийм л болзоо, тохироотойгоор С.Ганбаатар цагаан хуудсыг дэмжиж байна. Нэгд, дахин сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх, хоёрт МАН-ын нэр дэвшигчийг татуулж, өөр нэр дэвшигч гаргаж ирэх. Нэг үгээр С.Ганбаатар хоёр туулай зэрэг хөөж байна. Сонгууль дуусангуут мөнгөө тоолж аваад гараад явчихна. Ямар ч алдагдалгүй, бас эрсдэлгүй наймаа.
Тиймгүй байсан бол энэ хүн өнөөдөр “Цагаан хуудсаар санал өгөөрэй” гэж явахын оронд “Баян-Өлгийд би ялалт байгуулсан” гээд Өлгийнхнийг нүүлгэж ирээд Сүхбаатарын талбайд хэвтэж байх ёстой хүн шүү дээ. Ядаж л тойргийн хороог нь шүүхэд өгнө биз дээ, хуулиа баривал. Гэтэл тийм юм болсонгүй. Яагаад гэвэл энэ нүүдлийг С.Ганбаатар биш, Н.Энхбаяр гэдэг хүн хийж байна. Сонгуулийн өмнө Н.Энхбаяр өөрөө телевизэд өгсөн ярилцлагыг уншигчид санаж байгаа нь лав. М.Энхболдтой ямар тохироо хийх гэж уулзсан тухайгаа маш тодорхой хэлсэн дээ. Эхний тохироо бүтэлгүйтсэн ч хоёр дахь тохироо хийгдчихлээ.
Ийм л наймаа, тохироон дээр “цагаан хуудас”-ны эрх чөлөө арилжигдах болчихоод байна. Хэрэв цагаан хуудасны санал арван хувьд хүрээд, хоёр нэр дэвшигчийн хэн нь ч 50 хувийн босго давж чадахгүйд хүрвэл МАН-аас Ц.Нямдорж, МАХН-аас Н.Энхбаяр л гарч өрсөлдөнө. Энэ нь тэгээд цагаан хуудсаар санал өгсөн хүмүүсийн хүссэн сонгууль, хүссэн нэр дэвшигч мөн үү?
Харин АН-ын хувьд хамгийн олон санал авсан нэр дэвшигчээ солино гэх нь угаас утгагүй учраас сонгууль битгий дахиасай хэмээн залбирцгааж байгаа. Тэдний хувьд нэр дэвшигч хэн байх нь биш, АН ялах нь чухал. Тэгж байж 65 суудалтай МАН-ын эрх мэдэл, дур зоргыг хазаарлаж чадна, иргэдээ өмөөрч дуугарна шүү дээ. Ийм л зорилгоор АН-ын бүх лидерүүд нэр дэвшигчээ дэмжиж байна. МАН-ын дарга нар Д.Гарамжав гэдэг ганц хүний өрийг төлөх гэж Монголбанкны эрсдлийн сангаас 3,9 тэрбум ам.доллар хулгайлж байхад АН "Тэгвэл иргэдийн ч гэсэн өрийг төл. Идсэн ч бүгдээрээ адилхан идье" гэж хэлсэнд ямар буруу байна аа. Тийм ч учраас энэ сонгуульд АН заавал ялах ёстой. Цүүндээ гол нь биш шүү, манайхаан...
Зочин
Зочин
Зочин
Цагаан хуудас бол солиорол
Зочин
enhbayar mangasaas salya
Зочин
Зочин
ZUV
Зочин
Зочин
Зочин
Зочин