Уул уурхай руу ордымуудаа
Хүмүүс чинь онгирхоороо уул уурхайруу ордымуудаа гэдэг шүү дээ.
Хүмүүс чинь онгирхоороо уул уурхайруу ордымуудаа гэдэг шүү дээ. Тэгүүл би бас уул уурхайруу орох санаатай. Энэ нь налайхын уурхайруу нүүрс үүрдэг ажилчидтай шууд давхиад орхын нэр биш гэдгийг би эрх биш нэг мэдээд байгаамаа. Зүгээр уул уурхайн бичлиг хийдиймүү гээл. Тэгээд ч уул уурхайрууу орохдоо тулвал ядаж алтны уурхай, бүүр ядаж Оюу толгойруу орсон нь дээр биздээ. Ингээд хараад байхад эрдэнэсийн нэр орсон газар дээр очоол гатгахаар уурхай гарч ирээд байна шүү дээ. Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гээл. Гүү ээ, “толгой” гэж нэртэй бол бас эрдэнэстэй байж болхын байна.
Зиак тэгээд бодоод үзий даа, жоохон. Энд тэнд гатгачиж явжаагаад гай болж нэг юм оллооо гэж боды. Тэхээр тэрийгээ одоо яадаг хэрэг билээ дээ? Аваад явчих машин тэрэг байхгүй, ухаад гаргах хүрз лоом байхгүй. Хүрз лоомтой хүнээр ухуулий гэхээр мэргэжлийн жагсагчид ирээд жагсаа хаячдаг. Шаазгай зүү олоод хийх газар олдодгүй гэдэг шиг. За ухаад гаргаад ирлээ, бараан зах дээр “цагандааа зай, цагандаа зай!” гэдэг шиг үглээд явжээлтэй биш. Эсүүл “зэс аваарай, зэс аваарай” гээл – аан, харинч гоё юм уу? “Би ч бас зэстэй хүн шүү” гээл! Тэхдээ л би лав тэр уул усыг нь ухаж юм гаргаж ирээд зарна гэдэг зангууны үлгэр юм байна доо.
Гүү ээ, энэ жагсагчид ч одоо мэргэжил болжээ дээ бас. Ер нь тэгээд газар ус гатгачиж явхаар мэргэжлийн жагсагч болсон нь дээр ч юмуу? Сайхоон маадайтал жагсчооол, хүн амьтан загнасан шиг. Тэлвийз эднүүсээр гарааал. Бас хөөрхөн под хийтэл мөнгө олчдог болтойн байлээ, бас. Гуцас хунар нь сайжраад байхаар адгийн тэнэг ч тэгэж бодно биздээ? Би ч бас хартай хартай гэхэд хий юманд хардкуу байгаамаа, аягүү логиктой хардаад байгаан. “Алт зэс олсоноос айхтар сайн жагсаж сур” гээл шууд толгой холбоод зохиочиж байна. Нөгөө уул уурхайруу ордог баатар далийгаал, жагсаалруу орцон наажийна.
Тэхдээ ямар ч байсан төрийн том дарга болкуу ээ! Гай болж энд тэндгүй юм хум илрээдь ашиглаадхы гэсэнд нь өгхөөр нөгөө мэргэжилтнүүд ирж жагсаж айлгаад бөө-өн юм болно, зүгээр. Нэг улстай гэрээ хийнгүүт тэндээс хэд нь жагсаж айлгаад, тэгээл гэрээгээ болиод, тэгсэнэээ өөр нэгтэй гэрээ хийгээд дахиад шатчихдаг, ёстой бүткүү юм шиг байгаан. Өө, сүүлдээ худалч, аймхай, энээ тэрээгээрээ дуудуулкэж яшиг зүгээр. Тэгэээд ч цалин мөнгө бага ядаргаатай юм шиг байгаан. Тэрний оронд жагсчооол сайхан явжээвэл. Тээн?
зочин
penny