Гажигтай жирийн өдөр
Мань телевизэээр мэдээ үзэж байгаад ”Тайваны цэргийн эрхтэнүүд буруу шаалаа” гэсэн үг сонслоо.
За тэгээд наадмын үеэр сонин уншаад гэртээ сууж байлаа. Шагайн харвааг эрийн 4 наадамд оруулж тэрэн дээр нь ерөнхийлөгч очиж гэнээ, гэж. Би бодож байгаан, Спорт гэдэг хүний биеийн гайхамшигыг харуулдаг байхад энэ муу ганцхан хурууны тамирыг спорт гэхүү, юу гэхүү гээл. Яасан? Гажиг Гамп гэртээ суугаал, сонин телевиз үзэээд уурлаж бухимдаад, зөнөглөж дээ аргагүй, одоо Баасан авгайн Чөлөөт ахмадын холбоонд орох болж гэж бодож байна уу! Тэнд чинь намайг оюуны төвшин хүрэхгүй гээд авдагүймаа.
Өглөө ажилдаа явхаар гарах гээд зогсож байтал радиогоор цаг агааар танилцуулж байнаа. Улаанбаатарт "тун тусгүй" байна гэж байна. Халуун зунааар тун тусгүй гэдэг. Орчин үед дэлхийн дулаарал гээд цаг агаар хэлбэлздэг болсон цаг, юу ч болж мэднэ гээл баахан хувцасаа овоолж өмсөөд гартал жигтэйхэн халуун. Ажил дээрээ хөлс баасаа цувуулаад иртэл "хур тундасгүй" гэж байгаан, “цас бороогүй гэж байгаан” гээл ажлын баагийнууд ам өрсөн тайлбарлаж байна. Цас бороогүй гээл хэлчихэж болдогүй юм байхдаа гээл уур хүрээл явчиж байгаан.
Ажилаа тараад найзындаа очлоо. Хадам хөгшин нь тавын бидонтой юм бариад зуухан дээрээ тавьлаа шүү. Би дотроо монгол архи халааж байна даа гээл шүлс асгараад явчихлаа. Тэгтэл зурагтаар дээр үеийн монгол кино эхэлж байнаа. Би нээх бичэг үсэгт тайлагдаснаа гайхуулж байгаа юм шиг, тэгээд дотроо горьдож буй архиа бодоод "Монгол кино" гэсэн бичгийг "Монгол архи" гээл гэрт байгаа бүхэнд сонсогдотол чанга уншиж орхилоо. Хадам хөгшин нь сандраал, энэ архи бишээ хүүхдийн хоолой зайлах гэж байгаа царван байгаан гэж байна. Миний нүүр шингэж буй нар шиг л час улаан болж байгаан.
Хөгийн өдөр нэг дуусч гэртэээ эргээд сонингоо уншаад, телевизийн мэдээгээ уншаад, маргаашынхаа гажиг явдлуудыг хүлээгээд сууж байгаан. Маргааш хэрхэн юу болохыг би таашгүй билэээ.
GD
uka