Түүвэр онигоо-7
Удку байгууллагын маань шинэ жил болох гэж байдаг. Гэтэл ноднингийн шинэ жилийн шараа арилаагvй байдаг...
Удку байгууллагын маань шинэ жил болох гэж байдаг. Гэтэл ноднингийн шинэ жилийн шараа арилаагvй байдаг...
***
"Юу байна?", "Сонин сайхан?", "Ажил сайн уу?" гэдэг тэнэг асуултууд дээр удахгүй бас "Шинэ жилээр яах гэж байна?" гэдэг асуулт нэмэгдэнэ.
***
Монголчуудын шинэ жилдээ зарцуулах бүх мөнгийг цуглуулбал нүүрсний төмөр замыг барьчих юм байгаа юм шүү дээ.
***
Шинэ жил бол тест: яг хэнд хэрэгтэй гэдгээ мэднэ.
***
Миний хувьд лав цалин буух өдөр шинэ жил, цагаан сарын баяртай дүйцдэг юм. Гэхдээ сүүлийн үед октябрийн ба майн баяртай адил болчихсон.
***
Ноднингийнхоо шинэ жилийн палаажинд багтаж байх нь ямар их аз жаргал мэдрүүлдгийг эрчүүд ойлгохгүй л дээ.
***
Байгууллагын шинэ жил дээр:
-Та дарга нь уу?
-Тийм. Та яаж мэдэв?
-Манай нөхөр таныг дандаа шоглож дуурайдаг юм. Яг адилхан үзүүлдэг юм байна.
***
Байгууллагуудын 25% нь шинэ жилийн хөтөлбөрөө урлагийнхнаар бэлдүүлж, үлдсэн 75% нь уламжлал ёсоор архинд найддаг хэвээр байна.
***
Энэ жил төр засаг шинэ жилийг тэмдэглэх зардлаа багасгахгүй байхаар шийдлээ. Оронд нь боловсрол, эрvvл мэндийн төсвөөс хасахаар болов.
***
Шинэ жилийн хямдрал! Mercedes S600, Lexus 570 5% SALE! Тэтгэврийнхэн ба оюутнуудад нэмэлт 10% хямдрал.
***
Гадаадад шинэ жилийн SALE: үнэ навс хямдарч байна.
Монголд шинэ жилийн SALE: төгрөг навс хямдарч байна.
***
Эхнэртээ хайртай л юм бол эр хүн 12 сард ядаж ганц өдөр буюу эхнэрийнхээ ажлын шинэ жилтэй өдөр цоо эрүүл байх ёстой.
***
Нас ахих тусам шинэ жил ойр ойрхон болоод байгаа юм шиг санагдах юм.
***
Энэ өдрүүдэд гэнэт янз бvрийн ёолконд оччих магадлал их байдаг тул хүүхнүүд 31-нийг хүртэл байнга ганган дотоожтой явж байх нь зүйтэй.
***
Хуурамч ёолк зассан айлд 2017 онд хуурамч аз жаргал л ирнэ дээ.
***
Жаалхүү галт тогоонд ээж дээрээ гүйж очоод:
-Ээж, ёолк асаж байна!
-Асаж байна биш гялалзаж байна гээч
-Ээж, одоо хөшиг гялалзаж байна!
***
Талбайн ёолкон доор 3 хоног хэвтлээ. Ийм бэлэг үнэхээр хэнд ч хэрэггүйн байх даа?
***
Цэрэгт:
-Ёолкны арга хэмжээнд хэн өвлийн өвгөн болмоор байна, урагш 1 алх!
Хэн ч гарсангүйд:
-Хаашаа юм, бүгд цасан охин болмоор байгаа юм уу?
***
Ёолкноор, 2016 оны гол шагнал нь 2017 онд ажлаа үргэлжлүүлэн хийх эрх байх ба 2017 оны шагнал нь 2018 онд амьд байх эрх байх болно.
Баабар.мн
Зочин
Зочин
Batyi
зочин
Ядка
Bagi
Бач
dds
Зочин
mm
mm
mm
Читатель
Зочин
haha