-Шинэ жилийн үдэш гайхамшиг тохиолддог гэж үнэн үү?
-Yнэн. Номингийн бүх касс ажиллаж байдаг юм. Жинхэнэ гайхамшиг!

***

Шинэ жилийн хүсэл:
Бурхан минь, 2017 онд намайг зузаан түрийвч, туранхай биетэй болгоод өг. Ноднингийх шиг хооронд нь сольчихов оо!

***

Нийслэл шинэ жилийн чимэглэлийн зардлаа хэмнээд гоёлын гэрэл асаахаа больж гэрлэн дохионуудыг 10 дахин хурдан солигдож байхаар шийдлээ .

***

-Шинэ жил сайхан баяр шүү
-Сайхаан. Гэхдээ секс бүр ч илүү сайхан
-Мэдээж секс илүү сайхан. Гэхдээ шинэ жил нь арай ойр ойрхон тохиолддог юм.

***

Идсэн ширхэг мандарин бүр чинь шинэ жилийг 3 минутаар ойртуулж байдаг юм шүү дээ.

***

Шинэ жил болоход 30 мянган тегрег л vлдлээ...

***

Шартсан танилтайгаа тааралдаад:
-Хаанаас явна?
-Найзындаа шинэ жил тэмдэглээд харьж явна
-Юу?! Цагаан сар болж байхад уу?
-Одоо харихгүй бол алуулна

***

Би шинэ жилийг 1 сарын 5-нд тэмдэглэдэг юм: ёолк, ёолкны тоглоомууд асар хямдарчихсан байдаг, хэмнэлттэй.

***

Даваа гариг хэцүү өдөр л дөө. Гэхдээ шинэ жилийн баярын дараахи эхний ажлын даваа гариг бол бүх даваа гаригийн хаан нь.

***

Шинэ жилийн тариф:
Цасан охин ба өвлийн өвгөн цагийн 50 мянга.
Цасан oхин дангаараа цагийн 100 мянга.

***

Порнр киноны студиудын шинэ жил хамгийн уйтгартай сонирхолгүй болдог .

***

Монголчууд яаж дэлхийг эзэлсэн юм бол гэж гайхдаг гадныханд манайхан шинэ жилийн баяраа яаж тэмдэглэдгийг үзүүлчих хэрэгтэй, бас л танхай авна дөө.

***

“Шинэ Жил” гэж: өөрөө юу ч санаачилж хийгээгүй байхад бүх юм шинээр reset хийгдэж сайхан болно гэж горьдох урам өгдөг зүйлийг хэлнэ.

***

-Шинэ жилийн багт наадмаар чи юу болсон?
-Би ширээн доорхи хивс болсон байна лээ...

***

Шинэ жилийн багт наадмаар өргөст хэмх болж хувцаслаж ирсэн сурагчийг халамцуу биеийн тамирын багш хазчихсан.

***
 
Шинэ жилийн баярын коктейльны жор:
"Аль нь ялах вэ?": 500гр архи + 50мг виагра.

***

Шинэ жилийн баяр 00-ын суултууруудын хувьд хамгийн том баяр нь юм. Тэд олон шинэ царай харна.

***

Жижиг гарууд шинэ жилийнхээ шарталтыг 1 сарын 1-нд тайлдаг. Харин жинхэнэ эрчvvд 1 сарын 9-нд л тайлж эхэлдэг юм.

***

-Би найз охиндоо шинэ жилээр алтан ээмэг бэлэглэж байхад надад нэг муу сахлын хөөс өгч байшаа юм даа...
-Чи бас ээмэг авмаар байсан юм уу?