Түүвэр онигоо-2
-Юун хайр дурлал энэ тэр вэ? Чи арай балчир байна! -Тэгэж яривал Ромео Жульетта хоёр 16, 13 настай байсан -Тэр хоёрын учрал 3-хан хоногийн настай байж, нийт 5 хүн үхсэн юм шүү
-Юун хайр дурлал энэ тэр вэ? Чи арай балчир байна!
-Тэгэж яривал Ромео Жульетта хоёр 16, 13 настай байсан
-Тэр хоёрын учрал 3-хан хоногийн настай байж, нийт 5 хүн үхсэн юм шүү
“Хаан нүцгэн байна!” хэмээн жаалхүү хашгирав. Гэвч түүнд хэн ч хариу өгсөнгүй. Учир нь өрөөнд жаалхүү, хаан 2 хоёулхнаа байлаа…
Ерөнхий Прокурор ах маань “Мөрдөн байцаалтын явцад хамгийн гол нь өөрөө өөрийнхөө мөрөөр л орчихгүй байх хэрэгтэй” гэж билээ...
Одоо тэгсэн чинь Германы нэг улстөрч “Германыг дахин агуу болгоно” гэсэн уриатайгаар 2017 оны сонгуульд үзвэл яана?!
Амьдралд гажиг юм их байна аа. Жишээ нь, их үерийн аюул тулгарвал хамгийн түрүүнд юу нөөцлөх ёстой билээ? Цэвэр ус.
Ээж аав хоёрын унтлагын өрөө рүү яг буруу үед нь яваад орчихсон: тэр 2 обой нааж байж таараад... “Өө миний хүү ашгүй” гээд би ядартлаа ажил хийв.
Эхнэрээ томоожуулж, ажилд сургасан бол одоо эрх чөлөө өгөөд тавиад явуул даа...
Багш нь:
-Халуунд бүх зүйлс тэлж, хүйтэнд агшдагийн жишээ?
-Зуны амралт өвлийн амралтаас урт!
Зурхайчдын үзэж буйгаар: 1 сарын 20-нд, АНУ-д Бичин жил дуусаж, Үхэр жил эхэлнэ.
Чи ийм хөөрхөн бүсгүй байж, яасан царай муутай юм шиг их хөдөлмөрлөдөг юм?!
-Анхаар! Үхлийн аюултай үзүүлбэр: Монголд тэтгэвэрт гарч байгаа хүн!
Уг нь би архинаас гарчихмаар л байна. Даанч намайг больчихвол миний оронд статистик бөглөх гэсэн өөр 1 хайран залуу архинд орчих вий гэж санаа зовоод гарч чаддаггvй ээ.
Galaxy-гийн дараагийн загвар нь өмнөхөөсөө 2 дахин илүү дэлбэрэх чадвартай байна.
Би хувийн эмнэлэгтэй болохыг мөрөөддөг юм. Тэгээд хамгийн үнэтэй үйлчилгээ нь "Ганц юм асуугаад л болоо" гэдэг vйлчилгээ байна.
Энэ янзаараа бол ажил хийдэг хvмvvс бvгд устаж үгүй болоод шалгадаг ба торгодог хүмүүс л тэсэж үлдэх юм шиг байна.
-Төр засаг чинь бидний аав, ээж юм шүү дээ…
-Харин тийм, яг өдрийн хоолонд л хүрэх мөнгө өгнө. Илүү өгвөл биднийг “Буруу замаар орчихно” гэдэг.
Нөхөр “Нууц амрагтай болъё” гэхээр нь: “Дэмий, зардал ихтэй” гэж болиулаад “Тэрний оронд би нууц амрагтай болсон нь дээр: гэрт нэмэлт орлого илүүдэхгүй” гээд санал тавьчихлаа.
Манай хүн үнэн залхуу: өглөөний унданд түүхий өндөг уугаад, кофены үрэл идчихдэг юм.
-Хулгайч нар интернетээс илрэсэн гэмт хэргийн материал татаж судалдаг болсон байна.
-Өө за за, толгой сийрэг байна шүү!
-Толгой сийргүүд нь илрээгүй хэргүүдийг судалдаг гэсэн.
Уг нь би л мөрөөдөх юм, гэтэл миний мөрөөдөл өөр хүн дээр биелчихсэн байх юм. Мөрөөдлийг маань хулгайлаад байна уу, тэд нар?!
Цагаан будаа бол ердөө л хоолны хачир юм гэдгийг Хойд Солонгосчууд мэддэг болов уу?
Эхнэр нь эртэч, нөхөр нь оройтож унтдаг бол сайн:
нөхөр нь орой ямархуу ирдгийг эхнэр нь мэдэхгүй,
эхнэр нь өглөө ямархуу харагддагийг нөхөр нь мэдэхгүй.
Бал сараараа Парис, Лондон, Нью-Йорк, ЛасВегасаар зугаалсан гэж ач охин нь гайхуулахад, эмээ нь:
-Өвөө бид 2 чинь бол бал сараараа унтлагын өрөөнөөс цухуйгаагүй л юм даг.
Xүүxнүүдэд зөвлөгөө:
Эрчүүд булган шуубыг даарч байгаа эмэгтэйд бус харин халуухан эмэгтэйд авч өгдөг юм шүү.
-Тэгэж яривал Ромео Жульетта хоёр 16, 13 настай байсан
-Тэр хоёрын учрал 3-хан хоногийн настай байж, нийт 5 хүн үхсэн юм шүү
***
“Хаан нүцгэн байна!” хэмээн жаалхүү хашгирав. Гэвч түүнд хэн ч хариу өгсөнгүй. Учир нь өрөөнд жаалхүү, хаан 2 хоёулхнаа байлаа…
***
Ерөнхий Прокурор ах маань “Мөрдөн байцаалтын явцад хамгийн гол нь өөрөө өөрийнхөө мөрөөр л орчихгүй байх хэрэгтэй” гэж билээ...
***
Одоо тэгсэн чинь Германы нэг улстөрч “Германыг дахин агуу болгоно” гэсэн уриатайгаар 2017 оны сонгуульд үзвэл яана?!
***
Амьдралд гажиг юм их байна аа. Жишээ нь, их үерийн аюул тулгарвал хамгийн түрүүнд юу нөөцлөх ёстой билээ? Цэвэр ус.
***
Ээж аав хоёрын унтлагын өрөө рүү яг буруу үед нь яваад орчихсон: тэр 2 обой нааж байж таараад... “Өө миний хүү ашгүй” гээд би ядартлаа ажил хийв.
***
Эхнэрээ томоожуулж, ажилд сургасан бол одоо эрх чөлөө өгөөд тавиад явуул даа...
***
Багш нь:
-Халуунд бүх зүйлс тэлж, хүйтэнд агшдагийн жишээ?
-Зуны амралт өвлийн амралтаас урт!
***
Зурхайчдын үзэж буйгаар: 1 сарын 20-нд, АНУ-д Бичин жил дуусаж, Үхэр жил эхэлнэ.
***
Чи ийм хөөрхөн бүсгүй байж, яасан царай муутай юм шиг их хөдөлмөрлөдөг юм?!
***
Цирк. Гэрэл унтарч бөмбөр түгшүүртэй нүргэлж эхлэв. Хөтлөгч: -Анхаар! Үхлийн аюултай үзүүлбэр: Монголд тэтгэвэрт гарч байгаа хүн!

Алагаа
Зочин
,
Зочин
Зочин