Эрчүүд сексгүй хайрд дургүй, хүүхнүүд хайргүй сексэд дургүй,
Эрчүүдийн сэтгэлийг ходоодоор нь татна, хүүхнүүдийн сэтгэлийг гэрлэлтийн батлахаар татна,
Өөр шүү дээ бид чинь, өөр...

***

Монгол улсад маань нүүрс, алт байгаа нь яамай даа. Тэгээгүй бол ард түмэнд ус, агаар ч олдохгүй томчуулын хоол болох байсан биз.

***

-Молекулаас жижиг юм байдаг юм уу?
-Байгаа, атом гэж бий
-Атомоос бага юм байдаг юм уу?
-Байна аа, миний цалин...

***

Курт Кобейныг үхэхэд бүгд л рокер болсон
Майкл Жексоныг үхэхэд бүгд л бүжигчин болсон
Ээ дээ, Элтон Жон минь урт наслаарай даа...

***

Нью-Йоркийн орон гэргүй гуйлгачид шинэ технологийн эсрэг жагсаал хийсэн байна: тэд хавтгай дэлгэцтэй зурагтын хайрцаганд амьдрах боломж алга гэсэн уриатай жагсчээ.

***

-Та манайд ийм орон тоо байгааг яаж мэдсэн юм?
-Та өөрөө өчигдөр намайг халсан биз дээ?

***

Та Монголд амьдарч байгаа бол анх сонгохдоо л шууд "level - hard" гэж сонгосон байна!

***

Архины татварыг нэмчихвэл иргэд бага уудаг болно гэж тооцоод Засгийн Газар татвар нэмсэн, одоо бусад юмны үнэ нэмж байгаа нь биднийг “бага амьдар” гэж байгаа юм байх даа?

***

"Амьдралынхаа хамгийн сайхан жилүүдийг би архидаж, садарлаж өнгөрөөсөн. Тийм ч учраас хамгийн сайхан гэж байгаа юм". (IV Генрих)

***

Өглөө унтаад ажлаасаа хоцорсон, өдөр унтаад хоолноосоо хоцорсон, орой унталгүй байж байгаад харихаасаа хоцрохгүй юм шүү...

***

Эхнэр нь:
-Бие чинь муу байхад би шөл хийж өгөө биз дээ?
Нөхөр нь:
-Андуурч байна, шөлийг чинь уугаад бие муудаа биз дээ!

***

Төр засаг чамайг тоохгүй мартсан мэт санагдаж байна уу? Татвараа төлөлгүй хүлээгээд үз дээ?

***

Цэцэрлэгийн хүүхдүүдэд вакцин хийжээ. Гэтэл хүүхдүүд тариулсан цэг дээр нь тавьсан спирттэй хөвөнгөө хаяхгүй байгаад байсанд гайхсан багш нь:
-Та нар яагаад хөвөнгөө хаяхгүй байгаа юм?
-Аав үнэртээд...

***

Цэргийн алба хааж ирээд, хашаа хатгаж гэр бариад, эхнэр авч, хүүхэд гаргалаа... 21 хүрээгүй гээд архи худалддаггүй байна шүү...

***

Тахиа шиг эрт сэрж,
Илжиг шиг зүтгэж,
Араатан мэт уралцаж,
Нохой шиг л гасалж явна шүү дээ,
Хүн шиг амьдрахын тулд...

***

Тендерээс 10%-аас ихгүй хувийг нь халаасладаг албан тушаалтныг төрийн ШУДАРГА албан хаагч гэнэ.

***

Мэргэжилтнүүд “Монголд амьдрал сайжирсан” гэж дүгнэжээ. Гэтэл ард түмэн тэрийг нь огт мэдрэхгүй байна гэнэ. Мэргэжлийн улс биш юм чинь тэд юугаа ч мэдэхэв дээ...

***

Монгол хүн 10$ зарцуулж байж бодож олсон бизнесийг хятад хүн 1$-оор үйлдвэрлээд, монгол хүнд 100$-оор худалддаг.

***

Хоёр гартаа тор дүүрэн хүнс барьсан эгч орц руугаа орж явтал эксгибиционист эр (нүцгэн биеээ бусдад харуулж таашаал авдаг хүн) цуваа ярж нүцгэн биеээ гэнэт харуулжээ. Эгч зогтусан нэг харснаа "Ээ, төмс авахаа мартсан байна шүү дээ!" гээд эргээд гарч явав.

***

Дээхнэ үед юм авах ч амар байж дээ. Оочерлоод л болоо. Одоо сонгох гэсээр байтал дэлгүүр хаачих юм.

***

-Төр засаг чинь бидний аав, ээж юм шүү дээ…
-Харин тийм, яг өдрийн хоолонд л хүрэх мөнгө өгнө. Илүү өгвөл биднийг “Буруу замаар орчихно” гэдэг.

***

Хоёр ач нь эмээ дээрээ очоод:
-Эмээ та жирэмсэн болох уу?
-Үгүй дээ, боломжгүй.
-Тээр! Эмээ бол эр мал гэж хэлээ биз дээ?!

***

-Өвчтөний бие яаж байгаа бол? Би юм асуух гэсэн юм.
-Хүнд гэмтсэн байна, аль болох тайван байлгах хэрэгтэй. Асуух юмаа надаар дамжуулчих.
-Би жолоонд тэнцсэн болов уу?

***

-Найз охин маань яг л гар утас шиг
-Түүнгүйгээр байхад хэцүү гэж үү?
-Үгүй дээ мөнгө дуусчихвал ярих боломжгүй.

***

-Чи яасан их тураа вэ!
-Тиймээ, нөхөр араар тавиад их стресстэй байна.
-Тэгээд салаач.
-Дахиад 5кг турчихмаар байна аа...

***

Өглөө гартал орцны зарын самбарт ийм зар хадсан байв:
“Надад Facebook, Instagram, Twitter байхгүй ээ, гэхдээ би бас өнөө өглөө капучино ууж, круассон идсэн шүү!”

***

Багш нарын цалинг харахаар, багадаа дандаа муу сурдаг байсан хүмүүс Боловсролын Яамны сайд болж өшөөгөө авдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрөв.

***

Бэлэн гоймон идэж байгаад санаандгүй уутыг нь идчихсэн бол та бүү санаа зов, үндсэн найрлага нь гоймонтойгоо адил.

***

Орос ах нар уужуу шүү, манай их өрийг тэглэхэд иргэн бүр нь 50 шил архинаас татгалзсан гэж бодохоор...

***

“Шингэн сайн уу" гэж зөвлөхдөө эмч, уг өвчтөн нь цагаан солио тусталаа "уучихна" гэж даанч санасангүй...

***

Эрчүүдэд зөвлөгөө:
“18:00-оос хойш хоол иддэггүй хүүхнүүд илүү хурдан согтдог юм шүү”