Чамин
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит олон улсын уртын дууны наадам болох гэж байгаатай холбогдуулан түүний япон хэлний орчуулагчаар ажиллаж байсан хатагтай Ц.Бурмаагийн дурсамжийг дор толилуулсныг хүлээн авна уу.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит олон улсын уртын дууны наадам болох гэж байгаатай холбогдуулан түүний япон хэлний орчуулагчаар ажиллаж байсан хатагтай Ц.Бурмаагийн дурсамжийг дор толилуулсныг хүлээн авна уу. Ц.Бурмаа бол МУИС-ийн хятад, япон судлалын ангид надтай тохой, хаяа залган 5 жил суралцсан миний оюутан цагийн нэг ангийн найз бүсгүй юм – baabar.mn-ийн нийтлэлч Д.Баярхүү
Жижигхэн
Тэрээр нуруу намхан, гар хөл жижигхэн, царай цэвэрхэн цагаан шар, том биш атлаа сонин гоё нүдтэй. Нимгэн уруултай жижигхэн амтай. Уужим ч биш хавчиг ч биш яг таарсан төмбөгөр духтай. Ярих нь мөнгөн хонх жингэнэх мэт. Ер нь л ”Эрдэнийн чулуу эмэгтэй хүн хоёрын жижиг нь чамин” гэдэг үгтэй яг дүйцэхээр эмэгтэйсэн.
Аyгaa
Тоглолтын хувцас өмсөн тайзан дээр гарахаар аугаа том харагддаг. Дуу хоолой нь аугаа болохоороо тийм биз. “Уяхан замбативийн наран”-г нүдээ анин сонсоцгооё. “Зээ-э уя-хан замбативийн нар аа” хэмээн дунд өнгөөр уриалангуй уртаар уянгалуулан өнгө өгссөөр “үү-хүү-ү” хэмээн огторгуйн тэртээд өгсөн одсоноо нэг л мэдэхэд тээр дор буун ирж “м-зээ” хэмээн доод өнгөөр сунган дуулсаар төгсгөнө.Түүний тэрхүү дээд өнгөнд өнөө хэнбэгуайнх ч үл хүрнэ. Залуучууд заавал нэг амсхийн амьсгаа сэлгэх нь мэдрэгдэнэ.
1990-ээд оны сүүлээр “Их тэнгэр”-т гадныхан хүлээн авалт хийж Норвоо эгчийг хамт зоог барихаар урив. Энгийн хослолтой ирж ширээнд тухлан амттан зооглонгоо ярилцаж байсан Норовоо эгч зочдод ая барихаар болж ширээний ард, суудлаасаа босч зогссоноо “Бор борын бялзуухай”-г хадаав. Маш өндөр өнгө авах үед нь хажууд нь суусан би нүдний булангаар харж байвал гар нь ч палаажны хормой нь ч үл чичэрнэ. Би дотроо “та гайхамшигтай” хэмээн дуу алдсансан.
Өөрийгөө дандаа голно. Япон дууг үг бүрээр нь бичсэн жижиг цаас цүнхэндээ хийчихээд хаа ч явсан нөгөөхөө харж цээжилнэ. Эх дууг нь дахин дахин сонсоно. “Та сайхан дууллаа” гэж тоглолтын дараа япончуудыг хэлэхэд “үгүй ээ, бас л биш байна” гэнэ. Үүнээс илүү яаж дуулах гэсэн юм бол гэж би гайхдагсан.
“Гоолингоо”-г нь сонссон хэн ч сэтгэл шимшрэн гансарна.Энэ тухай нь зохиолч Догмид гуай нүдэнд харагдтал бичиж билээ.
Ихэмсэг
Японд тоглолт болоход бусад уран бүтээлчдээс тусад нь тансаг өрөөнд байрлуулна. Зарим үед нэг их тансаг бус өрөөнд оруулбал “өө зайлуул” гэсэн шиг үг унагана. Гэхдээ л эргэн тойрон шил тольтой, өлгүүртэй, буйдантай, цай, кофе-г бэлтгэсэн байх нь элбэг. Японы хэвлэл мэдээлэл үргэлж л “уртын дууны хатан хаан” гэж нэрлэнэ.
Жирийн
Над шиг жирийн эмэгтэйг “залуу найз” хэмээн нэрийдэж Цагаан сараар өөрөөс нь ах аав, ээж хоёрт маань ирж золгодогсон. Тийм том хүн ирэхээр тэр хоёр маань сандарчихна. Энгийн үед “Бүсгүй хүний заяа” дууг нөгөө л мөнгөн хонх шигээ уяангалуулах нь сонсоод сонсоод уйдамгүй. Шавь нараасаа Чимэдцэеэ, Нэргүй нарыг “гайгүй” гэж ярина. “Жаахан шарга”, “Алигэрмаа” бол Чимээгийн дуу. Тиймд би дуулахгүй ээ” гэдэгсэн. Поп Сараагийн тухай “Энэ хүүхэд нэг их гоё тосон хоолойтой” гэж магтаж билээ.
Чамин
Үнэтэй торго, хоргойгоор цэмцгэр оёсон дээл л өмсөнө. Гутал, цүнх нь ч үнэтэй. Европ хослол нь ч үнэтэй даавуун, оёдол сайтай байх. Хямдхан ч юм уу, хоёрын хооронд бараа авч байхыг харсангүй. Онцгой хийцтэй алт, сувд, үнэт чулуун ээмэг бөгжийг хувцасны өнгөтэйгөө хослуулан зүүдэгсэн. Хоол хүнс нь ч чамин. Гэрт нь очиход цав цагаан амтлаг ааруул өрөм таваглана. Жижигхэн хөөрхөн боорцог, багсарч ууталсан цай гадаад руу авч явна. Богцонд нь нүдсэн борц ч байнга байна.”Хөөрхий муу өвгөний минь бэлдэж өгсөн эдгээрээс амсцагаа” гэнэ. Тоглолтын өмнө зөгийн балтай цай, кофе ууна. Зочид буудалд нойр нь хүрэхгүй сэрвэгнэвэл шар айраг нэг лааз уучихлаа гэнэ.
Дурсамж
Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга “сахал” Кимура гуай Норовоо эгчийг Нийгатад урьж тоглуулав. Нэг орой тоглолтын дараа хооллоцгоон яриа өрнөх явцад Кимура гуай Норов эгч хоёр залуудаа Москвад Оюутан залуучуудын фестивальд хамт оролцож байсан болж таарав. “Тэр үед гайхалтай дуулж байсан нэг залуухан охинд дурлаж билээ. Тэр чинь Та байжээ” хэмээн Кимурасан хөөрцөглөхөд “үгүй байлгүй дээ”гэж Норов эгч инээнэ. Кимурасан эгчийн гарыг барьж алгыг нь ажигласнаа “Таны алганы хээнээс гайхамшигтай хувь заяа харагдаж байна. Ийм хээ хэн хүнд заяадаггүй. Аз жаргалтай, ховор хувь заяа” гэж дуу алдаж билээ. Яг л тийм дээ гэж надад бодогдсон. Авьяас чадал, нэр хүнд, сайхан хань, үр хүүхдүүдийнх нь тухай бодохлоор нээрээ л тэр жижигхэн гарын алганд бүгд багтаж илэрхийлэгдсэн ховор нэгэн байж дээ.