Виктория хаан ба таван зуун гуйлгачин
Бурхан Будда бээр эрт дээр нэгэн төрөлдөө Пасифер гэдэг нэртэй худалдаачин хүн байжээ. Тэр цагт Будда болон бурхны шавь хуврагуудыг даган амьдардаг таван зуун гуйлгачин байлаа. Тэр нэгэн өдөр тэдгээр таван зуун гуйлгачин Буддад ирж түүнээс тэднийг лам болгон сахил хүртээхийг гуйцгаав.
Бурхан багштай уулзсан нь дээд гэгээрэлд хүрдэг.
Сайн байцгаана уу? Өнөөдөр 7 сарын 16-ны өдөр.
Би та нарт үлгэр ярьж өгье.
Бурхан Будда бээр эрт дээр нэгэн төрөлдөө Пасифер гэдэг нэртэй худалдаачин хүн байжээ. Тэр цагт Будда болон бурхны шавь хуврагуудыг даган амьдардаг таван зуун гуйлгачин байлаа. Тэр нэгэн өдөр тэдгээр таван зуун гуйлгачин Буддад ирж түүнээс тэднийг лам болгон сахил хүртээхийг гуйцгаав.
-Энэрэлт Бурхан багш минь. Таны өршөөл нигүүслээр бид нар цатгалан байгаа билээ. Одоо та агуу их нигүүслээ бидэнд хайрла. Биднийг хуврага болгоон соёрхоно уу? Бид чин сэтгэлээсээ хүсэж байгаа билээ гэцгээж ээ.
Будда тэдэнд хэлсэн нь:
-Миний сургадаг ном бол цэвэр оюун ухаан энэрэл хайрын цогц юм. Энэ нь цэвэр усаар угаалга хийсэнтэй адилхан. Баян ядуу сайн муу гэх мэт ялгаагүй. Миний багшлах мөн адил. Тэнгэрийн доор хаана ч ижилхэн. Эрэгтэй эмэгтэй охид хөвгүүд хөгшин залуу баян ядуу хэнийг ч ангид үл үзмой гэжээ. Ингээд Будда тэдэнд "Тавтай морил " гэж хэлсэн гэнэ. Бурхны хэлснийг сонсоод тэд баярлан баясацгаав. Ингээд Бурхан Будда хэлэв:
-Тиймээ, сайн явна гэдэг бол үргэлж зөв яв гэсэн үг. Цаг ямагт баясгалантай бай. Инээмсэглэж бай. Хайрын нинжин сэтгэл дүүрэн амьдар. Бурхан сэтгэл зүрхийг тань шагнана. Хүмүүс чамайг тэнгэр мэтээр мишээн харах болно. Тэд нар хайр энэрлийг чамаас олж харах болно. Тэд чиний сайхан ааль инээмсэглэлээс тань Бурхныг харцгаах болно. Нүднээс чинь хайр хишиг гэрэлтэн байгааг үзэх болно. Сайхан сэтгэл гэж энэ шүү дээ. Өдөр бүр сайхан инээмсэглэдэг учир энэ. Өдөр бүр эрүүл явдаг учир энэ. Шөнө бүр сайхан зүүд зүүдэлдэгийн учир энэ. Чиний гэр бүл үр удам чи өөрөө сайхан явах болно гэлээ. Тэнд байсан олон хуврагууд тэр таван зуун гуйлгачин бүгд алга ташин инээмсэглэж сайхан амьдарна аа хэмээн гэртээ харьсан ажээ. Ийнхүү тэр таван зуун гуйлгачин жирийн нэг хүмүүс байхыгаа больцгоон үсээ авхууллаа. Тэд нар шар нөмрөг нөмөрцгөөж лам болцгоов. Тэдний оюун ухаан чөлөөлөгдөн тэдний эгэл амьдрал хувирч Архадууд болсон гэдэг юм. Гэтэл нөлөө бүхий дээд ангийнхан худалдаачид түшмэл ноёдууд золгүй гуйлгачдыг Бурхан Будда бээр дуртайяа хүлээн авсан учрыг сонсоод ихэд гомдоцгоов. Тэд нар өөр хоорондоо "Хэрэв бид буян хийх болоод Будда болон хуврагуудыг урих аваас: Тэдгээр золгүй гуйланчид бидний дээр суух авай. Бид тэдэнд хүндэтгэл үзүүлэх бус уу? Тэгвэл бидэнд гутамшигтай хэрэг болно" гэцгээв. Энэ нь тэр хүмүүс гуйлгачин хуврагуудыг үл тоомсорлож байна гэсэн үг ажээ. Ингээд эртний учралт ерөөлөөр хан хүү Виктория Будда болон хуврагуудыг гэртээ урилаа. Тэр Буддад ийн хэлэв.
-Бурхан багш минь. Би Будда хуврагуудыг урьсан боловч сүүлд хувраг болсон тэдгээр таван зууг уриагүй билээ. Үүнийг та болгоо гэв. Дараагийн өдөр Бурхан Будда болон түүний шавь нар хан хүүгийн гэрт очих цаг боллоо. Будда нөгөө уригдаагүй хуврагуудад хэлэв.
-Өглөгийн эзэн бээр та нарыг урьсангүй. Тэгэхээр та нар хойд зүгт эх газарт оч. Тариа будаа юу ч ургахгүй тэр газарт очиж зэрлэг цагаан будаа олж авч ир. Түүнийгээ өглөгийн эзний гэрт авч ирээд тэнд идээрэй гэлээ. Тэд архад оюун ухаан нигүүсэлийн хүчээр хойд зүгт эх газар руу нисэцгээв. Бадрын саваа будаагаар дүүргэв. Тэгээд хан хүү Виктория-гийн ордонд нисэн ирж нэг эгнээ болон сууцгаагаад онцгой амтат будаагаа идэцгээлээ. Хан хүү Виктория тэнгэрээр нисэж ирсэн тэр хуврагуудыг хараад ихэд гайхан биширч ээ. Чадал хүчинд нь итгэсэн ажээ. Тэгээд хан хүү Буддагаас:
-Бурхан минь ээ! Эдгээр хүч чадал сүр жавхлантай гайхалтай ариун гэгээн мэргэн эрчүүд хаанаас ирдэг билээ? хэмээн асуулаа. Бурхан Будда түүнд хэлэв:
-Та тэднийг танина. Хан хүү минь сонс. Би танд энэ хуврагуудын тухай хэлье. Эд бол таны уриагүй хуврагууд билээ. Та уриагүй учраас эд нар хойд нутгаас цөлийн будаа идэхээр авчирсан юм гэжээ. Хан хүү Виктория энэ үгийг сонсоод ихэд ичсэн ажээ. Тиймээ, тэр хан хүү ийм зүйл хийсэн учраас ихэд гэмшиж Буддад ийн хэлэв. Би эдгээр ариун гэгээн эрчүүдийн тухай буруу ойлгосон ажээ. Бурхан минь таны буян заяа агуу юм. Хэдийгээр эд нар доод ангийн гуйлгачин байсан боловчиг таны болон өөрсдийнхөө хичээл зүтгэлээр энэ ертөнцийн баяр баясгалан ашиг тусыг олж авчээ. Тэгэхээр Бурхан багш минь болгоо. Эдгээр гуйлгачин байсан хуврагууд ямар буяны үрээр тантай уулзаж чөлөөлөгдөхөд хүрэв. Ямар нүгэл үйлдсэний улмаас эд гуйлгачин болж төрснийг тайлбарлаж өгөөч хэмээн хэлэв. Бурхан багш:
Энэ нь энэ хуврагуудын өөрсдийнх нь үйлдсэн үйлийн үртэй холбоотой билээ гээд цааш хэлэв. Их хугацаа өнгөрчээ. Эртний түүхийг эргэн санаваас:
Хувилгаад гэдэг нэртэй уул байжээ. Нэгэн цагт тэр ууланд хоёр мянган хувилгаан амьдардаг байсан. Үзмэрч тэдэнд: "Арван хоёр жил энд бороо орохгүй" гэж хэлжээ. Тэгээд тэр хувилгаад Пасифер нэртэй хөрөнгө мөнгөтэй хүнд хандан тэднийг арван хоёр жил хоол ундаар хангахыг гуйсан ажээ. Хэрвээ чадахгүй бол тэр хувилгаад өөр газар оронд явахаа хэлсэн гэнэ. Пасифер тэдэнд хэлсэн:
-Ариун гэгээн хувилгаадаа өөр тийш бүү яв. Эндээ үлдээч. Би та нарыг арван хоёр жилийн туршид хоол хүнсээр найдвартай хангах болно хэмээн хэлжээ. Тэгээд Пасифер хоёр мянган хувилгаадад үйлчлүүлхээр таван зуун эрчүүдтэй тохирсон ажээ. Тэдгээр таван зуун эрчүүд хэсэг хугацаанд хувилгаадад үйлчлээд хуврагуудыг халамжилсаар хэтэрхий их зовцгоож байна хэмээн дургүйцэж эхэлсэн гэдэг. Хэсэг хугацаа өнгөрөхөд хуврагууд Пасиферт хэлжээ. "Хур бороо удахгүй наашлах болно. Тиймээс та нар үрээ суулгах тариалангийн талбайгаа бэлтгэх хэрэгтэй" гэв. Тэдний зөвлөсөн ёсоор Пасифер ажиллагсадаа тарианы талбайд ажиллуулав. Тэд арвай буудай түүнчлэн өөр олон төрлийн ногоо жимсний суулгац хийв. Суулгацууд соёолж усны савнаас өндөр ургалаа. Пасифер хутагт нарт очив. Тэд Пасиферт "Тариалан чинь сайн болноо" гэцгээлээ. Ургац хураалт дуусахад тэрээр олон удаа ургацаа хурааж түүний агуулахууд дүүрэн болов. Пасифер баяр баясгалантай болов. Харин хуврагуудад үйлчлэх үүрэг хүлээсэн нөгөөх таван зуун эрс тэдгээр хуврагуудын хүч чадлыг үзээд ихэд ичиж гэмшицгээжээ. Тэдгээр албатууд буруугаа хүлээн хэлсэн нь:
"Ариун гэгээнтэнгүүд минь! Бид та нарыг муухай үгээр доромжилсон билээ. Өөрсдийн хийсэн нүглээ наминчлаж байна. Ирэх цагт бид хэзээ нэгэнтээ та нартай уулзах учир тохион чөлөөлөлтөнд хүрч магад" гэцгээлээ. Хуврагуудад хандсан хэлсэн муу үгнээсээ өртөн тэд нар таван төрөлдөө ядуу тарчиг гуйлгачид болж төрсөн гэдэг юм. Хожим тэд хийсэн нүглээ наминчилсаны үрээр Бурхан надтай учирч зовлон гачиг нь эцэслэн дууссан билээ. Үхэж төрөхийн хүрднээс ангижирсан гэв. Бурхан багш хэлсэн нь:
-Хан хүү минь ойлгох хэрэгтэй. Би бол тэр Пасифер гэдэг нэртэй худалдаачин юм. Харин хан хүү та бол хоол болоход хуврагуудыг дууддаг байсан. Эдгээр таван зуун гуйлгачид бол хуврагуудад үйлчлэх үүрэгтэй тэр таван зуун үйлчлэгч эрс юм. Бурхан Буддаг ийн ярихад тэнд суусан бүгдийн дэс дэв дээшилж байв. Заримынх нь оюун санааны хөгжил дээдийн дээд гэгээрэлд хүрчээ. Бурханы энэ ярианаас бүгд нэг зам мөрт орж тэдний сэтгэл баясан цэнгэв. Энэ үлгэрээс үлгэрлэвээс: Хувраг хүнд оюун ухааны бясалгал хийж буй нэгэнд өргөл өргөх ямар их буян заяаг хураадаг, ямар их ач тустайг өгүүлсэн байна. Эдгээр хувилгаад Бурхан Будда болоогүй байж мэднэ. Гэвч тэдний зам мөр бол зөв зам. Буяны зам. Үнэний зам билээ. Тэд бясалгалын хүчээр билэг ухаанд хүрсэн. Тийм учраас тэд орчлон ертөнцийн хор хөнөөлтэй муу харгуйд төөрч будилахгүй. Хүү минь " Учрал бүхэн учир шалтгаан үгүйгээр бий болохгүй ". Бурхан Будда ингэж хэлсэн гэдэг юм. Бид бүгд үйлдсэн үйлийн үрийнхээ үйлийг өөрсдөө эдэлдэг. Үүнийг хэн ч угааж цэвэрлэж үл чадна. Бурхан бээр ч чадахгүй. Бурхан бидэнд сайн үйлд хөтөлж л чадна. Сайн зам мөрийг хэлж өгч чадна. Хайр нинжин сэтгэл хүлцэнгүй тэсвэр тэвчээр оюун ухааны цогц гайхамшигт тэр зөв замыг бид бүгдэд хэлж зааж сургадаг юм. Үнэндээ бид нар хүмүүс ямар үйлдэл үйлдсэн хийгээд ямар үйл үйлдэж байгаагаа мэдрэх нь тун ховор. Зөн совингоороо үнэрлэж харж сонсож чадахгүй. Бид хийж байгаа тэдгээр юмсыг мэдэхгүй байсан хэдий ч Бидний гэрлэн биес энергийн талбай болон соронзон хүчнээс эсрэг үйлдэл үйлчилдэг юм. Тийм учраас өөрөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Өө сэвгүй төгс цэвэр байхыг хичээ. Ухамсартай бай. Цаг ямагт анхаарал болгоомжтой амьдар. Бидэнд юу ч тохиосон бид бусдаас бус өөрөө өөрөөсөө буруу юмыг хайж олох ёстой юм.
Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна.
Энэхүү үлгэр бичих санааг надад хэлж зөвлөгөө өгсөн миний найз гавьяат багш Дамбийн Гоошоохүүдээ талархал илэрхийлье.
Хүүдээ бичсэн захидал. 2016.07.13-нд
Улаанбаатар хот.
Улаанбаатар хот.