Миний эх орон ядуууууу
ДНБ нь гадаадын зарим жижигхээн хотынхоос ч бага. Нийслэл хот нь гадаадын зарим цэцэрлэгт хүрээлэнгээс ч жижигхэн. Хүн ам нь тэдний хөлбөмбөгийн дугуйлангийн хүүхдээс цөөн. Хэсэг шагай шиг л...

Гэхдээ шагай шиг цөөхөн ч шагай шигээ л хатуухан, халуухан үндэстэн дээ бид. Бууж өгнө л гэж байхгүй. Үлбийж цонхийдог ч гүй. Ууртай шартай ч ухаантай сэргэлэн.
Бидэнд дэлхийн хамгийн цэлмэг ой ухаантай охид хөвгүүд байдаг. Ой тогтоолтын жил жилийн дэлхийн аваргууд бидний дунд анзаарагдах ч гүй алхана. Бүр бөмбөрцгийн хамгийн том казиногийн сүлжээний “хар жагсаалт”-ын баатар манайд байна. 20 секундэд хэдэн зуун хөзөр цээжилдэг аавын хүүгээс хэнчгүй л айна.
Сумогийн хамгийн супер аваргууд Монголынх. Хэний ч хүрээгүй амжилтуудыг эрхшээсэн. Тэрэнд нь ч ахиад хүн хүрэхгүй. Дундаа зай өгөлгүй ээлжлэн хаанчлаад монголчууд япон аварга хүсэхдээ тулчаад байна.
Бид дэлхийд IPO гаргасан. Дэлхий тэндээ сүжрээд, бид эндээ үжрээд суудаг цаг өнгөрсөн. Дэлхийтэй өгөө аваатай амьдарч чадахыгаа харуулсан л хүмүүс. Дараа дараагийнх нь харин хэзээ вэ, хэний хүүгийн зовхи нь өөдөө сарталзаж байна вэ?
Өнөөдөр Харвардаас ч, Станфордоос ч, Гүүглээс ч, нобэл хүртсэн физикийн багаас ч монголчууд олдоно. Цахиурын хөндийд ч цохиж л байна. Монгол залуус энд тэндгүй л гайхагдаж, шилэгдэж явна даа. Гүүгл Тулгаа, Боннын Алтангэрэл, Харвардын Батзаяа...
Бид эх орондоо инноваци, старт ап, энтэрпрэнэрийг хөгжүүлж эхэлсэн. Өмнө нь манайд ийм үгнүүд л байсан бол одоо Шинэ Монгол дээд сургуульд жинхэнэ янзаараа ажиллаж байна. Америк Японд төгссөн хамгийн шилдэг залуус багшилдаг, оюутнууд нь гадаадын тэтгэлэгт сургуулийг гуядаж авдаг эрдмийн уурхай бол Шинэ Монгол технологийн дээд сургууль болжээ. Улсыг инженерүүд, технологичид, шинийг сэдэгчид л авч явдаг даа.
Бид дэлхийд хэзээ ч давтагдахгүй сүүпэр гүрнийг байгуулж 300 жил дэлхийг энд тэндгүй захирч байв. Монгол Еврэй хоёр үндэстний үр удам эндээс ч нэг бултайж, тэндээс ч нэг ёлтойдог. Монголчуудын явсан газрыг гишгэсэн мөр нь илчилж, тарьсан үр нь гэрчилнэ. Монгол нэртэй, монгол сүртэй газар орон, байшин барилга хуучин эх газарт ээвривээр.
Бидэнд дэлхийн ямар ч үндэстнээс дутуугүй баатарлаг туульс, гайхамшигтай үлгэр домог байдаг. Алдартай олон баатар эрс, мөн алдартай олон ч мангастай даа бид. Үнэн шударга, эр зориг, хацар гоо бүсгүйчүүдийнхээ уран ухааныг магтан дуулах дуртай билээ бид.
Бидэнд дуурь, драм, цирк, кино, пантомимо... бүх урлагийн ариун түүх, дориун сургууль бий. Хөдөс хөдөрсөн хэдэн нүүдэлчид нугасны муухай дэгдээхэй хун болохын үлгэрээр Ази их тивийг сонгодогоороо түүчээлсэн түүх үнэн.
Монгол бизнесмэнүүд дэлхийн баячуудтай эн зэрэгцэн Бензийн үйлдвэрт машин, Самсунгад усан хөлөг ч захиалдаг болсон.
Айраг гэдэг сайхан ундаа монголчууд хийдэг. Хорхогных нь амт үүнэн күүл. Дэлхийн хамгийн том, хараа гүйцэхгүй тэгш тал нутаг Монголынх. Үснийхээ ойчихыг ч сонсом аниргүй шөнө Монголынх.

Zochin
Зочин
ene neg yumand tuslaach
Монгол
Монгол
Монгол
янжаа
zochin
реклам
xarlamov
Зочин
Зочин
ger
Зочин
kamuuk
jjhjh
Ян-д
Ян-д
Зочин
Зочин
Артаньяан-д
bazan aa ?
Зочин
Зочин
Demjij bna
mgl
mgl
mgl
Зочин
MONGOL IRGEN
Зочин
Зочин
Наадам
Зочин
зочин
зочин
асуулт
асуулт
асууулт
зочин
зочин
зочин
нано
нано
нано
Ганаа
Ганаа
Зочин
abitabe ?
when ?
where ?
Зочин
Зочин
Зочин
Энэ нэг эх оронч
Энэ нэг эх оронч
Энэ нэг эх оронч
ЗОЧИН
ЗОЧИН
ЯДУУУУУУУУУ
Зочин
оогий
Зочин
zochin
Зочин
Зочин