Сайхан юм ярий
Автуусанд алалцахаа больсон. Хүүхэнд наалдаж зогсоод кайф авдаг новшнууд л жоохон дургүй байгаа. Та нар автуусанд оочирлоод суугаачээ гэж мянган удаа хэлэхээс илүү технологийн бяцхан өөрчлөлт хийчихэд л өөрөө цэгцэрчих асуудал байж.
Автуусанд алалцахаа больсон. Хүүхэнд наалдаж зогсоод кайф авдаг новшнууд л жоохон дургүй байгаа. Та нар автуусанд оочирлоод суугаачээ гэж мянган удаа хэлэхээс илүү технологийн бяцхан өөрчлөлт хийчихэд л өөрөө цэгцэрчих асуудал байж.
Цагдаа нар хүмүүст тусалдаг болсон. Сайнуугийн оронд пяз, баяртайгийн оронд хохьчийшүү гэдэг хэлээр ярьдаг байсан залуус маань одоо машинаа түрээд явж байгаа хүнд хүчээ нэмээд л түрэлцээд өгч байна. Тэргэнцэртэй эрийг боржуур давуулж өгөөд явуулж байна. Зөрчил гаргасан жолоочтой ахтайгаа таарсан мэт дөлгөөн сайхан яриад салж байна. Зам асуусан хүнд уриалган сайхан тайлбарлаад өгчихөж байна. Саяхан нэг шил түүдэг ах шуудайгаа алдаж унагаад газраар нэг сав суулга болчихсон байхад нь залуухан хоёр цагдаа түүгээд шуудайлаад өгч байгаа харагдсан. Уйлах шахаад өнгөрлөө би.
"Тэнгэр"
Залуус архи хэтрүүлэн хэрэглэхээ байж. Саяхан болтол л яаж архидсанаа бахархан ярьдаг байсан бол одоо бүжиглэдэг, дуулдаг, салхинд гардаг, ууланд авирдаг болж. Архи яаж даадаг нь бахархал байсан бол одоо архи хэрхэн тааруулаад ууж чаддаг нь залуу хүний мөн чанар болж. Саяхан болтол гүзээтэй лужир бүдүүн эр моод байсан бол одоо хэвийн жинтэй фитнэсс залуус бахархал болж.
Нарантуул зах налайж байна. Урьд нь энэ газар хэрүүл зодооны уурхай, хар энергийн төв байлаа. Хаалгаар нь оруут хараал хангинадаг байлаа. Одоо гандангаас л арай чимээтэй газар болж. Наймаачид нь лангуун дээр өрсөн бараанаасаа хором ч харц салгахгүй, салгавал л хулгайчууд туучихдаг байлаа. Одоо наймаачид бараагаа өрчихөөд тайван өөр тийшээ харж чадаж байна. Лангуугаа орхиод цай цүй эргүүлээд яваад өгч байна.
Манайхан ногоон гэрлээр зам гардаг болсон. Улаанаар гүйж байгаа хүн явуургүй, зэвүүн харагддаг болж. Арван гурван оны хавар 104 орны Ерөнхий сайд нар чуулна гэж баахан зам харгуй засч, хогоо цэвэрлэснээс хойш илт ийм болчихсон юм. Нэг их цэмцийгээд ирсэн гудамж талбайд хүн өөрөө ногоон гэрэл хүлээгээд зогсдог юм билээ. Наад хэд чинь буцна, навсгар хот эргээд бүр навсайна гэж би танилтайгаа шил пиаваар барьж байлаа. Би мөрийгөө алдсан. Улаанбаатар хотын төв тэрнээс хойш үргэлж цэвэр цэмцгэрээрээ үлдсэн дээ. Тэр үед ногоон асахыг хүлээгээд зогсож байгаа бүх хүнийг тэвэрч үнсмээр санагдаж байсан. Одоо тэгж санагдахаа больсон, учир нь дасчихсан.
Энэ зуны наадмын дараа ахиад л гадаадын хэдэн зуун зочид хөл дарна гэнэ. Алгаа тосон угтая гэж байна. Гурав хоёрхон өдрийн хөл хөсөөн яах вэ, дагаад ирэх орлого, дараа нь гарах ашиг, дахиад нэмэгдэх нэр төр гэж бийсэн. Цагтаа дэлхийн томчуудын хөлийн газар асан Монголын голомтонд тэд ахин нэг удаа чуулах гэж байна. Дэлхийд данстай туурга тусгаар улс даа. Төртэй, иргэнтэй, төв талбайтай, хэнээс ч дутахгүй цэлгэр гудамж, цэвэрхэн охид, цээж ханхар залуустай гэдгийг тэд хараг.
Монголчууд гэнэт гоёхон болоод байгаа юм биш. Монголчууд ийм л байсан юм. Айсуй нүүдлийг тосон сүүтэй цайгаа аваад очдог, алсыг гийчинтэйгээ шөнөжин хуучилж суудаг байв. Эзгүй сүрэг тааралдвал эзэн нь иртэл тогтоогоод хүлээдэг нь айл хүний амь нэг гэсэн амьдралын философи байлаа. Нутаг хошуу алгасч яваа аянчинтай таарвал байгаагаа хувааж хүлхээд, сайтар танилцан нэр усыг нь тогтоогоод салдаг нь саахалт хүний санаа нэг гэсэн мөрдлөг. Залуус нь дэлхийн дэвжээнд гарахаараа гарамгай амжилт гаргаад ирдгийг хүн амынх нь тоонд харьцуулаад үзвэл дэлхийд ховорхон гавшгай хүмүүс болох нь тодорно. Ийм л нэг цөөхөн атлаа цөөддөггүй, цөмж ч болохгүй хатуу самар шиг пээдгэр хэдэн хүмүүс Азийн цээжинд эвтэйхэн аж төрдөг юм даа.
Зочин
zochin
zochin
Зочин
bebb
Зочин
ганаа
ганаа
ганаа
Зочин
Зочин
Янжмаа
Зочин
irgen
irgen
Зочин
ааа
ЭРГҮҮ МАЛ АРТАНЯН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Янжмаа
Зочин
Зочин
Цээгий
Цээгий
TuulUb
TuulUb
Зочин
aldar gunishingui jiriin unshigch boloi!
зочин
зочин
Зочин
Зочин
Irgen
Зочин
Талын охин
ЗОЧИН
DavaasurenCh
уншдаг
Зочин
tuilshirdag
t
zochin
ard tumen : artgaa sain huu shuu
Бат
Minii comment
okej
Эрдэнэ
Iregedui
munkhuu
enkh-amgalan
Зочин
IG_3333
Зочин
Гана
Zochin
Зочин
amar aa
MAN
rag
rag
Зочин
Батнэрэн
Батнэрэн
Батнэрэн
Зочин
Zochin
Зочин
зочин
NUUDEL
Зочин
Soongo