Сайн байцгаана уу. Хүү минь. Охин минь. Аав нь та нарт үлгэр ярьж өгье.

НЭГ. ТОТИЙН ЗӨВЛӨГӨӨ

Хүү минь. Хийж чадах юмаа л хийж бай.
Хил заагтай бай. Яагаад гэвэл.
Чи бүгдийг хийж чадахгүй шүү дээ.


Нэгдүгээр үлгэр.

Энэ бол “Тотийн зөвөлгөө” гэж нэрлэдэг еврей ардын үлгэр юм. Эртээ урьдын цагт. Энэ дэлхий дээр. Нэг хааны ордонд амьдардаг “Хааны угсаа” гэж дуудагддаг ер бусын онцгой нэгэн тоть амьдран суудаг байжээ. Тэр их тансаг маш үзэсгэлэнтэй. Түүний эзэн нь гүнж бөгөөд түүнд маш их хайртай байсан гэдэг. Тоть зөвхөн үзэсгэлэнтэй төдийгүй ганган дэгжин сайхан харгаддаг ба ёс журмыг сайн мэддэг байлаа. Тийм учраас тэд хоёулаа сайхан амьдардаг байв. Тэр цай уухдаа ч сайхан янз төрхтэй байхаа анхаарч байдаг. Явахдаа хааны төрхтэй гуя ташаагаараа тал тал руугаа найган хөнгөн алхална. Нэг алхам урагшилж зургаан алхам ухрах... гэх мэт. Энэ тоть иймэрхүү маш дэгжин. Иймд түүнийг хатагтай тоть гэж дуудацгаадаг байлаа.

Яагаад гэвэл. Тоть хааны гэр бүлд харьяалагддаг мөн маш үзэсгэлэнтэй гоёдог. Бас хааны ордонд удаан амьдарсан хааны гэр бүлийн нэг гишүүн юм. Тэр тоть ярьж чаддаг төдийгүй ариун нэрсийг ч цээжээр уншиж чаддаг. Тэр их сэргэлэн цовоо бас хүний хэлээр чөлөөтэй сайн ярина. Түүний тор нь их сүрлэг чимэглэгдсэн алтаар хийж очир алмааз сувд шүрээр товруу гарган урласан. Маш олон эрдэнэсийн чулуутай аж.

Өдөр бүр гүнж бараа бологчоо хэд хэдэн удаа дуудаж тоть руу үйлчлэхээр явуулдаг байв. Өдөр тутам дутагдах гачигдах юу ч үгүй. Тэр толгойдоо янз янзын малгай өмсөж сүүлэндээ янз янзын сувд зүүж жигүүрэндээ төрөл бүрийн бадмаарагтай. Өдөр бүр түүний сүүлэнд олон төрлийн эрдэнэсийн чулуу сүлжинэ. Түүний бүх л бие гэрэлтэн гялалзана. Хоолны цаг болоход адисласан хоол тор луу нь хүргэж өгнө. Тэр хоол хайж явахгүй.

Түүний уудаг усыг Ян Мин уулын горхиноос авчирдаг. Энэ уулын усыг маш сайхан амттай гэцгээдэг юм. Энэ ус маш зөөлөн. Усанд ороход ч дулаан. Тийм болохоор нэгэн тайган Ян Мин ууланд очиж өдөр бүр нэг лонх ус авчирдаг байв. Үе үе сар бүрийн эхний болон арван тав дахь өдөр. Мөн хагас сайн өдрүүдэд усны амтыг өөрчлөхийн тулд өөр нэг тайган Миаоли руу явж Нектар голоос ус цуглуулан авчирна.

Тоть өөрөө их өнгөлөг. Түүний өдний зарим нь ногоон зарим нь цэнхэр бөгөөд эдгээр нь гялалзан гэрэлтэж байдаг. Тотийг бас их сэргэлэн цовоо гэж ярьдаг. Хэрэв эзэн нь тэр Нектар голын усыг адислахгүй бол усыг уухаас татгалздаг. Тэр тайганыг Ариун нэрсийг цээжээр уншихыг шаарддаг. Тэгээд тэр зөвхөн тайганыг Ариун нэрсийг нэлээд хугацаанд уншиж. Ян Мин уулнаас болон Нектар голоос авчирсан усыг адисласны дараа тэр уухыг зөвшөөрдөг гэнэ.

За одоо үлгэрийнхээ дараагийн хэсэг рүү оръё. Тоть үргэлж сайхан байдаг. Өдөр бүр. Яаж энэ байдлаараа харагдахаа мэддэг байв. Тэр нэг өдөр гэнэт үзэсгэлэнтэй болчихоогүй юм. Тэр төрсөн цагаасаа л Нектар голын уснаас ус ууж. Бурханд өргөсөн Ариун нэрсээр адислагдсан. Амттай хоол иддэг байсан учраас. Энэ нь түүнийг өдрөөс өдөрт улам илүү сайхан болгож байсан гэдэг юм.

Үүнээс гадна тоть өдөр бүр хоёр цаг хагас бясалгал хийдэг. Мөн цэвэр цагаан хоолтон байсан. Ганц ч шавьж идэж байгаагүй. Санамсаргүй алдаагаар нэг шавьж залгичих явдал гарвал тэр бяцхан хорхойн ширхэг үс бүрийг бөөлжиж гаргаж чадна. Тэр бага залуу байхаасаа л цагаан хоолтон байхаар шийдсэн. Түүний элэнц өвгөөс эхлэн бүгдээрээ Аръяабалын аргаар бясалгаж байсан гэж ярьдаг. Тоть бясалгаад нэлээд өндөр түвшинд хүрсэн. Тиймээс гүнж түүнд маш их хайртай. Магадгүй үүнээс болж тун сайн уур амьсгал тогтсон байхаа. Түүний гоо үзэмж дотроосоо цацран гардаг.

Нэг өдөр гүнж нэлээд хол газар орших өөр нэгэн улсад их ховор төрлийн сүрчиг байдгийг сонсожээ. Тэгээд тэр гүнж өөрийн ордондоо тогтож суухаа болив. Ингээд тэр тайганаас сүрчгийг өөрт нь авчирч өгөхийг гуйв. Тэр тайган тотины сайн найз нь бөгөөд өдөр бүр тэр хоёр ярилцдаг байсан. Ордон дахь тайганууд ихэвчлэн их уйдацгаадаг байлаа. Учир нь тэд эмэгтэй найзтай болж чадахгүй. Иймээс тэр тайган ихэвчлэн уйтгартай байдаг байв. Харин чухам тотьтой тэрээр өдөр бүр ний нуугүй өөрийн хувийн хэрэг явдлаа ярилцаж байдагтаа тэр баяртай байдаг байжээ. Тэр хоёр маш их дотны найзууд байжээ.

Тэр өдөр тайган хол газар, ховор сүрчиг авч ирэхээр явахын өмнө мэдээж тотинд хэлэхээр очсон. Хэдийгээр энэ томилолт нууц байсан ч тэр өөрийн сайн найздаа очиж... “Баяртай Сенёра” гэж хэлэх хүслээ тогтоож чадаагүй. Тайганыг тийм урт аяллаар явахыг сонссон тэр тоть мэдээж их үгүйлэх болно. Ийнхүү тэдний салах ёс гүйцэтгэх үйл явц нь сэтгэл хөдөлгөм үйл байсан гэдэг.

Тотины үнэт эрдэнэ бол хамгаас чухал эрх чөлөө. Тийм учраас өдөржин шөнөжин тэр холдон нисэхийг л боддог байжээ. Хэдийгээр түүнд улаан ногоон энгэсэг нялж. Уруулын будаг гэх мэт янз бүрийн зүйлээр будаж гоёж байвч. Сэтгэл зүрх нь зөвхөн эндээс холдон нисэхийг л бодож байсан. Түүнд өөр юу ч хэрэггүй. Мэдээж юм идэх хэрэгтэй. Мөн тэдгээр сайхан хувцаснуудыг өмсөх ёстой. Яагаад гэвэл ордонд эелдэг боловсон, дэгтэй байх хэрэгтэй. Харин оюун санаа нь бүхий л өдрийн турш билгийн нүдэндээ төвлөрч зөвхөн зугтаахыг л боддог байсан гэдэг.

Тиймээс. Тэр тоть тайганд хандан:
-    Бид чинь сайн найзууд билээ. Би чамаас ач ивээл гуйж байна. Марталгүй гүйцэтгэж өгнө үү! гэлээ
Тайган хэлсэн нь:
-    Тэгэлгүй яахав би чиний төлөө бүхнийг хийнэ гэв. Тэд ийм л сайн найзууд юм.
Тоть хэлсэн нь:
-    Чамайг аяллаар явж байхад зам зуурт чинь надтай адилхан тотьнууд тохиолдож магадгүй. Тэд бол миний найзууд. Төрөл төрөгсөд минь юм. Чи тэдэнд намайг энд занганд орсон байна гэж хэлэх хэрэгтэй. Би асар их шаналж байна. Үнэнхүү эрх чөлөөгүй байна. Энд байгаа бүх юм. Сайхан хоол унд бол юу ч биш. Эдгээр сувд үнэт чулуунууд миний хувьд ямар ч үнэ цэнэгүй эд. Чи тэднээс намайг аврах ямар нэгэн аргыг асууж ирж чадах уу? гэлээ.
Тайган хариулсан нь:
-    Тэгье. Би байдгаараа хичээх болно. Би заавал тэдгээр тотийг олж энэ мэдээг заавал дамжуулах болно гэв.

Тэр тайган бол эдүгээг хүртэл ордонд ажиллаж байгаа. Түүнд дутагдах зүйл юу ч байгаагүй. Гэсэн хэдий ч тэр ердөө л бусдын боол юм. Иймд тэр эрх чөлөөний үнэ цэнийг сайн мэддэг. Тийм учраас тотийг дээд зэргээр ойлгож байсан. Ингээд тэр түүнд туслахаар шийджээ.

Гүнжид хэрэгцээний сүрчгийг хайж тэр удаан явсан. Нэгэн өдөр тэр зам зууртаа газар орны үзэсгэлэнт байдалд түр зуур баясан цэнгэж явав. Тэгээд тэр гүнжийн тотьтой маш адилхан тотины сүрэгтэй тааралдав. Тэгээд ордон дахь тотиныхоо гуйлтыг эргэн саналаа. Тэдгээр тотьтой мэндлээд ордон дахь тотиныхоо өвөрмөц байдлыг ярив.

Тотины сүрэг дунд тотинуудын багш, жинхэнэ их багш нь байсан ажээ. Тэр тэдэнд Аръяабалын бясалгалын аргыг зааж өгч явжээ. Ингээд тэд өөр өөр газар нутгаар явж хамтдаа өдөр бүр бясалгадаг юмсанж. Тэр өдөр томоохон нийтийн бясалгал хийхээр Миоли явах замд гарсан байжээ. Энд өвөл байхад. Тэдний очих газар халуун. Маш их халуун нутаг ажээ.

Тэр тоть багш билиг ухаантай бас цэцэн мэргэн. Тэр үлэмж олон. Тоолшгүй олон бясалгасан. Мөн сүр жавхлантай. Тайван амгалан. Мэргэн ухаанаар гялалзсан. Алтан гэрэл цацруулан харагддаг. Билгийн мэлмий нь өргөн нээгдсэн. Багш тоть байлаа.

Ордон дахь өрөвдмөөр байдлын тухай сонсоод. Тэр багш тэр дороо шууд унаад өгөв. Үхчихсэн юм шиг л харагдаж байв. Түүний гарын сарвууг дээш нь болгоход тэр дороо доош уначихав. Тэр үхсэн байв. Амьдын ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй. Амьдрах тэнхлээ гээсэн бололтой. Тэр лавтай үхэж гарцаагүй үхэж зуун хувь үхжээ. Сандарсан тайган сэргээх гэж хүчтэй сэгсэрч байсан нь ойлгомжтой. Гэвч тэр сэргэсэнгүй үнэхээр үхсэн байна. Тэр бас түүний амыг ангайлгаж бага зэрэг ус өгч идэх юм идүүлэхийг хичээсэн боловч тэр идсэнгүй. Бүр үхэж, өд нь хөдлөхгүй хөмсөг сормуус нь ч татганахгүй тэр бүр мөсөн дуусч.

Тайган ямар ч юм хийж чадахгүй дээ урам нь их хугарчээ. Тотийг үхэхээс өмнө ярилцах завшаан олдсонгүй. Ингээд түүнийг замын хажуу руу хаяж орхив. Гэвч замын хажуу руу шидсэний дараагаар тоть тэрхэн зуур нисээд явчихав. Тайган бүр гайхшралд оров. Тэр юу ч ойлгосонгүй. Болсон явдалд толгой нь эргэсэн тэр цочролд орон тэндээ удаан зогсчээ. Эцэст нь тэр ордон руугаа буцлаа. Тэр цочирдсон байдлаасаа бүхэл өдөржин гарч чадсангүй. Тэгээд тайган ордондоо буцаж ирсэн ажээ.

Ордны тоть тайганыг хараад маш их баяртай байв. Тэд хоёулаа гар хөлөө барилцаж, тэврэлдэн үнсэлцэж хангалттай билэгтэй үгс хэлэлцэв.

...“Чи жин хассан байна” гэж нэг нь хэлэхэд. Нөгөө нь ...“Чи жин нэмсэн байна” гэж хэлж байсан гэдэг.

Эдгээр нь астрал төвшингийн болон энэ материаллаг ертөнцийн учир утгагүй заншил юм. Тайган түүнд аяллынхаа тухай олон сонирхолтой зүйлс болон зарим ер бусын ховор тохиолдлуудын тухай ярихыг хүссэн боловч тоть сонсохыг хүссэнгүй.

Ийм ашиггүй зүйлсүүдийн тухай юу ч битгий яриач гээд. Тоть хэлж:
-    Миний төрөл төрөгсөд, миний нөхдийн хэн нэгэнтэй уулзсан уу? гэж асуужээ.
Тайган:
-    Тэгсэн тэгсэн. Би том сүрэгтэй уулзсан. Тэд нийтийн бясалгал хийхээр замд гарсан юм шиг санагдсан. Тэдгээр тотины багш тоть нь маш том, гялалзсан билгийн мэлмийтэй. Би түүнийг хараад их бахархан зогтуслаа. Тэр ихээр үнэлэгдэх олон арвин үйл буянтай нь илэрхий. Түүнийг муу ярих нь олиггүй юм. Гэхдээ түүний хэвлий маш том, цээж нь няцашгүй хүчтэй. Тэр агаарт нисэж байгаа нь тэнгэрийн элчис шиг л харагдсан... гэхэд нь тотины тэвчээр алдагдаж:
-    Би чамаас тэрнийг ямар харагдаж байна гэж асуугаагүй. Тэр чамд ямар нэг юм хэлсэн үү? Тэр намайг яаж чөлөөлөгдөх талаар ярьсан уу? гэхэд
Тайган хэлсэн нь:
-    Үгүй үгүй. Тэр үг ярьж чаддаггүй юм шиг санагдсан. Хэдийгээр түүний билгийн нүд нээгдсэн ч ам нь нээгдээгүй байна лээ. Тэр хүний хэлээр ярьж чаддаггүй бололтой. Тэр надад юу ч хэлээгүй. Чамайг одоо асуухад л ойлголцоход ямар хэцүү байснаа би саналаа. Намайг баярлаж амжихаас өмнө. Тэр үхчихэж байгаа юм даа. Тэр ямар ч хөдөлгөөнгүй яг л үхсэн харагдсан. Тэгэхэд нь би түүнийг сэгсэрсэн. Бас сайхан хоол ундаар хооллох гэсэн боловч юу ч идэж уусангүй. Би түүнд маш сайхан анхилуун, ховор хоол өгсөн боловч. Юу ч идэхгүй юу ч уухгүй байв. Тэр яг үхчихсэн юм шиг байв. Би түүнийг үхчихлээ гэж бодоод замын хажуу руу хаяхаар шийдэв. Тэгээд цааш шидтэл тэр шууд л нисчихсэн. Эрх чөлөөтэй тайван амгалан цааш нисэн одсоон. Тэр бас надад баяртай гэж хэлсэн. Баяртай гэдэг үгийг хэд хэдэн хэлээр хэлсэн шүү. Чухамдаа бол би түүнийг ярьж чаддаггүй гэж бодож байлаа. Мөн үхчихлээ л гэж бодож байлаа. Гэвч тэр үхсэн юм шиг дүр үзүүлсэн. Сонин юм. Одоо хүртэл энэ дүр зураг ямар учиртай байсныг би төсөөлөхгүй байна гэв.

Тоть үүнийг сонсоод сэтгэл нь хөндөгдөөгүй янзтай байв.
-      Сайн сайн. Би чамд маш их баярлалаа. Надад ч бас хачин санагдаж байна. Энэ түүх үнэндээ хачин юм. Үүнээс хачин юм гэж юу байхав гэлээ.

Тэгээд тэд өөр өөрсдийн өрөө рүүгээ явцгаалаа. Тайган өөрийн адал явдлаа ярих гээд. Тоть идэж уух гээд тус тусдаа завгүй байв. Харин гүнж өглөө бүр тотио харах гэж ирдэг байж. Дараагийн өглөө тотио үзэхээр ирэхэд нь тоть торондоо үхчихсэн хэвтэж байв. Гүнж зарцдаа их уурлаж түүнийг загнан “Чи түүнийг алчихлаа. Түүнийг чи алчихлаа.” гэлээ. Юу ч хэлээд нэмэргүй ажээ. Эцэст нь үхсэн тотийг гадагш хаяхыг зөвшөөрлөө. Зарц тотийг гадагш хаях үед л түүнтэй учирсан мэргэн тоть түүнд юу гэж дамжуулсаныг ойлгосоэ ажээ. Ордоны тэр тоть шувуу шууд л нисэн алга болсон ажээ. Тэр бас түүнд баяртай гэж хэлсэн ажээ. Баяртай гэдэг үгийг хэд хэдэн удаа хэлээд нисэн одсон ажээ.

Тэгэхээр ийм байна.

Бид нар ертөнцийн үнэ цэнийг мэднэ. Ертөнц дэлхий дээр амьд явах нь маш сайхан гэж бодоод хэрэггүй. Тэгвэл бид үхэхэд бидний сүнс дахин сэргэх болно.
Би ингэж бодож байна.

Тийм учраас. Бид бас хаая нэг үедээ үхсэн дүр эсгэх ёстой. Би ингэж бодож байна.

Яагаад? гэвэл. Эрт эдүгээ үеээс одоог хүртэл. Үе үеийн их багш нэр хэлэхдээ: “Ертөнцөд төрсөн бол. Яг л үхсэн юм шиг байж чаддаг бай. Юунд ч хорогдохгүй. Юутай ч зууралдахгүй бай. Яг л үхсэн юм шиг бай. Тэгэж чадаж гэмээнэ: Чи эрх чөлөөг эдлэж чадна хэмээн хэлсэн гэдэг.

Тийм учраас: Чи миний хүү. Хийж чадах зүйлээ л хийж бай. Хийж чадахгүй бусад юмыг орхи. Битгий хий. Хил заагтай бай. Яагаад гэвэл. Чи бүгдийг хийж чадахгүй. Бүгдийг мэдэх боломжгүй. Бүгдэд таалагдах албагүй. Үхсэн юм шиг бай. Үе үе үхсэн юм шиг байж чад. Аз жаргал эрх чөлөөгүй алтан торонд суугч тоть шиг бүү амьдар. Амьддаа ч үхэхдээ ч орчлон ертөнц дээрх юунд ч бүү хорогд. Тэгэж гэмээнэ: Хүү минь хүсэл шунал үгүй болдог юм. Амьдрал амар амгалан болдог юм. Сэтгэл сэргэг болно. Дотоод сэтгэл тань. Дэлхий ертөнцөөс чи өөрөө чөлөөлөгдөнө. Аз жаргал баяр баясгаланг авч ирнэ. Орчлон ертөнцөөс чи өөрөө хүслээрээ аз завшаан баяр баясгаланг авч чадна.

Би ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?

Энэ сайхан үлгэр надад хэлж өгсөн Монгол Улсын гавьяат багш. Миний найз Дамбийн Гоошоохүүдээ гүн талархал илэрхийлье.

Батжаргалын Батбаяр
/Хүүдээ бичсэн захидал/
2016.04.10. Ням гариг. Улаанбаатар хот.