Л.Пүрэвдорж: Би зөвхөн том эрх ашигт л захирагддаг
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгынхорооныдарга Л.ПҮРЭВДОРЖТОЙ ярилцлаа.
-УИХ-ын гишүүний гол ажил бол хууль тогтоох. Та өнгөрсөн хугацаанд хэдэн хуулийн төсөл санаачилж, хэчнээн хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан бэ. Нийгэмд үр дүнгээ өгсөн хамгийн чухлаас нь нэрлэхгүй юү?
-Татварын ерөнхий хууль, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль, Нэгдсэн төсвийн тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөнийг хориглох тухай, Нийгмийн даатгалын болон Иргэний эрүүл мэндийн даатгалын гээд 20 гаруй хуулийн төсөл санаачилсан. Татвар, төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлого зэрэг эдийн засгийн харилцааны түлхүүр хуулиудын ажлын хэсгийн ахлагчаар болон гишүүнээр нийт 43 удаа томилогдон ажиллалаа.
-Татварын багц хуулиар ямар татварыг хэдээс хэд болгож бууруулсан бэ?
-Хувь хэмжээг бууруулах нэг хэрэг. Татварын багц хуулийн бүтэц, найруулгыг сайжруулж орчин үеийн хэв загварт оруулна гэдэг асар том ажил. Жишээ нь: Хувь хүний орлогын албан татвар дээр л гэхэд 100 гаруй санал, найруулгын өөрчлөлт бэлтгэж намын бүлэгт оруулсан. Тэндээс дэмжлэг авч ихэнх нь хуульд туссан. Би өмнө нь Үндэсний татварын ерөнхий газрын дарга байсан учраас энэ чиглэлийн хуулийн зохицуулалт, хэрэгцээ, шаардлагыг илүү мэдэж байсан л даа. Татварын хувь хэмжээний тухайд эрс өөрчлөгдсөн. Хүн амын орлогын албан татвар 10, 20, 30, 40 гэсэн дөрвөн шатлалтай байсныг 10 хувь гэсэн ганцхан шатлалтай болгосон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 100 сая төгрөг хүртэл орлоготой бол 15, 100 саяас илүү орлоготойд 30 хувь байсан. Шинэ хуулиар 15-ыг 10 хувь болгож татвар ногдуулах орлогын доод хязгаарыг гурван тэрбум төгрөгөөр тогтоосон. Гурван тэрбум төгрөгөөс илүү орлоготой бол 25 хувийн татвар ногдуулна. Нийт аж ахуйн нэгжийн нэг хүрэхгүй хувь нь гурван тэрбум төгрөгөөс давсан орлоготой. Нэмэгдсэн өртгийн татвар 15 хувь байсныг 10 болгох саналыг миний бие анх удаа Монголын нийгэмд дэвшүүлж, МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөлд зөв тайлбарлан таниулж улмаар УИХ-аар батлуулж хууль болгож чадлаа. Саяхан нийгмийн даатгалын ажил олгогчийн төлөх шимтгэл 19 байсныг 10 хувь болгон бууруулав.
-НӨАТ үнэхээр дарамт болдог байсан шүү?
-НӨАТ-ын 15 хувь гэдэг хэрэглэгчдэд төдийгүй бизнест өндөр ачаалал болж байгаа нь мэдрэгддэг. Намайг ҮТЕГ-ын дарга байхад НӨАТ тав, гаалийн татвар 15 хувь байх татварын бодлого байсан. Явсаар сүүлдээ энэ хоёр татварын хэмжээ байраа сольж НӨАТ 15, гаалийн татвар таван хувь болсон. Энэ үеэс манай эдийн засагт хоёр чиглэлийн сөрөг нөлөөлөл гарсан. Нэгдүгээрт Монголын зах зээлийг гадаадын бүтээгдэхүүнээс хамгаалах хамгаалалт суларсан. Хоёрдугаарт НӨАТ өсөхөөр Монголд НӨТ бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд ихээхэн дарамттай болсон.
-МАХН болон таны сонгуулийн мөрийн хөтөлбөрт татварын хувь хэмжээг төд болгож бууруулна гэсэн амлалт байсан уу, ер нь?
-Татварыг бууруулах амлалт намын мөрийн хөтөлбөрт бий. Хувь хүний мөрийн хөтөлбөрт бол томдох амлалт. Ямар ч гэсэн бид зүтгэсний хүчинд алт олборлогчид болон “Эрдэнэт” үйлдвэрийн орлогын татвар л нэмэгдсэн. Бусад аж ахуйн нэгж, бүх хувь хүний төлдөг татвар буурсан. Тэгсэн атлаа төсвийн орлого хомсдоогүй төдийгүй нэмэгдсэн. Энэ нь татварын шинэчлэлийг Монголын өнөөгийн нөхцөлд тохируулан оновчтой хийж чадсаны үр дүн юм.
-Татварыг бууруулаад байхад төсвийн орлого өсөлттэй гараад байгаа нь юутай холбоотой вэ?
-Гурван зүйл нөлөөлж байгаа. Нэгдүгээрт манай улсын эдийн засгийн өсөлт түргэн байна. Хоёрдугаарт татварыг бууруулсан учраас эдийн засгийн өсөлт улам нэмэгдэн татвараа нуух явдал багаслаа. Гуравдугаарт зарим бүтээгдэхүүнийн үнийн өсөлтийн татварын хууль баталж хэрэгжүүлсэн нь нөлөөлж байна.
-Алт, зэсийн үнийн гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хэлж байна уу?
-Тийм, энэ хуулийг батлахад амар байгаагүй. Гишүүдийн саналын зөрөө асар их байсан. Ингэж болох юм уу, ийм татвар байдаг юм уу, 68 гэдэг хэт өндөр байна, хэрэв энэ хуулийг баталбал Монгол Улсын гадаад харилцаа, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх юм биш үү гэсэн болгоомжлол их байсан. АН-аас Н.Батбаяр, манай намаас Ц.Дамиран бид хоёр их зүтгүүлсэн дээ. Салхиар хийсэн ирж буй мэт гэнэт бий болсон ашигт тусгай татвар ногдуулдаг практик байдаг л даа. Нэг шалтгаан нь энэ. Хамгийн гол нь ийм татвартай болсноор төсвийн орлого асар их нэмэгдэх боломж харагдаж байсан. Тийм учраас бид нэлээд зүтгүүлж байж энэ хуулийг батлуулсан.
-Та эдийн засаг, төсвийн чиглэлийн хуулиудад голдуу ажиллажээ. Энэ нь таны мэргэжилтэй холбоотой юу?
-Миний мэргэжил бол худалдааны эдийн засагч. Улсад 40-өөд жил ажилласны 22 жилийг худалдаа бэлтгэлийн гадаад, дотоод худалдаанд ажилласан. Сүүлийн 10 гаруй жилийн зургаад нь төсөв, татвараар, дөрвөн жилд нь өмч хувьчлалын чиглэлээр ажиллалаа. Төсөв, татварын хуулиуд дээр түлхүү ажиллаад байгаа нь энэ чиглэлээр мэргэшсэн гишүүн парламентад цөөн байгаатай холбоотой байх. Нөгөөтэйгүүр ажиллаж байсан туршлагадаа тулгуурлаад Монгол Улсын эдийн засаг, төсөв, татварын чиглэлээр миний бие нэлээд мэргэшсэн бололтой юм. Ялангуяа татварын чиглэлээр миний хэлснийг сонсдог нь олон, сонсохгүй нь их цөөхөн болчихсон юм уу даа. Бас намын бүлэг, байнгын хороодоос намайг энэ чиглэлийн хуулийн төслүүдийн ажлын хэсгийг ахлуулах, гишүүнээр нь ажиллуулахаар томилж байна л даа. Оролцсон 40 гаруй ажлын хэсгийнхээ 20-иодыг нь би өөрөө ахалсан байх жишээтэй.
Ер нь төсөв гэдэг зөвхөн эдийн засгийн асуудал биш шүү дээ. Жишээ нь: 2008 оны төсвийн ажлын хэсгээс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр нэлээд дорвитой, шинэчлэлийн шинжтэй эхний алхмуудыг хийлээ. Дотоодын улаан буудайнхаа хэрэгцээг ойрын 3-4 жилдээ өөрсдөө хангадаг болох, үүний тулд улаанбуудайн үйлдвэржилтийг дэмждэг арга, механизмаа өөрчлөхөөр боллоо. Төр өөрөө дэлхийн зах зээлийнхтэй ойролцоо үнээр дотоодын үйлдвэрлэгчдээсээ улаанбуудайгаа худалдаж авдаг болно. Газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчдээ төсвийн хөрөнгөөр дэмжих бодлого явуулах боломжийг хуульчиллаа. Төмс, хүнсний ногоо, хүнсний үйлдвэр, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах асуудал дээр ахиц гаргахын тулд төсвөөс 30 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа зээлийн хүүг 50 хувиар хөнгөлнө. Ингэснээр 400 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүүг 50 хувь хөнгөлөх боломжтой болж байгаа. Ийм урамшуулал урьд өмнө байгаагүй.
-Гишүүд төсвийн хөрөнгөөр орон нутагтаа бүтээн байгуулалтын ажил их хийдэг. Жишээ нь, та жил бүрийн төсвийн хуулийн ажлын хэсгийн гишүүн, ахлагчаар ажиллалаа. Энэ бүхний үр дүнд танай тойргийн хэдэн сум байнгын эрчим хүчтэй болж, хэдэн км замтай болов оо?
-2006 оны долдугаар сарын гүйцэтгэлээр төсвийн ашиг 300 тэрбум төгрөгөөр давчихсан байсан. Тэр үед би дээрх байдлыг мэдсэн учир гурван зүйл ярьж явсан. Нэгдүгээрт сумдыг цахилгааны байнгын эх үүсвэртэй болгоё, хоёрдугаарт хөдөөгийн малчдыг нарны цахилгаан үүсгүүрээр хангах, гуравдугаарт бэлчээрийг усжуулах хэрэгтэй байна гэж. Тойргийнхон маань ч их дэмжсэн. Манай тойрог 9 сумтай. Тэдгээрээс Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Ховд цахилгаантай, цаана нь үлдэж буй Дөргөн, Чандмань, Дарви, Цэцэг, Зэрэг сумд гэрэлгүй. Дөргөний усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахтай холбогдуулан Дөргөн сумын цахилгаанжуулалтыг 2006 онд шийдчихсэн. Үлдсэн дөрвөн сумаа цахилгаантай болгох асуудлыг 2007 онд шийдсэн. Мянгад сумаас Манхан хүртэл 110 квт-ын цахилгаан дамжуулах шугам татаж, тэндээсээ Зэрэг, Дарви руу 35 квт-ын, Чандмань руу 15 квт-ын шугам татаж байгаа. Цэцэг суманд 100 квт-ын нарны станц барьж байгаа.
-Тойргийнхоо бүх сумыг эрчим хүчинд холбоно гэж сонгуулийн амлалт авсан юм уу, та?
-Мэдээж амласан. Гэхдээ ээлж дараагаар шийднэ гэсэн. Эдийн засгийн таатай боломж гарч, тал талын хүчин зүтгэлээр амлалтаа биелүүлж чадлаа. Одоо ганцхан Дөргөн сум үлдлээ. Дөргөний усан цахилгаан станцын ажлын явцаас хамаараад тус сумыг эрчим хүчинд холбох ажил улсын наадам хүртэл хойшилж байгаа.
-Шинээр хэдэн км авто зам тавиулав?
Булганаас өнгөрч байсан зам Үенчээр дайраад Боомын аманд энэ жил ирж байгаа. Одоо баригдаж буй энэ 60 км замын хөрөнгө оруулалтыг шийдэхэд миний хувь нэмэр бий. Хойтонгоос Дэлхийн банкны төслөөр Одончийн хавцлаас Ховд аймгийн төв хүртэл 300 км зам барина. Манай тойрог газар тариалангийн бүс нутагтай. 400-гаад айл бий. Буянт гол дээр ус хуримтлуулж байгуулах Жанжин боолтын толгойн барилгыг барьж дуусч байна. Ирэх хавар ашиглалтад хүлээж авна. Ингэснээр 3-4 сумын тариалангийн бүс нутгийн усжуулалтын асуудлыг шийдэж байна. Ноднингоос бэлчээрийн усжуулалтад зардаг мөнгийг нэмж байгаа. Миний хувьд сонгуулийн бүрэн эрхийн хугацаандаа тойргийнхоо сум бүрд шинээр барьсан, сэргээн зассан худаг гэвэл сум бүрт арваас илүү байгаа.
-Алт, зэсийн үнийн гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хэлж байна уу?
-Тийм, энэ хуулийг батлахад амар байгаагүй. Гишүүдийн саналын зөрөө асар их байсан. Ингэж болох юм уу, ийм татвар байдаг юм уу, 68 гэдэг хэт өндөр байна, хэрэв энэ хуулийг баталбал Монгол Улсын гадаад харилцаа, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх юм биш үү гэсэн болгоомжлол их байсан. АН-аас Н.Батбаяр, манай намаас Ц.Дамиран бид хоёр их зүтгүүлсэн дээ. Салхиар хийсэн ирж буй мэт гэнэт бий болсон ашигт тусгай татвар ногдуулдаг практик байдаг л даа. Нэг шалтгаан нь энэ. Хамгийн гол нь ийм татвартай болсноор төсвийн орлого асар их нэмэгдэх боломж харагдаж байсан. Тийм учраас бид нэлээд зүтгүүлж байж энэ хуулийг батлуулсан.
-Та эдийн засаг, төсвийн чиглэлийн хуулиудад голдуу ажиллажээ. Энэ нь таны мэргэжилтэй холбоотой юу?
-Миний мэргэжил бол худалдааны эдийн засагч. Улсад 40-өөд жил ажилласны 22 жилийг худалдаа бэлтгэлийн гадаад, дотоод худалдаанд ажилласан. Сүүлийн 10 гаруй жилийн зургаад нь төсөв, татвараар, дөрвөн жилд нь өмч хувьчлалын чиглэлээр ажиллалаа. Төсөв, татварын хуулиуд дээр түлхүү ажиллаад байгаа нь энэ чиглэлээр мэргэшсэн гишүүн парламентад цөөн байгаатай холбоотой байх. Нөгөөтэйгүүр ажиллаж байсан туршлагадаа тулгуурлаад Монгол Улсын эдийн засаг, төсөв, татварын чиглэлээр миний бие нэлээд мэргэшсэн бололтой юм. Ялангуяа татварын чиглэлээр миний хэлснийг сонсдог нь олон, сонсохгүй нь их цөөхөн болчихсон юм уу даа. Бас намын бүлэг, байнгын хороодоос намайг энэ чиглэлийн хуулийн төслүүдийн ажлын хэсгийг ахлуулах, гишүүнээр нь ажиллуулахаар томилж байна л даа. Оролцсон 40 гаруй ажлын хэсгийнхээ 20-иодыг нь би өөрөө ахалсан байх жишээтэй.
Ер нь төсөв гэдэг зөвхөн эдийн засгийн асуудал биш шүү дээ. Жишээ нь: 2008 оны төсвийн ажлын хэсгээс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр нэлээд дорвитой, шинэчлэлийн шинжтэй эхний алхмуудыг хийлээ. Дотоодын улаан буудайнхаа хэрэгцээг ойрын 3-4 жилдээ өөрсдөө хангадаг болох, үүний тулд улаанбуудайн үйлдвэржилтийг дэмждэг арга, механизмаа өөрчлөхөөр боллоо. Төр өөрөө дэлхийн зах зээлийнхтэй ойролцоо үнээр дотоодын үйлдвэрлэгчдээсээ улаанбуудайгаа худалдаж авдаг болно. Газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчдээ төсвийн хөрөнгөөр дэмжих бодлого явуулах боломжийг хуульчиллаа. Төмс, хүнсний ногоо, хүнсний үйлдвэр, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах асуудал дээр ахиц гаргахын тулд төсвөөс 30 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа зээлийн хүүг 50 хувиар хөнгөлнө. Ингэснээр 400 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүүг 50 хувь хөнгөлөх боломжтой болж байгаа. Ийм урамшуулал урьд өмнө байгаагүй.
-Гишүүд төсвийн хөрөнгөөр орон нутагтаа бүтээн байгуулалтын ажил их хийдэг. Жишээ нь, та жил бүрийн төсвийн хуулийн ажлын хэсгийн гишүүн, ахлагчаар ажиллалаа. Энэ бүхний үр дүнд танай тойргийн хэдэн сум байнгын эрчим хүчтэй болж, хэдэн км замтай болов оо?
-2006 оны долдугаар сарын гүйцэтгэлээр төсвийн ашиг 300 тэрбум төгрөгөөр давчихсан байсан. Тэр үед би дээрх байдлыг мэдсэн учир гурван зүйл ярьж явсан. Нэгдүгээрт сумдыг цахилгааны байнгын эх үүсвэртэй болгоё, хоёрдугаарт хөдөөгийн малчдыг нарны цахилгаан үүсгүүрээр хангах, гуравдугаарт бэлчээрийг усжуулах хэрэгтэй байна гэж. Тойргийнхон маань ч их дэмжсэн. Манай тойрог 9 сумтай. Тэдгээрээс Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Ховд цахилгаантай, цаана нь үлдэж буй Дөргөн, Чандмань, Дарви, Цэцэг, Зэрэг сумд гэрэлгүй. Дөргөний усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахтай холбогдуулан Дөргөн сумын цахилгаанжуулалтыг 2006 онд шийдчихсэн. Үлдсэн дөрвөн сумаа цахилгаантай болгох асуудлыг 2007 онд шийдсэн. Мянгад сумаас Манхан хүртэл 110 квт-ын цахилгаан дамжуулах шугам татаж, тэндээсээ Зэрэг, Дарви руу 35 квт-ын, Чандмань руу 15 квт-ын шугам татаж байгаа. Цэцэг суманд 100 квт-ын нарны станц барьж байгаа.
-Тойргийнхоо бүх сумыг эрчим хүчинд холбоно гэж сонгуулийн амлалт авсан юм уу, та?
-Мэдээж амласан. Гэхдээ ээлж дараагаар шийднэ гэсэн. Эдийн засгийн таатай боломж гарч, тал талын хүчин зүтгэлээр амлалтаа биелүүлж чадлаа. Одоо ганцхан Дөргөн сум үлдлээ. Дөргөний усан цахилгаан станцын ажлын явцаас хамаараад тус сумыг эрчим хүчинд холбох ажил улсын наадам хүртэл хойшилж байгаа.
-Шинээр хэдэн км авто зам тавиулав?
-Булганаас өнгөрч байсан зам Үенчээр дайраад Боомын аманд энэ жил ирж байгаа. Одоо баригдаж буй энэ 60 км хүлээж авч уламжлах байдаг. Би өнгөрсөн хугацаанд нийтдээ 500 гаруй өргөдөл хүлээж авч шийдвэрлэсэн. Сургалтын төлбөртэй холбоотой 30-аад өргөдлийг шийдэж өгсөн. Багш нар, сумдын удирдах ажилтнууд хотод орж ирээд буцахад хэцүү л дээ, манайх чинь хол учраас. Ноднин Дамиран бид хоёр бүх багийн даргыг Эрээнд очууллаа. Сум болгоны сургуулийн багш нарыг хотод ирээд буцахад нь нэг талын зардлыг нь даах, эсвэл хоолны мөнгө өгөх зэрэг жижиг тусламжийг өөрийн боломжийн хэмжээнд хувиасаа үзүүлж байна. Гэхдээ ийм тусламжийг би өргөн хэмжээнд хийж чадахгүй байгаа. Яагаад гэвэл надад тийм санхүүгийн боломж алга. Сэтгэл гаргаж л халаасан дахиасаа илүүчилдэг.
-Та ер нь тойрогтоо хэдэн удаа очиж ажилласан бэ?
-Өнгөрсөн хугацаанд есөн сумандаа жилд тус бүр хоёр удаа очиж ажилласан. Гурван удаа очсон сумд ч бий. 45 багтаа бүгдэд нь жилд нэгээс доошгүй удаа очихыг хичээж байв.
-Хол биз дээ?
-Хол л доо. Бараг нийтдээ 2500 км замыг туулна шүү дээ.
-Голдуу чуулганы завсарлагаанаар явах уу?
-Завсарлагаанаар явна, чуулганы дундуур ч явдаг.
-Гишүүдийн гол ажил нь чуулганд сууж хууль батлах. Энэ парламентад ирцээр гацаж, төрийн ажил тасалдах тохиолдол олон гарсан. Таны хувьд ирц ямархуу вэ?
-Чуулганы хуралдаанаа бараг таслаагүй, өвчтэй байсан цаг ч бага.
-Та хууль тогтоох үүрэгтэй төрийн түшээ. Гэтэл сургуулийн байр засаад, худаг гаргаад явах нь УИХ-ын гишүүний үүрэг, хийх ёстой ажил мөн үү?
-Тэр байтугай юм хийнэ л дээ. Жишээ нь: Солонгост гаргасан хүмүүсийнхээ материалыг өөрөө бүрдүүлээд, бүртгүүлээд явж байсан үе ч надад бий. Энэ бүхэн бол УИХ-ын гишүүний хийх ажил биш шүү дээ. Гэхдээ хийхээс өөр арга алга. Сум, аймаг орон нутгийн удирдлагын үгийг сонсохгүй юм аа. Бидний үгийг нэг жаахан авах юм. Бид арай илүү мэдээлэлтэй ч байх юм. УИХ-ын гишүүд хэтэрхий жижиг асуудлаар хөөцөлдөөд байгаа юм шиг дүр зураг бол бий. Эцсийн дүндээ тал талаасаа хөөцөлдөж байгаад сумын, ард түмнийхээ нэг хэсгийн л асуудлыг шийдэж байгаа юм шүү дээ. Суманд байгаа асуудлыг тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүн мэдэрч мэдээлээд түүний идэвхи хөөцөлдлөгөөр асуудлыг шийдэж байгаа юм. Төвөөс алслагдсан захын суманд асуудал байгааг УИХ-ын гишүүн би мэдэж авч байна гэдэг маань төр мэдэж байна гэсэн үг. Энэ бол одоо байгаа сонгуулийн тогтолцооны давуу тал л даа.
-Тойрогтоо ингэж хөрөнгө оруулалт хийхээс гадна гишүүд УИХ-ын нэрээр хувийнхаа амьдралыг дээшлүүлдэг. Таны хувьд хувийн амьдралаа яаж дээшлүүлэв ээ?
-УИХ-ын гишүүдэд цалингаас өөр орлого байхгүй шүү дээ. Манай гэр бүлийн хүн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий нягтлангаар саяхныг хүртэл ажилласан. Сардаа бараг 700-гаад мянган төгрөгийн цалин авна. Дээр нь хүүхдүүд илүүчилдэг. Манай хоёр хүү сүүлийн арав гаруй жил машин оруулж ирэх, барилга барих чиглэлээр бизнес эрхэлж байгаа. Тэд маань л манай өрхийн том том зардлуудыг хариуцдаг. Жишээ нь, би хувийн машингүй. Гэхдээ Ланд Круйзер унадаг. Хүүхдүүд компаниасаа машин унуулж байх жишээтэй. Бас ингэж хэмнэснээ л амьдралдаа зарцуулна, бас тойргийнхондоо жижиг туслалцаа үзүүлж илүүчилдэг.
-Та өөртөө хувийн бизнесгүй хэрэг үү?
-Байхгүй ээ. Би амьдралынхаа дөч гаруй жилийг төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж өнгөрөөж яваа. Энэ хугацаанд хариуцсан ажилдаа эзэн болж, хэлсэн амласандаа хүрч байя гэсэн зарчмаар төрийн ажлыг үнэнч шударгаар залгуулахаас өөрийг бодож явсангүй ээ.
-Таныг бас “Зуучлах товчоо”-ны хувийг эзэмшдэг. Тийм учраас Солонгост Ховдынхон л явж байна гэж хэвлэлээр нэг хэсэг шуугисан. Энэ юу болсон бэ?
-Ажил хийсэн хүнийг харддаг шүү дээ. Тийм л юм болсон. “Зуучлах товчоо”-нд Пүрэвдорж ямар ч хамаагүй байсан нь одоо нотлогдсон биз дээ. Нэг хэсэг С.Бямбацогтын “Нью прогресс”, “Алтай Трест” компаниудын цаад эзэн мэтээр бичиж байв. Ховдод миний тойрогт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг нэлээдийг тэдний компани гүйцэтгэдэг учир ингэж хардаж байгаа юм. С.Бямбацогт одоо нэр дэвшихээр намын дүрмийн биш тоглолт хийж надтай өрсөлдөж байгаагаас манай нутгийнхан үнэн учрыг нь ойлгох байх аа. Одоо намайг Хөшөөтийн уурхайн далд эзэн мэтээр харуулах гэж зарим хүмүүс ихээхэн улайрч байна. Тэнд миний улаан мөнгөний ч ашиг сонирхол байхгүй. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан мөн ажлын хэсэгт нь орж ажиллаж байна. Ц.Нямдорж гишүүн бид хоёрын намын бүлэг дээрээ санал гаргаж дэмжигдсэнээр 200 сая тн-оос дээш нөөцтэй нүүрсний ордыг стратегийн ордод хамруулж байхаар энэ хууль батлагдах байх аа. Хөшөөтийн нөөц 306 сая тн-д хүрч өсч буй мэдээ бий. Тэгэхээр Хөшөөт стратегийн орд болж, Монголын төр 51-ээс дээш хувийг нь эзэмших боломж нээгдэнэ. Мөн гадаадын компаниуд ашигт малтмалын нөөц ашиглах бол хувьцааны 50-аас доошгүй хувь нь Монголын аж ахуйн нэгжийнх байх тухай заалт ч тэнд бий. Би ийм эрх зүйн орчинтой болохын төлөө явж байна. Эндээс ч харсан надад Хөшөөтөд хувийн ашиг сонирхол байхгүй гэдэг нь ойлгогдож байгаа байх аа.
-Та бас намаа шинэчлэх “Элсний 13”-ын нэг. Танайхан бүгд албан тушаал авснаар та бүхний шинэчлэл дуусч байгаа юм биш үү?
-Бүгд албан тушаал аваагүй ээ. Ч.Улаан, Ц.Мөнх-Оргил хоёр сайд болсон. Зөрөөд Д.Одбаяр, Д.Тэрбишдагва хоёр сайдаасаа огцорсон. УИХ-ын төвшинд байнгын хорооны дарга болсон хүн гэвэл Ц.Шаравдорж бид хоёр л байна. Миний хувьд байнгын хорооны дарга больё гэж гүйгээгүй ээ. Намын дарга “та энэ ажлыг хийж байгаач” л гэсэн. Саналыг хүндэтгэсэн. Намыг шинэчлэх шаардлага бол байсан. Бид их хурлаа хийж нийгэмд хариулт нэхсэн олон ээдрээтэй асуултад хариулт өгсөн, тодорхой болгосон. Одоо түүнийг хэрэгжүүлэхийн төлөө С.Баярын Засгийн газар ажиллаж байна. Ажлын гараа дажгүй, олны ам сайн байна. С.Баярын Засгийн газрын дэвшүүлсэн зорилт, хэлж ярьж байгаа юманд олон түмэн итгэж найдвар тавьж байна. Нийгмийг цэвэршүүлэх талаар олон түмний хүлээж байсан эхний алхмуудыг хийлээ. Энэ бол бидний нөхдийн идэвхийлэн хөөцөлдөж намын хамт олноороо хийсэн шинэчлэлийн үр дүнгийн нэг хэсэг. Бид амаа үдүүлээгүй ээ. Үдүүлэх ч үгүй. Яагаад гэвэл бидний санаачилга, саналын цаана сонгогчдын эрх ашиг, орон нутгийн иргэдийн хүсэлт байгаа. УИХ-ын гишүүн гэдэг бол нэг талаас ард түмэн, нөгөө талаас төр, засгийг холбож байдаг зуучлагч, гүүр. Хэн нэгэн хувь хүн, аль нэгэн улстөрийн нам амаа үдсэнээр замхардаггүй эрх ашиг бол ард түмнийх шүү дээ. Би зөвхөн энэ том эрх ашигт л захирагддаг.