Зуны дунд сарын явдлууд
Машинууд одоо судасны архаг нарийсалтай хүний цус шиг арай ядан нэвтэрч байгаа. Энэ бол юу ч биш, сайхан замтай боохын төлөө бүр дугуйтай нэвтрэхгүй болсон ч гомдох хүн гарахгүй.
Лаагарын замыг хаав
Машинууд одоо судасны архаг нарийсалтай хүний цус шиг арай ядан нэвтэрч байгаа. Энэ бол юу ч биш, сайхан замтай боохын төлөө бүр дугуйтай нэвтрэхгүй болсон ч гомдох хүн гарахгүй. Удахгүй нэвтрэхээ болих ч юм гэсэн. Гэхдээ ийм их урин дулаан цаг байхад заавал 6-р нэгнээс 8-р сарын нэгний хооронд хийж байгаа нь игзаартай юм даа. Тэгээд 6 сарын нэгэндээ ч эхлэхгүй шүү. Тэхээр 8 сарын нэгэндээ дуусахгүй нь. Ганцхан л зун л даа. Гэвч ганцхан зуны зуслангийн агаар яасан ч их үнэ цэнэтэй билээ дээ яндан дотор өвөлждөг нийслэлчүүдийн хувьд. 4-р сараас газар гэсдэгсэн уг нь. Тэхэд эхлээд, даа ялангуяа 8 сар хүртэл завсарлаад үргэлжлүүлж ёстой л энхрий хайрт нам засаг болох боломж байсан даа манай дарга нарт.
Жиргээчид торгуультай боллоо
Жиргээчид хүн гүтгэх ба гутаавал 2 сая төгрөгөөр торгуулах хууль гарчлаа. Нэг том даргыг “тэнэг” гэвэл 2 саяар торгуулах нь байна. “Тэнэг амьтан бэ” гэвэл 4 сая болж байгаа юмуу даа.
Урьд нь бид хэн нэг тэнэг даргыг “тэнэг” гэж жиргэдэг байсан. Ингэж хэлүүлсэн хүн уурсан шатаж “намайг гүтгэлээ” гээд шүүхэд хандсанаар тэр хэлэмгий этгээд торгуулж магадгүй болоод ирнэ. Яагаад магадгүй вэ гэвэл, шүүхээс тэр жишээ нь Бор даргад хэдэн асуулт тавьж үзээд “үнэхээр тэнэг юм байна” гэсэн дүгнэлт гарчуул гүтгээгүй нь тогтоогдож мань мэт торгуулиас мултрах боломж байгаад байна.
Тэгвэл Бор дарга “би тэнэг байж болно л доо, тэглээ гээд тэнэг гэж гутаагаад байхдаа яадаг юм” гэсэн гомдол шүүхэд гаргах нэг гарц байгаа юм. Би чинь одоо дарга билүү жиргээч билүү хэний талын юм бичээд байнаа. За энэ яахав, тэгээд тэр дарга гутаасан гээд шүүхэд өгсөн бол жиргээч хүн яах аргагүй яланд унаж торгууль төлөх нь байна. Учир нь шүүхээс “Бор гуай тэнэг нь үнэн боловч тэнэгий нь дурдах нь гутаасан явдал мөн” гэсэн шийдвэр гарах магадлал тун өндөр юм.
Энэ шийдвэрээс зүрхээ сугалуулсан аймхай жиргээчид Бор даргын тухай цаашдаа бичихдээ “манай Бор гуай тууз хайчиллаа, тэрээр тэнэг харагдахгүй байна. Бор гуай ууланд алхав, түүний тэнэг эсэх нь хэнд хамаагүй билээ.” гэх мэтээр жиргэж эхлэх нь байна. Тэгсэн чинь ахиад Бор гуайд энэ нь таалагдахгүй байна гээд, улмаар шүүхэд өгвөл яанаа. Тэгээд “тэнэг биш” биш болохыгоо нотлоод ялчихвал? Бид ахиад торгуулд орох нь байна шүү дээ.
Чингис хаантай болонгоо алдав
Гү тэр истжоонд тансаглажийнаа. Хэчнээн зуун сая төгрөг цацаад байгаам бүү мэд. Яасан их мөнгөтэй цэцэрлэгийн багшив. Тэгээд нэг хаан гараад ирчихнэ гэж бодсон яасан ч их хүн байдийн. Улайм цайм сэтгэцийн эмгэгтэй, өвчтэй хүн байхад яагаад эмлэг домлого нь арга хэмжээ авч ч болдоггүй юм. Угаасаа манай оронд замбараатай юм байхгүй л дээ, гэхдээ ядаж залилан, хуурч мэхлэх энээ тэрээ гэсэн тийм зүйл заалтыг дэлгэрэнгүй болгож энэ мэт юмыг хуулиндаа нэмэхгүйм байх даа. Бөөн л мөнгө санга явж байна шд. Олон жил боллоо, энэ хэвээрээ цаашаа хэдэн ч жил болохым байгаан.
Яармагт бас нэг нисдэг хүн байдаг биз дээ, дандаа залуу охидыг нисгэж сургана гэсэн зар тавьчаад хэвтжээдэг. Язу хэлний ч билүү нэг хүн. Тэр гар тэр зарлалаа тавьсаар л байгаа юм байна лээ саяхан харагдсан.
Үүнийг бичиж байхад Нийгмийн сэтгэлзүй судалдаг “Сэтгэхгүй” гэдэг төвийн захирал Л.Эрдэнэцогт гэдэг хүний ярилцлага интернэтэд гарав. Тэрээр “Хунтайж, бурхнаар бөөлжигч, Сарандаваа, Бат-Отгон, Мөнхсаруул гэсэн хүмүүс бол дандаа эмгэг нь дунд шатандаа орчихсон хүмүүс. Харин итгээд байгаа хүмүүс нь бол анхан шатны эмгэгтэй хүмүүс” гэж хэллээ. Манай улс чинь сэтгэцийн эмгэгтэй хүмүүсээр дүүрчихсэн байгаа нь санаа зовоох гол асуудал болчихож. Үүнийгээ зохицуулаачээ гээд дарга нар луу хартал тэдэнд бас ялгаа алга байгаа нь бүр гомдмоор юм.
Жавхлангийн жаатай явдал
Ганц таваг өчигдрийн цуйван дээр цай хийж уусан ч улс орны хэмжээний асуудал болдог амьдралаар амьдарч үзэхийн сан. Дорхноо эвдрэх байх даа Жавхлан анд шигээ. Мань хүн үсээ хусуулах нь эр хүний хувьд гаргаж байгаа хүнд шийдвэр, хэцүү алхам гэсэн. Хар багаасаа үс толгойгоо мулзалдаг, цэрэг цуух, халуун зун гээд одоо ч бүр эр эмгүй мулзалдаг болсон үед тэрээр толгойны үсэн дээр ингэж сүржигнэхгүй нь л лав. Тэр үс хусах ёслол нэлээн нүд хужирласан юм болсон байж магадгүй байна.
Одоо ингээд үсээ авахуулаад шударга ёс тогтохгүй бол хумсаа, улмаар шүдээ авахуулбал яадын. Тэгээд одоо давын өмнө авдаг юмнууд нь дуусахаар юу юугаа авч эхлэх бол гэдгийг ард түмэн анхааралтай ажиглаж байна. Арслан тайж толгойгоо авахуулсан, арай манай Жавка.... гэсэн яриа ч явж байх шиг гүй байлгүй дээ.
Бас тэрээр ямар шалтгаанаар ч билээ хэдэн сая төгрөгнийхөө татварыг төлөхгүй гэж шийдсэн гэнэ. Жоохон байхад хожигдонгуутаа шатраа нураачдаг хүүхэд байдагсан. Эсвэл үг нь гацахаараа шууд зодох гээд байдаг хүүхэд ч бий. Асуудлыг ингээ л шийдчий гэж бодох нь тэр хүүхдийн IQ ч юм уу даа.
Бурангуй улстөрчидтэй буу барьж юм уу татвараа төлөхгүй замаар тэмцэх нь тэднийг л ялуулна шүү дээ. Ганцаарчилсан тоглолтоо орхиоч гавьяатаа.
Жавхлангийн жаатай явдал
Жавхлангийн жаатай явдал
Зочин
wahaha
wahaha
Erdembayar
Зочин
baagi
Бадамаа
Бүгдээрээ "Хаан" болцгоочихсон юм биш үү
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ariuka
хятад-цус ойртолт
Артаг
Зочин
amaraa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Төмс
Зочин
Зочин
Зочин
Зочин
ёстой үнэн үг
зочин
buyan