Хамгийн гоё үзэсгэлэн болж өнгөрлөө. Юун ул боов, ааруулны үзэсгэлэн худалдаа. Юун тэр машин тэрэг, тэр оймс улавч…

Ict expo2015

Гүүрний урд байдаг мишээл төвд энэ сарын 21-нд эхэлсэн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын үзэсгэлэн өчигдөр дууслаа. Хүн багширч байна. Залуус, хүүхдүүд их байна. Тэд зүгээр нэг дотаны газар, орцны үүдэнд бөөгнөхийн оронд ийм газраа тийм ихээр явж байгааг нь харахад сайхан байлаа. Эби хүртэл тоож байгааг, “нүдээ олсон салбараа анхаарч байгаам байна” гэж улсууд ярьж, ам сайтай байна. Энд 40 гаруй байгууллага, компани оролцож зөвхөн гадны бүтээгдэхүүнийг бус монгол инженерийн бүтээсэн шилдэг шийдлүүдийг танилцуулжээ. Павильон бүр дээр саатан зогсох хэрэг гарч байлаа, “хөөе явы” гэж дуудтал нь мангайгаа л...

Үндэсний үйлдвэрлэл

Бид оймсыг өөрсдөө хийдэг, кабель утсыг гадаадаас авдаг. Гэхдээ тэр кабелийг хаана хийдэг нь түүнийг хэрэглэхийн утга агуулгын хажууд ямар ч ач холбогдолгүй зүйл.

Хуучин цагт муна, чулуу, бяр гурав байхад ахлагч биш юмаа гэхэд амьд яваад байж болдог байж. Дараа нь нум сум ба байлдааны таагчиг байхад эзэрхэгч биш юмаа гэхэд эзэрхүүлэхгүй тогтнодог болж. Харин одоо, ялангуяа мэдээллийн технологи сайн эзэмшиж гэмээнэ тэргүүлж биш гэхэд тэтгүүлж амьдраад байхааргүй болсон. Мэдээлэл дамжуулах төхөөрөмжийг үйлдвэрлэхгүй байх нь биш, харин хэрэглэж чадахгүй байх нь хоцрогдол. Бид одоо үеийн технологи, техникийн ололтууд, трэндээс хоцрохооргүй амьдрахым байна  гэж ict expo2015 үзэсгэлэн үзээд бодож явлаа. Дэлхийн нөгөө талд юу хэрэглэнэ, бид энд тэрийг хэрэглэж л байна.хэрэглэх төдийгүй хэрэглээгээ өөрснөө үйлдвэрлэж байна. Монгол инженерийн бүтээсэн олон программ хангамж, аппликэйшнүүдийг энд танилцууллаа. Бахархлаа. Залуус сэргэлэн, эрчтэй байна.

Одоо цагт заавал нүүрс зөөж зарах, газар ухаж ачих, том үйлдвэр түжигнэхээс өөрөөр мөнгө үйлдвэрлэдэг болсон. Бидэнд дээрх гурав гурвуулаа бий. Харин оюун ухаанаа уралдуулан нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй тэр ертөнцийг эрхшээх зорилт чухал болсон. Оюун ухаан нь ч манайд бий. Бүтээгдэхүүн зөөвөрлөх торгоны зам чухал ч агаараар сүлжилдэх мэдээлэл технологийн зам тэрнээс чухал. Хаана ч юм хийсэн тооны машин цохиж, хаанаас ч юм ирсэн компьютэрийн дэлгэц харж байгаа ч гэсэн тэндээс урган гарч байгаа программ хангамж, аппликэйшнүүд бол үндэсний хамгийн том үйлдвэрлэл. Түүнийг хийж байгаа монгол залуус бол үндэсний баялаг.

Icт-д сонирхсон хоёр бүтээгдэхүүнийхээ тухай жоохон ярий.

20 сая дуу

Оюуны өмчийн асуудал ямар байгааг бодоход скайтэл компанийн танилцуулсан 20 сая дууны сантай musicfreedom хэмээх гар утасны аппликэйшн туйлын зоримог, бахархам бүтээгдэхүүн болж байна.

Тэд Sony music entertainment, Universal music group, Warner music group-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үлгэр жишээ үйл явдал. Баяр хүргэе!


Энд бас нэг технологийн дэвшлийг гайхуулан хэрэглэгчиддээ бэлэг барьсан нь ямар ч интернэтгүй үед хамгийн дуртай 200 дуугаа сонсох боломж. Өөр зөндөө л гоё юм байна.


Тэнд нэг сүүпэр од шинэ дуу гаргалаа, энд бид musicfreedom аппаасаа шууд сонсох нь байна. Бид багадаа моодны дуунаас хоцрохгүй сонсдог байсан. Гэхдээ хуулбарын хуулбарын хуулбар кассэтнаас. Хааяа ориг кассэт олдог. Тэр нь сидиний хуулбар. Хааяа ориг сиди олдог. Тэгээд байрандаа хамгийн зэрлэг бацаан болдог байлаа. Би queen, two unlimited хоёрн сидигээр хэсэгтээ гангарч байгаад хулгайд алдцан юм даг. Тэр одоо биетээр хийсэн оюуны хулгай  юмуу хаашаа юм =). Эсвэл оюуны хулгайг биетээр хийсэн. Өө адилхан юм хэлчлээ уучлаарай.

Musicfreedom апп миний тэр явдлыг санагдуулсан юм. Бид сидигээр гангарах бодолтой байдаг ч сонсох адын хүсэл шунал нь хамгийн шийдвэрлэх зүйл байсан. Тийм цэвэрхэн, тийм чанга сонсоно гэдэг бол таашаал шүү дээ. Энэ шалтгаанаар тэр 20 сая дууны 60 сая хуулбар үнэгүй байсан ч би хувьдаа заржаагаа газраас нь худалдаж авна.

Musicfreedom мандтугай, баярлалаа Скайтэл!

Мapps: аппыг дэмжих апп.

Энэ бол 24 цагийн үйлчилгээтэй цахим дэлгүүр. Сонирхолтой бүтээгдэхүүн. Зарах машинаа ачаад явж байгаа цуваа шиг, эсвэл гутал зарах гээд гутлаа өмсөөд явж байгаа хүн шиг санагдаад байгаа юм =).

Ийшээ оронгуут монгол залуусын бүтээсэн аппликэйшнүүдийн дэлгэрэнгүй танилцуулгууд, үнэгүй татан авалттайгаа байгаа. Энд чөлөөт цаг өнгөрөөх тоглоомуудаас эхлээд эрүүл мэнд, хөдөлгөөнөө хянах, гадаад хэл сурах, аудио тоглуулагч, нэвтэрхий толь, толь бичиг, худалдаа, үйлчилгээний газруудын зэрэг амьдралд зайлшгүй хэрэг болох олон бүтээгдэхүүн байна.  Та залуусаараа бахархана.  Mapps-аас зөвхөн монгол бүтээгдэхүүнээс гадна дэлхийн хамгийн эрэлттэй байгаа, олон хэрэглэгчтэй аппуудыг бас татаж авч болно. Гар утастайгаа байхад шайр айраг, эхнэр хоёроос бусад бүх зүйлийг атгаад явж байна гэсэн үг.


Үзэсглэнгийн бас нэг үзүүштэй сайхан зүйл бол энэ видео график. Бодит хүмүүсийн дэргэдүүр цагаан баавгай, ирвэс, халим дуртай амьтдаа явуулж, илж таалж байлаа.


Маус товшоод хулгай


Манайд хэчнээн сайхан бүтээгдэхүүн гарсан ч энэ салбар нь өөрөө оюуны өмчийн асуудалтай. Гүйж очоод хулгайлж авахыг бол бид ойлгодог. Ширээнийхээ ардаас маус товшин хийдэг хулгайг харин төдийлөн ойшоохгүй хэвээр байна.

Хэрэглээндээ оюуны өмчийг хүндэтгэн үзэх нь манай тарвага алаад баяжихгүй, тамхи татаад ядуурахгүй гэдэг үгийг санагдуулдаг. Бид нэг апп, нэг программ худалдаж авах нь сүү, давс худалдаж авах дайны энгийн хэрэглээ гэдгийг л ойлгох болжээ. Тэр тарвага, тамхи гээд байгаа нь бидний орлого зарлагад нөлөөлөхөөргүй урсгал юмаа гэдгийг илэрхийлсэн хэрэг юм. Аяга цай, талхнаас илүү гарахгүй байх биз.

Бид өөрснөө хоол, хувцас, пиав гурваасаа гадна дөрөвдэх, тавдахь хэрэглээндээ мөнгө зарахыг дэмий гарлага гэдэг бодлоор 2000 жил амьдарсанд гол учир байна. Тэгсэн хэрнээ хэрэглэх дуртай. Тиймээс ч оюуны өмчийн асуудал манай оронд ийм хачирхалтай. Гэхдээ зөв голдрилдоо орсон, сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа. Эргэлддэг мөнгөнийхөө тоогоор дэлхийд уул уурхайн дараа хоёрт ордог энэ том салбар мөн манай оронд ч гэсэн эргэлддэг мөнгөнийхөө чансаагаар дэлхийтэй ойртож очвол эрүүл саруул эдийн засагтай гэгдэх нэг үзүүлэлт.