Цэвэгмид гуай
Дондогийн Цэвэгмид – энэ нэр Монголын түүхнээ мөнхөд дуурсагдахаар үлдсэн нэгэн. Бидний өмнөх, бидний, бидний дараахи гурван үеийнхэн шинэ үеийн утга зохиолоор гэгээрч боловсрон, ертөнцийг таньсан бол түүнд энэ эрхмийн оруулсан оюуны их өв гэж зайлшгүй хүндтэй байрыг эзэлдэг билээ.
(Мэндэлснийх нь 100 жилийн ойд)
Дондогийн Цэвэгмид – энэ нэр Монголын түүхнээ мөнхөд дуурсагдахаар үлдсэн нэгэн. Бидний өмнөх, бидний, бидний дараахи гурван үеийнхэн шинэ үеийн утга зохиолоор гэгээрч боловсрон, ертөнцийг таньсан бол түүнд энэ эрхмийн оруулсан оюуны их өв гэж зайлшгүй хүндтэй байрыг эзэлдэг билээ.
Сурган хүмүүжүүлэгч, багш, эрдэмтэн, дипломатч, төрийн зүтгэлтэн гээд ажил амьдралын бүх шатаар дамжин ард түмэндээ, Монголын төрд зүтгэхийн үлгэрийг үзүүлсэн энэ буянтныг би мэргэжлийн талаас нь энд түүхэн гэрэл зургуудаар таниулах болно. Тэрээр МУИС-ийн ректор бөгөөд Шинжлэх ухаан дээд боловсролын хүрээлэнгийн дарга хийж байгаад ГЯЯ-нд нэгдүгээр орлогч сайдаар томилогдон жил гаранхан ажиллаад дараа нь БНХАУ-д Элчин сайдаар ажилласан байдаг юм. Арав хүрэхгүй жилд тэрээр Монголын дипломат албанд хариуцлагатай алба хашихдаа түүхэнд тэмдэглэгдэх үйл явдлуудад гар бие оролцогч, түүхэн гэрч болсон тэр түүх дор тайлбаргүй Танд хүрлээ!