Намтар судлал
Өсвөр насны нэгэн залуу байжээ. Хүн нь уул нь лаг гайгүй. Тэр нь ч ер нь хамаагүй л дээ энд, гол нь тэрүүнд чадкуу юм байхгүй болцон, үүнэн онгироо залуу.
Тэр хүүхэн нь зугаалгаар ууланд авирчаагаад гэнэт халтираад газрын уруу ойж буугаад унажээснаа нэг ойлтон дээрээ модонд жинснийхээ артлын кармаагаар өлгөгдцөн байгаам. Тэгээ өлгөгдөнгүүтээ доошоогоо жоохон унжаад, унжингуут доороос нь ирвэс гарч ирж идкээд, тэгээд ирвэснээсээ айгаад тийчлэнгүүт өлгөгдсөн мод нь унах гэж ганхаад, ганхжээснаа тэгээд унасан гэжаагаан ер нь вол. Нөгөө хүүхэн газар мод 2-н хооронд гавсруулаад мөчир зөчирт сүлбүүлээд арай үхээгүй тарчилжаахад нь нөгөө ирвэс “аа-хаан!” - гэж гарч ирээд шууд зүүн гараас нь идэж эхлэх байсан байх даа. Хэрэв тэр модтойгоо тэгээд унацан бол.
Гэтэл яаг тэгээд дээрээс нь дарж алахжаахад нь гэнэт нэг залуу гарч ирээд аварга том тэр моды нь шүдэнзний мод шиг холоо шидэж, ирвэснийх нь хүзүүг хугалж, нүд мүдий нь бүлтэлж алаад мань хүүхнийг 2 гар дээрээ өргөн гэрт нь хүргэж өгсөн гэдэг. Гэртээ ирчингүүтээ нөгөө хүүхэн чинь тэр өсвөр насны залууг хараад дурласан гэжаагаан, за юу. Тэгээд архи пиав миав баахан юм өгж сохтоогоод. Урдуур нь алхаж малхаад, газар юмаа унагачаад тонгой авж маваад солиорж өхсөн гэсээн. Нөгөө өсвөрийн залуу нь ч "би харьмаарийнаа" - гэсэн чигсн том хөхтэй тэр хүүхнийг хараад, өгсөн архий нь уугаадээсэн гэдэг.
Ингээд тэр 2 оронд ороод... (За энэ хэсгийг алгасций шүү за. Хүүхэд шуухад уншийшд эний чинь аягүол). Тэгээд дараа нь мань хүү анх юм үзжаахдаа хөвгүүдийн гаргадаг занг гаргаж, "одоо би яг харинаа" - гээд өндийсөн байгаам. Тэгсэн чинь мань хүүхэн явуулкуу гээд. Бүр өмд бандааший нь хүртэл нууж барьж балиартаад. Тэгэнгүүт тэр залуу шал согтуу гуйвцан явжаагаад хүүхний ишкаавнаас цэнкэр иртүүз олж өмсөө л гарахаар зүтгэсэн байна. Хүүхэн ч "нэртэйгээр нь чи түгүүл наадахныхаа сарпааны нь өмсчих" - гээд, мань залуу ч "өмсөнө!" гэж эрсxэн хэлээд өмстөл булчинлаг биеий нь яг сайхан барьж таараад. Тэр нь бүр урдаа sexy lady гэсэн бичигний эхний S үсэгтэй сарпаан. Тэхээр нь тэр хүүхэн, "түгүүл чи энүүгээр биеэ ороочих за!" - гээд орныхоо улаан даавууг шидэнгүүт тэр бас "орооно!" - гэж шийдэмгий хэлээд шууд мөрөн дээрээ тохоод хаалга зүглэн алхжээ.
Алхах тоолонд нь товойж овойх булчинлаг өгзөг, далбаандаа тулаад алдалцан 2 хүчирхэг гар, гараа хаялахдаа 2 тийшээ энэтхэг бүжиг шиг хөдлөх дагз сэлтий нь хараад мань хүүхэн шүүрс алдсан гэдэг. Тэгээд цөхөрч гүйцсэн ганц бие том хөхт бүсгүй нулимсандаа хутгалдан байж, "тэгвэл чи үүнийгээ аваад арил!" - гээд нуусан газраасаа улаан бандааший нь гаргаад шидтэл мань эр "өө миний бандааш энд л байсан байшд" - гэж амандаа бувтнаад тонгойж авснаа нөгөө иртүүзэн дээрээ давхарлаж өмсөөд хаалганы бариул татсанаа, "за байжий, нойл ороотий" - гэнгүүтээ банны өрөө орчоод гарахдаа толинд харсан байгаам. Мэдээж өөдөөс нь согтуу хөгийн л царай харагдаа биз. Эрүү мэрүү нь далийцан энтэр. Мань эр өрөөсөн нүдээ анин өөрийгөө харж харжээснаа "өө энэ үс бүр шалчийцан байшд" - гэснээ хүүхний үс ороодог хайчий нь авч уртлыхаа үсийг ороочоо л гараа явж.
Яг энэ үед урт чихтэй сэтгүүлч нар түрүүний ослын талаар мэдчээд хүүхний гэрийн гадаа апраадаа бариад хүлээж байжээ. Гэнэт хаалга онгойн ханхар цээжтэй өсвөрийн залуу гараад ирэхээр нь бүгд апраадаа тачигнуулж эхэлж гэнэ дээ. Эмэгтэй хүний иртүүзэн дээр бандаашаа давхарлан өмсөж, уртлыхаа үсийг ороогоод, улаан орны даавуу мөрнөөсөө өлгөсөн мань залуу эхэндээ цочсон боловч яваандаа тайвширч, бүр онгироо зан нь ч хөдлөөд нээх их маадайж ташаагаа тулан хэсэг зогсож баахан зураг даруулжээ. Цээжин дээрх S үсэг нь нөмөрсөн орных нь даавуу салхинд хийсэх тоолонд ил гаран харагдаж байсан гэдэг. Ингээд л маргааш нь түүний тухай сонингоор нэг шуугиж Сүүпрмээн гэсэн гарчигтай мэдээнүүдээр нийгмийг дарж эхэлжээ...
Харин нөгөө том хөхтэй хүүхэн цурхиран уйлсаар тэр чигээрээ нүднийхээ будгийг урсгацан унтжаагаад, манай залуугийн салгахаа мартаад орхисон үсний хайчнаас гарсан галд шатаж үхсэн гэдэг. Манай залуу цаашаа халуураад ууж уужаагаад өглөө нь л гэртээ сэрсэн байгаам чинь.
За энэ хүний намтраас ийм л нэг хэсгий нь архиваа ухаж ухаж оллоо. Дараагийн удаа хэн нэгний намтраас сонирхомоор байвал зүгээр л нэрий нь хэлчээрэй за.
ло
Зочин
М.Б.Батзаяа
gaihal
s
Очиро