Даварсаар даварсаар ...
Хүн юмыг амархан мартдаг. Арав, хорь байтугай хэдхэн жилийн өмнөхийг сануулахад мэл гайхаж, 2004, 2008, тэр ч бүү хэл 2012 оны сонгуулийн сурталчилгааны материалыг эргэж үзсэн хүмүүс “пөөх”, “арай ч дээ”, “үгүй байлгүй дээ” хэмээн дуу алдаж байна.
Хүн юмыг амархан мартдаг. Арав, хорь байтугай хэдхэн жилийн өмнөхийг сануулахад мэл гайхаж, 2004, 2008, тэр ч бүү хэл 2012 оны сонгуулийн сурталчилгааны материалыг эргэж үзсэн хүмүүс “пөөх”, “арай ч дээ”, “үгүй байлгүй дээ” хэмээн дуу алдаж байна. 2008 оны 7-р сарын 1 бол шинэ түүхийн хамгийн донсолгоотой үйл явдал. Багтаж ядсан олон телевизтэй байсны ачаар тэрхүү үймээн самууны минут, секунд болгон камерт бичигджээ. Бүр шууд дамжуулсан гээд бод доо! Дараа нь онц байдал, буун дуун, таван хүний амь, шүүх хурлууд, шоронд суусан ба өршөөгдсөн хэдэн зуун залуучууд. Гэхдээ энэ бүхэн бол үйл явдлын зөвхөн хоёрдугаар анги буюу төгсгөл юм. Тэгсэн хэрнээ сонгууль үнэхээр шударга бус болсон эсэх, үүнийг хэн нотолж жагсаал цуглааныг эхлүүлсэн буюу нэгдүгээр анги тэр чигээрээ “цагаан толбо”.
х х х
2014 оны туршид Улаанбаатар дахь Германы ЭСЯ-ны ханан дээр хоёр улсын төрийн далбааг туузан хэлбэрээр зүүж “Монгол-Герман-40” гэж бичсэн байлаа. 1974 оны 1-р сард БНМАУ, ХБНГУ хоёр дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг хүндэтгэн ёсолсон хэрэг. Харин түүнээс өмнө буюу бүр 1950 онд манай улс Бүгд Найрамдах Ардчилсан Герман улстай дипломат харилцаа тогтоон найрсаг сайхан харилцаж, тэд манайд үйлдвэр завод хэд хэдийг барьж өгсөн ба хэдэн мянган монгол залуусыг өөрийн их дээд сургууль, ТМС-т элсүүлж, герман хэлэнд сургаж, шинжлэх ухааны мэдлэг, соёлоос хүртээснийг “мартсан” юм шиг. Түүхийг ялагчид бичдэг гэж энэ.
Гэхдээ үүнийг хэлэх гэсэнгүй. БНАГУ улс л юм чинь аюулаас хамгаалахтай байсан. Тэр нь Штази, түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг нууц албадын жагсаалтанд CIA, КГБ, израилийн Моссадын араас бичдэгсэн. 1989 онд хоёр Герман нэгдэхийн өмнө (яг үнэндээ Баруун нь Зүүнийгээ нэгтгэхэд) Штази нууц бичиг баримтуудаа устгахын тулд цаас зүсэгчээр хуудас тус бүрийг туузлан хэрчсэн ч бүгдийг амжаагүй, үлдсэнийг гараар урж 15 мянган уутанд чихээд дараа нь шатаах эсвэл химийн бодист уусгахаар төлөвлөсөн ч Берлины хана гэнэт нурж жагсагчид Аюулаас хамгаалахын байранд дайран орж ирсэн тул амжаагүй. Өнөөдөр баруун германы тагнуулчид тоо ширхэг нь тэрбум шахсан цаасны тасархайнуудыг сканнердаж тусгай программ хангамж, супер компьютерын тусламжтайгаар нэгбүрчлэн эвлүүлэн сэргээж байгаа. Юуг ч мартаж болохгүй гэж энэ.
х х х
1990-ээд оны дуулиант хэргүүдийн түүхийг хэн сэргээх вэ? Тухайн үедээ шуугиад өнгөрсөн сонин хэвлэлийн мэдээ, бас сонгуулийн сөрөг сурталчилгааны ганц нэг захиалгат нэвтрүүлгийг эс тооцвол цаасан дээр буусан юм алга. Тухайн үедээ “Женко” Баттулгын 17 чингэлэг спиртийг мөрдөн байцаагчдаас нь эхлээд бүгд мэдээд хэлээд байсан ч дорхноо замхарсан. Саяхны нэг захиалгат нэвтрүүлэгт залруулснаар бол бүр улс төрийн хэлмэгдэл шахуу юм болж таарлаа. Гэрчүүд нь хүртэл хэлж ярьснаасаа баяр ёслолын байдалтай буцлаа. Хариу дуугарах хүн нэг ч гарсангүй.Яахав, баримтууд нь байдаг газартаа байгаа гэх биз. Тэгвэл Д.Дорлигжав “Эрдэнэт”үйлдвэрийн ерөнхий захирал байхдаа 800 мянган долларыг Киприйн банк руу шилжүүлээд алга болгосон гэж хэрэг бий. Хожим Д.Дорлигжавын нэг хэсэг ажилласан Ерөнхий прокурорын газраас хавтаст хэргийг нь устгасан тухай дуулдав. Түүх мартагдахгүй, хэрэг хуучирдаггүй гэдэг ч хуучраад зогсохгүй алга болчихдог юм байна. Ийм төрд итгэж болох уу? Ганц найдвар болсон Улсын бүртгэлийн ерөнхий газар гэхэд хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Алтанхуягийн хүсэлтээр Гэрэлхүүгийн Уянгыг Чулуунбаатарын Уянга болгон өөрчилж өгсөн билээ. Эрх мэдэлтнүүд болон дуулианы эзэд “намайг та нар шүүхгүй, цаг хугацаа, түүх шүүнэ” гэж даналздаг. Хэзээ нэгэн цагт түүх шүүх гэтэл баримт нь алга болчихсон, эсвэл засаад “сайжруулчихсан” байвал яахав?
х х х
Он гараад Монгол улсын Засгийн газраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д хоёрдахь удаагаа өргөн барилаа. Хуулийн зорилго нь хувь хүн, хуулийн этгээд 2015 оноос өмнөх нуун дарагдуулсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дураар мэдүүлж ил тод болговол хуулийн хариуцлага болон албан татвараас чөлөөлөх явдал юм. Нуун дарагдуулсан гэдэг нь Монгол Улсын хуулиудыг зөрчсөн гэсэн үг.
Одоо уг хуулийг нэн даруй батлахыг шаардсан сурталчилгаа хэвлэл мэдээллийг дүүргэжээ. Өчигдрийн “Цагийн хүрд” гэхэд хагас нь энэ тухай ухуулга байлаа. Өнгөрсөн жилүүдэд төр засаг маань бизнес эрхлэгчид хэмээх бүтээн байгуулагчид, баялаг бүтээгчдээ татвар, хураамжаар дарамталж тамлан зовоож ирсэн гэнэ. Хэдэн мянган бизнес эрхлэгч НӨАТ-аас болж шоронд орох юм гэнэ.
Арай ч тийм биш. Миний санахад үе үеийн Засгийн ганц хийдэг зүйл нь хөнгөлөх, чөлөөлөх, бууруулах. Жил бүр энэ тэр салбарыг дэмжих, үнэ тогтворжуулах, үнийн урамшуулал нэрээр төсвөөс зуу зуун тэрбумаар олгодог. Манайд үл хөдлөх хөрөнгө, цаашилбал тансаг хэрэглээ, архи тамхины татвар гэж билэг тэмдэг төдий. Нөгөө гайхуулдаг Азидаа хамгийн бага татвар хаачив? Татварын хууль тогтоомж буруу, муугаас хамаг юм болсон л гэнэ. Хамаг том бизнесүүд Худалдаа, үйлдвэрийн танхимын тэргүүнтэйгээ нийлээд төрд заларсан хэрнээ засч залруулахгүй дөрөв, найм, арван хоёр жил юугаа хийж суув аа? Нөгөө л нуугаад, зугатаад, тэгээд өршөөлгөөд сурчихсан. Хууль зөрчөөд дараа нь тэр хуулиа өөрчлөөд мултарцгаадаг ганц аргатай. “Баталгаатай нь дээр” гэдэг шиг нэмээд Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн барьжээ.
Үүнээс өмнө 2007-2008 онуудад өршөөлийн хууль гаргаж тэр нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хамрач байсан бол энэ удаад гадаад, дотоодод нуусан үл хөдлөх хөрөнгийг хүртэл өршөөх гэж байна.
Гол асуулт бол энэ өршөөлийг хэн хэн хүртэж хичнээн мөнгө, хөрөнгөө цайруулах вэ? Өмнөх өршөөлд багтсан 2800 гаруй компаниуд дахин хамрагдах уу? Хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл мэдүүлэхгүй, нууцална. Хуулийн төслийн 6-р зүйлд зааснаар, өршөөл үзүүлсэнтэй холбоотой мэдээлэл буюу санхүүгийн болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, гаалийн мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэлд хамаарах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах ба нотлох баримт болгон ашиглахыг хориглоно. Тэр ч бүү хэл, хуулийн өмнөх төсөлд энэ бүх мэдээллийг устгахаар зааж, хэрвээ ил тод болговол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, үгүй бол 5-50 сая төгрөгөөр торгохоор тусгасан байсныг шинэ төслөөс хасчээ. Яг УИХ-аар хэлэлцэж батлах, эсвэл холбогдох журмыг Засгийн газар гаргахдаа буцаагаад оруулахыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан нууцлах нь тов тодорхой. Хэзээ нэгэн цагт ил тод болгох уу? Үгүй бол яагаад? Энэ тухай ярихгүй байна. Хуулийн нэрийг дахин сонсоно уу: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай! Даапаалаад байгаа юм болов уу? Нууцлах тухай хууль гэвэл илүү зохилтой.
х х х
Гэхдээ энэ хоёр хууль батлагдах нь тодорхой. Одоо хэдхэн өдөрт амжуулна. Нөгөө хэлэлцүүлэг, оролцоо, Иргэний танхим байхгүй. Яагаад гэвэл ард нь том эрх мэдэлтэй том хууль зөрчигчид байгаа. Тиймээс “Төрийн өндөр албан тушаалтнуудыг ч хамруулна, ингэснээрээ ард түмэндээ тэгш хандана” гээд байн байн ярьж байгаа. Тэд санасандаа хүрч, сарвайснаа авч чаддаг улс.
Яруу найрагч Б.Галсансүх “Бүү давар” гэж бурханд зөвлөсөн байдаг. Одоо үүнийг УИХ-ын гишүүдэд хэлэх цаг боллоо. Дураараа дургицгаа, өөрсдийгөө өршөө, харин мэдэх эрхийг ард иргэд, олон нийт, хэвлэл мэдээлэлд үлдээнэ үү. 2008 оны өршөөлд хамрагдсан ба 2015 онд өршөөлд хамрагдаж байгаа компаниудын жагсаалт, өршөөгдсөн хөрөнгө мөнгөний хэмжээг зарлахыг хэлж байна. Бүгдийг биш юмаа гэхэд томоос нь. 100 саяас дээш гэдэг ч юм уу…
Зочин
Л.Бат
уншигч
уншигч
Зочин
Зочин
zochin
Chi yachaav
Магнай
Хөлдүүс
Зочин
Зочин
tony fatout
иргэн
чи олон нийтийн телевизээ л бич
доржзовдын энхтуяа ш дээ
сэтгүүлчээ хат
яг ард түмэн таниач
хаа ч бдаг данс
Зочин
Больдоо
уншигч
Зочин
Зочин
бх
Зочин
PPP
төмөрчин
Зочин
Ц
Зочин
Зочин
ХУРД
Зочин
иргэд
Ganaa
Сугар
ужэуэужэ₮у".":.₮:
Зочин
иргэн
MAN iig ch bas yalla
Зочин
ичиж амьдараасай АН
zochin
Заримдаа