Монгол тариачин Хятад малчин хоёрын будилаан
Хүннүгийн үед нүүдэлчид өмнөд рүү үе үе аян дайн хийдэг байсан тухай шашдирд тэмдэглэжээ.
Хүннүгийн үед нүүдэлчид өмнөд рүү үе үе аян дайн хийдэг байсан тухай шашдирд тэмдэглэжээ. Яг сайхан тариа будаа боловсрохын алдад “умардын зэрлэгүүд” довтлон тонуул хийж ялдаг тухай дээхнэ үед жигшсэн, одоо бол омогшин бичицгээдэг. Тэр хүмүүсийн удам судар нь бидний өвөг дээдэс аж. Тэгэхээр малчин монголчууд дан мах идэж байгаагүй, хүнсэндээ гурил будаа дандаа оруулж байсан эртний уламжлалтай ажээ. Тэглээ гээд Өмнөговийнхон намар цагаар ухасхийн Ганьсу руу довтолж “поортэр” дүүрэн гурил олзлоод ирж чадахгүй.
Өөрсдөө тариагаа тариад цагаан сарын боовны гурилаа тээрэмдээд заримдаа гадаадад илүүчлэх хэмжээнд хүртэл манай оронд газар тариалан хөгжсөн билээ. Үе дамжсан монгол тариачин бий болсон.Хаалттай нийгэмд консервний лаазаа хийж чадахгүй байсан ч хаа очиж тариа тариад сурчихсан нь монгол тариачдын гавьяа юм. Тэдний хүчээр тухайн үедээ Эрээний хортой хүнс хэрэглэлгүй, эрүүл саруул өсөцгөөж, боорцог гамбир, хуурай талхаар нэгэн үеийнхэн хүн болсныг гэрчлэх хэрэг юун.
УИХ-ын гишүүн Э Бат-Үүл, Г.Батхүү, Д.Балдан-Очир нарын санаачилсан “Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай “ хуулийг их хурал ид хэлэлцэж байгаа сурагтай. Эрхэм гишүүд маш сайхан санаачлага гаргасанд олон хүн талархаж байна. Мэдээж тариаланчид. Чөмгөнд нь хүртэл “тоопил” нэвчирсэн хөөрхий тракторчид, механикжуулагч нар энэ хууль хаашаа эргэхийг чих тавин чагнаж сууна. Тракторчдыг өмөөрдөг хүн гэвэл ганц Бат-Үүл л байлаа. Олон эрхтэн дархтан малчдыг эрхлүүлж, ямааг өөгшүүлж,хариуд нь намайг дахиад сонгоорой гэсэн өчүүхэн эрх ашиг хийдгээ “улс төр…” хэмээн шивнэдэг.
Сүүлийн хэдэн жил манайх гурилаар тасарч Оросоос бензин царайчлахын хажуугаар будаа гуйж модоо барьсан. Талхны үнэ өсч дагаад бүх юмны үнэ өссөн. Энэ нь төр засгийн анхааралд өртөж “За хойтонгоос л өөрсдөө тариагаа тарьцгаая…” гэж ам шүдээ өгөн “Атрын гурав” энэ тэр гээд бужигнаж эхэлсэн билээ.
Ингээд тариа ногоогоо тарьдаг юм болсон чинь аль үржил шимтэй газруудыг хятад мотоцикль унасан, “бажийнхтай” малчид хэдийнэ эзлээд авчихжээ. Төв, Сэлэнгийн тариа ногоо тарьдаг байсан урт сайхан хөндийнүүдээр битүү мал багширч, төв халхынхан юу яриад байгааг нь ойлгохгүй хазгай хэлтгий хэлтэй үл таних гийчид дүүрснийг хараарай.
Төв аймгийн Сүмбэр сумын ногоочин Д үгээ барж ийн ярьсан юм.
Би насаараа төмс тарьж амьдарч байгаа. Манай аав ээж ч ногоо тарьж амьдарсан. Бид зунжингаа зэрлэг зулгааж, талбайгаа тороор, модоор хашиж , наадам ч үзэх завгүй хөдөлмөрлөдөг. Тэгэхэд хажууд маань байдаг малчид энэ хугацаанд морь уяж, найр наадам хэсээд явж байхыг хараад атаархдаг. Учир мэдэхгүй хэдэн хүүхдээрээ хонио хариулуулдаг. Тэд нь байсгээд малаа алдчихна. Мал нь бидний тарьсан байцаа руу орж ирээд идчихдэг. Намар оройхон болохоор өвсний сөл гандаж зөвхөн байцаа, тариа, лууван хүний гар хүрсэн болохоороо ногооноороо үлдэж тэр рүү хавийн мал хошуурдаг. Малчид ч бас санаа зовон уяж хүлдэг юм билээ. Тэглээ гээд хаана ч хариуцлага байхгүй юм чинь. Арван минут алгуурлаад айраг уух хооронд нь хэдэн адуу нь орж ирээд тариан түрүү идлээ. Бидний бүтэн жилийн ажил дуусаа. Дэндүү гомдолтой. Хайран хөдөлмөртөө харамсаад малыг нь буудчихмаар санагддаг. Мал төрийн хамгаалалтанд байдаг тухай үндсэн хуулийн заалтыг хүртэл үзүүлж томроно. Зарим малчин үүрээр анаж байгаад адуугаа тарианд оруулдаг. Малаас шалтгаалж жилд хураах ургацын тал хувийг алддаг гэж байх юм.Энэ үгийг маш олон тариачдын амнаас сонсож байлаа.
Газар тариалангийн бүс нутгийг онцгой анхаарч, малчдыг эндээс шахах, хэрэв мал байлгах бол эрчимжсэн, хашаатай орчинд малладаг хууль гаргахгүй бол яваандаа хурц тэмцэлд хүрч болзошгүй байдалд хүрээд байгаа. Нэг нь нэгнийхээ хийсэн хөдөлмөрийг дээрэмддэг шударга бус байдал удаан үргэлжилэхгүй. Хүн тус бүр л өөрийнхөө амьдралын төлөө тэмцэж таарна. Манай оронд газар тариалан зайлшгүй хэрэгтэй.
Гэхдээ тариачид өөрсдөө тийм ч ариун явдалтай хүмүүс бас биш. Тариа угаасаа ургах нөхцөлгүй газарт хэдэн юм булчихаад малчдыг ад үзнэ.. Улсаас элдэв хөнгөлөлт, зээл нэхэж мөнгө босгоод намар болохоор хоосон миний хоёр чихийг огтол хэмээн тавлана. Хуурамч тариаланч нар будаа ургуулж зарсан болж тонн тутмын урамшуулал гэж засгаас мөнгө авч залилан хийнэ. Тарьсан будаа нь шороотой, цармантай тул гурил хийж болдоггүй. Одооны дотоодын ихэнх будаа гахайн тэжээл, архины үйлдвэрийн түүхий эд болдог. Ногоочдын хувьд элдэв хортой бодис оруулж ногоогоо борддог. Хятад төмс Эрээнээс зөөж ирээд манай нутгийн цэвэр хөрсөнд ургуулсан хүнс гэж молигдож хотынхныг улам хордуулдаг. Аль нь хятад, аль нь монгол гэдгийг мэрэгжлийн хүн ч ялгахааргүй луйвар хийж амьдардаг хуншгүй ногоочид олон бий.
Энэ бүгдийг хуулиндаа харгалзан үзэж шудрагаар зааж өгөх нөхцөл нэгэнт үүссэн юм билээ. Эрчимжсэн гэдэг нэр томьёотой мал аж ахуй, газар тариалан яг хаана байвал тохиромжтойг олж тогтоогоод тэнд хуулийг чангалж өгөхгүй бол нийтийн тооллын өмнөх үеийн тэмцэл үргэлжилсэн хэвээр л байх нь . Юутай ч өвөл тариа ургахгүй нь ойлгомжтой.

зочин