Умард Солонгос, Куба хоёроосоо хоцрох вий дээ
Дэлхий дээр гуравхан оронд гадаадын банк байдаггүй. Тэр нь Умард Солонгос, Куба, Монгол Улс гэсэн яриа бий. Энэ бараг хилсгүй. Хаалттай, хяналттай гэдгээрээ дэлхийд зартай энэ хоёр улсын байр суурийг дэлхийнхэн ойлгох биз.
Дэлхий дээр гуравхан оронд гадаадын банк байдаггүй. Тэр нь Умард Солонгос, Куба, Монгол Улс гэсэн яриа бий. Энэ бараг хилсгүй. Хаалттай, хяналттай гэдгээрээ дэлхийд зартай энэ хоёр улсын байр суурийг дэлхийнхэн ойлгох биз. Харин бүс нутагтаа ганцаараа ардчилсан тогтолцоотой, чөлөөт зах зээлтэй гэж гайхуулдаг Монголд яагаад гадаадын банкууд байдаггүй вэ. Гуравхан сая хүн амтай манай зах зээлийг голоод байна уу, эсвэл бид гадныхныг хажиглаад оруулдаггүй юу. Ердөө хэдхэн жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, ДНБ-ий өсөлт нь 17,4 хувьд хүрч байсан, өсөлт нь буурлаа гэхэд байгалийн баялаг нь булаастай хэвээрээ, зах зээл нь шинэ ийм орныг тойрох учиргүй.
Манайхан л гадаадын банкуудыг өөрийн зах зээл дээрээ хөл тавих зөвшөөрлийг өгдөггүй нь үнэнд нийцнэ. Юуны учир бид гадны банкуудад үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй юм бол. Эдийн засгийн аюулгүй байдал гэдгийг яс махандаа шингэтэл ойлгочихсон, эх оронч нь дэндсэн хүмүүстэй учраас уу, эсвэл олон улсын жишигт нийцсэн хямд хүү санал болгодог гадны банкийг дэмжилгүй дотоодынхноо дэмжих эх оронч сэтгэлтэйдээ юу, эсвэл бидэнд мөнгөний хэрэгцээ тэгтэл алга байна уу. Энэ олон асуулт, энэ олон эргэлзээг тайлъя гэвч гаргалгаа бүр нь бодит байдалтай нийцдэггүй нь гайхам.
Монгол шиг хөгжих гээд жолоог нь татавч дүүхэлзэж ядаж байгаа адуу шиг улсад шинэ зам, шинэ үйлдвэрүүд, томоохон барилга байгууламжууд, дэлхийн хэмжээний техник технологиуд хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн том, том мөрөөдөлтэйгөөр мега төслүүд бариад гүйвчиг тэрийг нь санхүүжүүлэх, түүнд нь зээл олгочих хэмжээний том зах зээл бидэнд алга байна. Арилжааны хэдэн банкууд маань үнэндээ ломбардын хэмжээнд л үйлчилгээ явуулж байгаа. Монголын банкууд маань хэрээрээ л ажиллаж байгаа ч олон улсын зах зээлд үнэлгээ багавтар, ядахад Монголын эдийн засгийн үзүүлэлт буурсаар байгаа учраас тэдний татан төвлөрүүлж олж ирэх мөнгө үнэндээ бага байна. Банкуудад хөрөнгийн эх үүсвэр бага тул зээлийн хүү өндөр байхаас аргагүй. Дэлхийд банкны зээлийн 20 дөхсөн хувийн хүү гэдэг дэндүү чангадсан үзүүлэлт. Гэтэл ийм хэмжээний хүүтэй зээл авч, ашиг орлого хийж зээлээ төлөөд өөртөө хуримтлал үүсгээд явна гэдэг хэрийн компанийн хэрээс хэтэрсэн ажил билээ. Ёстой монголчууд л болсон хойно гүрийж мачийгаад ийм өндөр хүүтэй зээлийн дороос гардаг байх даа гэж бахархмаар. Хамгийн бага гэгдэх найман хувийн зээлд хамрагдагсдаас өөрийн гэсэн гэр оронтой боллоо гэсэн хөөрлийн сэтгэлээс өөр юу ч үгүй айлууд олон байгаа. Үнэндээ тэр найман хувийн зээл бол тэнгэрийн умдаг л гэсэн үг. Ихэнх орон сууцны зээл дунджаар жилийн 18 хувьтай байгаа. Жижиг, дунд бизнест зориулсан зээл ч олдохгүйгээс гадна хүү өндөр. Хэрэв энэ мэтээр үргэлжлээд байвал эдийн засаг хямарч байгаа үед зээлийнхээ дороос гарч чадах иргэн, аж ахуйн нэгжүүд үгүй болж, дагаад зээлээ төлж чадахгүй нь олширч банкуудаа татаж унагах бодит аюул ч бий. Ялангуяа төгрөгийн ханш унаж байгаа сүүлийн хоёр жил ихээхэн эрсдэл дагуулах боллоо. Бас банкнаас зээл авч бизнесээ урагшлуулдаг хүмүүс хэдийг олж, хэдийг өрөндөө төлж бас хэдийг цааш нь хийсэн бол доо.
Өнөөдрийн ийм нөхцөлд хуримтлал үүсгэж чадаж байгаа нь бараг байхгүй дээ. Ёстой л урд хормойгоороо хойдохоо нөхөөд л явж байгаа болов уу. Угаасаа гадагшаа бүтээгдэхүүн гаргаж, гаднаас валют орж ирэхгүй болохоор валют хомсдож, төгрөгийн ханш навс унаж байна. Үргэлжлээд байх ахул орлого нь төгрөгөөр орж ирдэг хүмүүсийн хувьд 30 хувийн уналт ямар ч орлого авчрахгүй болно. Угаасаа ханшийн уналтын зөрүүндээ хядуулаад эхэлчихсэн газрууд зөндөө. Энэ мэт зовлонтой байхад их хэмжээний хөрөнгө татаж оруулж ирэх гадаадын банкууд бидэнд хэрэгтэй байна. Гадаадын олон банкуудтай Швейцарь, Сингапур, Хонконг өнөөдөр санхүүгийн зах зээлд хэр хэмжээнд явааг бүгд л мэднэ. Манайд хэд хэдэн гадаадын банкууд төлөөлөгчийн газраа нээсэн ч тэдэнд бүрэн утгаар нь үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлийг Монголын талаас өгөөгүй байгаа. Зарим банкны хувьд тухайлсан төсөл дээр, зарим нь банкны үйл ажиллагаанд шилжих зорилгогүй одоогийн байгаа түвшиндээ олон жил ажилласан байдаг бөгөөд хамгийн бодитоор манайд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтээ илэрхийлсэн нь "Bank of China" юм билээ. Хэрэв гадны нэр хүндтэй банкууд манайд үйл ажиллагаагаа эхлэх болбол томоохон хөрөнгө оруулалт шаардсан төслийг санхүүжүүлэх хөрөнгө орж ирнэ.
Бас хаданд гарсан зээлийн хүү аяндаа буурах учиртай юм. Өөр орнуудад санал болгодог хүүнээсээ өндөр байлаа гэхэд манай дундаж хүүнээс илүү гарахгүй гэж байгаа. Тэр бага хүүгээр мөнгө зээлэх боломж бидэнд тун чухал байна. Хамгийн гол нь дотоодоосоо олж чаддаггүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг, удаан хугацаанд авах боломж нээгдэж байгаа нь үндэсний компаниудаа босгож ирэх том боломж юм. Манайд төлөөлөгчийн газраа бараг хоёр жил шахмын өмнө нээчихсэн "Bank of China" бол дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаагаа эхлүүлсэн 600 гаруй салбартай банк. Тэд манайд үйл ажиллагаагаа нээх хүсэлтээ тавиад чамгүй хугацаа өнгөрч байгаа ч манайхан яах гээд байгаа нь мэдэгдэхгүй усанд хаясан чулуу мэт алга болчихоод байгаа юм билээ. Салбараа нээчихээд үйл ажиллагаагаа эхлээгүй ингэж удсан салбар Монголоос өөр газарт байхгүй л болов уу. Угаасаа төрийн эрх мэдэлтнүүд нь хүнд суртал харуулсаар гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөж гаргадаг тэр зарчмаараа л явж байгаа мэт харагдана. Хэрэв гадны томоохон банк ороод ирвэл дотоодын банкнуудын зах зээлийг булааж, хөл дээрээ тогтож ядаж байгаа салбараа унагачихна гэж манайхан ам хаадаг.
Тэгвэл "Bank of China" шууд өрсөлдөөнөөс зайлсхийж, манай банкуудын өгч чадахгүй байгаа томоохон төслүүдэд зээл олгоно гэж байгаа. Бас дотоодын арилжааны банкуудтай хамтарч ажиллаж, тэднээр дамжуулж жижиг, дунд бизнесийнхэн ч зээл авах боломжтой болох юм билээ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх бус дэмжиж ажиллах аж. Тэд салбараа нээвэл 56 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр эхэлж, Монгол Банкнаас зөвшөөрдөг дээд хэмжээ болох 450 сая ам.доллар өөрсдөөсөө гаргаж, манай зах зээлд гаргах боломжтой гэгддэг. Бас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм банк бусадтайгаа синдикат буюу хамтын зээл босгож ч манайд шаардлагатай их хөрөнгийг ч оруулж ирэхэд асуудалгүй. Гэвч өдий болтол энэ асуудал шийдэгдэлгүй, зах зээл маань мөнгөний хомсдолд явсаар ирсэнд манай бизнесийн салбарынхан үнэхээр сэтгэл дундуур байна. Тэд жилд 15 сая ам.доллар хүүнд төлөхийнхөө оронд найман саяыг төлдөг болох энэ боломжийг хүсэмжилж байгаа юм. Ингэвэл үндэсний компани өөрөө босч, цаана нь байгаа хэдэн зуун айл өрхийн хэдэн мянган ам бүлийн амьдрал дээшилнэ. Бас улс оронд маань томоохон бүтээн байгуулалтууд өрнөх нь мэдээж. Сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалтыг хийж, нийслэлийн хамгийн өндөр зочид буудлыг босгосон "Туушин" компанийнхан гэхэд энэ банкнаас манай ямар ч банкны санал болгодоггүй бага хүүтэй зээл авсан байдаг. Тэднийг ийм хэмжээний зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь, бас их хэмжээний мөнгөө хэмнэж өөрсдөдөө боломжийг гаргаж чадсан нь бизнесийн ухаалаг алхам гэж бизнесийнхэн талархалтай хандацгааж байгаа юм билээ.
Гэвч олон улсын зах зээлд хэрэгждэг эрүүл саруул энэ тогтолцоо орж ирэхгүй байсаар. Бас хэзээ бүтэх гээд байгаа нь тодорхойгүй. Олон улсын хэмжээний банкинд итгэхгүй байх үндэс байхгүй учраас улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоор энэ хөдлөхгүй байна гэж хардахаас аргагүй байна.
Гэхдээ Хятадын банк учраас үндэсний аюулгүй байдлаа бодох хэрэгтэй гээд хэвлэлээр жаахан шуугичихад л монголчуудын цөс нь хөөрөөд ирдэг улсууд хойно. Үүнийг дэвэргэх сонирхол нь бага хүүгээр иргэдийн мөнгийг хадгалж, их хүүгээр өөрсдийг нь мачийлгаад зөрүүнээс нь өдөр тутмын үйл ажиллагаагаа аваад явчихаж байгаа банкныханд асар их байна. Дээрээс нь манай улстөрчид банкны цаад эзэд, хувьцаа эзэмшигчид байдаг учраас улс төрийн зорилготой хөдөлгөхгүй байх шиг. Гэвч үүний горыг өдрийн хоолноосоо илүү давж хуримтлал үүсгэж чадахгүй байгаа зээлэндээ дарлуулсан ард иргэд, хоногийн 24 цагаар ажиллаад ч компани нь өсч дэвжиж чадахгүй байгаа үндэсний үйлдвэрлэгчид л үүрч байна. Хятадын банк орж ирэхээр Хятадад эзлэгдэх юм шиг ярьж явдаг эрт цагийн үлгэрээсээ салах цаг болжээ. Дэлхийн хөгжилтэй бүх улсууд, хөгжиж яваа ихэнх оронд энэ банк орчихоод байна. Хятадтай ана мана үзэлцэх гэж үздэг, үндсэрхэг үзэл нь маниасаа давчихсан Вьетнамд хүртэл салбар нь байдаг гээд бод л доо. Вьетнамууд социалист орон хэдий ч чөлөөт зах зээлийн тогтолцоотой болохоороо яавал ашигтай байхыг мэдчихсэн л байна. Тодорхой хувь нь төрийн мэдлийн банк байлаа гээд яадаг юм. Ямар ч банкны хувь хувьцаа эзэмшигчид банкны мөнгийг эргэлтэд оруулж, ашиг олохыг л шаардаж байдаг. Хүмүүс ч бас аль хүү багатайг нь сонгож, өөртөө ашигтай байхыг эрмэлзэж байдаг. Ийм хоёр талын ашиг сонирхлын огтлолцол дээр банкны үйл ажиллагаа явж байдгаас хэний мэдлийнх байх нь хэнд ч хамаагүй салбар юм, энэ санхүүгийн салбар.
Хөгжилтэй орнуудад ашигтай том зээлийн хүү бүр жилийн 2-3 хувь байдаг. Харин гадаад зах зээлд хаалттай, хөгжил буурай оронд 20 хувь байдаг. Монгол хөөрхий, хар сэр ихтэй, гадныхныг дандаа өөрсдийг нь шулж, эзлэх гэж байна боддог болохоороо тэр 20 хүрсэн өндөр хувийн хүүг нь төлсөөр амьдарч байна. Ийм болохоор нь гадны хөрөнгө оруулагчид манайхаас зугтаж, ийм болохоор нь гадаадын нэг ч банкгүй дэлхийн хэдхэн улсын нэг болж байна. Удахгүй, Умард Солонгос, Куба хоёроосоо хоцрох вий дээ.