Их хурлын гишүүн хүн биш
Их хурлын эмэгтэй гишүүдийн санаачилгаар ордны нэг талын машины зогсоолыг зөвхөн их хурлын гишүүд эзэгнэхээр болжээ. Ордны гаднаас гишүүдийн эрх ямба ихэдлээ гэж байсан эмэгтэй гишүүд энийг санаачилсан юм байх. Ард түмэн бид ч ой санамж богино болхоор яаж ч санахав дээ.
Их хурлын эмэгтэй гишүүдийн санаачилгаар ордны нэг талын машины зогсоолыг зөвхөн их хурлын гишүүд эзэгнэхээр болжээ. Ордны гаднаас гишүүдийн эрх ямба ихэдлээ гэж байсан эмэгтэй гишүүд энийг санаачилсан юм байх. Ард түмэн бид ч ой санамж богино болхоор яаж ч санахав дээ. Манай эмэгтэй гишүүд ийм сайхан тохь тухыг эрхэмлэгч гэдгээ олон нийтэд харуулсан хүчирхэг хүмүүс. Хүмүүс их муйхар тайлбарлах юм. Их хурлын гишүүдийн ирц ямар байгааг харуулах гэж ингэсэн гэхийн. Тэдний ирц ямар байгааг хараад ч яахын. Гол нь тэдний машин чухамхүү ямархуу бэнзтэй болхыг харуулах гэсэн зэвүүн арга гэнэ шүү. Юм бүхэн цаанаа нарийн учиртай. Яахавдээ ордонд ажилладаг 1000 гаруй хүн нөгөө талыхаа зогсоолд л чихэлдэнэ биз. Тэдэнд ямар сүрлэг 570 бэнз нээх байх биш байлаа ч хохийшд их хурлын гишүүн болж чадахгүй бол заяа чинь тэр дээ прүүс королортойгоо холилдоод нэг дор зогсож байг.
Энэ тэхдээ зөвхөн эхний алхам гэнэ шүү. Цаашдаа алхам алхам хийх нэлээд олон ажил байгаа гэнээ. Тухайлбал Их хурлын гишүүд явдаг тусгай коридор гаргасан гэнэ. Жирийн хүмүүс яагаад ч явж болохгүй гэнээ. Бүүр цэвэрлэх аргаа олж ядаад жирийн хүнээр цэвэрлүүлж байхаар ээлжээр өөрснөө цэвэрлэж байх болсон гэнэ. Ялгарч яджаахад нэг үйлчлэгч цэвэрлээд явжээвэл хиймор сүлдэнд муу байлгүй яахав дээ. Коридор ч дүүрч зөвхөн их хурлын гишүүд бааж шээж байх тусгай жорлонтой болсон гэнээ. Зөвшдэээ ариун ариун гэхэд гишүүний юу шиг ариухан нь хаа байна. Шууд шүлэг зохиогдож байшд. Ийм онгод хайралсан шийдвэр байлгүй яахвэ.
Бааж шээх тийм бол түүнийг үйлдвэрлэдэг түүхий эдэд бас анхаарал хандуулж их хурлын гишүүд л орж болдог гуанз нээнэ гэнэ. Мэдээж өөрснөө үйлчилдэг. Жирийн хүмүүстэй хамт байх эвгүй тул зөөгч авахүй юм байх. Тэгээд тэнд нь МАН-ын бүлэг нэртэй гурилтай шөл байхаас гадна АН бүлэг нэртэй холимог хуурга байх юм гэнэ. Мөн хуушуурны мах чинь бага байна гэж гомдоллосон гишүүнд наад нэрийг нь хараач Шударга бус эвсэл гэж байгаа биздээ гэж амыг нь тагалж байх юм гэнэ. Бие даагч нэртэй мантуун буузнууд харин гүйлгээ жаахан муутай идсэн хүмүүс гэдэс эвгүйрхчих гээд байдаг болхоор тэр байх гэж урьдчилаад харцан байна гэнэ. Харин эмэгтэй гишүүд нэртэй шүүрхий элэг харин бага гүйлгээтэй мөртлөө менюны нэлээд дээгүүр заларцан байжээхын байхоо.
Зиа үүнээс цаашаа бас нэлээд хэдэн шийдвэр гарах нь гишүүдийн эхнэр “энэ хүнийг зөвхөн их хурлын гишүүн эдлэнэ” гэсэн бичэгтэй пайз зүүж явдаг болох юм гэнээ. Үүнийг сонссон зарим нэг гишүүд аа тэгүүл тэрний эхнэр дээр би ч гэсэн их хурлын гишүүн гээд чичрээд авы гээд дотроо баярлаж байгаа сураг ч байна. Харин зарим нь яанаа энэ олон гишүүд манай эхнэрийг. Манай эхнэр ч тэгээд нийтэч барам даа гэж их л шаналангуй байгаа сурагтай. Үүнийг сонссон зарим гишүүний туслахууд наад пайзыг чинь би бас зүүмээр байна гээд өргөдөл бичэж өгхөөс авхуулаад өөрснөө дуураймлаар хийгээд зүүчихсэн явах юм гэнэ. Юу болох нь энэ вэ. Заримых нь эхнэрүүд үүнийг нь мэдээд уурлаж үсдэж унагааж байхад зарим туслах нь яачаад байгаан адилхан эдлүүлдийн байж гэж шаралхаж бөөн юм болох вий гэж айцгааж байна гэнэ. Нэг гишүүн бүүр би чамайг яагаачгүй биздээ хэмээн учирлахад туслах нь өөдөөс нь энэ ордонд чинь өөр гишүүн байдаг юм байгааздээ гэж шилбэлзэж алга болж ч мэднэ дээ энэ золиг гэж наргиж байна гэнэ. Зиа энэ ч бүүр дүүрч нэг гишүүний эрэгтэй туслах тийм пайз зүүж гарч ирж ордноор нэг шуугиан тарьж мэднэ гэж нэгнээ шоголж байхад нөгөө шоглуулагч этгээд за яахав яахав жолооч тэгвэл балрахгүй юу гэж авсан ч гэх шиг. Ямар ч пайз зүүгээгүй нэгнээ шоолж ч мэдэх гарууд шүү гэж арзагналдаад байгаан байхаа.
Гүү ер нь иймэрхүү маягаар цаашдаа чухам их юмнууд гарж мэдэх юм гэнээ. Цаашдаа бүүр их хурлын гишүүн бол хүн биш гэж тодорхойлолт гаргуулахаар шинжлэх ухааны академид хандах гэсэн боловч ээ бүтэхгүй манай академи яг тэрүүгээр нь гаргаад өгчихнө тэгээд ард түмэн ухаан муутай хүн биш сармагчин гээд унана шүү муу хар маасууд. Тэрний оронд харин Их хурлын гишүүн хүн биш дээд төрөлтөн юмаа гэсэн тодорхой шийдвэр гаргуул гэлцэж байгаа ч гэж байна.
Мэдэхгүйм даа баталгаагүй эх сурвалжийн мэдээ шүү. Үүнийг тэгээд цааш нь түгээгээд үнэн юм шиг болгоод айл гэр түйвээгээд унаваа нөхдөө. Би лав бичсэндээ хариуцлага хүлээж чадахгүй шүү.
Зочин
batra
Зочин
12
Arai l um daa
TS
Зочин
Баянсэлэнгэ УИХ гишүүн
УИХ-ын гишүүн
фээн
Зочин
Даваа
Ээгий
д тэмүүжин
д тэмүүжин
yaahuudee l bna
Зочин
Зочин
hehe
zochin
одноо
даруулга хэрэгтэй л баймаар юм
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ганаа