Нара уулын ямаа
Дагестаны яруу найрагч Гамзатовын нэгэн шүлгийг санаж байна:
Дагестаны яруу найрагч Гамзатовын нэгэн шүлгийг санаж байна: хүн болгон эхлээд өндөг байдаг, тэр нь хагарахаар Ленин, Маркс мэт нь бүргэд болон өндөрт нисдэг бол Гитлер, Мальтус зэрэг нөхдүүд могой болон гулсаж ертөнцийг бузарладаг. Дунд сургуульд түүхийн багш маань муу хүүхдийг “Мальтус шиг муухай санаатай” хэмээн их л заналтайгаар загнадаг байж билээ. Английн хар лам Мальтус хүн төрлөхтний эсрэг хамгийн харгис үзэл зохиож, дайныг зөвтгөсөн хэмээн их л заалгасан даа, миний үеийнхэн!
Мальтус залуудаа хэдхэн жил сүмд санваартан байсан болохоос үнэндээ судлаач эрдэмтэн хүн байж. Тэрээр 32 насандаа хүнс тэжээлийн болон хүний өсөлтийг статистикаар гаргаж үзээд цорчидом нээлт хийжээ. XIX зууны эхэн үеийн тэр тооцоогоор хүн төрлөхтөн улам олон газар оронд тариа тарьж мал маллаж байгаа авч энэ нь алгебрийн прогрессоор өсөж байхад хүний өөрийнх нь өсөлт геометрийн прогрессоор дэвшдэг аж. Дэлхийн бөмбөрцөг хязгаартай, тэр дундаа мал адгуулж, тариа тарих газар бүр ч хомс, харин хүний өсөлт хязгааргүй. Хүнс нь хүнийхээ тоог дийлэхээ байхаар дайн байлдаан өвчин тахал гараад байдаг байж магадгүй талаар таамаглал дэвшүүлжээ. Түүнээс биш дайнаар хүнээ хорогдуулаад байгаарай гэж хэлсэн юм юу ч байхгүй. Харин ч санваартан байсан хүмүүнлэг үзэлтний хувьд хүн ухамсраараа энэ тоон харьцаагаа зохицуулж, гарч болох муу юмнаас зайлсхийх хэрэгтэй талаар номложээ. Ингэснээр Мальтус демографи гэгддэг хүн ам зүйн цоо шинэ салбарыг буй болгожээ. Мальтусын судалгаа хожмын дарвинизмын гол суурь болж өгсөн юм. Дарвин байгалийн шалгарлын онолоо эндээс авч амьд ертөнцийн зохицлын хамгийн том хуулийг нээжээ.
Мальтусыг эхлээд сүм хийдийнхэн харааж гарсан. Сургаалыг нь шууд л мушгин гуйвуулж үхэл зовлонг дуудагч гэж хочиллоо. Дараа нь Марксын хайр найргүй гүтгэлэг хараал эхэлсэн. Хаялага нь Монголын боловсролын системд гүн шингэжээ. Үнэндээ одоогоос 200 жилийн өмнө буй болсон энэ онолын олон доголдолтой талыг шинжлэх ухаан баталсан. Хүн гэлтгүй амьд организм болгон геометрийн прогрессоор өсөх хандлагатай байдаг. Жишээ нь манай гудамжаар зуны эхээр хөглөрдөг улиасны хөвөн үр болгонд мод болох бололцоог нь олговол манай гариг гурван жилийн дотор хоорондоо 20 см-ийн зайтай битүү улиасан ойгоор бүрхэгдэх аж. Нэг алгана загас жилд 80 сая түрц шахдаг гээд бод доо. Гэвч энэ болгоныг байгаль зохицуулдаг.
Харин хүн бол тэр болгон байгалиар зохицуулагдаад байдаггүй бодгал. Олон мянган жилийн өмнөх шигээ хүн зөвхөн байгалийн бэлэн бүтээгдэхүүн болох ан, жимс ургамалаар хоолловол манай гариг ердөө 20 сая хүн багтаах даацтай гэнэ. Гэтэл одоо бид 6 тэрбумуулаа. Хүн буй болоод 100 мянган жил болсон хугацаанд амьдарч байсан хүнээс олон хүн яг одоо дэлхий дээр амьдарч байна. Мальтусын үеийнхээс бид бараг 10 дахин олуулаа болжээ. Үнэхээр геометрийн прогрессоор өссөн. Гэтэл өнөөгийн дэлхийд бараг өлсгөлөн байхгүй. Зөвхөн өнгөрсөн жил дэлхийн нийтээр 680 сая тонн будаа хурааж авсан нь хэрэгцээнээс даруй 80 сая тонноор илүү гарч байна. Шинжлэх ухаан технологийн энэ их үсрэнгүй хөгжих бололцоог Мальтус харж чадаагүй, тийм бололцоо ч байгаагүй байх. Одоогийн эрдэмтдийн тооцоогоор манай гариг америк стандартаар 12 тэрбум хүн, япон стандартаар 30 тэрбум тэжээх бололцоотой гэнэ. Гэхдээ энэ бол өнөөгийн төвшинд бодсон мальтус маягийн тооцоо. Мэдээж цааш өснө. Биотехнологи, нанотехнологи ямар их боломж цаанаа агуулж байна гэж бодно!
Аюул заналыг урьдчилж юм уу тооцоолж хараад сэрэмжлүүлэх, гарах арга замыг нь заах, ядахнаа аюулын хэмжээ багцааг тогтоон учрах зовлонгоос гарах аргыг хайхыг уриалах нь тийм харгис бурангуй зүйл гэж үү? Энэ утгаар нь бодож үзвэл Мальтусыг асар хүмүүнлэг эрдэмтэн гэлтэй. Бангла Дэш улс 1971 онд тусгаар тогтносон. Эхнийхээ өдрөөс л дэлхийн хамгийн том гуйлгын сав боллоо. ДНБ-ий хэмжээ жил дараалан үргэлж нэмэгдэж байсан боловч гучин жилийн турш хүн тус бүрд ноогдох баялагийн хэмжээ улам багассаар. Нэмэгдэж байгаа баялагаасаа давсан хүний нөхөн үржилд хамаг учир байна. Тэнд 70-аад оны үеэс ногоон хувьсгал хэрэгжүүлж жилд хэд дахин ургац өгдөг шинэ соортын будаа, тэр дороо үржээд язганадаг цөөрмийн загас өсгөсөн, гээд л хүн нь тэрнээсээ хурдан өсөөд байлаа. Тун энгийн үнэн: хүний өсөлт нийгмийн баялагийн өсөлтөөсөө давах юм бол нэг амд ноогдох хоол улам багасна. Ингэхээр л энэ балансыг барь, эс тэгвээс өлсгөлөн, гуйранчлал, өвчин тахал, тэрбайтугай дайн байлдаанд хүрч магадгүй гэж л Мальтус сургажээ.
1983 онд Японы найруулагч Шохёо Имамуригийн бүтээсэн “Нара уулын домог” гэсэн кино ёстой нэг шуугиан тарьж билээ. Каннын наадамд тэргүүн шагнал хүртсэн энэ киног олон хүн, түүний дотор олон шүүмжлэгч харгис балмадаар нь дууддаг. Кинонд өндөр уулсын дунд байх нэгэн жижиг тосгоны амьдрал гарна. Тариалах өчүүхэн талбайтай, цаг уурын тун хүнд нөхцөлтэй тэр тосгоны хүнсний хэмжээ байгалиасаа хязгаарлагдмал аж. Хатуу ширүүн энэ нөхцөлд тосгоныхон хүн амынхаа тоог л яс барьж өлсгөлөн үхэл зовлонгоос ангид байх цаанаасаа тийм нигуртай. Нэг талаас харахад энд хүний нийтлэг ойлголтонд таарах хүмүүнлэг зарчим ортас мартагдсан харгис нийгэм юм шиг атлаа нөгөө талаас биенээ барьж иддэг адгуусны ертөнцөөс эрс ялгаатай, өөрийгөө ухаанаараа зохицуулдаг хүний нийгэм харагдана. Айл болгон тодорхой тооны хүнтэй байх ёстой, хэрэв үүнээ зохицуулж чадахгүй бол өлсгөлөнд нэрвэгдэн өөрийн эрхгүй бусдаасаа хулгайлна. Ингэнгүүт бусад нь тэр айлыг тэр чигээр нь амьдаар нь булж шийтгэнэ. Хүн болгон, айл болгон хариуцлагаа өөрөө үүрнэ. Шинэчлэгдэж, дороос нь дараагийн үеийнхэн гарч ирэхийг нийгэм нь бас зүй ёсоор шаардана. Иймээс хөгширөөд үхэж өгөхгүй байгаа нэгнээ алдаг. Гэхдээ үүнийг ёс заншил, шашин, уламжлалтай холбож гүйцэтгэнэ. Хөгширөхөөр нь Нара ууланд аваачиж хаяна. Хачирхалтай нь үүнийг нийтээр зөвшөөрдөг төдийгүй албадна. Киноны гол баатар энэ дүрмийг сахихаас татгалзсан эцгийгээ хөнөөсөн ба эхийгээ “ухамсрын” дагуу ууланд аваачиж тавьдаг. Хөгшин нь явж өгөхгүй бол шинэ залуу нь төрөх бололцоогүй тийм л хязгаарлагдмал ертөнц. Байгалийн энэхүү харгис хязгаарлалтыг хүмүүс ухамсраараа зохицуулж, идэх ам идэгдэх хоол хоёроо тохируулан мөнх оршсоор байгааг үзүүлсэн маш хүмүүнлэг гайхамшигтай бүтээл санагддаг.
Мэдээж Японд яг ийм үзэгдэл гарч байгаагүй байх. Дэлхийн түүхэнд ч байгаагүй биз. Энэ бол цэвэр уран сэтгэмж. Ерөнхий том утгаараа ийм юм үргэлж байсан. Түүнийг л жижигрүүлэн улам хурцатгаж анхаарал татам уран сайхантайгаар үзүүлжээ. Нэг хүнд ноогдох баялагийн хэмжээ нэмэгдэх тусам хүн амын өсөлт буурдаг зүй тогтол байна. Иймээс ч өндөр хөгжилтэй орнуудад үхэл нь төрөлтөө давж нийгэм нь хөгширч, хөдөлмөрийн чадвартай хүний эзлэх хувь эрс багасаж байгаа сөрөг үзэгдэл маш элбэг болж. Хятад Энэтхэг зэрэг оронд ийм хязгаарлалтыг захиргааны аргаар хийгээд нэлээд удаж байна. Ер нь улс орны хүч чадал хүний хар массаар хэмжигдэхээ болиод удаж байна. Хүний хөгжлийн индекс гээч юм улс орны хөгжлийн гол шалгуур болжээ. Тухайн орны дундаж иргэний наслалт, эрүүл мэндэд зарцуулж буй хөрөнгө, боловсролын төвшин, нэг хүнд ноогдох ДНБ, цахилгаан эрчим хүч гээд олон шалгуур бий. Тухайн улсад 10 мянган хүнд ноогдох эмч, эмнэлэгийн ор, оюутан, багш, инжинер, докторын тоо, дундаж наслалтын хэмжээ, ой хүртлэх хүүхдийн эндэгдэл, экологийн нөхцөл, төрийн авилгын байдал, эрүүгийн нөхцөл гээд маш олон шалгуураар энэ бүхнийг тооцно. Хөгжингүй, баян тарган, хүмүүс нь аз жаргалтай гэсэн үзүүлэлт эндээс л гарна. 5 хүрэхгүй сая хүн амтай Сингапур, Норвеги, Финлянд, Израил, Хонконг, Дани гээд олон хүчирхэг баян орнуудыг жишээлж болно.
ХХ зууны дунд хүртэлхи бүх түүхэнд Монголын өнөөгийн газар нутагт хэзээ ч нэг саяас дээш хүн амьдарч байсангүй. Бололцоо ч үгүй аж. Далайгаас алслагдмал, маш өндөрлөг, эрс тэс уур амьсгалтай, хуурай энэ газар ан агнуур, нүүдлийн мал аж ахуйгаас өөр ямар ч аж ахуй эрхлэх бололцоогүй. Иймээс ч нүүдлийн мал аж ахуйн уугуул газрын нэг. Малын тоог нь билчээрийн даац хязгаарладаг байжээ. 20-30 сая малын даацтай, үүнээс хэтрэх бололцоогүй, билчээр нь хязгаарлаад өгнө. Ган зуд ээлжилж тоог энэ хязгаарт барьдаг байж. Энэ тооны малыг нэг сая хүрэхгүй хүн маллаж байж өлсгөлөн зовлон үл дайран цатгалан амьдрана. Гэтэл Мальтусынхаар хүн геометрийн прогрессор өсдөг. Чухам ийм учраас л дэлхийн хамгийн их дайн байлдааны үүр уурхай байсан болов уу. Эсвэл их нүүдэл. Угро фин овгийнхон эндээс 2 мянган жилийн өмнө нүүн Европ орсон байж магадгүй. Пананын хөндийд амьдарч байсан Атиллийн хүннү нар мөн л эндээс нүүсэн. Дунху аймгийнханд цохиулаад зугтсан гэдэг. VIII зуунд Түрэгийн эзэнт улс задран бусад аймаг улсдаа цохиулан зугтаасаар өнөөгийн Ази Европыг дамнасан Түрэг улсыг үүсгэжээ. Жужуанууд ч эндээс гарч байлдан явсаар аваар нэрээр Хар тэнгист тулж очсон байна. Ер нь Хар тэнгисээс Номхон далай хүртлэх уудам нутгаар нэг тарсан алтай овгийнхны уг гарвалыг судалбал бүгд өнөөгийн Монгол нутгаас дүрэвсэн байдаг. Бүүр хожим Каспийн тэнгисийн эрэгт нутагшсан халимагууд хүртэл билчээрийн дутагдлаас болж өрнө зүг нүүсэн монголчууд юм.
ХХ зууны их дэвшил, хотжил, иргэншил нүүдлийн биш аж ахуй эрхлэх бололцоо буй болгож өгснөөр багтаамж үлэмж нэмэгдэж, ердөө тавин жилийн дотор хүн ам нэг саяас бараг гурван сая болтлоо нэмэгдлээ. Өнөөдөр Монголын хүн амын ердөө 18 хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхлэж байгаа, үлдсэн 80 гаруй хувь нь эмч, багш, ажилчин, босс, захирал, ногоочин, цэрэг, тамирчин, хоригдол, дарга, шүлэгч, хулгайч, хүнд сурталтан, цэвэрлэгч, нинжа, УИХ-ын гишүүн хийж амьдралаа залгуулж байгаа билээ. Иргэншлийн энэ хэлбэр цаана нь дахиад олон сая монгол хүнийг энэ газар шороон дээрээ багтаана. Ямар билчээрээс хамаарах биш.
Хүн төрлөхтөн яаж ч хөгжөөд, технологижоод, баяжаад эцсийн бөлөгт байгалийн амьтан. Байгалийн сүр бол давагдашгүй их хүч. Байгалийг хүн нэг удаа, нэг хэсэгтээ сүйтгэж болно, харин дараа нь хариу нь тун хатуу ширүүнээр ирдэг. Өнөөдөр бид 20-30 сая мал багтах билчээрийн даацан дээр 43 сая мал чихчихээд бахархаад сууж байна. Үүний тал хувь нь байгаль сүйтгэгчээр ихээхэн дээгүүрт ордог ямаа. 20 жилийн өмнө 4 саяулаа байсан тэд одоо монголын хүн амаас 10 дахин олуулаа болжээ. Харин өгч байгаа жаахан ноолуураасаа хэдэн мянга дахин их хорлол учруулж байгааг бид олж харж чадаж байна уу? Гэтэл ийм их олон малтай бид ядахнаа сүүний хэрэгцээнийхээ 30 хувийг өөрснөө хангачиж чадахгүй байна шүү дээ.
Мальтус ямааны тухай юм яриагүй. Дарвин зөвхөн зэрлэг байгалийн тухай ярьсан. Гэхдээ аль алин нь байгалийн тэнцвэрийн тухай сургажээ. Ямаа бол нохойны дараа хүний гаршуулсан амьтан. Байгальд учруулах хорыг нь ч хүмүүн эртнээс ойлгосон. Хятадын цагаан хэрмийг ямаагаар байгуулжээ. Ямааны нуруун дээр чулуу аччихаад уул руу олноор нь туудаг байж. Шанд нь хавийн газар цөлжсөн, хоёр мянган жил өнгөрөөд байхад эдгэдэггүй ээ. Ингэхээр билчээр хөрсийг ямаа сүйдлээд байгаа юм биш, буруутан нь хүн. Хүн л эндээ өөрснөө зохицуулалт хийх ёстой. Хүн өөрөө ямаагаа үүрээд Нара ууланд аваачих ёстой.
Нэн эрт полонез хүмүүс Австралид нүүн очиход битүү ой шугуйгаар бүрхэгдсэн ногоон тив байжээ. Тэд их гал өрдөн ой болон тал билчээрийг түймэрдэнэ. Тэгэхээр хойтон жил нь ногоо сайхан ургаж ан амьтан цугладаг байж. Ингээд л ан хийж гарна даа. Ийм байдал хэдэн жил ч үргэлжилсэн юм бүү мэд, лав их удаагүй байх. Өнөөдөр Австралийг ногоон тив гэж ёжилж байгаа юм шиг өхөөрддөг болохоос бүтэн тивийг хамарсан дэлхийн хамгийн том элсэн цөлийн нэг энд бий.
2009.3.8