Дэлхийд ганцxан Монгол мину. Дэлхийд хаа ч байхгүй өвөрмөц зан заншил, ганцxан хувь үзэгдэл юмстай Монгол мину.
Дэлхий дээр хортой хоргүй, митаан, этан, азот, хүхэр агуулсан олон өнгө найрлага, хольц бүхий утаа байдаг боловч дотроо хот агуулсан утаа ганцxан Монголд л байна. Тиймээ Улаанбаатартай утаа....
Дэлхийд хүний эрх чөлөөг хязгаарлах,aалбадах зэрэгт метаалыг өргөн ашигладаг. Гав, бороохой, төмөр тор, буу зэвсэг. Харин метаалын тусламжтайгаар хүнийг хашиж авдаг дэлхийд байхгүй ганцxан арга монголд байгаа. Метаалаар хийж өнгөлсөн мидаал зүүлгэсэн алдартнууд нь зүүж өгсөн ерөнхийлөгчийнхөө бөөрнөөс хаашаа ч холдож үл чадна.
Хүүхдээ зодож буй эцэг эхийг дэлхийн бусад оронд хараад яасан муухай хүн бэ гэж гайхаж, хүүхдийн эрхийг хамгаалах газар луу утасдаж байхад, ганцxан монголчууд дээрх явдлыг хараад бодохдоо, яасан муухай сахилгагүй хүүхэд вэ, болж муу хогийг гэнэ.

Дэлхий бусад улс үндэстнүүд харийн газар нутаг нэгтнээ хараад баярлаж нийлэн нягтарч, улс дотор нь өөрийн улсыг үүсгэж, нэгнээ түшиж тулж байхад, үгүүмаа гэхэд нэгэндээ төвөг удалгүй амьдардаг байхад ганцxан монголчууд л нэгнээ хулхидаж, хоорондоо зодолдон хүнийи газар нутаг нэгтнээсээ илүү болгоомжилж явдаг.

Дэлхийн бусад оронд сонгуулийн дун гарлаа гэж ярьдаг бол монголд гаргалаа гэж бааварладаг өвөрмөц заншилтай.

Дэлхийн бусад хотод хогийн сав тоо томшгүй олон байдаг бол монголд ганцxан том хогийн сав байдаг ба энэ нь гэрийн хаалганы гадна талаас улсын хилийг хүртэл үргэлжинэ.

Дэлхий дээр хүмүүс улаан гэрлээр зогсож, ногоон гэрлээр явдаг гэж бол манайд ногооноор явж, улаанаар гүйдэг хэв ёстой.

Дэлхийи дээр хүмүүс явган хүнийи гарцаар л зам хөндлөн гарах ёстой гэж боджаахад Монголд гарцыг бол зүгээр, өө энд нэг тахьны арьс тавьчиж гэх зэргээр л бодоод өнгөрдөг.

Дэлхийн хүмүүс зээл ба зээлийнхээ хүүг цаг тухайд нь төлөх ёстой гэж боддог байхад Монголд зээл удахаараа хүчингүй болдог гэж ойлгодог.

Дэлхийд хүмүүс хэрэглээ тутамдаа мөнгө төлөхийг шударга явдал үздэг бол Монголд хэрэглээг нь хангаад мөнгөө нэхсэн хүнийг шунахай луйварчинд тооцож хөөдөг.

Дэлхийн бусад орны мал адгуулагч фэрмэрүүдийн өмч хэзээд тэдний л өмч байдаг бол Монголд мал нь үржээд байвал өөрийнх нь өмч, харин үхэж магадгүй болоод ирүүт улсых болдог.

Дэлхийн хүмүүсийн харилцаанд дотроо 60 минут агуулсан өдрийн 12 орчим цагийн хуваарь үйлчилдэг бол Монголд үдээс өмнө үдээс хойш, орой гэсэн 3 цагийн хуваарьтай.

Дэлхийн хүмүүсийн тийм нь тиймийг, үгүй нь үгүйг илэрхийлдэг бол монголын тийм нь үгүйг, үгүй нь тиймийг илэрхийлж чадна.

Дэлхийн аль нэг эрүүл улсад дарга хүн ажлын болоод ёс суртахууны алдаа гаргавал орцордог бол монголд харин ч сайхан ирклаам боллоо гэж олзуурхана.

Дэлхийн...

Ай даа сайхан Монгол мину зээ...