Баяртай ба баяргүй үг
(Ерөнхий сайд С.Баярын хэлсэн үг (ба гишүүдийн бодсон бодол))
Спийкэр:
-Одоо монгол улсын ерөнхий сайд С.Баяр үг хэлнэ
(Баяр гэснээс энүүнд яагаад хүүхнүүд үхээд байдгийи бол? Манийг болохоор мөнгө төлхөөс нааш хавируулакуу байжээж. Хүүед, яасан ч олон каймрав? Үүргэлжаахад авчих вий дээ )
Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч өө( Аа муу заяц, ну погоди, фракцийнхаа хүнийг оруулах гэж мөн ч шарлаасан даа), УИХ-ын эрхэм дарга аа! (Яаж энэн шиг чалхтайгаа өтөлдиймлээ), Эрхэм гишүүд ээ! (Эрэлхэг Монголчуудаа, эрээний наймаачдаа, энгийн ардуудаа, хайрт хүүхдүүд ээ! гэдэг бол мөн алав аа)
2008 оны сонгуулийн үр дүнгээр (муухай ёжилжаагаан шүү) байгуулагдаж буй шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хуулийн хугацаанд (Үхсэн, тэр муу хуулийг чинь орондоо хүртэл засдийм чинь), шуурхай эмхлэн байгуулж өгсөн Та бүхэнд талархлаа илэрхийлье. (Юм өхкүүн бол наад үгээр чинь яах вээ дээ!)
Өнөөдрөөс эхлэн МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар ажлаа эхэлж байна (Харин тэрнээс чинь болоод шартаж үхэх нь!). Маргааш амралтын өдөр, бямба гариг хэдий боловч өглөө 10.00 цагт цуглаж, бид тулгамдаж байгаа асуудлаа ярилцан, ажил төрлөө хүлээлцэж авна. (Өнөөдөр баасан ахын төрсөн өдөртэй, маргааш шүдээ зуугаа л босох болох нь. За яахуу!) Даваа гаригийн өглөө 09.00 цагаас эхний хурлаа хамтарсан Засгийн газар хийж, төсөв зардал, бензиний үнэ, тариа буудайн нөөц бүрдүүлэх зэрэг тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр төлөвлөж байна. (юун олон юм хэлчвээ, мартчих вий, энэ цаасы нь канондуулж авкуу бол, дараа нь зурагтаар ярих болох ч юм билүү)
Бидэнд улс эх орныхоо үсрэнгүй хөгжлийн бололцоог хангах, нэгэнт бүрдсэн таатай нөхцөлийг үр өгөөжтэй ашиглах (Тун чухал үг хэллээ. Баяраа чи шоо!), эдийн засаг, нийгмийн амьдралд гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалан үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах амаргүй зорилт, түүхэн хариуцлага ногдож байгааг гүнээ ухамсарлаж байна. (Энэ өгүүлбэр амьтай сан бол эдлүүлсээр байгаад өдийд сэхээнд орцон байгаа даа! )
Бид шинэ нутаг руу буурь сэлгэх их нүүдэл буюу түүхэн сонголтын өмнө ирээд байна гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх аа (Нийлкүү хүмүүсий нь каамэраар бичүүлж авах гээд байна уу гүү юүү? Хөөе хөмсөгөө битий зангидаарай Баяаар! Чи зурагтаар гарч байна.) Ядуурал, хоцрогдол, шударга бус байдал, шалдар булдар байдлаа орхин, хөгжлийн дээд эрэмбэ тийш, гэгээ гэрэл, мандал дэвшил хангагдсан шинэ Монголыг цогцлоох зорилго өөд тэмүүлэх шинэ сонголтын тухай би ярьж байна. (Итгэсэн юм шиг л байя)
Ус мөрөн мяралзаж, цэцэг ногоо дэлгэрсэн шинэ нутагт буудал сэлгэн буух нь сэтгэлд ямархан таатай байдгийг нүүдэлч удмын монголчууд бид сайн мэднэ. (Уран зохиолын хүн биш гэхэд Энхваяраас дуткуу гоё хэлжийшүү!) Манай Засгийн газар ийм нүүдэл хийх бололцоотой гэхээсээ илүү зайлшгүй шаардлагатайг, тийм сайхан нутаг холгүй ойрхон байгааг, тэнд ард иргэдийнхээ амар жимэр, эрүүл саруул, элбэг хангалуун аж төрөн суух нөхцөлийг бүрдүүлэх нь боломжтойг мэдэрч байгаа юм (Тэр нутагт нь яаж очдын бол. Түрүүлээд лиценций нь хусчхын сан).
Энэ нүүдлийг бид олуулаа, монгол түмний эвийн хүчээр, нэгэн санаа нэгдмэл зорилгоор хийхгүй бол “санаа байгаад сачий дутах” нь ойлгомжтой (Нэлээн гуйлгана даа. Гуйхгүй бол гэдийгээд гэвтчинэ гэж сайхан юм байна). Энэ нүүдэл иргэнээ хөгжүүлэх, бүтээгч, үр шимээ дэлгэрүүлэгч үйлдвэрлэлийг тэтгэх, шударга төр, ёс зүйтэй улс төрийг бэхжүүлэх гээд нийгмийн амьдралын бүхий л салаа мөчрийг хамрах учиртай (Ёс зүй гэнэ үү... Энэ л дутаж гэнэ...). Чухам үүнийг үндэс болгон Монголын улс төрд тодорхойлогч үүрэгтэй байгаа хоёр намын хамтарсан Засгийн газар байгуулах саналыг миний бие дэвшүүлсэн юм. (Харин тийн, тэднарын амы нь ч сайхан үдсэн дээ. Тэгээд ч ер нь унасан ч дэртэйгээ, амар)
Энэ саналыг ойлгон хүлээж авч, дэмжин түшсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье (чшшш!, намайг хэлжээнэ). Басхүү гарч болох сөрөг үр дагавар, бэрхшээлийн талаар санаа бодлоо илэрхийлсэн, шүүмжилсэн хүмүүст талархаж байна (Худлаа даа, цаагуураа зууцан л байгаа!). Бид хамтарсан Засгийн газар байгуулснаар санасан бүхнээ санаа амар бүтээчихнэ гэж гэнэн сэтгэлээр бодохгүй байгаа (Гэнэдүүлчээд ингэж яриад байна уу гүү юу? Яг хэний нь гэнэн гэх гээд байна?). Бэрхшээл, хүндрэл чухам юу байхын заримыг төсөөлж байгаагийн нөгөө талд төсөөлж чадахааргүй асуудлууд ч биднийг тосож байгаа нь дамжиггүй (Түй түй, холуур холуур!). Хамтарсан Засгийн газрын ололтыг, бас дутагдлыг бид бусдаас нэг их дутуугүй амсаж, мэдэрсэн (ганцаараа идэж болдгү хог юмблээ!). Тийм ч учраас ач тусыг нь арвижуулж, алдаа бурууг нь тэвчихийг манай Засгийн газар хичээх болно. (Иджээгээ талбайгаа арвижуулку бол тэвчкү гэдийг мэдцэн!)
Шинэ Засгийн газар юунаас ажлаа эхэлж, ямар асуудалд гол анхаарлаа чиглүүлэх бол хэмээн иргэд маань чих тавин, нүд чилээн хүлээж байгаа нь ойлгомжтой (дараагийн сонгуулиар тойргоо солчихийнчэнэ ). Тэдний асуулт, хүлээлтэд хариу болгох хөтөлбөрийн чанартай үгээ миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж, УИХ-д өргөн барих тэр мөчид дэлгэрэнгүй танилцуулах нь зүйтэй гэж бодож байна. (Хэзээ өргөн барина гэлээ дээ байз...? Хөтөлбөр нь хаа яваан бол? Олж аваад орой хүндрэхдээ сайн хары байз)
Юутай ч шинэ Засгийн газар хариуцлагыг эрхэмлэж ажиллана гэдгийг, давын өмнө хэлье (“Төлнөө! гэцэн байгаа” гэж сайхан үг байхад яахын, айн?) Төрд чин сэтгэл, үүргээ ухамсарласан хариуцлага өнөөдөр үгүйлэгдэж байна (Юун сэтгэл мэтгэл вээ... нээрээ миссийн тэмцээн дээр сэтгэл алдам сайхан амьтад зөндөө байвшд. Нэг худлаа хүлээн авалт хийе байз...). Тиймээс Засгийн газрын бүх түвшинд хариуцлагын эрүүл тогтолцоо бүрдүүлэхийг бид чармайн ажиллана (Хн, нас чинь хүрхүү?!). Энэхүү эрүүл тогтолцоо өвчтэй юум ярихийн гэдэг нь тун энгийн ойлголт. Хэрвээ чи засаг төрд алба хашиж, түмэнд үйлчлэхээр томилогдсон бол ажлаа шаардлагын дагуу хий, чадахгүй бол ажлаа өг, хариуцлагаа хүлээ гэдэг тун энгийн зарчим үйлчлэх болно. (Эднүүс нээрээ, айн!... Улаан цайн инээдээ барьж ядахын!)
Улс төр иргэддээ ил байх ёстой (тэхдээ л хүүхэд аав ээжийнхээ хөнжлийг сөхдгүү л байхгүй юу!). Засгийн газрын ажил иргэнийхээ төлөө байх учиртай (Балай үг шдээ). Энэ зарчмыг мөрдөж байж л бид иргэдийнхээ төрд итгэх итгэлийг сэргээж, олж авч чадна (Итгүүлэх ч амархан байнаа, зүгээр!)
Алдаж болохгүй агшин гэж хүний амьдралд байдаг (нээрээ ахиж засгийн газарт ороо ч уу, гүй ч үү?). Асгаж, гээж болохгүй боломж бололцоо улс орны түүхэнд тохиолддог (Тэр юуны хамаа?). Чухамхүү ийм цаг үеийн босгонд бид тулж ирээд байна. (Хурдан эхлээсэй. Боломжоо хурдхан л ашиглаж эхэлмээр байна)
Бидэнд урагшлах, тэгэхдээ эрчимтэй хурдаар хөгжих боломж бүрэн байна. (Тэдэнд биш бидэнд энэ боломж заяасан гэжээгаа) Үүний төлөө эвээ бэхэлж (Фракц дотроо), ухаанаа уралдуулж (Нээрээ Улааныг уралдуулдаг араб азаргаа зарчээч гээд үзий), чин зоригоор хичээн шамдъя гэж Та бүхэндээ, монголчууддаа хандан уриалж байна. (даян дэлхийд коммунизм, ялах болтугай ураа гээ л хашгирдаг байжлээ хэхэ бүгдээрээ нүргэлээ л, энэ муу хэдэн мануухайнууд худлаа үүргэлээд суухын)
Сайхан нутаг, сайн цагийг зорин морио эмээллэж, их нүүдэлд эргэлзэж тээнэгэлзэлгүй зориглон мордъё, монгол ахан дүүс ээ! (Зальтай хог! Бүсээ чангалы гэдгээс хамаагүй сайхан үг олчиж, хуухай!)
Анхаарал тавьсанд баярлалаа. (Ашгүй нэг дууслаа ёхх, гарч мээсэжүүдээ унший.)
argon
Энхүүлэй
zuw
booloo nene