Салаа зам
Худал хэлбэл баяжих, үнэнийг хэлбэл шоронд орох салаа замд би гэнэгүй гэлдэрч яваад орчихов. Би мафиханд атгуулжээ. Эхлээд сүрхий цочирдсон боловч бодлоо: Үнэнийг хэлээд шоронд орох уу, худал хэлээд баяжих уу? Эсрэг тэсрэг хоёрхон сонголттой айхтар ацан шалаанд шууд хариулт олсонгүй. Би тэдний гэмт үйлдлийн гэрч санамсаргүй тохиолдлоор болсноос гайтаж хатуу хараа хяналтад цагдуулав.
Худал хэлбэл баяжих, үнэнийг хэлбэл шоронд орох салаа замд би гэнэгүй гэлдэрч яваад орчихов. Би мафиханд атгуулжээ. Эхлээд сүрхий цочирдсон боловч бодлоо: Үнэнийг хэлээд шоронд орох уу, худал хэлээд баяжих уу? Эсрэг тэсрэг хоёрхон сонголттой айхтар ацан шалаанд шууд хариулт олсонгүй. Би тэдний гэмт үйлдлийн гэрч санамсаргүй тохиолдлоор болсноос гайтаж хатуу хараа хяналтад цагдуулав. Юу үзсэнээ бичвэл алуулна. Ямартай ч би тэдний маш үнэтэй хүн болжээ. Хоёр төрийн нүүрэнд ингэж үнэ хүрч явснаа би санахгүй юм байна. Тэд намайг үзсэн харснаа тас нуугаад, шүүхэд худал өчиг өгвөл сая доллар амлалаа. Оровч гаравч бух шиг залуус отоостой. Яах вэ? Баяжих уу, шоронд орох уу?
Би ядмаг доройгоо мэдэх тул хал балгүй сэмхэн бултахаар шийдэв. Хамаг ухаанаа дайчлан бултах гэж хэд хэд оролдсон боловч чанга “гар”-уудад базуулаад гэрийн хорионд шидэгдлээ. Зугтаж болох бүх нүх сүвийг улс төр-санхүүгийн том бүлэглэл чандлан хаажээ. Үйл хөдлөл бүхэн минь тэдний комъютерын дэлгэцэнд дурайж байдаг. Ийм юм болоод явчихав. Шоронд тарчилснаас баяжих сайхан ч миний гүтгэлгээр олон гэмгүй шударга иргэн хилс хэргээр шоронгийн хадаас болж нэг насаараа зовох аж. Тэдний ар гэрийнхэн өтгөс, эхнэр хүүхэд, ах дүүс гээд олон хүн дээлтэйгээ дэрийнэ гэсэн үг. Би хаашаа харж үхнэ ээ?
Ерөөсөө үнэнийг зоригтой илчлээд шоронд оръё. Тэр олон шударга сайхан хүнийг яланд унагахгүй аврах түлхүүр ганцхан надад байна. Энэ түлхүүр бол би бээр үнэнийг өчих. Үнэнийг зоригтой хамгаалаад ганц сайхан буян үйлдчихье. Надтай учирсан бүлэглэлийн өмнө хүчний байгууллага цөм “үдийн будаа” гэнэ. Бусдын төлөө буян үйлдээд шоронд суусан намайг гадуур олон нийт сэм шивнэлдэн магтах боловч шоронгоос гаргаж чадахгүй нь мэдээж. Миний шударга үйлдлийг жирийн олон өвөр хоорондоо бахдан хүндэтгээд, шоронд үхсэн ч намайг хэдэн үеэрээ дурсаж, хойч ирээдүйн үлгэр дуурайлал болгоно. Монгол түмний өчүүхэн ганц ширхэг эс-би бээр ингэж эр зориг гаргаж зүрхэлбээс дархлагдсан луйварчдад ямар нэгэн цохилт бууна. Бүр үхлийн цохиолт ч байж магадгүй. Гоё байгаа биз? Төр засгийг хэрсэн авилгач бусад олон сүлжээтэй миний жишээгээр зориглон тэмцэх шударга хүмүүс яралзаад гарч ирнэ. Намайг даган дуурайгчид үржиж, Монгол орныг бүрхээд, худал хуурмагт гишгэх газаргүй болгоосой. Тэгвэл миний шоронд хатсаны хэрэг бүтэх нь тэр. Би шоронд үхэхгүй тэсээд гарахыг хэн байг гэхэв. Эхнэр хүүхдүүдийг минь бурхан өрөвдөөд намайг өршөөж, шоронгоос амьд мэнд гаргах хувь заяа хайрлаж юу магад. Үнэн өчиг өгснийхөө төлөө хилсээр сууж буйг минь бурхан тооцох ёстой. Энэ хорвоод чинь үнэн ялах жамтай гэсэн биз дээ.
Байз байз сайн бодъё: Үнэн ялдаг гэх боловч ялагдаж буй үнэн хорвоогоор дүүрэн зовж байгаа. Би тэдний нэг болж шоронд үхээд, эхнэр хүүхэд минь амаараа шороо үмхвэл яана. Миний худал мэдүүлгийн ачаар ялнаас мултарсан гэмт хэрэгтүүд намайг ор тас мартаад, санах ч үгүй жаргалдаа умбана. Үнэнийг шударгаар эр зоригтой илчилснийхээ төлөө ганцхан би л гэр бүлээрээ хохирч хорвоогийн хаягдал-хог новшинд булшлагдаад хэн ч мэдэхгүй өнгөрнө. Нэг ч хүн биднийг дурсахгүй. Яг ингэж таарна. Үнэний төлөө дарцаг шиг дэрвэж байж баларсан хүн алийг тэр гэхэв.
Худал хэлээд баяжих уу? Миний худал мэдүүлгийн уршгаар хэдэн гэмгүй хүн шоронд зовно л биз. Ертөнцөд хилсээр хохирч буй сая сая хүнийг толгой дараалан аварч хүн төрөлхтөн чадахгүй байхад өчүүхэн би тэр хэдийг өрөвдөж, баяжих аз жаргалаа шоронгоор солих ёстой илүү зан бус уу. Ерөөсөө нялуун зангаар нялцгаад явбал хэзээ ч баяжихгүй. Тэр муусайн зовно уу гэхээс би зовохгүй. Өнөөдөр манайд ганцхан хууль үйлчилж байгаа гэж хэлж болно. Тэр хууль бол хохирогчид хичнээн заргалдаад аваргууд дийлдэг бичигдээгүй хууль. Аваргууд намайг бат хамгаалах юм чинь надад айх ямар ч эрсдэл алга. Ингээд би баян тансаг амьдралд гэр бүлээрээ жаргана.
Хойд нас сүнс гэж байхгүй ганцхан насны амьдрал юм чинь ямар ч аргаар хамаагүй хожиж монжвол ононо. Өөр илүү сайн зам хуурамч хорвоод алга. Баяжих ийм сайхан гайхамшигт боломжоос зугтах тэнэг өнөөн цагт байх уу? Худал хэлэх юу юм бэ? Худал хэлээ л биз. Бараг хүн бүхэн худал хэлэхдээ гудийхгүй болсон эрэн зуун. Алхам тутамдаа худал хэлдэг болчихоод байхад би ганц удаа худал хэлээд баяжихад яадаг юм бэ. Би муусайн баячуудаас дор төрөлд төрсөн амьтан юм уу. Тэр хэдэн муу гэмгүй хүнийг хилсдүүлж, шоронд хатаасан нүглийг эдлэх ёстой нь би биш тэд. Би зөвхөн худал мэдүүлэг л өгөх хүн. Баяжихын төлөө үйлдэж буй аймаар нүглүүдийн дэргэд ганц удаа худал хэлэх юу ч биш. Дандаа үнэн юм ярьж гуйлгачин царайлж явах тэвчээр минь бүр шавхагдлаа. Шударга замыг хаяж, булхайн замд орохоос ондоо өөдтэй амьдрах бизнес алга болсон юм чинь ингэж шийдэхэд юу нь буруу гэж. Харин уншигч та ийм нөхцөлд хэрхэн шийдэх бол?
Уучлаарай надтай ийм явдал тохиолдоогүй л дээ. Би амьдралаа өөд татах бизнес олохгүй хий дэмий гиеүрэхдээ ингэж хийсвэр мөрөөдлөөр зугаацдаг юм.
жангар
за тээр би хэлээгүй юу.........
за тээр би хэлээгүй юу.........
aniraa
Догсом
bolor
Dorjgotov guain fanat
Зочин
dk
догсом
bayar
Зочин
Зочин
ОБАМА! ФЕРГЮСОНЫ ЭНХИЙН ЖАГСАГЧДААС САВРАА ТАТ!!!
Нарантуулын оймсны наймаачин Догсом - д
Нарантуулын оймсны наймаачин Догсом - д
zochin
Сайхан
Догсом
Зочин
Зочин
Зочин
Зочин
догсом
зочин
Зочин
Уншигч
зочин
erka