Б.Сарандаваа үгүй Засгийн газар
“Монгол Аура” энергийн төвийн тэргүүн Б.Сарандаваа гэж эмэгтэй бий. Тэрбээр 2500 хүний суудалтай Бөхийн өргөөг фэнүүдээрээ дүүргэж хэтэвчээр нь мөнгө даллан хишиг буяны даллага авахуулсан юм байх. Б.Сарандаваагийн лекцинд сууж хэтэвчээрээ мөнгө даллавал баяждаг гэх сургаар 3000 хүн тус бүртээ 22 мянган төгрөгийн тасалбарын үнийг төлөөд ирэх нь тэр.
Улстөрчдийн рейтингийн судалгаа байсхийгээд л гардаг. Одоогоор хамгийн өндөр нэр хүндтэй хүн бол Ерөнхийлөгч гэсэн. Гэтэл Ерөнхийлөгч үнэгүйгээр ард түмэнтэйгээ уулзахад ийм олон хүн ирдэггүй. Намынхаа салбар үүр бүрээс хүчээр шахуу авчраад ч өдий хэмжээний хүн цуглуулахгүй. Гэхдээ Б.Сарандаваа шиг мөнгө авах биш бүр эсрэгээр нь мөнгө төлөөд авчрах тохиолдол ч бий. Энэ бол өнөөгийн манай нийгмийн үнэн дүр төрх. Улстөрчдөд, төр засгийн тэргүүнүүдэд ард түмэн чинь аль хэдийнэ итгэхээ больчихсоны баталгаа бол энэ. Өнөөдөр Засгийн газар эдийн засгийн хүндрэл (эдийн засгийн хямрал гэж болохгүй гэсэн ) -ийг даван туулах 100 хоногийн төлөвлөгөө гаргачихаад байхад хэтэвчээр мөнгө даллахын дайтай сонирхохгүй байна. Тэгэхээр Засгийн газрын нэр хүнд Б.Сарандаваагаас хямдхан байна аа л гэсэн үг. Уг нь Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарын үгийг бүгд анхаарч сонсч ойлгож байх ёстой. Гэтэл нохой хуцсаны дайтай ч анхаарал татахгүй байгаа нь сонин. Харин Б.Сарандаваад бол итгэж найдаж байна. Энэ чинь л 20 гаруй жил хайгаад байгаа нүцгэн үнэн гэдэг чинь шүү дээ. Ард түмний дэмжлэг хаана байна тэнд л үг үнэтэй сонсогддог. Тэгэхээр Б.Сарандаваа одоогийн Засгийн газарт хэрэгтэй хүний нэг яах аргагүй мөн байгаа биз.
“Дэлхийн банкны суурин төлөөлөгч Эдийн засгийн хөгжлийн сайдтай уулзах гээд очиж. Харин Н.Батбаяр сайд “За эдийн засгийн алуурчдаар юу байна ” хэмээн мэндэлжээ” гэж твитер хуудсанд би бичиж үзэв. Гэтэл “Ёстой үнэн үг хэлж”, “Н.Батбаяр сайд чинь харин шударга сайн хүн байна” гэх хүн цөөнгүй тааралдав. Үүнийг таашааж байгаа хэсэг яах аргагүй Б.Сарандаваад харьяалагдах нь ойлгомжтой. Эдийн Засгийн хөгжлийн сайд нь “Эдийн засаг хямарч байна гэж үү ярь. Сайн байна гэж ярьвал сайн л байна. Муу гэж ярьвал муу л байна” гэж мэдэгдээд байхад Б.Сарандаваад итгэсэн ард түмний буруу биш ээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын хажууд төрийн их үзмэрч гэж байлаа. Тэр хүн Ромбу гаригтай холбоо тогтоож нүдээ аньж хоёр гараа алдалчихаад газрын тосыг хайж байсныг телевизээр гаргаж байсан цаг үе 20 –оод жилийн тэртээ хоцорсон гэж бодож байсан үгүй юм байна. Яг л хэвээрээ, бид харь гаригийн хөлөг онгоцонд суувал суучихаар, Ромбу гаригтай ярьвал ярьчихаар, бөө мөргөлөөр бүхнийг шийдвэл шийдчихээр цаг үедээ л амьдарч байгаа юм байна. Тиймээс Засгийн газарт Б.Сарандавааг балиашиглах цаг иржээ.
pagasa
SqreZWWGrjSYJjY
зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
HХүн
догсом
зочин
озово
Зочин
Зочин
Зочин
Хасар
Xacap
Би
bata
Баагий
Баагий
Зочин
nuga
ГМИ
ганаа
ханамж өгөгч
ravsal
ravsal
Bata
Зочин
TUMURTTRANS
Хаха
Govi
111
111
nb
mm
Baagii
[oKA
равсал
Гана :
Гана :
Зочин
Зочин
ганц үнэн энэ л байна
Зочин
ээ л дээ
Oodoo
sdfsdfsdf
Энэ хүүхэн ч өөрөө муухай хар мөртэй хүүхэн дээ...
unshigch
Зочин
Зочин
Аянга
Зочин
anasakasan
fgdg
baagii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ar
zochin
Зочин
Доор нэг хүн ийм сэтгэгдэл бичиж энэ үнэн байх
Доор нэг хүн ийм сэтгэгдэл бичиж би үнэн байх гэж
зочин
счёс
Зочин
Zochin
Зочин
dajgui
долгор
Зочин
hh
a
Зочин
asa
..
TSTS
Зочин
Зочин
mongolzuu
mongolzuu
Зочин
Зочин
Зочин
Зочин
onom
Зочин
Зочин
Зочин
tuya
Зочин