Ерөнхийлөгчийн эмийн чөлөө
Зөн билгийн тулаан эхэллээ. Хаврын хаварт Засгийн газрыг огцорч магадгүй хэмээн сэтгүүлчид таамаглан бичиж эхэлдэг. Чуулган завсарлаад удчихсан, Цагаан сарын дараагаас өдөр уртсан УИХ-ын гишүүд нэлээд уйддаг цаг тул шинэ соргог хачин сонин адал явдал хүсдэг цаг.
Зөн билгийн тулаан эхэллээ. Хаврын хаварт Засгийн газрыг огцорч магадгүй хэмээн сэтгүүлчид таамаглан бичиж эхэлдэг. Чуулган завсарлаад удчихсан, Цагаан сарын дараагаас өдөр уртсан УИХ-ын гишүүд нэлээд уйддаг цаг тул шинэ соргог хачин сонин адал явдал хүсдэг цаг. Тиймээс “Засгийн газар огцрох нь” гэсэн мэдээ ноолуурын ханш өслөө гэх мэдээнээс илүү амтлагдах үе мөн. Тэгэхээр энэ удаагийн “Засгийн газар огцорч магадгүй” хэмээн зөн билгийн тулаанд миний зүгээс дараах таамаглалыг дэвшүүлж байна... Засаг огцорох нь ээ. Эдийн засгийн таагүй байдал, ам.долларын ханшийн өсөлт, Засгийн газрын тэргүүний хамаатнуудын албан тушаалын шахаа, хийж буй ажлын царцаалт зэрэг нь нийгэмд таалагдахаа байсан. Ерөнхий сайд хэр их ярина төдий чинээ нийгэмд сөрөг ойлголт төрөх болов. Ерөнхий сайд аль болохоор энгийн байж амьдрал ойлгодог хүний царай гаргана төдий чинээ амьдрал мэддэггүй худалч дүр төрхийг олны бүтээсээр удав. Яагаад. Хэрэв пи ар зөвлөхүүд нь ийм зөвлөгөө өгдөг юм бол тэд гарцаагүй МАН-ын тагнуулууд байж таараа. Хар л даа. Н.Алтанхуяг долоо хоног бүр нээлттэй ярьж аль болохоор ард түмэнтэй ойрхон байхыг хичээх тусам тэр чинээгээр холдсоор, амьдралаас тасарсаар байгааг ажиглаж болно. За энэ ч яахав. Засаг аль хэдийнэ хүмүүст таалагдахаа больсон. Ялангуяа улсын нэг, хоёрдугаар хүний таашаалд бүрэн нийцэхээ байлаа. Энэ нь Ардчилсан нам дотор 20-иод жил чигийг заасаар ирсэн Алтангадас фракцийн мөхлийн үе эхэлсэний дохио байж болох юм. Он удаан жилийн турш тэд Н.Энхбаяр буюу МАХН-тай нягт ажиллаж өөрийн намаа сэгсрэх үед нь сэгсэрч, араас нь хутга шаах үедээ шааж явсаны гор одоо л гарах бололтой. Мөнхийн нөхөр мэт байсан МАХН хоёр хуваагдаж хүчтэй лидер нь шоронгийн хаалга татсанаар Алтангадас холбоотноо алдав. МАН доторх найзуудынх нь нөлөө нам дотроо илт буурч АН-ны толгойд “Шонхор”, “МоАХ” хоёр суух энэ цагт гадасууд чигээ алдаж эхэллээ. “Шонхор”, “МоАХ “ хоёр хоорондоо сүлбэлдээд МАН-тай учраа олчихтойгоо болчихсон байхад Алтангадас одоо яах билээ. Хэрэв энэ Засгийн газар огцорох ёстой юм бол үүнийг Ц.Элбэгдоржийн “зөвшөөрөлгүй” хийж чадахгүй. Ямар ч фракци, ямар ч нам нь улсын нэгдүгээр хүнээс заавал чөлөө хүсэх ёстой. Яагаад гэвэл өнөөдрийн улс төрийн дизайныг тэр хүн л бүтээсэн. Зохиогчийн эрх нь түүнд бий. Яг одоо тэр Японд хагалгаанд орчихоод биеэ эмчлүүлж байгаа. Энэ бол эмийн чөлөө. Магадгүй улс төрийн дизайныг өөрчлөх боломж олгосон түр чөлөөлөлт. Дараа нь “Ерөнхийлөгч биеэ эмчлүүлж байхад төр эргэчихлээ, муухай улсууд юм даа.... ”. Эсвэл “Ерөнхийлөгч л байхгүй бол төр ингэж үймдэг байхгүй юү...”. Пи арын боломжийн шийдэл. Ирээд шинэ Ерөнхий сайдыг хүлээн авч уулзах. Харин яаж Засгийн газрыг огцоруулах вэ. Яагаав төмөр замын цариг. МоАХ-ын уурыг өөр юү хөдөлгөж чадна гэж. МАН-ын бүлэг төмөр замын царигийг “нарийн цариг зүйтэй” гээд санал нийлчих юм бол АН доторх Н.Батбаяр, Г.Батхүү,Ч.Сайханбилэг, С.Баярцогт гээд гадасууд тосоод л авна. Нарийн ярьвал Ц.Элбэгдорж, З.Энхболд нар ч нарийн царигт хандтай байгаа даа, энэ таамаг хол зөрөхгүй. Хэрэв төмөр замын царигийг нарийн болгож өөрчилвөл Х.Баттулга Засгийн газраас гарч л таараа. Тэр ганцаараа явахгүй ээ. МоАХ-ыг хөдөлгөнө. МоАХ дангаараа хөдлөхгүй ээ. Шонхор болоод Х.Тэмжүүжиний “Нэг ардчилал”той нэгдэнэ. Эд дангаараа биш ээ. МАН болон МҮАН, МАХН-тай хавсарна. МАХН бол дотоод зөрчилдөө туйлдсан нам биш компани шүү дээ. Үр дүнд нь Н.Алтанхуягийн эвслийн Засгийн газар огцорч шинэ Засгийн газарт бид гоё нэр бодож олоод шинэхэн Ерөнхий сайдаа өлгийдөж авна. Ингэхэд шинэ Ерөнхий сайд хэн байх вэ. АН-ын хувьд хоёр нэр дэвшигч бий. Х.Баттулга. З.Энхболд. Энэ хоёрын хэн нь ч байлаа гэсэн Ц.Элбэгдоржтой тохирох ёстой. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссах 2017 онд Элбэгээг намын дарга, Ерөнхий сайд болгох ёстой. Үүний тулд сонгуульд намаа ялуулах хэрэгтэй. Хэрэв Х.Баттулга АН-ын дарга Ерөнхий сайд болоод 2016 онд намаа ялууллаа гэж бодьё. Гэтэл 2017 онд тэр Ерөнхий сайдын суудлаа тийм амар өгөх үү. Төмөр зам болоод Сайншанд төсөл дуусаагүй байна. Эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд түүнд Ерөнхий сайдын албан тушаал, бусад яамдын сайд хэрэгтэй болохоос түүнд Ерөнхийлөгчийн суудал хэрэггүй. Тэгэхээр Ц.Элбэгдоржтой солилцоо хийхэд хэцүү. Харин түүний оронд З.Энхболд байвал илүү амар тохироонд хүрнэ. Тэр 2017 онд Элбэгээд байраа тавьж өгч чадна. Учир нь тэр Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн боломжтой бөгөөд хүчирхэг нэр дэвшгч байх болно. Өөр нэр дэвшигч одоогоор лав АН-д харагдахгүй байна. Энэ зуур бас нийгмийн хандлагыг бас тооцох ёстой. З.Энхболд, Х.Баттулга хоёр хоёулаа нийгэмд таалагддаг. Гэхдээ З.Энхболд нь илүү. Харин З.Энхболдын оронд УИХ-ын даргад нэр дэвшүүлэх хүн хэн бэ. Намдаа гомдчихоод яваа Р.Амаржаргал байж болох юм. Бас л нийгмийн дэмжлэгийг авдаг хүн... Зам зуураас Г.Батхүү, Ч.Сайханбилэг гэсэн нэр дэвшигчид гарах л биз, чадахгүй дээ. За энэ хаврын “зөн билгийн тулаан”-д оруулах миний таамаг энэ. Харин таны таамаг юү вэ...
Зочин
Зочин
bodon
bodon
Өмнөговийн хүү
saihnaa
Хойдгойд
Өмнөговийн хүү
Өмнөговийн хүү
ABCD-korea-gaas
asyug
иргэн
Зочин
Саруул
Саруул
Саруул
Зочин
пурэвбаатар
УЖЦЭЦУЖЭЖУЭУЖ
789789798798789
bagi
Батэрдэнэ
Зочин
Зочин
Зочин
77
goe
Styf
Гана
Зочин
Зочин
Доор бичсэн нөхөртэй санал нэг
Зочин
durhan mini battulga l bish shuu
Зочин
Би сэтгүүлч байсан бол ингэж л хэлнэ
Овоо бичсэн ч үйл явдал арай биш
Зочин
Манийх арай өөр байна.
Зочин
Xxx
Нараа
Зочин
Зочин
Зочин
Ганболд
халамцуу эр
Z
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ff
uheents
uheents
zochin
Зочин
Зочин
Зочин
Үнэнхүү
атар
Zochin
Зочин
Зочин
Зочин
Ene neg ineed
sainaa
BAYSAA XVVXEEN
Зочин
Дорж
Зочин
Зочин
Зочин
Ариун
hehe
Зочин
Зочин
Зочин
mb
Зочин
сэрж
Зочин
BATDORJ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин