Нямбуугийн Золжаргал: ”Дэлхийн загварын алдартнууд бүр 70, 80-аад оноос Монголын түүхэн хувцсаас санаа авч. загвартаа ашигласаар ирснийг баталсан”
АНУ-д эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн, идэвх зүтгэлтэй ажиллаж амьдарч яваа монголчууд олон байдаг. “НҮБ-ын Энх тайвны элч” гэж байдгийн адил тэд бол ёстой Монгол улсынхаа нэрийг гаргаж байгаа албан бус “элчин сайдууд” билээ.
АНУ-д эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн, идэвх зүтгэлтэй ажиллаж амьдарч яваа монголчууд олон байдаг. “НҮБ-ын Энх тайвны элч” гэж байдгийн адил тэд бол ёстой Монгол улсынхаа нэрийг гаргаж байгаа албан бус “элчин сайдууд” билээ. Тэдний нэг Нямбуугийн Золжаргалыг өнөөдөр миний бие та бүхэнтэй танилцуулах гэж байна. Нямбуугийн хэмээх овгоор нь монголчууд түүнийг хэний охин болохыг шууд хэлэх биз ээ. Манай нэрт угсаатны зүйч, Төрийн соёрхолт Хандын Нямбуу гуайн охин Золжаргал АНУ-д 12 жил амьдрахдаа Монгол соёлоо түгээн дэлгэрүүлэх, таниулах ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. Золоо Нью-Йоркийн Их сургуулийг Соёл, урлаг судлалын мэргэжлээр Магистрын зэрэг хамгаалсан бөгөөд2011 оноос эхлэн Нью-Йорк хотын “Тибет Хаус” хэмээх Төвд – Хималайн урлаг соёлыг сурталчилдаг байгууллагын Галлерейн захирлаар ажиллах болжээ. Тус байгууллагыг Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай Ламын санаачилгаар Колумбын Их Сургуулын профессор Роберт Турман (жүжигчин Ума Турманы эцэг), жүжигчин Ричард Гир, хөгжмийнзохиолч Филип Гласс нарын алдартнууд 1987 онд байгуулсан юм.
Удахгүй, Н.Золжаргал,баруунд нэр нь алдаршиж яваа манай залуу загвар зохион бүтээгч Катя Золын хамт Монгол загварыг сурталчлах томоохон шоу “Steppe Fashion(Талын моод)”-ыг зохион байгуулах гэж байгаа юм. Тэр талаар болон судалгааных нь тухай Н.Золжаргалтай ярилцлаа.
М. С. “Төвдийн ордон” гэж орчуулж болохуйц энэ алдартай үзэсгэлэнгийн эрхлэгчээртомилогдохоосоо өмнө та өөр ямар ямар ажил эрхэлж байв?
Н.З. Би Нью Йоркийн Их сургуульд Соёл, урлаг судлалын мэргэжлээр Магистрын зэрэг хамгаалах үедээ, загварын ертөнцийн түүхийн архив болсон Нью-Йорк хотын “Метрополитан” музейн Костюмын Хүрээлэнд дадлагажин, судалгааны ажил хийж байлаа. Тэр үедээ “Төв Азийн Нүүдэлчин Монголчуудын Хувцас Өрнөдийн Загварт” номоо бичиж эхлээд, 2009 онд хэвлүүлсэн байгаа. Бас Хималайн урлагаар дагнасан Нью-Йоркийн Рубин Урлагийн музей, “Солонгосын Нийгэмлэг” зэрэг Азийн соёлоор дагнасан байгууллагуудад Соёл судлаач, зөвлөхөөр ажиллаж байлаа.
М. С. Энэ 2 сарын 9-ний өдөр Мерседес Бензийн загварын шоу гэж сонирхолтой үйл ажиллагаа зохиох гэж байгаа юм байна. Тэр өдөр чухам юу болохыг ярьж өгөхгүй юу?
Н.З. Монголын тун авьяаслаг, хөдөлмөрч залуу зохион бүтээгч Катя Зол энэ өдөр Мерседес Бензийн Загварын Долоо Хоногт зориулан бүхэл бүтэн цуглуулгаа авчран танилцуулах гэж байна.
М. С. Катя Золыг бидэнд танилцуулаач.
Н. З. Монголын загварын ертөнцийн хамгийн амжилттай яваа одуудын нэг, маш хөдөлмөрч бүсгүй юм. Катя Зол гэсэн брэнд нэрээр гадаад улсуудад бас алдаршсан л даа. Жинхэнэ нэр нь Г.Золцэцэг. Золцэцэгийн бүтээлүүд Монголын шинэ үеийн хэрэглэгчид хийгээд загвар зохион бүтээгчдийн хандлага, төрхийг шингээсэн байдаг. Цуглуулга, бүтээлээ Малайз, Арабын Нэгдсэн Эмират, АНУ-д өмнө нь танилцуулж байсан. Энэ удаад Катя ЗолМонголынбайгалийн уугуул эдлэл болох ноолуур, эсгий, арьс, сарлагийн хөөвөр, савхиар үйлдэж, үнэт чулуугаар чимэглэсэн цуглуулгаа авчирч байгаа. Мөн багт нь20 гаруй хүн багтаж байгаа бөгөөд “Hero” entertainment, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, “Матрикс” салон, UBS телевизийнхэн ирнэ. Катя Зол энэ наадамд зориулан үндэсний загварыг илтгэсэн гурван коллекц бүтээлээ танилцуулна.
М.С. Загварын ертөнцөөс хол хүн учраас би мэдэхгүй байна, уучлаарай. Мерседес Бензийн Загварын Долоо хоног гэж юу болдог, ямар учиртай үйл ажиллагаа вэ?
Н. З. Энэ долоо хоногт дэлхийн загварын ертөнцийн одод, олон орны залуу уран бүтээлчид ирж, цуглуулгаа танилцуулдаг юм. Нэг төвлөрсөн газар (ихэвчлэн Линколны төвд) дэлхийн олон соёлыг нэг дор танилцуулдгаараа их өвөрмөц. Дэлхийн олон улсын загварын нийслэл болсон Нью-Йорк хотод болдгоороо бас ач холбогдолтой. Жилд хоёр удаа болохдоо Холливүүдийн болоод дэлхийн урлаг соёлын алдартнууд, жүжигчид, дуучид, эрдэмтэн судлаачид, бизнесмэнүүдийг хамарч чаддаг, томоохон үйл ажиллагаа юм л даа. Золцэцэгмаань энэ том шоунд бас Монгол соёл урлагаа танилцуулах баг авчирч байгаа нь Монголын хувьд ач холбогдолтой болж байна. Уран нугараач Эрдэнэ-Очирын Лхагва-Очир, уртын дуучин, МУСТА Д. Үүрийнтуяа нар загвар үзүүлбэрийн үеэр тоглох болно.
Бас нэг зүйл нэмж хэлэхэд бид 2 сарын 15-ны өдөр галлерей дээрээ хүлээн авалт хийх гэж байгаа. Хүлээн авалтад маань “Төвдийн Ордон”-ы Ерөнхийлөгч Роберт Турман хүрэлцэн ирэхээр төлөвлөж байгаа. Турман гуай бол Далай ламын дотнын анд, алдартай эрдэмтэн хүн. Бас жүжигчин Ума Турманы эцэг гэдгээр нь хүмүүс мэддэг.
М. С. Монгол загварыг ямар загвар өмсөгчид өмсөж үзүүлэх юм бол?
Н. З. Монголоос дөрвөн топ-модель ирж байгаа. Г. Оюунгэрэл, Г. Уранцэцэг, Нора Дагва, С.Төгс нар.
М. С. Та манай Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг Монгол судлалын хуралд оролцохдоо аавынхаа ажлыг үргэлжлүүлэн хийсэн сонирхолтой судалгаагаа танилцуулж байсан. Тэр судалгаанаасаа, Баруунд монгол хувцас, загвар тархсан түүхээс ярьж өгөөч.
Н.З. Монголын түүх соёлын дэлхийн түүхэнд үлдээсэн дүр төрх, ул мөр арвин байдгийн зэрэгцээ Чингис хаан болон Хубилай хааны өмсгөл, Эзэнт гүрний түүхэн хувцас, орчин үеийн Барууны загварт 20-р зууны хагасаас эхлэн, дэлхийн соёл глобалчлагдсаны үр дүнд орж ирсэн баримт бий. 1970-аад онд дэлхийн алдарт дизайнер Диорийн залгамжлагч Ив Сан Лоран “Хубилай” өмсгөлөө, 1990-ээд онд Францын нэрт загвар зохион бүтээгч Жан Поль Готье “Алс холын аян” цуглуулгадаа талын нүүдэлчдийн болон Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хувцас, олон үндэстэн, ястны гоёл чимэглэлээс санаа авч, бүтээлүүдээ дэлхийн загварын элитүүдэд танилцуулсан байдаг. Гэвч барууны загварын ертөнцөд Монгол хувцасны талаарх ойлголт хомс байснаас дээрх бүтээлүүдийг Хятад хувцас, мөн “Дорно”-ын хувцасны бүлэгт хамруулан үзсээр ирж. Энэ нь Монгол хувцасны талаарх судалгаа мэдээ, ном зохиол англи, бусад гадаад хэлээр дутуу дулимаг байдагтай холбоотой.
Миний хувьд Барууны загварын ертөнцөд Азийн соёлоос сэдэвлэсэн загварын чиг хандлага өнөөг хүртэл хэрхэн системчлэгдэж ирсэн талаар харьцуулсан онолын үндсэн дээр судалсан юм. Судалгаа маань барууны загварт хэвшсэн Ази үндэстнүүдийн хувцас, соёлын ялгааг орхигдуулсан, “Азичлал” гэсэн үзэл онол буюу ерөнхий ангилалд Монгол хувцасыг багтаасан, мөн Хятад хувцас мэтээр үзэж ирсэн ташаа ойлголтоос Монгол хувцасны өвөрмөц онцлог, соёлыг ялган тайлбарласнаараа ач холбогдолтой болсон болов уу. Бас энэ талаар урьд өмнө судлагдаагүй байсан, өөрөөр хэлбэл сэдэв нь шинэлэг, арга зүйн хувьд нийгэм, эдийн соёл, гоо зүй, антропологи, түүх угсаатны зүй болон орчин үеийн соёлын судалгаанд тулгуурласан зэргээрээ онцлог болсон.
Би энэ судалгаагаа аавынхаа гэгээн дурсгалд зориулан эхлүүлж байлаа. Миний аав “Монгол Хувцасны Түүх” хэмээх анхны цогц бүтээлийг туурвисан, тэр номыг нь би 2002 онд эрхлэн хэвлүүлсэн билээ.
М. С. “Азичлал” гэхээр ямар ойлголт байх вэ? Манай зүгийн бүх хувцасыг нэг л төрөл гэж үзэх үү?
Н. З. Тийм. 20-р зууны туршид Дэлхийн загварт Ази тивийн орнуудын өвөрмөц хэв шинжийг агуулсан хувцас өмсгөлүүд нөлөөгөө үзүүлсээр ирсэн л дээ. Гэтэл Азийн олон үндэстнүүд Хятад, Япон, Солонгос, Монгол хувцсыг бүгдийг “Дорнын, Азийн” гэсэн категорид багтаан, тухайн улс бүрийн өвөрмөц хувцас өмсгөлийн талаарх ойлголтыг орхигдуулсаар ирж. Жишээ нь: Барууныхны сэтгэлгээнд Төв Азийн эрс тэрс уур амьсгалд үслэг арьсан эдлэл хэрэглэж ирсэн, бариу ханцуйтай нударган дээл, өмсгөлтэй амьдарч ирсэн нүүдэлчин Монголчуудын хувцас соёлын судалгаа хомс байсны дүнд энэхүү Монгол хувцас нь дулаан газрын суурин амьдрал ахуйг харуулсан Хятад ханфу дээл, Солонгос ханбук, Япон кимоно мэтийн нимгэн бөс торгоор урласан уужим ханцуйтай хувцас соёлтой холилдон “Дорнын” хувцас бүлэгт багтах болжээ. Энэхүү “Азичлах” үзлийн судалгааг анх Палестин-Америкийн эрдэмтэн Эдвард Саид онолын үндэслэлтэйгээр эхлүүлсэн юм.
Н.З. Монгол хувцас нь Алтайн бүсийн хувцасны бүлэгт хамрагдахын зэрэгцээгээр түүхийн хувьд Азийн бусад соёлын шинжүүдийг, тухайлбал Турк, Манж, Хятад болон Төвд хувцасны зарим нэг шинжийг агуулсан байдаг. Мөн олон зуун жилээр уламжлан ирсэн түүх, нүүдэлчин аж ахуй, хэв шинж, дадсан зан суртал, эрхэмлэж заншсан сэтгэцийн үнэлэмж, дээдлэн хүндэлдэг оюуны болон соёлын цар хүрээ, гоо зүйн үнэлэмж, байгаль ертөнцтэй харилцах харилцаа, газар зүй, цаг агаарын эрс тэрс уур амьсгал, хүрээлэн буй орчин гэх мэт олон зүйлийг тусгасаар ирсэн. Монгол хувцас нь биед дулаахан, эвтэйхэн, нүүдэлчин ахуйд маш тохиромжтойгоор хувьсан ирсэн байгаа. Нас хүйс, зэрэг дэв, ёслол болон үндэстэн ястнаараа ялгагдана. Гэхдээ бас эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон залуучуудын хувцсыг өнөө үед ч, мөн 13-р зууны үед ч адилхан маягаар хийж байсан талаар Плано Карпини дуртгалдаа өгүүлсэн байдаг. Венецийн жуулчин Марко Пологийн дуртгалд Хубилай хааны болон Юань гүрний үеийн ёс дэг, хувцас, ордны сүр жавхлан, баялаг, алт, гоёл хэрэглээний талаарх мэдээ арвин бий. Монголын Эзэнт гүрний түүхэн хувцас Монголын газар нутаг дээр оршин тогтнож байсан нүүдэлчид болох Хүннү нараас улбаалан, цаашид хувьсан өөрчлөгдсөөр ирсэн боловч бас ерөнхий шинжээ үлдээн хадгалсаар өнөө үеийг хүрсэн байдаг нь сонирхолтой.
М.С. За маш их баярлалаа. Монгол соёлоо сурталчлах их үйл хэрэгт тань өндөр амжилт хүсье.
Удахгүй, Н.Золжаргал,баруунд нэр нь алдаршиж яваа манай залуу загвар зохион бүтээгч Катя Золын хамт Монгол загварыг сурталчлах томоохон шоу “Steppe Fashion(Талын моод)”-ыг зохион байгуулах гэж байгаа юм. Тэр талаар болон судалгааных нь тухай Н.Золжаргалтай ярилцлаа.
Нямбуугийн Золжаргал
М. С. “Төвдийн ордон” гэж орчуулж болохуйц энэ алдартай үзэсгэлэнгийн эрхлэгчээртомилогдохоосоо өмнө та өөр ямар ямар ажил эрхэлж байв?
Н.З. Би Нью Йоркийн Их сургуульд Соёл, урлаг судлалын мэргэжлээр Магистрын зэрэг хамгаалах үедээ, загварын ертөнцийн түүхийн архив болсон Нью-Йорк хотын “Метрополитан” музейн Костюмын Хүрээлэнд дадлагажин, судалгааны ажил хийж байлаа. Тэр үедээ “Төв Азийн Нүүдэлчин Монголчуудын Хувцас Өрнөдийн Загварт” номоо бичиж эхлээд, 2009 онд хэвлүүлсэн байгаа. Бас Хималайн урлагаар дагнасан Нью-Йоркийн Рубин Урлагийн музей, “Солонгосын Нийгэмлэг” зэрэг Азийн соёлоор дагнасан байгууллагуудад Соёл судлаач, зөвлөхөөр ажиллаж байлаа.
М. С. Энэ 2 сарын 9-ний өдөр Мерседес Бензийн загварын шоу гэж сонирхолтой үйл ажиллагаа зохиох гэж байгаа юм байна. Тэр өдөр чухам юу болохыг ярьж өгөхгүй юу?
Н.З. Монголын тун авьяаслаг, хөдөлмөрч залуу зохион бүтээгч Катя Зол энэ өдөр Мерседес Бензийн Загварын Долоо Хоногт зориулан бүхэл бүтэн цуглуулгаа авчран танилцуулах гэж байна.
Катя Золын шоуны танилцуулга
М. С. Катя Золыг бидэнд танилцуулаач.
Н. З. Монголын загварын ертөнцийн хамгийн амжилттай яваа одуудын нэг, маш хөдөлмөрч бүсгүй юм. Катя Зол гэсэн брэнд нэрээр гадаад улсуудад бас алдаршсан л даа. Жинхэнэ нэр нь Г.Золцэцэг. Золцэцэгийн бүтээлүүд Монголын шинэ үеийн хэрэглэгчид хийгээд загвар зохион бүтээгчдийн хандлага, төрхийг шингээсэн байдаг. Цуглуулга, бүтээлээ Малайз, Арабын Нэгдсэн Эмират, АНУ-д өмнө нь танилцуулж байсан. Энэ удаад Катя ЗолМонголынбайгалийн уугуул эдлэл болох ноолуур, эсгий, арьс, сарлагийн хөөвөр, савхиар үйлдэж, үнэт чулуугаар чимэглэсэн цуглуулгаа авчирч байгаа. Мөн багт нь20 гаруй хүн багтаж байгаа бөгөөд “Hero” entertainment, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, “Матрикс” салон, UBS телевизийнхэн ирнэ. Катя Зол энэ наадамд зориулан үндэсний загварыг илтгэсэн гурван коллекц бүтээлээ танилцуулна.
М.С. Загварын ертөнцөөс хол хүн учраас би мэдэхгүй байна, уучлаарай. Мерседес Бензийн Загварын Долоо хоног гэж юу болдог, ямар учиртай үйл ажиллагаа вэ?
Н. З. Энэ долоо хоногт дэлхийн загварын ертөнцийн одод, олон орны залуу уран бүтээлчид ирж, цуглуулгаа танилцуулдаг юм. Нэг төвлөрсөн газар (ихэвчлэн Линколны төвд) дэлхийн олон соёлыг нэг дор танилцуулдгаараа их өвөрмөц. Дэлхийн олон улсын загварын нийслэл болсон Нью-Йорк хотод болдгоороо бас ач холбогдолтой. Жилд хоёр удаа болохдоо Холливүүдийн болоод дэлхийн урлаг соёлын алдартнууд, жүжигчид, дуучид, эрдэмтэн судлаачид, бизнесмэнүүдийг хамарч чаддаг, томоохон үйл ажиллагаа юм л даа. Золцэцэгмаань энэ том шоунд бас Монгол соёл урлагаа танилцуулах баг авчирч байгаа нь Монголын хувьд ач холбогдолтой болж байна. Уран нугараач Эрдэнэ-Очирын Лхагва-Очир, уртын дуучин, МУСТА Д. Үүрийнтуяа нар загвар үзүүлбэрийн үеэр тоглох болно.
Бас нэг зүйл нэмж хэлэхэд бид 2 сарын 15-ны өдөр галлерей дээрээ хүлээн авалт хийх гэж байгаа. Хүлээн авалтад маань “Төвдийн Ордон”-ы Ерөнхийлөгч Роберт Турман хүрэлцэн ирэхээр төлөвлөж байгаа. Турман гуай бол Далай ламын дотнын анд, алдартай эрдэмтэн хүн. Бас жүжигчин Ума Турманы эцэг гэдгээр нь хүмүүс мэддэг.
М. С. Монгол загварыг ямар загвар өмсөгчид өмсөж үзүүлэх юм бол?
Н. З. Монголоос дөрвөн топ-модель ирж байгаа. Г. Оюунгэрэл, Г. Уранцэцэг, Нора Дагва, С.Төгс нар.
М. С. Та манай Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг Монгол судлалын хуралд оролцохдоо аавынхаа ажлыг үргэлжлүүлэн хийсэн сонирхолтой судалгаагаа танилцуулж байсан. Тэр судалгаанаасаа, Баруунд монгол хувцас, загвар тархсан түүхээс ярьж өгөөч.
Н.З. Монголын түүх соёлын дэлхийн түүхэнд үлдээсэн дүр төрх, ул мөр арвин байдгийн зэрэгцээ Чингис хаан болон Хубилай хааны өмсгөл, Эзэнт гүрний түүхэн хувцас, орчин үеийн Барууны загварт 20-р зууны хагасаас эхлэн, дэлхийн соёл глобалчлагдсаны үр дүнд орж ирсэн баримт бий. 1970-аад онд дэлхийн алдарт дизайнер Диорийн залгамжлагч Ив Сан Лоран “Хубилай” өмсгөлөө, 1990-ээд онд Францын нэрт загвар зохион бүтээгч Жан Поль Готье “Алс холын аян” цуглуулгадаа талын нүүдэлчдийн болон Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хувцас, олон үндэстэн, ястны гоёл чимэглэлээс санаа авч, бүтээлүүдээ дэлхийн загварын элитүүдэд танилцуулсан байдаг. Гэвч барууны загварын ертөнцөд Монгол хувцасны талаарх ойлголт хомс байснаас дээрх бүтээлүүдийг Хятад хувцас, мөн “Дорно”-ын хувцасны бүлэгт хамруулан үзсээр ирж. Энэ нь Монгол хувцасны талаарх судалгаа мэдээ, ном зохиол англи, бусад гадаад хэлээр дутуу дулимаг байдагтай холбоотой.
Миний хувьд Барууны загварын ертөнцөд Азийн соёлоос сэдэвлэсэн загварын чиг хандлага өнөөг хүртэл хэрхэн системчлэгдэж ирсэн талаар харьцуулсан онолын үндсэн дээр судалсан юм. Судалгаа маань барууны загварт хэвшсэн Ази үндэстнүүдийн хувцас, соёлын ялгааг орхигдуулсан, “Азичлал” гэсэн үзэл онол буюу ерөнхий ангилалд Монгол хувцасыг багтаасан, мөн Хятад хувцас мэтээр үзэж ирсэн ташаа ойлголтоос Монгол хувцасны өвөрмөц онцлог, соёлыг ялган тайлбарласнаараа ач холбогдолтой болсон болов уу. Бас энэ талаар урьд өмнө судлагдаагүй байсан, өөрөөр хэлбэл сэдэв нь шинэлэг, арга зүйн хувьд нийгэм, эдийн соёл, гоо зүй, антропологи, түүх угсаатны зүй болон орчин үеийн соёлын судалгаанд тулгуурласан зэргээрээ онцлог болсон.
Би энэ судалгаагаа аавынхаа гэгээн дурсгалд зориулан эхлүүлж байлаа. Миний аав “Монгол Хувцасны Түүх” хэмээх анхны цогц бүтээлийг туурвисан, тэр номыг нь би 2002 онд эрхлэн хэвлүүлсэн билээ.
Н. Золжаргалын судалгаанаас
М. С. “Азичлал” гэхээр ямар ойлголт байх вэ? Манай зүгийн бүх хувцасыг нэг л төрөл гэж үзэх үү?
Н. З. Тийм. 20-р зууны туршид Дэлхийн загварт Ази тивийн орнуудын өвөрмөц хэв шинжийг агуулсан хувцас өмсгөлүүд нөлөөгөө үзүүлсээр ирсэн л дээ. Гэтэл Азийн олон үндэстнүүд Хятад, Япон, Солонгос, Монгол хувцсыг бүгдийг “Дорнын, Азийн” гэсэн категорид багтаан, тухайн улс бүрийн өвөрмөц хувцас өмсгөлийн талаарх ойлголтыг орхигдуулсаар ирж. Жишээ нь: Барууныхны сэтгэлгээнд Төв Азийн эрс тэрс уур амьсгалд үслэг арьсан эдлэл хэрэглэж ирсэн, бариу ханцуйтай нударган дээл, өмсгөлтэй амьдарч ирсэн нүүдэлчин Монголчуудын хувцас соёлын судалгаа хомс байсны дүнд энэхүү Монгол хувцас нь дулаан газрын суурин амьдрал ахуйг харуулсан Хятад ханфу дээл, Солонгос ханбук, Япон кимоно мэтийн нимгэн бөс торгоор урласан уужим ханцуйтай хувцас соёлтой холилдон “Дорнын” хувцас бүлэгт багтах болжээ. Энэхүү “Азичлах” үзлийн судалгааг анх Палестин-Америкийн эрдэмтэн Эдвард Саид онолын үндэслэлтэйгээр эхлүүлсэн юм.
Барууны загварын ертөнц дэх Монгол дүр төрхөөс
М. С. Чухам монгол хувцасны хэмээх онцлог шинжээс тэгвэл ярихгүй юу?Н.З. Монгол хувцас нь Алтайн бүсийн хувцасны бүлэгт хамрагдахын зэрэгцээгээр түүхийн хувьд Азийн бусад соёлын шинжүүдийг, тухайлбал Турк, Манж, Хятад болон Төвд хувцасны зарим нэг шинжийг агуулсан байдаг. Мөн олон зуун жилээр уламжлан ирсэн түүх, нүүдэлчин аж ахуй, хэв шинж, дадсан зан суртал, эрхэмлэж заншсан сэтгэцийн үнэлэмж, дээдлэн хүндэлдэг оюуны болон соёлын цар хүрээ, гоо зүйн үнэлэмж, байгаль ертөнцтэй харилцах харилцаа, газар зүй, цаг агаарын эрс тэрс уур амьсгал, хүрээлэн буй орчин гэх мэт олон зүйлийг тусгасаар ирсэн. Монгол хувцас нь биед дулаахан, эвтэйхэн, нүүдэлчин ахуйд маш тохиромжтойгоор хувьсан ирсэн байгаа. Нас хүйс, зэрэг дэв, ёслол болон үндэстэн ястнаараа ялгагдана. Гэхдээ бас эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон залуучуудын хувцсыг өнөө үед ч, мөн 13-р зууны үед ч адилхан маягаар хийж байсан талаар Плано Карпини дуртгалдаа өгүүлсэн байдаг. Венецийн жуулчин Марко Пологийн дуртгалд Хубилай хааны болон Юань гүрний үеийн ёс дэг, хувцас, ордны сүр жавхлан, баялаг, алт, гоёл хэрэглээний талаарх мэдээ арвин бий. Монголын Эзэнт гүрний түүхэн хувцас Монголын газар нутаг дээр оршин тогтнож байсан нүүдэлчид болох Хүннү нараас улбаалан, цаашид хувьсан өөрчлөгдсөөр ирсэн боловч бас ерөнхий шинжээ үлдээн хадгалсаар өнөө үеийг хүрсэн байдаг нь сонирхолтой.
М.С. За маш их баярлалаа. Монгол соёлоо сурталчлах их үйл хэрэгт тань өндөр амжилт хүсье.
DR. ADITYA
DR. ADITYA
Гэгээ
bazamat
Баярлалаа,
guest
Fuck you
Fuck you
Fuck you
мода
Зочин
Зочин
H
Mgl
H
H
дагсал хаях
Зочин
Зочин
Дамдинсүрэн
mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Artsava
Баагий
Зочин
Зочин
Баагий
бодол
Зочин
Ner hund
kkk
NB
Hen medeh
mongolzuu
TTT
Зочин
Зочин
Зочин
zssss
unshigch
Зочин
Зочин
Зочин
Galaa
munkh