Тавантолгойд халдах төрийн дээрэм хэтэрлээ
Төрийн дээрэм улаан, цагаандаа гарах нь ээ. Өмнөговь аймгийн иргэдийн буюу орон нутгийн өмч болох Тавантолгой ХК-ийн лицензтэй талбайд төр халдан, ил тодоор дээрэм хийхээр заналхийллээ. Энэ чинь одоо юу болж байна вэ? ноён Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайд аа.

“Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч Таны бодлого тэгээд бодит амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж байгаа юм биз дээ. Энэ байдал цааш үргэлжилвэл Засгийн газар хэр удаан тэсэх болоо Ерөнхий сайд аа.
Яагаад гэвэл газар, нутгаа орвонгоор нь эргүүлэхийг, гаднын хөлсний ажилчдийг хэдэн мянгаар нь суурьшуулахыг, эрдэнэс, баялагаа сая, сая тонноор нь зөөхийг хүлцсэн өмнөговьчуудын тэсвэр, тэвчээр одоо харин чинээндээ тулж, хязгаартаа хүрчихээд байгааг та бүхэнд дуулгахыг үүргээ гэж үзлээ.
Тэд эхлээд мал аж ахуйгаасаа хагацаж байна. Цогтцэций суманд арван жилийн өмнө 350 гаруй малчин өрх байсан бол эдүгээ энэ тоо нэг дахин багассан. Учир нь Монгол Улсын хамгийн том нүүрсний уурхайнууд болох “Энержи ресурс” ХХК, төрийн өмчит “Эрдэнэс -Тавантолгой” ХК -иуд бэлчээрийг нь дээрэмдчихсэн юм. Удаад нь амьсгалах агааргүй болчихлоо. Тус сумын төвтэй дээрх уурхайнууд хаяа залган олборлолт хийж байгаа болоод тэр. Одоо тэгээд өөрсдийн амьжиргааны гол эх үүсвэр, эцсийн найдлага болсон орон нутгийн өмчит “жижиг” Тавантолгойн уурхайн эзэмшил талбай руу төр ханцуй шамлан дайрахыг хүлцэн, тэвчээд, хараад суухыг тэд үнэхээр хүсэхгүй байна. “Болохгүй бол босно, тэмцэнэ” гэдгээ ч өмнөговийнхон шийдэмгий өгүүлнэ билээ.
Нэгэнтээ эдийн засагч Д.Жаргалсайхан “...Эд баялагтай болох хоёрхон арга зам бий. Бүтээнэ, эсвэл дээрэмдэнэ...” хэмээн бичиж байсныг санах юм. Тэгвэл төр өмнөговьчуудын бий болгосон баялагийг дээрэмдэж, хөлжих замыг сонгосон бололтой. Социализмын үед, оросуудын хийж өгсөн хайгуул, судалгаанд үндэслэн байгуулагдсан “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг орон нутгийнхан эзэмшдэг. Байгуулагдаад 48 жил болж байгаа энэ уурхай сумын төвөөс 18 км хол байрладаг. Энд 500 гаруй хүн, ам бүхий уурхайчдын тосгон бий. Сургууль, цэцэрлэг ч бий. Ажиллагсдын 90 хувь нь орон нутгийн иргэд буюу өмнөговьчууд. Гадаадын нэг ч зуугуул иргэн байдаггүй гэдгээрээ ч онцгой. Өнгөрсөн онд гэхэд л улсад 64.3 тэрбум , орон нутгийн төсөвт 20 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн компани гээд бод. Энэ үзүүлэлтээрээ улсад тавдугаар байрт, нэг тонн нүүрснээс төлсөн татвараараа нэгдүгээр байрт явдаг гэж байгаа. Товчхон бөгөөд тодорхой өгүүлбэл Өмнөговь аймгийн төдийгүй Монгол Улсын амьдрал, сэргэн мандалт “жижиг” Тавантолгойн уурхайгаас шууд хамаардаг юм. Уншигч танаа хачирхалтай баримт олсноо одоо дурдсу. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрс олборлож буй 12 компани бий. Тэд бүгдээрээ өнгөрсөн онд 3 сая тонноос дээш, дээд тал нь 6 сая тонн нүүрс олборлосон байдаг хэрнээ “Тавантолгой” ХК-иас бусад нь дотооддоо нэг ч тонн нүүрс борлуулдаггүйгээс гадна бүтээгдэхүүнээ 100 хувь экспортлодог, тэгээд улсад төлсөн татвар нь шалихгүй хэдэн төгрөг байдаг гэвэл итгэх үү. “Соут гобисандс” ХХК, “Энержи ресурс”, “Эрдэнэс- Тавантолгой” ХК –иуд яасан вэ? Тэд яагаад тийм бага татвар төлдөг юм бол. Хэний ивээл дор ийн “тарвалзана” вэ? Үүнийг шалгаж, нягтлахыг төр яагаад хүсэхгүй байна вэ? хэмээх хариулт нэхсэн олон асуулт хөвөрсөөр...
Тухайн аж ахуйн нэгж, байгууллага, компани ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг бий болгон үнэ, цэнэ бүтээгээд, орлого олоод явж буй нөхцөлд нийгмийн баялаг нэмэгдэж байна гэж би ойлгодог. Гэтэл Монголд болохоор эсрэгээр, болж бүтэж байгаа нэгнээ “шантаажлан” эс бөгөөс шууд дээрэмддэг гаж үзэгдэл хэзээ зогсох ёстой юм бол. Гоё, гоё нэртэй хуулийг зүгээр л “үйлдвэрлэчихнэ”. Гарсан дороо гууль болж, нэгийг хохироож, нөгөөд хожил өгөх мянга, мянган боломжийг төр өөрөө зориуд бий болгоно. Эндээс шууд хамааралтай хэн нэгний ёс зүйн хохирлыг тооцож байдаг тогтолцоо гэж байна уу?
Яг үнэндээ хариуцлагагүй аж ахуй, үргүй зардлыг бий болгох боломжийг төр бодлогоор дэмжээд байх шиг санагддаг. Үрэлгэн, хяналтгүй, өмч эзэнгүй байх тусам төрийн нэр дээрх луйвар гаардаг юм байна. Ийм нэг луйвар, дээрмийн махинацийг төр Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК дээр явуулах нь ээ. Тус компанийн эзэмшил буюу дөрөв, наймдугаар амны голд орших 101 га талбайг тэд “тоочиклоод” шахалт хийж эхэлжээ. Айл өрхөөр жиших аваас энэ талбай нь “Тавантолгой”ХК-ийн голомт буюу тулгаа тулчихаад байгаа хэсэг. Гэтэл энэ голомтыг нь “самрахыг” төр тэчяадан хүсэхийн учир юу билээ.
“Тавантолгой” ХК нь анх өөрийн эзэмшлийн 11350 га газарт олборлолт явуулах ашиглалтын лицензтэй байсан боловч, ихэнхийг нь төрд буцаан өгсөн байдаг. Гэтэл уг газар дээр МСS, төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК уурхайгаа нээсэн юм. Улсад өчүүхэн, орон нутагт бүр сохор зоос ч хялайлгадаггүй эдгээр компаниуд төрийн дэмжлэгтэйгээр “ХИЙДЭГ” ганцынхаа өмч руу халдах болсныг зөвтгөх шалтгаан байна гэж үү. Дээрх компаниудын үйл ажиллагаа зогслоо гэхэд Өмнөговь хийгээд Монгол Улсын өдөр тутмын амьдралд нэг их нөлөөлөл байдаггүй юм. Яахав Я.Батсуурь, Ж.Оджаргал нарын хийгээд холбоо, сүлбээтэй эрх мэдэлтнүүдийн л халаасанд ордог мөнгөний хэмжээ багасдаг байх. Тэгвэл “Тавантолгой”ХК зогсоход өмнөговьчууд лавтайяа тэтгэвэр, тэтгэмж, цалин цагаагаа авч чадахаа больдог юм билээ. Тэр бүү хэл дэлгүүр, цайны газрууд ч хаалгаа барьдаг юм. Орон нутгийн өмчит үйлдвэрийн давуу тал олон зүйл дээр нотлогдож байхад төр түүнийг “боомилох” гээд байгааг ойлгоход бэрх агаад сэжигтэй. Тэгээд ч төр шиг муу менежмент хийдэг газар байдаггүй гэж бид цэцэрхээд байдаг биш бил үү. Төрийн оролцоотой бизнес хаана байна тэнд хог ургамалаас өөр юу ч үрждэггүй. “Тавантолгой” ХК-ийн өмчид анх Буян Жагаа буюу Базарсадын Жаргалсайхан Үйлдвэр, худалдааны сайд байхдаа хууль зөрчин халдсан байдаг юм. Тэрбээр өөрийн найз, замын цагдаа Т.Занаширийг АМГТХЭГ-ын даргаар томилоод дараа нь “Тавантолгой”ХК- ийн төрийн шуналыг эдүгээ хөдөлгөөд байгаа тэрхүү 101 га талбайг Японы “Дайцүки” компанид өгсөн байдаг юм. Гэвч шат шатны шүүхээр заргалдснаар уг талбайгаа “Тавантолгой ” ХК буцааж авах ёстой гэсэн эцсийн шийдвэр, тогтоолыг Монгол Улсын Дээд Шүүхээс 2010 оны есдүгээр сарын 16 –ны өдөр гаргасан байдаг. МСS группийн “Энержи ресурс ” ХХК-д уг талбайг харьяалуулж, “Дайцүки”-д өгсөн Б.Жаргалсайхан нарын шийдвэр хууль бус бөгөөд “Тавантолгой”ХК-ийн лиценз, эрх бүхий газар гэсэн шүүхийн тогтоол гарчихаад байхад өдгөө төр эргэн хурган, хууль зөрчин дээрх талбайг дээрэмдэх гээд байгаад өмнөговьчууд эгдүүцэж байгаа юм.
Шүүхээс гаргасан тогтоолд “...11943А тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Энержи ресурс ” ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайгаасаа 101 гектар талбайг “Дайцүки” ХХК-д хэсэгчлэн шилжүүлэхээр 2006 оны наймдугаар сарын 21 –ны өдөр өргөдөл гаргаж, бүртгэлийн Т4138А дугаарт бүртгэгдсэн ба Ашигт малтмалын тухай хуулийн 41 дугаар заалтын дагуу Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2006 оны 891 тоот шийдвэр гарч, 11977А дугаартай ашиглалтын зөвшөөрөл үүссэнийг хүчингүй болгож, “Дайцүки” ХХК-ийн 11977А тоот зөвшөөрлийг “Тавантолгой ” ХК-д шилжүүлсүгэй...” хэмээн цагаан дээр хараар бичсэнийг бивээр уншаад сууж байна.
Аливаа хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэдэг. Тэгвэл манайд шүүхийн шийдвэр бол юу ч биш, хувь нэгний ашиг сонирхолын дэргэд зүгээр л ам арчих цаас лугаа арай болчихоогүй гэдэгт иргэд итгэхийг хүсэж байгааг эрх баригчид эрхбиш ухаасай билээ.
Орон нутагт засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлнэ, өгнө, өгчихөөд байна гэсэн улстөрчдийн гоё яриа худлаа байж таарамгүй. Амьдрал дээр арай л өөр харагдаад байна даа, эрхмүүд ээ. Уул, уурхайн компаниудтай хийсэн Засгийн газрын гэрээ яагаад заримд нь давуу эрх, хөнгөлөлт олгосон гэх мэт ялгаатай байдгийг өмнөговьчууд давын өмнө Ерөнхий сайдаас асуусныг уламжилья. Алаг, цоог иймэрхүү гэрээний цаана хэний эрх ашиг хаацайлагдаж байна вэ? Төр яагаад хамгийн сайн ажиллаж байгаа орон нутгийн компанид хорсон заналхийлнэ вэ?
Хэнд ч тайлангаа тавьдаггүй, хяналтгүй, төрийн өмчит компанийн тоог цөөлөхийн оронд өөгшүүлэн, өгдөөхийн учир юу билээ. Гэр орон, малын , халаас, хармааны хулгай гэдэг шиг төр газрын хулгай, өмчийн дээрэм хийдгээ болих ёстой. Эс бөгөөс Н.Алтанхуяг сайд Таныг хэн нэгний түрүүвчинд багтчихаад ил, далд дахин хуваарлилт хийхийг эрмэлзээд байна уу гэж ойлгоход хүрээд байна аа цаана чинь. Одоо Монголд ийм махинаци огт хэрэггүй ээ, Ерөнхий сайд аа. Зүгээр нэг байж, зүлгэн дээр гэрээ бариад амьдрах боломжийг л бий болгож өгөөч. Монголчууд баялаг бүтээхийг хүсэж, бас тэмүүлж байна шүү дээ. Өмнөговьчуудад өмчийг нь ядаж үлдээ. Өнөөдөр засгаас татаас авдаггүй хоёрхон аймгийн нэг гэдгийг нь ч бодолцсон арай л “совестьгүй” хандаад байгаа юм шиг санагдахгүй байна гэж үү.