Кирсан Илюмжинов: Надад паспорт өгвөл Монголд ирэхэд бэлэн байна
Халимагийн Ерөнхийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг Монголд ирээд байхад нь уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Таныг Монголд ирлээ л гэдэг, буцлаа л гэдэг. Байнгын маршруттай болжээ. Ер нь хэдэн удаа ирж байна?
-Нийт хэдэн удаа ирснээ одоо хэлж мэдэхгүй юм. Зөвхөн энэ жилд гэхэд гурав дахь удаагаа ирлээ. Ер нь бол Монгол гэдэг төрөлх эх орон минь намайг дуудаад байдаг шүү дээ. Мэдээж Халимагийн ард түмний түүхийг монголчууд минь мэдэж байгаа хойно. Би Монголд ирэхдээ үргэлж баяртай байдаг.
-Албаны ажлаар ирж байна уу, хувийн уу?
-Халимагийн Ерөнхийлөгч байхдаа ирж байсан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн хувиар гээд л олон удаа ирлээ. Мөн В.Путин, Д.Медведевийн албан ёсны айлчлалын үеэр бүрэлдэхүүнд нь орж ирж байлаа. Халимагийн өдрүүдийг Монголд зохион байгуулах үеэр ирсэн. Сая олон улсын эмэгтэй шатарчдын тэмцээн зохион байгуулахаар Монголын шатрын холбоотой гэрээ байгууллаа. Ирэх онд олон улсын эмэгтэй шатарчдын аварга шалгаруулах олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа.
-Шатар гэснээс та Монголд ирээд хэн нэгэнтэй шатар тоглодог л биз дээ. Хэнтэй тоглож байв?
-Өмнө нь ирэхдээ нэг удаа тоглож байсан. Зав багатай ирдэг учраас тэр бүр тоглоод байдаггүй. Миний гол үүрэг тэмцээн зохион байгуулах. Шатарт сонирхолтой, дуртай учраас Монголын шатар сонирхдог хүмүүстэй тоглох юмсан гэж боддог. Монголд шатар сайн тоглодог хүмүүс олон байдаг.
-Та Монголд шатрын спорт хөгжихөд нэлээдгүй хувь нэмэр оруулж байгаа санагддаг...
-Энэ талаар хэлэхэд хэдэн жилийн өмнө эмэгтэйчүүдийн Гранпри зохион байгуулсан. Гадаад харилцааны яамны зуун жилийн ойн арга хэмжээнд зориулж шатрын томоохон тэмцээн зохион байгууллаа. Энэ жил Дэлхийн шатрын холбооны шилжин явах цомын томоохон тэмцээн бас зохион байгуулсан. Монголд шатрын сургууль байгуулахад туслалцаа үзүүлсэн. Удахгүй олон улсын шатрын холбооны салбар сургалттай салбар нээхийг зорьж байгаа. Ирэх жил Монголд олон улсын шатрын Гранпри тэмцээн зохион байгуулна. Энэ сарын 18-нд Арабын Эмиратад олон улсын дунд сургуулийн сурагчдын дунд зохиогддог дэлхийн аваргын тэмцээн болсон. Үүнд Монголоос залуу тамирчид оролцсон.
-Дэлхийн шатрын холбооны тэргүүнээр нэлээд олон жил боллоо. Ээлжилж солигдож хариуцдаг ажил биш үү?
-18 жил дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн ажлыг хийж байна. Зургаан удаа сонгогдсон. 2010 онд болсон шатрын холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Анатолий Карповтой өрсөлдөж байсан. Ирэх жил Норвеги улсад шатрын холбооны ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ удаа Гарри Каспаров надтай өрсөлдөх болов уу.
-Та ч нэг албыг их урт удаан хаших юм. Халимагийн Ерөнхийлөгчийг ч бас тийм хугацаатай хашсан байх аа.
-Халимагийн Ерөнхийлөгчөөр 17 жил хагас ажиллалаа. Шатрын холбоог удирдсан хугацаатай ойролцоо юм байна шүү.
-Энэ удаа Монголд ямар ажлаар ирсэн юм?
-Энэ удаа би Зам тээврийн сайд А.Гансүхтэй уулзахаар ирсэн. “Евроазиа финанс” компани Монголын шинэ төмөр зам төслийн тендерт оролцож ялсан. Энэ компани олон улсын хувь нийлсэн компани. Лондонд бүртгэлтэй. Энэ ажилд олон улсын туслан гүйцэтгэгч компаниуд оролцоно. Одоо гүйцэтгэх ажил руугаа ороход бэлэн болчихоод байна. Энэ удаа надтай хамт санхүүжүүлэх компанийн төлөөлөгчид ирсэн. Одоо Монголын Засгийн газартай хувь эзэмшигчдийн хоорондын гэрээнд гарын үсэг зураад ажлаа эхлэхэд бэлэн болно. Таван толгойгоос эхлээд Монголоор дамжаад Хятадын нутаг, тэгээд далай хүрэх зам юм. Энэ төсөлд таван тэрбум 200 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
-Хэдэн хувийг нь Монголын тал эзэмших юм?
-51 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшинэ. 49 хувийг нь “Евроазиа финанс” компани эзэмшинэ. Бид Зам тээврийн сайд А.Гансүхэд санхүүгийн холбогдох материалуудаа танилцуулсан.
-Хэдий хугацаанд төсөл хэрэгжиж дуусах вэ?
-Бид аль болох хурдан эхлэхийг хүсч байна. Эхний ээлжинд гурван жилийн хугацаанд шат шатаар төлөвлөсөн ажлууд байна. Одоо хувь эзэмшигчид хамтарсан компанийн баримт бичигт гарын үсэг зураад л бэлэн болж байгаа юм. Монгол Улсын өмнөд хэсэг бол байгалийн баялаг ихтэй газар. Бидний тавих гэж байгаа төмөр зам бол Монголын баялаг орд газруудаас Улаанбаатарын төмөр замтай нийлнэ. Цаашаагаа Оросын төмөр замтай нийлбэл Монголын баялаг далайд хүрэх боломжтой болж байгаа юм.
-Таныг төмөр замаас гадна Монголын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа гэж сонссон.
-“Евроази финанс” компани Испанийн том компани болох OHL. Дэлхийд эхний 20-т багтдаг компани. Шинэ техник технологийг хэрэглэж, бүтээн байгуулалтад оролцоно. Монголын Засгийн газраас зарлах бүтээн байгуулалтын тендерт мэдээж Хятадын маш олон компани оролцох сонирхолтой байгаа.
-Монголын Засгийн газартай хамтарч ажиллахад ямар бэрхшээл байдаг вэ. Хөрөнгө оруулагчид Монголын хууль эрх зүйн орчин тааламжгүй, байнга өөрчлөгдөж байдаг гэх мэтээр зовлон тоочдог. Та бүхний хувьд...
-Бидний хувьд бие биенээ сайн ойлгосон харилцааны үндсэн дээр ажиллаж байна. Төмөр зам тавих ажил үндсэндээ бэлэн болсон.
-Яриагаа арай өөр тийш хандуулъя. Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн монголчуудаа урьж байна. Олуулаа болъё гэж хэлсэн. Үүнийг та юу гэж бодож байна.
-Мэдээж энэ бол сайхан хэрэг. Дэлхийгээр нэг байгаа монголчууд үүнийг талархан хүлээж авсан. Бүх монголчууд түүхэн эх орондоо ирвэл сайхан. Надад ч гэсэн паспорт өгвөл би энд ирэхэд бэлэн байна.
-Та яаж яваад улс төрд орсон юм. Улс төрийн замналыг чинь сонирхож байна л даа...
-Би Москвагийн олон улсын харилцааны сургууль төгссөн. Хамт сурч байсан монгол найз нар зөндөө байдаг. Би Олон улсын харилцааны сургууль төгсөхдөө улс, төр олон улсын харилцааны мэргэжил эзэмшсэн. 26 насандаа Оросын парламентын хамгийн залуу гишүүн болж байв. Энэ бол сургууль төгсөөд жил гаруйхан болж байсан үе. Дараа нь ЗХУ-ын парламентын гишүүн болсон. Парламент дахь олон улсын харилцааны бүлгийн ахлагч болсон. 30 насандаа Халимагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн Холбооны дээд зөвлөлийн гишүүн, 33 насандаа дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Одоо бол дэлхийн олон улсын улс төрийн яриа хэлэлцээрт оролцдог болсон. Миний улс төрийн амьдрал 26 орчим жил үргэлжилж байна.
-Зарим хүн улс төрд ялж, ялагдаж байдаг. Таны хувьд үргэлж л ялагч байж, тугаа мандуулж явсан юмаа даа..
-Би амьдралдаа дээр хэлсэнчлэн янз бүрийн сонгуульд 14 удаа оролцож байж. Мэдээж сонгууль болгон амар байгаагүй. Оросын парламентын нэг суудлын төлөө 21 хүн өрсөлдөхөд би оролцож л байсан. Нэр хүндтэй генерал, ардын жүжигчин, сайд гээд л олон хүнийг ялсан юм.
-Манайхан хүний удам судрыг их сонирхдог. Тиймээс таны аав, ээжийн талаар асуумаар байна...
-Аав маань ахмад дайчин хүн. Одоо тэтгэвэртээ суусан. Ээж малын эмч. Одоо хүртэл ажиллаж байгаа. 80 настай хүн байдаг. Бид аав, ээжээсээ гурвуул. Ах дүү хоёртой. Гурван хүүтэй айлын дундах нь би. Харин би ганц хүүтэй. Миний хүү энэ жил их сургууль төгссөн. Америкт боловсрол эзэмшсэн. Одоо өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж байгаа. Эхнэр арын алба хариуцаж гэртээ байдаг даа.
-Монголд ирээд хамгийн түрүүнд юу бодогддог вэ?
-Онгоцноос буухад шууд л утаа үнэртдэг. Энэ бол Бээжин Улаанбаатар хоёрт буухад хамгийн анх угтдаг зүйл. Ялангуяа өвөл.
-Монголд утаа шийдэж чадахгүй асуудал болоод байгаа бол Халимагт ч гэсэн ямар нэгэн бэрхшээл байж л байгаа биз дээ?
-Би 2010 оноос хойш нутагтаа тогтмол байхгүй байна. Халимагийн бэрхшээлтэй асуудлын нэг ус. 70 хувь нь зөөврийн ус хэрэглэдэг. Би 1993 онд Ерөнхийлөгч болсноос хойш зам, шатахуун, байгалийн хийн асуудлыг шийдсэн. Хүн ам төвлөрсөн газрын байгалийн хий, замын асуудлыг бүрэн шийдсэн. Байгалийн хий гайхамшигтай эд шүү дээ. Намайг хүүхэд байхад эмээ маань өглөө бүр эрт босгож нүүрс зөөлгөж гал түлүүлдэг байсан. Эмээ тэр үед энэ байдлаас гарах юмсан гэж ярьдаг байлаа. Тиймээс ч би эмээгийнхээ мөрөөдлийг биелүүлсэн. Одоо бол шүдэнз зураад л айл болгон галаа асаачихна.
Халимаг буддын шашин шүтдэг. Тэгээд би дүүрэг болгонд буддын хийд байгуулсан. Тэр байтугай 64 метр өндөр дугана барьсан маань Европод хамгийн томд тооцогддог.
-Та буддын шашин шүтдэг юм уу?
-Тиймээ.
-Та одоо яг хаана амьдардаг юм бэ?
-Би яг одоо бол онгоцонд амьдарч байгаа. Өнгөрсөн жил гэхэд л би 180 орноор аялсан байна. Энэ онд гэхэд л 70 гаруй орноор аялж. Өчигдөр гэхэд Монаккод, гурван өдрийн өмнө Болгарт, таван хоногийн өмнө Өмнөд Солонгост, өнөөдөр Монголд, маргааш Турк явна.
-Ингэж явахдаа Халимагаа санана биз дээ?
-Мэдээж эх орон юм чинь санаа зовох юм байлгүй яахав. Гэвч дэлхийн олон оронд сэтгэл татагдаж байдаг хүн дээь, би.
-Таны улс төрийн цаашдын карьер ямар байх бол?
-Би бол өөрийн дуртай зүйлийг л хийдэг хүн. Өөрийгөө улстөрч гэж хэлэхэд хэцүү. Парламентад байхдаа, Ерөнхийлөгч байхдаа ч би цалингаа авч байгаагүй. Буддын, христийн сүм хийдэд өөрийнхөө цалинг хандивладаг байсан. Театр, зам, сүм хийдэд би өөрийн хөрөнгийг зарцуулдаг.
-Би бол таныг улстөрч гэж хардаг ш дээ.
-Улс төр миний хувьд зөвхөн хобби байсан. 26 насандаа сая ам.доллар хийж байсан. 50 компанийн хувьцаа эзэмшиж байсан. Хүмүүс намайг улс төрд орооч, парламентад нэр дэвшээч гэснээр би улс төр рүү орж байв. Ер нь олон хүн эд хөрөнгийг арвижуулах, өөрийн хүрээний хүмүүсийг өөд татах гэж улс төрд ордог юм шиг. Би залуугаасаа улс төрд орохдоо цэвэр хобби маягаар орсон гэж хэлж болох юм даа. Улс төрд би хэнээс ч хамааралгүй өөрийнхөө юу бодсоныг чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан. Далай ламыг Халимагт урихад Хятадын Засгийн газраас Оросын Засгийн газарт анхааруулж байлаа. Гэтэл би Далай ламд мөргөж өөрийнхөө онгоцоор Халимагт авчирч байлаа. Халимагийн ард түмний шүтээн болсон Далай ламыг Халимагт урихад Хятадын улс төрийн бодлогоос айх шаардлага байхгүй гэж үзээд өөрийнхөөрөө энэ асуудалд хандсан юм. Тэр үед ч гэсэн Хятадын удирдлагатай маш сайн харилцаатай байсан. Гэвч би хүмүүсийн шүтэж бишрэх эрх шашин шүтлэг улс төр гэдэг юмыг тусад нь авч үзэхийг хүссэн хэрэг.
-Таныг би дэлхий дээр олон найзтай хүний нэг болов уу гэж боддог. Энэ бодол минь зөв үү?
-Тэгж хэлж бас болох юм. Би Далай лам, Ромын пап, Ричард Гир, Саддам Хусейн, Каддафи, Башар, Солонгосын Ерөнхийлөгчтэй найз. Зарим хүн өөд болсон. Тэгэхээр заримтай нь найз байсан гэж хэлэх хэрэгтэй болов уу. Каддафитай шатар тоглож явлаа. Шашин урлаг, улс төрийн олон найз бий. Шарон Стоун, бас Стивен Сигал гээд найзууд маань байна. 1991 онд Америкт байхад манай зарим хөрш Холливудын одод байлаа. Тэгэхээр таны бодол зөв юм байна. Дэлхий дээр хамгийн олон, хамгийн сонин содон хүмүүстэй нөхөрлөдөг маань үнэн.

чоно
чоно
Зочин
Зочин
бат
Д.Атарболд
б
Зочин
бизнес
Зочин
sdfsd
Үлэмжид
ичмээр дамшиг
Buten shaaj bai
Зочин
auggdoug
mogi
dbatchuluun
ganaa
окава
окава
окава
2364782364879
УЖЭУЖЭУЖЭУЖЭУЖЭ
УЖЭУЖЭУЖЭУЖЭУЖЭ
Сэтгүүлчээ
Зочин
swed
swed
зөв
gogo
Зочин
galzuuchuud
H.N.
enigma
Үлэмж
Зочин
dorj
Батнэрэн
Зочин
Зочин
зүрний лекц
Зочин
Монгол
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Ok
Зочин
Зочин
Монгол
Зочин
д тэмүүжин
иргэн
иргэн
Зочин
Зочин
Зочин
halh
ddd
hm
Зочин
Buunii nohoi
уншигч
уншигч
Зочин
Oirad
zochin