Амьдрал дахь “агаарын саатал”
“Агаар саатах”-гүй бол төдний дотор ургацаа хураачихмаар гэх хэллэгийг залуучууд эрх биш ойлгодог биз ээ. Энэ удаа газар тариалан ба ургац хураалтын явцын тухай бичих гээгүй.

Тариа ногооны хувьд малчин монголчуудын зарим нь тариачин болсон нь ХХ зууны эхэн үеэс хамаатай. Хожим “Атар” газар шинээр эзэмшсэн 1960-аад он гэхэд өнөөгийн Төв, Сэлэнгийн бүс дэх иргэдийн бараг тал нь тариа, ногоо иддэг, ургуулж сурчихсан байв. Орос тариачид Сибирь, Буриадаар дамжаад Монголд нутагшихад халхчууд тэднийг дуурайн газар тариалангийн амтанд орсон. Тэгэхлээр Монголын тариа ногоо орос “школ”-той, улирлын шинж чанартай. Хаврын улирлын төгсгөлөөр тарьж, намар эхлэнгүүт ургуулсан ургацаа бушуухан хурааж авдаг. Зуны 100 өдөрт амжуулах уг бачуу хөдөлмөрийн арга барил Хятад болоод дулаан орны газар тариалангаас өөр, харин Сибирь, Уралынхтай адил. Орос Монголын газар тариалангийн салбар нь бүтэн жилийн турш амьдрах хоол хийгээд орлогын хувь заяаг намрын хэдхэн хоногт шийддэг маш эрсдэл бүхий амьдралын хэв маяг юм. Үүн дотор “Агаар саатах” гэгч нь тэр чухал өдрүүдэд юу ч хийхгүй шал дэмий хүлээж сууцгаадаг гай хөөтэй цаг хугацааг хэлдэг дээ.
Түүн лүгээ хүмүүний амьдрал бас монгол тариалантай их төстэй юм. Манай өнөөгийн нөхцөлд бие хүн 20-30 насны ид үедээ л бүхнийг зэрэг эхлүүлэх боломж олддог. Гэтэл залуус цагийг их үрэлгэн өнгөрүүлж байна. Мөн түүнээс гадна энэ үеэр “агаарын саатал” ч их гарах юм. Болчимгүй зан авир, ааг омог дотроос ид хатгадаг нас. Бүр гай тохиож хэрэг төвөгт ч орчихоос сийхгүй. Хүн бүрт тохиолддог юм биш л дээ. Үүнийхээ горыг амсах бол-чихвол хүсэх юм биш. Бүр өчүүхэн замын хөдөлгөөний дүрэм зөрчих төдийд “адгийн зарга арав хоног”-оор саатуулна.
Дараагийн саатал бол эрүүл мэнд. Ханиад нусгай тусахаас эхлээд эдгэхгүй ужиг өвчинд баригдваас эрхэлж буй ажил сургуулиа шууд орхихоос өөр аргагүй. Эмнэлэг, эмч царайчлан цаг хугацааг элээх зуур бусдаас холоо хаягдах нь тэр. Эхнээсээ л зөв хэвшилтэй, эрүүл мэнд хийгээд хууль ёсыг сайтар анзаарч яв гэж амьдрал сануулсаар ирсэн. Дээрх хоёр “саад” бол ёстой ямар ч хэрэггүй новш юм даа.
Гурав дахь үндсэн сатаарал бол тойролгүй дайран өнгөрүүлдэг эрдэмд суралцах хугацаа юм. Хаа нэгтээ дор хаяж дөрвөөс доошгүй жил шавилан сууж сураг алдрах. Одооны боломжтой айлын хүүхдүүд сураад л бас дахин сураад л... Буруу ч юм байхгүй л дээ.
Хүүхэд байхад ширээний ард шомбойтлоо сууж эрдэм номондоо шамдалгүй яахав. Харин оюутан гэгдэж байх үед л юм юм давхцдаг. Сурах, айл гэр зохиох, мөнгө орлого олох, нэр төртэй болох, ажил албан тушаалд зүтгэх улирлыг дараа нь гэж хойшлуулшгүй.
Их дээд сургуульд элсэх, цэрэгт татагдах зэрэг мөнхийн залуу байх юм шиг явж байх хоорондуур хамаг юмнаас хоцорсон олон жишээ бий. “Ичнээ” Дэндэвээр жишээ авъя. Энэ нөхөр бидний залууд орой үдшийн цагаар лам аятай нөмгөн хоймроо завилчихсан, өмнөө баахан судар дэлгэж сүржигнэдэгсэн. Судар ч биш ээ. Англи орос хэлний толь бичиг байна. Мань эр зав л гарвал ном сонин уншина. Шүлэг бас бичдэг гэсэн. Янз бүрийн юм зохиож эрэг шурагтай ноцолдоно. Зүгээр ер суухгүй. Өөрөөр хэлбэл байнга суралцаж явдаг нэгэн. Тэгсэн мөртлөө арав л төгссөн байв. Хүүхэд байхдаа бөх болно гээд багш дээр очиж байсан нь санаанаас гардаггүй. “...за Дэндэвээ эхлээд унаж сурдаг байхгүй юу...” гэхэд багшийн өөдөөс “Үгүй ээ эхэлж давж сурмаар байна” гээд зөрдөг лүд байгаа юм. “Чи өсч том болоод бяртай болчихвол дуртай хүнээ хаяна шүү дээ” гэхэд Дэндэвийн санаа сая амарч “Тэгвэл тэр болтол өөр юм оролддог хэрэг ээ хө” гээд гараад явчихаж билээ. Хожим Дэндэв юм юмыг л амжуулсан байсан. Нэг хэсэг бөх ч барилдсан байх. Сургууль соёлын хувьд хүүхдүүдээ оюутан болохоос арай өмнөхөн дээд сургуулийн босго алхаж багш нарыг хөдөөнөөс хөгшин оюутан ирээд тамлаж өгсөн сураг дуулддаг.
Амьдралд дүн тавиад эхэлдэг тавиад насны босгон дээрээс одоо харжээ байхад манай Дэндэв л “агаарын саатал”-д өртөлгүй амьдарчихжээ. Түүний дайчин замналд “Тэгэхэд л дэмий юм хийж цаг алдаагүй бол ингэх байсан юмсанж” гэчихээр юм алга. Өнгөрсөн хугацаанд насаараа боломжийн хурган дарга хийж байснаа зах зээлийн эхний өдөр л босс болчихсон хүн. Өмч хувьчлалаас гомдохооргүй хувь хүртсэн. Яваагүй үзээгүй газар байхгүй. Хүмүүс түүнийг андахгүй. Энгэрээрээ дүүрэн одонтой юм билээ. Одоо тэгээд хүүхэд шуухад нь тусдаа гараад явчихсан. Хөгшинтэйгээ хамт жаргаад л хэвтэж байна. Өөр яах юм. Ойрмогхоноос жаахан балгаад байгаа гэнэ. Одоо л ууж иддэг нас байсан юмсанж. Тосоор гоож гэж. Бид чинь залуудаа сурч байна гэж шоудацгаагаад биегүй болтлоо гударцгаасан. Өнөөдөр айлын найран дээр хөнгөлүүлсэн хурга аятай айраг ч ууж чадахгүй сэржим өргөөд хурнийж сууна. Ичмээр юм.
Манай найзын охин гэж номонд нэвтэрчихсэн хүүхэд бий. Одоо нас нь бас нэлээд явчихлаа даа. Гуч хол гарч байгаа байх шүү. Хүнтэй суугаагүй, хүүхэд шуухадгүй ганц бие. Хар нялхаараа Америк явж магистр доктор юу юу ч болов доо. Саяхнаас Монголдоо ирж ажилд орох юм болов. Нуль эрдэмтэй энэ хүүхнийг шинэ төр засаг хадаг барин угтаж сайдаас дээш албанд зүтгүүлэх байх гээд баахан хүлээв. Сүүлдээ өөрөө гүйж ажил хайтал хийчихмээр алба болгон дээр ажил сурагласан барууны орны диплом барьсан охид хөвгүүд арзаганаж байна гэнэ шүү. Ийм арван хүүхэд ганц орон тоон дээр өрсөлдөнө. Тэгээд бусад нь яах болж байна даа. Залуудаа Монголдоо, улсад ажил алба хашиж олонтой байж үзээгүй түүнийг энд таних хүн байхгүй. Ядаж байхад өнөөдөр боловсролын үнэ цэнэ ханш ингэтлээ доошоо унах ч гэж. Энэ “номын цагаан солиот”-ыг ажилд авдаг газар манайд л лав алгаа. Одоо мөн л хашрахгүй дахиад сурна явна энд хэрэг алга гээд муу хөгшнийг зовоож байна лээ. Эхлээд эндээ ажиллаж жаал зүгширсний дараа гадагшаа явахыг тооцоогүй нь алдаа болжээ. Эдний амьдралыг хараад бид чинь яах гэж сургууль соёлд тэмүүлдэг билээ дээ гэсэн дэмий бодол төрсөн юм даа. Залуус “хүнд үзүүлэх” юмны хойноос хөөцөлдөөд ямар л бол ямар дипломыг гадаад дотоодгүй цуглуулж ээ дээ янз нь. Сургуульд сураад дэмий гэж байгаа юм биш.
Багын л урлаг, спортод дажгүй байх шиг байсан бол яг одоо цааш жаахан яваад үз. Яах ч юм билээ. Энэ сэдэв одоохон нас гуч хүрмэгц чамаас аяндаа холдон одно.
Санамсаргүйгээр дуртай хобби, сурч байгаа мэргэжлийн ажил гараад ирвэл яваад оч. Бизнесийн хувьд гадуур юу их үгүйлэгдэж буй талаар мэдээллийг байнга уншиж, судал. Хүмүүс хийх дургүй ч чиний хувьд боломжтой ашигтай ажил бишгүй л тааралдана. Өөрийг чинь сайн мэдэх ойр дотнынхноос “Би ер нь юундаа сайн бэ?” гэж асуу. Оюутан байхдаа ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ анхан шатны ажлыг голохгүйгээр давхар хийх их сайн. Инженер болох хүн амралтаараа аль нэг байгууллагын “хар ажилчин” нь болоод тракторыг нь бариад явж байх жишээтэй. Цаашид ашигтай ирээдүйтэй “нүх”-ээ олсон бол заавал тэр танхимын сургуульд шигдэж яах гэсэн юм. Чөлөө ав, хойшлуул, орой, эчнээ болго. Харин сургуулиа хаяж болохгүй. Суралцангаа давхар ажилла. Төгссөн хойноо ч дараагийн шатны боловсролыг өөртөө болон ажил хамт олондоо төвөг учруулахгүйгээр үргэлжлүүл.
“Халуун зунаар саалиа хаяад...” гэгчээр олон залуус алтан үеэ оюутан гэх хувхай гуйлгачингийн ертөнцөд өнгөрүүлдэг. Тэнд бэлэн гоймон, буцалсан усаар дөрөв, зургаа, түүнээс ч дээш жилээр аж төрөөд дараа нь хүсээгүй үр дүнд хүрч, дэлгүүрийн лангууны ард зогсдог болсон нь гол харамсал юм. Энэ бол мөн ч хорлонтой “агаарын саатал”. Хожим зах зээлийн нийгэмд байр сууриа тохижуулах гээд гүрдийж байхад “айхтар айлын хүүхдүүд” аль хэдийнэ босс болчихсон “За одоо Америк явж сурдаг ч юм билүү” гэх нь атаархмаар.

Зочин
bat
Ах
Зочин
yun tor zasag
onom
onom
Зочин