Хүүхэд хараад өгвөл хийх ажил зөндөө
Хаа газар ажилдаа сайн, чадварлаг бүсгүйчүүд их олширчээ. Тэднийг байгууллага нь ажиллуулах сонирхолтой, өөрсдөө ч бас ажиллаж орлогоо алдмааргүй байдаг. Нас залуу дээрээ хүүхэд гаргах, бүр ойр ойрхон хоёр гурван ч жаалтай болоод авах нь чухал бөгөөд амьдрал юм даа.
Хаа газар ажилдаа сайн, чадварлаг бүсгүйчүүд их олширчээ. Тэднийг байгууллага нь ажиллуулах сонирхолтой, өөрсдөө ч бас ажиллаж орлогоо алдмааргүй байдаг. Нас залуу дээрээ хүүхэд гаргах, бүр ойр ойрхон хоёр гурван ч жаалтай болоод авах нь чухал бөгөөд амьдрал юм даа. Ажлын дадлага туршлага нь ид жигдэрсэн хорь, гучин хэдтэй дээрээ бүхнийг хойш тавин гэрийн мухар сахин “бүүвэй бүүвэй...” эгшиглүүлэх “алба”-ыг тойролтой нь биш.
Монголын үрс олон байх, түүн дотроо сайн хүний үр өсөх нь манай эцсийн зорилго юм. Гэтэл одоо цагийн аль ажил хэрэгч хүүхнүүд хүнтэй сууж хүүхэд төрүүлэхээс ямагт дөлж буйг шууд буруутгахын аргагүй. Ядахнаа бэлэн зэхээний цэцэрлэг яслиудтай байдагсан бол хаа хаанаа хэрэгтэйсэн. Хүүхдээ бор хоолонд нь оруулаад ой өнгөрөөгөөд ажилдаа явах хэрэгцээ эх болгонд бий. Сүүлийн үед төр засаг энэ сэдвийг анзаарсан нь нэн сайн байна. Төрийн тэргүүн мөн санаачилга гаргалаа.
Ихэнх эрх мэдэлтний сэтгэлгээ улсын цэцэрлэг яслийг нэмэх, тэр хавиар эргэлдсэн баахан зовлон тоочихоос хэтрэхгүй юм. Цэцэрлэгийн барилга барих гэсэн чинь газар ...гэх мэтчилэн бүтэлтэй юм ч алга. Ер нь хоёроос зургаа хүртэлх насны буюу албан хэллэгээр сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын асуудал гэгч юу вэ? Үүнийг уламжлал ба орчин үетэй хослуулах, төр ба хувь хоёулаа хамжаад шийддэг байх, эцэг эх болгон үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх анхан шатны мэргэжлийг автомашин барих лугаа заавал эзэмших тухай шийдвэр, хууль гаргамаар болчихжээ. Балчир хүүхдийн боловсрол нь амар биш ч гэлээ хүн байтугай амьтан болгонд тохиолддог ажил гэдгийг яагаад мартаад байна. Цэцэрлэгийн багшаас өөр хүн хүүхэд харж чадахгүй гэж үү?. Гадаад хэл заадаг, өндөр үнэтэй хувийн ясли, эсвэл огт төлбөргүй улсын байгууллага, түүний хоёр давхар тоосгон байшин баймааж сая хүүхдийн асуудал шийдэгддэг юм биш.
Хүүхэд харах, асрах зөндөө олон арга бий. Хэт үнэгүйдүүлээд хэлэхэд бид чинь хэн нэгэндээ “Манай хүүхдийг түр хараад сууж бай. Дэлгүүр орчихоод ирье” гэдгээс амьдрал өрнөсөөр ирсэн. Хойшид ч энэ мэтчилэн үргэлжилнэ. Хүүхэд асардаг газар нь гэр ба ажлын аль нэгнээс зайтай болчихоор л худлаа болчихоод байгаа юм. Ялангуяа Улаанбаатар хотын энэ их түгжрэл дотор аль завандаа хүүхдээ зөөж өгөх, авах вэ. Улсын ба хувийн боломжийн томоохон байгууллагууд дэргэдээ бичил цэцэрлэгийн байр сав, өрөө тасалгаа нээх талын төрийн урамшуулал бий болгомоор санагддаг. Эцэг эхчүүд ажилдаа хүүхдээ дагуулж ирээд орой, орой ч юм уу арай эртхэн тарахдаа хүүхдээ аваад харьдаг бололцоотой болчихвол мөн амар байх даа. Байгууллага нь хүүхдэд зориулсан ойр зуурын стандартыг нь хангаад дотроосоо орон тоо гаргаад тэр нь түр байсан ч болох юм. Хэрэв олон эх ажилдаа ирэхээр нөхцөл бий болчихвол арай жаахан өргөжүүлж, харьяа боловсролын байгууллага мэргэжил сургалтаар байнга хянаж заагаад өгвөл зориулалтын цэцэрлэгээс дутахгүй үр дүн гарч болмоор. Эсвэл гэрийн ойролцоо хороо гудам, хаусанд хэд хэдэн өрх дундаа хүүхдээ асрах нэгдэл байгуулна. Харин хэнээр асруулах вэ? Эмээ өвөө юу, ээлжээр “хонио хариулах уу”. Сургуулийн насны том болсон “Аниа” гэж сайхан нэргүй зарц нарт түргэвчилсэн программаар заавар зааж, хичээл сургуулийг нь зохицуулж болж байна. Тэгээд хариуцлага ба цалин өгнө. Ер нь бидэнд ах эгч нарынхаа гар дээр өсч өндийсөн мөн ч арвин туршлага бий дээ. Одоо байтлаа хүний өөрийн баахан нялх амьтан харуулаад сургууль завсардуулах нь уу гэж үү. Шинжлэх ухаан, техник хөгжчихсөн өнөө цагт хичээлийг таслахгүйгээр зайнаас, шуудаар хичээллэнгээ хүүхэд асрах боломж бий. Гагцхүү зөвшөөрөл гээч юм л хэрэгтэй.
Монголын хүйтэн өвөл бага насны хүүхдийг олноор нэг дор хураах хамгийн зохимжгүй байдаг. Ямар ч сайн цэцэрлэг таны хүүхдийг байсгээд л ханиад халдаагаад хатгаа болгоод бөөн ажил ундруулдаг биз дээ. Тэрэнд орохноо бичил цөөхүүлээ болж өгвөл орчинтойгоо ойр газар, амьдралын нөхцөл төстэй хэн нэгнийдээ хүүхдээ “тавьж” өвөлжүүлбэл илүү үр дүнтэй юмуу гэж бодогддог. Хүүхэд болгон шахуу гоё чихэр өгөөд байхад цэцэрлэгтээ явж өгөхгүй чарладаг даа. Одоо ч хэвээрээ биз.
Өөр нэг санаа байна аа. Явуулын цэцэрлэг ясли ажиллуулах бизнес. Болхидуухан зүйрлэвээс гудамжаар “Сүү аваарай...” гэдэгтээ төстэй “Хүүхдээ өгөөрэй...” гээд явдаг ч юм уу. Нийтийн автобус, түүнээс том оврын вагончик маягийн өөрөө явагчийг тохижуулан дотор нь унтлагын өрөө, гал тогоо, сургалт тоглоом зэрэг байх ёстой стандартуудыг байршуулна. Өөрөө явагч дотор эмч, тогооч, багш бас жолооч асрагч нарыг боломжоороо авч ажиллуулна байх. Өглөө хүүхдүүдээ цуглуулж аваад хотоос гарч “Шарга морьт”-ын аманд очоод хэн нэгэн боссын эдлэн дээр эрүүл агаарт өнжчихөөд оройдоо орж ирэн гэр гэрт нь тараана. Цэцэрлэгийн хоёр давхар цагаан байшин барих гэж хорин жил хүлээх шаардлага байхгүй. Явуулын цэцэрлэг маань өдрийг хаана ч өнгөрөөж болох эрх дархаар хангагдана. Бусад суурин цэцэрлэгийн хашаанд өнжиж, зав зайгаар нь тэр цэцэрлэг рүү оруулж хооллож тоглуулж хичээллүүлэх, мөн стадион, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дархан цаазат газар, хүүхдийн парк гэх мэт аль сул чөлөөтэй газруудтай сар долоо хоногоор тохирч байрласан ч болно.
Цэцэрлэгийн насны хүүхдийн сургалт хүмүүжил гэхээр л “Ээ их нарийн шүү” хэмээн сүржигнэх юм даа. Тэр ч тийм л дээ. Хүмүүс ашигтай гэсэн юмандаа болохоор энэнээс нарийн ширийн мэргэжил рүү зоригтой яваад орчихсон тохиолдол хааяагүй. Тухайлбал алт байна. Хэр баргийн геологич мэргэжлийнхэн барамгүй л юм ярьдаг байв даа. Энэ алт хайх, ухах процессийг. Тэгсэн одоо юу вэ. Малчин өвөө орчин үеийн тандагч багаж барьчихсан хөдөөгийн уул талаар мотоцикльтой шуугиж явах жишээтэй. Манай сэтгүүл зүйн салбарт дурын нөхөр юм хум бичихээр барахгүй сэтгүүл сонин байгуулаад явж ч байх шиг.
Боловсролын салбар дахь бага хүүхдийг хүн болгох ерөнхий зарчмыг ойлгоход маш хэцүү биш баймаар. Давын өмнө анхаарах зүйл бол эрүүл хүнс базаах. Хүүхдийг өлсөөж болж байна. Манай орон Африк биш. Турж эцэтлээ хаа юм. Өлссөн бол гэртээ хариад сайн иднэ л биз. Битгий идэх юмны хэрүүл хий гэж зөвлөмөөр. Гол нь эрүүл химийн орцгүй хоол ундаар хангах нь чухал. Үүнд хоолны найрлагад ордог ус, давс, чихэр нь хүртэл эрүүл цэвэр байхаас эхэлнэ. Үндэсний үйлдвэр баараггүй гээд дотоодын ногоо, цагаан идээ гэдэг. Гэтэл манай хөдөөнийхөн шал заваан юм бэлдсэн, өвчтэй малын мах, химийн хортой бордоо бүхий лууван, чихэр орлуулагч ба түүхий хятад гурил зуурсан ааруул хийчихээд үндэсний ориг бүтээгдэхүүн гээд байх юм. Тэднийг хянасан, шинжилсэн, баталсан юм хаа ч байхгүй. Малчид байтугай бид орчин үеийн хүнс технологийн талаар мэдэх юм байхгүй шүү дээ. Хиртэй гараараа хүнс ногоо бэлдэж голын шавхайтай усаар зуурах нь бол энүүхэнд.
Хүүхдийг янз бүрийн өвчнөөс сэргийлэх нь цэцэрлэгийн дараагийн үндсэн үүрэг. Гэхдээ томоохон өвчин эмгэг багш асрагч нарт хамаагүй. Хүүхэд болгон тийм аймаар өвчин тусаад хамуураад л, гахай хавдартаад л байх нь тун ховор. Гол нь хоолны хордлого, хамрын нусгай, даарснаас үүдэх ахуйн чанартай “ажлын садаа” өвчнүүдийг л хэлж байна.
Сургалт боловсролын хувьд “Болжмор болжмор хөөрхөн дөө...”, “Маамуу наашир...” гэсэн хэдэн дуу шүлэгний алба байдаг даа. Зургаан нас хүрээд сургуульд явж бичиг үсэг тайлагдах болчихлоо. Түүнд бэлдэж зориулсан дүрс, сонсгол, гарын эв дүй баримжаа суулгах, өнгө будаг ялгах гээд хөөрхөн хөөрхөн сургалтууд бий. Энэ талаар маш энгийн ойлгомжтой сурах бичиг боловсролын салбарынхан бэлдэж түгээх, дуу дүрс бүхий бичлэг СД хувилж өгөх зэрэг тараах материалаар булж өгнө биз дээ. Манайхан өөрийн мэргэжил салбараа чухал болгож харагдуулах гээд жирийн хүн ойлгочихмоор юмыг хүртэл нуух, зориуд хүнд хэцүү байдлаар тайлбарлах, өөрсдийгөө үнэд оруулж, хүнд суртал гаргах гээд байдаг дутагдалтай. Энэ хуучинсаг арга барилаа халмаар байгаа юм. Хүүхэд загнадаг, нясалсан, унтуулдаг гэх мэтийн шалчигнасан хэрүүлийг шууд таслан зогсоомоор. Өөрөө хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй эрхээр нь хатаачихаад манай ээж нар өмөөрөхийг нь яана. Шаал тэнэг харагддаг. Үргэлж хажууд нь хянаад байж чадах юм шиг багш нарын сэтгэлд юм хийж яадаг байна аа. Одоо тийм муухай ааштай бүдүүлэг сурган хүмүүжүүлэгч олон биш байх.
Хүүхдэд зориулж орчин үеийн технологи, шинжлэх ухааны шинэ шинэ ололтыг төрөөс зориудаар анхааран нэвтрүүлэх нь тун чухал байна даа. Бид залхуураад уламжлалт арга марга ч гэх шиг эмээ өвөө нараар хүүхэд харуулдгаа хүртэл судалж эргэж хармаар шүү. Инноваци, хөгжил, уран сэтгэлгээний хаялга энэ салбар дээр хамгийн түрүүн ирвэл нэн сайнсан. Явуулын цэцэрлэг зохиолоо гэхэд л тэр нь агаарт нисдэг, усанд хөвдөг, төмөр замаар давхидаг, эвхэгддэг, дэлгэгддэг, морь, луу, баавгайн дүрс хэлбэртэй гэх мэтээр явж өгөх юм байгаа биз. Иймэрхүү гадаад дотоодын зөндөө арга технологи гараа байлгүй дээ.
Монгол хүүхдүүдийг сайхан өндөр нуруутай царайлаг болгож өсгөхийн тулд өглөө сайн унтуулж баймаар санагддаг. Ер нь бага анги төгсөн төгстөл нь хичээл цэцэрлэг нь өглөө арав, арван нэгээс эхэлдэг байвал зохимжтой. Сургуулиуд тийм расписан зохиомоор. Хууль журманд ийм насны хүүхэдтэй эцэг эхийг ажилдаа мөн оройхон ирүүлэх боломжийг олгох хэрэгтэй. Өвлийн өдрийн богинод хар үүрээр гудмаар дүүрэн орилж чарласан юмнууд яваа нь бараг элэг эмтэрмээр шүү. Энэ бүгдийг бид хэн нэгнээс асууж зөвшөөрөл авах биш дээ. Өөрсдөө л ярьж байгаад шийдчих асуудал. Үүнд тийм их хөрөнгө төсөв, ТЭЗҮ хэрэг ч байхгүй. Гэхдээ гоё санаа, инноваци гаргасан нөхөрт бол мөнгө харамгүй хаяж шинжлэх ухаан болтол нь хөгжүүлэх хэрэгтэй. Хүүхэд бол Монгол Улсын мандан хөгжихийн гол эх үүсвэр шүү дээ.

Зочин
zochin
me
zochin
Зочин
Ajilladag eej
unshdag
Зочин
Ах
jam
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ээж
Өлзий
ШИЙДЭХЭД АМАРХАН
klara
selenge
Зочин
доржоо
Zuv!
Undral
33
er hun
Сувд
Ганаа
Зочин
Ene ni goyo
Зочин
Mongol zaluu
Зочин
Зочин
harin tiimee
Болор