Хөрөнгө оруулалт ба хийрхэл
Одоо хийгдэж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль бараг л цоо шинэ юм болж байна.
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах
болсон цорын ганц бөгөөд зайлшгүй шалтгаан нь Хөрөнгө оруулалтын тухай
хуулийн батлан гаргах явдал. Мөн түүнийг дагаж “урт нэрт” буюу Гол
мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн
сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль,
Концессийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах, Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийг шинээр батлан
гарахаар ярилцаж байна.
Эдгээр хуулийн төслийг намрын чуулган хүлээлгүй яаравчлан гаргах болсон шалтгаан нь Оюутолгойн ордын хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг зогсоосноос хойш “тэг” заагаад байгаад гадаадын хөрөнгө оруулалтыг урин дуудах явдал. УИХ дээр танилцуулагдсанаар 1990 оноос хойш 2012 оны дунд үе хүртэл Монгол Улсын хэмжээнд 14 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт гадаад улс орнуудаас хийгдсэн байна. Үүний 73,9 хувь нь геологи, уул уурхайн салбарт хийгджээ.
Харин цаг хугацааны хувьд авч үзвэл нийт хөрөнгө оруулалтын 79,9 хувь нь 2008-2012 онд хийгдсэн байдаг аж. Үүний 74 хувь нь мөн л уул уурхайн салбарынх. Тодруулбал, өнгөрсөн дөрвөн жилийн дотор Монголын уул урхайд 8,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүнээс 7,1 тэрбумыг Оюутолгой төсөл дангаараа оруулсан гэж үзвэл үлдсэн 1,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг бусад аж ахуй нэгжүүд дөрвөн жилийн турш оруулжээ.
Үндсэндээ “хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн” гэж хөл алдаад байсан уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг Оюутолгой төсөл бараг дангаараа оруулсан байна гэсэн үг. Түүнийг хасаад тооцох юм бол Монгол Улсад өнгөрсөн дөрвөн жилийн турш жилд дунджаар 250 сая орчим ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдэж байжээ гэсэн үг. Энэ гайхуулах тоо мөн үү?
Тиймээс одоо яригдаж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг “өмнөх алдаагаа засах гэсэн” бус, шинээр хөрөнгө оруулалтыг хэрхэн төвлөрүүлэх вэ гэдэг зорилгоор хийх ёстой гэсэн үг. Ялангуяа одоо манай улстөрчдийн яриад байгаа шиг хэн нэгний “хөөгөөд явуулчихсан” хөрөнгө оруулалтыг дахин дуудах тухай биш. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт яагаад зогссон бэ гэдэг бол дараачийн асуудал. Ерөнхийдөө манай хууль эрх зүйн орчин, татварын бодлого гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих хэмжээнд биш байна аа л гэсэн үг. Өмнө нь нэг удаа Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өмнөх УИХ-ын төгсгөлд батлан гаргасан ч тэр нь хөрөнгө оруулалтыг дэмжсэн гэхээсээ хавчих хэмжээнд хийгдсэн хэмээн дотооддоо ч, гадаад ертөнцөд ч үнэлэгдэх болсон. Тэгэхээр одоо хийгдэж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль бараг л цоо шинэ юм болж байна.
Өмнө нь манай парламент, Засгийн газрын түвшинд гарсан шийдвэр, түүнийг хүлээж авч буй хөрөнгө оруулагчдын байр суурийг аваад үзвэл “Монголд хуулийн орчин тодорхойгүй, нэг Засгийн газар солигдоход л хөрөнгө оруулагчдад хандах хандлага нь 180 градус өөрчлөгдөж байдаг” гэсэн үнэлэлтийг өгсөн байдаг. Харин урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийн тулд хууль эрх зүйн орчин нь тодорхой, тэгээд тогтвортой байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг.
Гэвч манай улсад тийм тогтвортой, урт удаан хугацаанд үйлчилдэг хууль байхгүй, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх боллоо гэхэд заавал УИХ, Засгийн газраас нь зөвшөөрөл авах болдог нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэдэг гэсэн үг. Оюутолгойн ордыг эргэлтэд оруулахын тулд л гэхэд Хөрөнгө оруулалтын гэрээг нь хоёр их хурал, гурван Засгийн газар дамжин хэлэлцэгдсэн байх жишээтэй. Тухайн үед эрх барьж байсан Засгийн газар, УИХ-д олонхи болсон намууд хөрөнгө оруулалтын гэрээг хааш нь, яаж савлуулж байсныг бүгдээрээ мэдэж байгаа. Харин одоо хөрөнгө оруулалтын тухай хуультай болчихвол хуульд заасан шаардлагыг хангасан ямар ч компани, хөрөнгө оруулагч хэн нэг улстөрч, Засгийн газраас зөвшөөрөл авах гэж цаг, мөнгөө гарздалгүйгээр хуулийн дагуу орж ирээд ажиллах бололцоотой болох юм.
Яг одоо УИХ дээр хуулийн төслийг хэлэлцэж байгаа байдлаас харвал цөөнхийн бүлэг болон зарим улстөрчдийн зүгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг “хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлэх тухай” хууль гэж ойлгоод, тэгж тайлбарлаад байх шиг байна. Үүнийгээ арай жаахан гуйвуулаад “гаднынханд үйлчилсэн, том компаниудад ая тал харсан” гэж тайлбарлаж байгаа хэсэг ч бий.
Гэвч хуулийн зүйл заалтуудыг аваад үзэх юм бол гол үзэл санаа нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан гадаад, дотоодын компаниудад одоо мөрдөж байгаа татварын болон хуулийн орчин тогтвортой үйлчилнэ гэсэн гол үзэл санаа л яваа. Түүнээс өмнө мөрдөж байсан зарим хуулиуд, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан шиг “эхний таван жилд татвараас чөлөөлнө, ашгаа нөхсөний дараа ноогдол ашиг авна” ч гэдэг юм уу элдэв хөнгөлөлтүүд байхгүй. Зүгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монгол Улс ийм байр сууринаас хандана гэдгээ ил тод болгоод, хуульчилаад, түүнийгээ дэлхий нийтэд зарлаж байгаа хэрэг. Хэрвээ энэ хууль батлагдвал хөрөнгө оруулагч тал аль нэг Засгийн газар, сайдаас зөвшөөрөл авах гэж авлига өгөх, лобби хийх шаардлагагүй болно гэсэн үг.
Гэхдээ мэдээж зарим нэг хязгаарлалтууд байгаа. Хамгийн наад зах нь хөрөнгө оруулалтын доод хэмжээг 100 мянган ам.доллараар тогтоосон байх жишээтэй. Мөн хөрөнгө оруулалтын хэмжээ 15 тэрбумаас давсан, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгана ч гэдэг юм уу.
Хөрөнгө оруулалтын хуулийг УИХ-д оруулж ирсний дараа зарим гишүүдийн зүгээс “Дандаа том аж ахуйнуудыг дэмжих гэж байна. Жижгүүдээ яах юм бэ?” гэсэн шүүмжлэлүүд гарч байна лээ. Ер нь бол энэ хууль гарлаа гээд жижгүүд нь хохирох зүйл байхгүй. Тэгээд ч жижиг дунд үйлдвэрүүдэд зориулсан тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд, урт хугацааны, хөнгөлөлттэй, хүү багатай зээлүүдийг гаргаад эхэлчихсэн. Тийм болохоор тулгараад байгаа нэг асуудлаа шийдэх гэхээр нөгөөгөөр нь цохиж унагаадаг зангаа манай улстөрчид больчихмоор байгаа юм. Ядахдаа асуудлаа ач холбогдлоор нь эрэмбэлж сурах хэрэгтэй шүү дээ. Нэг асуудлаа шийдчихээд, үр дүн нь гараад ирсний дараа дараачийнхаа асуудлаа ярьдаг байж болох уу?
Гэтэл манай нөхдүүд “бүх юмыг цогцоор нь харж шийдэх” гэдэг нэг гоё үгтэй болсон. Нэг л их бүгдийг ганцхан далайлтаар шийдчихдэг “баатрууд” гараад ирсэн. Ганцхан асуудлыг бүрэн харж чадахгүй байж цогцоор нь шийднэ гэж тэдний хувьд юу байсан юм бэ. Хамгийн гол нь одоо гаргаж байгаа шийдэл нь дараа гарах шийдэлтэйгээ зөрчилдөхгүй, ерөнхий том зорилтдоо саад болохгүй байхад л болоо биз дээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асны хэлсэнчлэн “Энэ хууль гарвал Монголын бүх аж ахуйнууд, гадаадын том хөрөнгө оруулагчид таван жилийн дотор ашгаа хийж аваад хамаг хөрөнгөө ачаад гараад явчихна. Монголд зөвхөн ухсан нүх л үлдэх юм” гэнэ. Тэгээд хуулийн заалтыг нь харвал;
“Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээсэн татвар төлөх үүргээ бүрэн биелүүлсний үндсэн дээр дор дурдсан өөрт ноогдох хөрөнгө, орлогыг хилийн чанадад саадгүй гаргах эрхтэй” гээд үүнд нь;
Угаасаа одоо үйлчилж байгаа Монгол Улсын хуульд бусдын өмч хөрөнгийг төр юм уу, хэн нэгэн хураан авах тухай ойлголт байхгүй. Хэдийгээр өмнө нь хуульд ингэж нарийвчлан заагаагүй ч гэсэн бусдын өмч хөрөнгөд халдах эрх манайд байхгүй гэсэн үг. Оюутолгой төсөл 20-30 жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоогоод, ил болон далд уурхай дахь бүх тоног төхөөрөмжөө ачаад явна аа гэвэл явах л байхгүй юу. Хувийн өмч бол хувийн л өмч шүү дээ. Тэглээ гээд ачаад гарч байсан практик угаасаа байдаггүй. Үсрээд л зах зээлийнх нь үнээр манайд борлуулна биз. Зээлийн хүү, төлбөр, ноогдол ашгийн тухайд бүр ч ярилтгүй. Манай талд бол падлий ч үгүй зүйл. Харин Монгол Улсад үлдэж байгаа ашиг нь хуулийн дагуу татвараа төлсөн, Монголын компаниуд ажилтай, иргэд нь ажлын байртай байх нь л чухал.
Тийм учраас хуулийн энэ заалт нь зүгээр л “Монгол Улс бусдын өмч, хувийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй ханддаг. Бид хэн нэгний өмчийн эрхэд халдах, хурааж авах, нийгэмчлэх тухай ойлголт байхгүй” гэдгээ хуульчлан баталгаажуулж, түүнийгээ олон улсын өмнө ил тод тунхагдаж байгаа хэрэг.
Ийм байхад “Монголын бүх баялгийг хамж гараад, бид хар нүхэн дээр нь үлдэх гэж байна” гэж ярьж байгааг хийрхэл гэхээс өөр юу гэх вэ. Харин хуулийн төслийн сайн, муу болсон, алдаа, онооны тухайд бол жинхэнээсээ олонхи, цөөнхгүй нийлж суугаад ярих ёстой. Ганцхан үүнийгээ тойрч суугаад, тооцоо судалгаагаа дэлгэж тавиад ярихын оронд үүлэн дээр сандайлчихаад улс төр хийгээд байгаа нь л хорлонтой харагдаж байна. Угаасаа ээлжит бус чуулган зарласан шалтгаан нь дээр нэр заасан таван хуулийг л яаралтай хэлэлцэн батлах байсан. Түүнээс биш Засгийн газрын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх ч юм уу, хэн нэг сайдаар сор залах, эсвэл эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх гэж цуглаагүй. Хэрвээ хэлэлцэхдээ тулах юм бол МАН-ын бүлэг дангаараа санаачлага гаргаад, асуудлаа тавиад, дахиад нэг удаа ээлжит бус чуулган зарлуулсан ч болно шүү дээ. Хамгийн гол нь одоо шахагдаж байгаа ажлаа хийж дууссаны дараа...

- Үйл ажиллагаанаас олсон ашиг, ногдол ашиг,
- Оюуны өмчийг бусдад ашиглуулсан эрхийн шимтгэл, ажил үйлчилгээ үзүүлсэний төлбөр,
- Хилийн чанадаас олгосон зээлийн үндсэн төлбөр болон хүү,
- Аж ахуйн нэгжийг татан буулгасны дараа өөрт ноогдох хөрөнгө,
- Хуулийн хүрээнд олсон буюу өмчилж байгаа хөрөнгө зэргийг оруулсан байна.
Угаасаа одоо үйлчилж байгаа Монгол Улсын хуульд бусдын өмч хөрөнгийг төр юм уу, хэн нэгэн хураан авах тухай ойлголт байхгүй. Хэдийгээр өмнө нь хуульд ингэж нарийвчлан заагаагүй ч гэсэн бусдын өмч хөрөнгөд халдах эрх манайд байхгүй гэсэн үг. Оюутолгой төсөл 20-30 жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоогоод, ил болон далд уурхай дахь бүх тоног төхөөрөмжөө ачаад явна аа гэвэл явах л байхгүй юу. Хувийн өмч бол хувийн л өмч шүү дээ. Тэглээ гээд ачаад гарч байсан практик угаасаа байдаггүй. Үсрээд л зах зээлийнх нь үнээр манайд борлуулна биз. Зээлийн хүү, төлбөр, ноогдол ашгийн тухайд бүр ч ярилтгүй. Манай талд бол падлий ч үгүй зүйл. Харин Монгол Улсад үлдэж байгаа ашиг нь хуулийн дагуу татвараа төлсөн, Монголын компаниуд ажилтай, иргэд нь ажлын байртай байх нь л чухал.
Тийм учраас хуулийн энэ заалт нь зүгээр л “Монгол Улс бусдын өмч, хувийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй ханддаг. Бид хэн нэгний өмчийн эрхэд халдах, хурааж авах, нийгэмчлэх тухай ойлголт байхгүй” гэдгээ хуульчлан баталгаажуулж, түүнийгээ олон улсын өмнө ил тод тунхагдаж байгаа хэрэг.
Ийм байхад “Монголын бүх баялгийг хамж гараад, бид хар нүхэн дээр нь үлдэх гэж байна” гэж ярьж байгааг хийрхэл гэхээс өөр юу гэх вэ. Харин хуулийн төслийн сайн, муу болсон, алдаа, онооны тухайд бол жинхэнээсээ олонхи, цөөнхгүй нийлж суугаад ярих ёстой. Ганцхан үүнийгээ тойрч суугаад, тооцоо судалгаагаа дэлгэж тавиад ярихын оронд үүлэн дээр сандайлчихаад улс төр хийгээд байгаа нь л хорлонтой харагдаж байна. Угаасаа ээлжит бус чуулган зарласан шалтгаан нь дээр нэр заасан таван хуулийг л яаралтай хэлэлцэн батлах байсан. Түүнээс биш Засгийн газрын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх ч юм уу, хэн нэг сайдаар сор залах, эсвэл эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх гэж цуглаагүй. Хэрвээ хэлэлцэхдээ тулах юм бол МАН-ын бүлэг дангаараа санаачлага гаргаад, асуудлаа тавиад, дахиад нэг удаа ээлжит бус чуулган зарлуулсан ч болно шүү дээ. Хамгийн гол нь одоо шахагдаж байгаа ажлаа хийж дууссаны дараа...
зочин
Зочин
Secret
Зочин
Зочин
Dorj
BATDORJ
Mongol xuu
td
Bilgee
Зочин
u