Байцаа дарах



Байцааг навчлах, хэсэглэн хуваах, жижиглэн хэрчих гэсэн гурван аргаар дарна.  Дарахад зориулсан байцаа нь орой ургацын хамгаалалтын 4-5 навчтай, нягт хучигдсан, толигор гадаргатай байх ёстой. Байцааг модон торх, шилэн буюу паалантай саванд дардаг.  Модон торх, саванд  дарах бол эхэлж савныхаа хагсааг гаргаж дараа нь сайтар ариутгаад 5-8 хувийн содын уусмалаар зайлж эгштэл нь арчина. Ингэж бэлтгэснийхээ дараа савныхаа ёроолд байцааны навчийг 4-5 үе давхарлан дэвсэнэ. Ингэж бэлтгэсэн байцаан дээрээ давс, лаврын навч, шар лууван зэрэг амт оруулагчийг хийж нягтруулаад энэ маягаар  давтан (үелүүлж) хийх замаар саваа  дүүргэж 4-5 давхар навчаар хучиж цэвэр марлиар бүтээгээд сайн таглаж дээрээс нь хүнд юмаар дарна. Савны тагийг мөн сайн ариутгах хэрэгтэй. Исгэх байцааг эхлээд тасалгааны температурт 10-12 хоног, дээд тал нь 21 хоног хүртэл байлгаж исэлт явагдаж гүйцсэний дараа хөлдөөж хадгална. Ингэж бэлтгэсэн байцааг XII сараас дараа оны III сарыг хүртэл хэрэглэх бүрэн боломжтой. 10 кг байцаа дарахад цагаан давс 200-250 г, цэвэрлэсэн шар лууван 800 г, алим 150 г, лаврын навч 3г, хэдэн ширхэг үрлэн повоор орно.

    Хэмх, лоолийг давслах



Өргэст хэмх, улаан лоолийг давсалж удаан хугацаагаар хадгалж болно. Давслахын тулд долоон см-ээс уртгүй шинэ өргөст хэмхийг ялгаж авна.

Гурван литр багтаамжтай шилэн саванд хлорамин буюу хлорын шохойн 0,3 хувийн бүлээн уусмал хийж 10-15 минут байлгасны дараа уусмалыг юүлэн авч, шилэн саваа эхлээд бүлээн, дараа нь буцламгай халуун усаар хлорын үнэрийг арилтал нь сайтар угааж ариутгана. 

Ариутгасан савандаа 30-40 грамм зорхдос (укроп) 3-4 хумс саримс, хэдэн ширхэг үрлэн повоор, үхрийн нүдний навч хийж дээр нь давсны уусмал (нэг литр усанд 60 грамм давс уусгаж бэлтгэнэ) нэмж үүндээ өргөст хэмхээ үелүүлэн хийж савыг нягт таглана. Савны тагийг усанд буцалгаж ариутгана. Ингээд тасалгааны температурт  3-4 хоног байлгасны дараа уусмалыг паалантай саванд юүлж таван минут буцалган дээгүүр нь хөвсөн хөөсийг хамж авна. Өргөст хэмхийг буцалгаж бүлээсгэсэн усаар угааж шилэн саванд нь буцаан хийж дээрээс иь буцалгасан уусмалаа хийж таглан зөөлөн сэгсэрнэ.

Ингэж бэлтгэсэн өргөст хэмхийг савтай нь сэрүүн газар хадгална.

Энэ аргаар 10 литрийи саванд улаан лооль давслахад (модон торх илүү тохиромжтой) долоон кг улаан лооль, 60 г, зорхдос тонхны навч 30 г, үрлэн повоор,  (лаврын навч) 6-7 хувийи давсиы уусмал (1 литр усанд 70 грамм давс уусгаж) бэлтгэнэ. Нягт сайн тагтай саванд дурдсан бүтээгдэхүүнүүдийг хольж найруулан 18-20 градусын температурт нэг хонуулсны дараа хүйтэн газар тавьж хадгална.

    Хүрэн манжинг дарах



Хальс нь бүтэн, гүйцэд болцтой хүрэн манжинг дарж хадгалах нь тохиромжтой. Хүрэн манжинг сайтар цэвэрлэж угаасны дараа паалантай юм уу шилэн саваид хийж дээр нь давсны гурван хувийн уусмал нэмж (нэг литр усанд 30 г давс уусгаж бэлтгэсэн) даавуугаар савыг таглаж, дээрээс нь хүнд юмаар дарна. Ингэж хадгалах явцад уусмал дээгүүр хөвж гарах хөөсийг үе үе хаман авч, савны тагийг байнга цэвэрлэж байвал зохино. Ийм байдлаар тасалгааны температурт 15 хоног байлгаж сэрүүн газар хадгална.