Төрийн хар хайрцагны бодлого гэдэг бол нууц юм байдаг. Хэрвээ нуухгүй бол тэрийг хар хайрцаганд хийгээд ч яахын. Гэтэл хүмүүс манай төрд хар хайрцагны бодлого гэж алга гэхийн. Байгаа энэ байна гээд гаргаад тавилтай биш дээ. Ямар ч байсан манай төрд хар хайрцагны бодлого алга гэж байгаа бол манай төрийн хар хайрцагны бодлого байна алдагдаагүй байнаа гэсэн үг байх.Хэрвээ манай төрд хар хайрцагны бодлого байнаа гэвэл за дүүрч аолдагдаад авах юмгүй болж хөөрхий одоо ч хар хайрцагны бодлоггүй яанаа гэж бодож болох юм. Төрийн хар хайрцагны бодлого бол төрийн ордонд нэг тийм дөрвөлжин дөрвөн буланг нь гуулин төмрөөр бөгжилсөн нээх том данхайсан юм байдаг байх. Тэгээд тэр нь ланжгар дарьганг хийцийн хээтэй төмөр цоожтой. Уламжилж ирсэн болхоор тийм л юм байх болуу. Тэр цоожны түлхүүр нь ерөнхийлөгчид байдаг. Тэрийг ерөнхийлөгч байнга хүзүүнээсээ зүүж явдаг. Та нар сайн ажиглаарай зангианы цаанаас нэг юм товойгоод байх шиг санагддышд. Тэгээл ерөнхийлөгчид төрийн хар хайрцагны бодлого хэрэг болхоор тийшээгээ очоол түлхүүрээн гаргаж ирээд хэрэглэх хэмжээгээрээ хар хайрцагны бодлогоо авчаал буцаагаад нам түгждэг байх. Миний бодлоор тэр хар хайрцагыг шинэчлэх цаг болсоо. Ерөнхийлөгчийн нүдийг лазэрдаад хурууны хээ дуу хоолойг нь таниснаа онгойж этр. Тэгээл нээх зэвүүн бөмбийсөн орчин үеийн хайрцагтай болох үе ирсэн гэж боддын.

За тэр яахав. Манай төрийн хар хайрцагны бодлогыг би тайлсан. Манай монголчууд эрт дээр үеэс унгастай хөнжил дулаан утаатай улаанбаатар ч дулаан гэж хэлцэж ирээгүй боловч орчин цагт энэ нь түгээмэл хэрэглэгдэхээр хэрэглээ болсон гэх. Тас хийсэн жавартай манай улсад ганц бүлээхэн байлгадаг зүйл бол улаанбаатарын утаа юм шигээ. Үүнийг ч бодоод манай утаатай тэмцдэг дарга нар аль болох утаагүй болчих вий гэж тэмцдэг байх гэж харддаг юм.   Өьвлийн хүйтэнд хацар амаа хайрч явхаар утаатай ч гэсэн жаваргүй аан пүн гээл алхаж байвал хичнээн сайхан.

Мөн замын хальтаргаа байна. энэ хар хайрцагны бодлого бол стратэгийн ач холбогдолтой. Хальтаргаагүй байлгаж чадна л даа манай дарга нар. Гол нь явган ч бай машинтай ч бай хальтаргаатай замаар тэшиж үхчилгүй явхын тулд биеийн хөдөлгөөнийг маш их ашигладаг. Ингэснээр тэгш шулуун хальтаргаагүй зам дээр явж бээрж үхэхээс сэргийлж буй төр засгийн мэргэн шийдвэр байхаас зайлахгүй. Энэ хальтаргаатай зам их байснаар хүмүүсийн хөдөлгөөн эрчимжэж даарах битгий хэл халууцаж бүүр цаашлаад хөлс нь урсаж турах магадлал өндөр. Үүнийг зарим хүн гярхай ашиглаж гальтардаг гутал оруулж ирж төр засагт шахсан байхаас ч сийхгүй. Ингэж биеийн хөдөлгөөнийг гайхамшигтай дэмжиснээр монгол эрчүүдийг илүүдэл жин сахарын өвчинд баригдахаас сэргийлж иржээ. Зам хальтардаггүй бол бид өдийд дэлбэ. Үүнтай хамаатай цогц арга хэмжээ бол зун борооноор хаа сайгүй байдаг шалбааг юм. Үүн дээгүүр харайсаар бид бас л биеийн тамир хийжээн. Бид бүх нийтийн биеийн тамирыг үнэхээр сайн хөгжүүлж байна. тэр америкийн бүдүүнүүдийг харчаарай. Тэрнээс манайхан тэр шалбааг тогтдог нүхнүүдийг бол янзлуул өлхөөн янзална л даа. Энэ хар хайрцагны бодлоготой цогц уялдаж явдаг хар хайрцагны бодлогууд бол замын бөглөрөө болон саяны таксины үнэ нэмэлт болон такси ховор байдаг байдал. Бөглөрч суухаар аль болох алхаж биеийн тамирыг эрхэмлэхээс аргагүй байдалд оруулж шахамдуулсан байдлаар эрүүл байлгаж байна. Төрийн хар хайрцагны бодлого бол аль болох нууц байдалд цаагуураа уялдаа холбоотой байх ёстой.



Одоо удахгүй архины хяналтын хууль гарна. Энэ ч төрийн хар хайрцагны бодлого. Архи зардаг дэлгүүрүүдийги хааж хэдхэн газар худалдана. Ингээд хархаар архийг устгах гэж байгаа мэт боловч хямд шагийн архи гарж ирнэ. Ингэснээр иргэд хямд архи хэрэглэж цалингийн ихэнхийг биш хэсэгхээн хэсгийг архинд зарцуулдаг бол сайн талтай. Үнэтэй юм хэргэлхээр хямд нь хичнээн сайхан.  Үүнтэй уялдаатай бас нэг бодлого бол доллорын үнийн өсөлт. Энэ бол доллортой иргэдээ дэмжих нөгөө талаар монгол төгрөгөө хэргэлдэг болгож үнэтэй доллорыг шахан гаргах бодлого байхаас зайлахгүй.

Бидний төлөө алсын хараатай бас маш үр дүнтэйгээр ажиллаж байдаг төр засгаараа бид бахархахаас яахав. Тэд эдгээр ажилуудаа төрийн хар хайрцагны бодлогын хэмжээнд авч явдаг тул бидэнд хэлж та бүхний төлөө энэ асуудлыг бий болгож  байна гэж хэлдэггүй байна. Учир нь хэлвэл тэдний ажил хүчингүй болно. Хальтардаггүй гутал авах, хотоос гарж хүйтэн газар амьдрах гээд төр засгийн бодлого эзэндээ хүрэхгүй болох аюултай. Ийм далд бодлоготой алсын шийдвэрүүд нууцлаг оршиж үр дүнгээ өгсөөр байна.  та бүхэн төрийн хар хайрцагны бодлогын нууцаас мэдэрлээ. Одоо үүнийг хэнд ч хэлэхгүй хадгалж хятадыэн тагнуулууд мэдхээс сэргийлэх үүрэгтэй. Гадаад улс манайх шиг хөгжөөд бодлого боловсруулаад ирвэл бид яахын болжээн.