Имтэй татвар
Малаа бусдынхаас ялгахын тулд тамгалж, чихний үзүүрийг нь имлэдэг малчин ардынхаа ухаанаас Монголын төр засаг суралцвал яасан юм бэ. Төр засаг ард иргэд, аж ахуйн нэгжээс элдэв нэртэй олон арван татвар хүчээр хураадаг ч зориулалтаар нь зарцуулж буй эсэх нь эргэлзээ төрүүлдэг.
Малаа бусдынхаас ялгахын тулд тамгалж, чихний үзүүрийг нь имлэдэг малчин ардынхаа ухаанаас Монголын төр засаг суралцвал яасан юм бэ. Төр засаг ард иргэд, аж ахуйн нэгжээс элдэв нэртэй олон арван татвар хүчээр хураадаг ч зориулалтаар нь зарцуулж буй эсэх нь эргэлзээ төрүүлдэг. Ер нь тодорхой татвар, хураамжуудаа “имлэх” буюу юунд зориулахыг хуульчлан оноож, “ээмэг зүүвэл” өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудлын шийдвэр зөв чиглэлд орох боломжтой.
Төлсөн татварын үр өгөөжийг хармаар байна
Үндсэн хөрөнгийн татвараас наад зах нь тухайн хөрөнгийг гал усны аюулаас хамгаалах, оршин суугчдын тав тухтай амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, орчин тойрныг нь цэцэрлэгжүүлэх зэрэг ажлыг санхүүжүүлж болох юм. Тэгвэл тухайн байршлын үндсэн хөрөнгийн үнэлгээ өсөж, татвар төлөгчдөдөө унацтай болох юм. Зарим улсад энэ татвараар орон нутгийн цагдаа, гал команд болон ерөнхий боловсролын сургуулиудыг санх үүжүүлдэг.
Саяхан шатсан “Нарантуул” захын жишээн дээр л гэхэд үндсэн хөрөнгийн татварыг нь гал, усны аюулгүй байдлыг тогтмол шалгах, даатгалын хураамжтай хамт гэнэтийн осол гарвал хохирлыг хурдан арилгах талаас нь ашигласан бол аюул гарах боломжг үй, гарсан ч гарз хохирол бага байхсан. Ер нь үндсэн хөрөнгийг ямар нэг ослоос даатгасан хураамжийн тодорхой хэсгийг аюул ослоос урьдчилан сэргийлэхэд нь орон нутгийн удирдлагатай хамтран зарцуулах, тайлангаа тогтмол нийтэд мэдээлэхээр зохицуулж болно.
Авто замын болон шатахууны татваруудын орлогоос авто зам, хурдны замын аюулг үй байдлыг хангах, нийтийн тээврийн чиглэл, хот тосгоны нэр, зайг бичих, хөдөөний замд автомашины зогсоол, байгалийн үзэсгэлэнт газрыг харах цэг, талбар, замын гэрэл, хашлагыг шинэчлэх зэрэгт ашиглаж, зорчигчдын тав тухыг хангаж байхаар тодорхойлон “имлэж” болох юм.
Даатгалын компаниуд жишээ нь замын нөхцөл байдлаас үүдсэн ослоос сэргийлсэн бүтээгдэхүүн гаргаж, хураамжаас нь замын нүхийг шуурхай бөглөх, ус зайлуулагч байгаа үгүй, ажиллаж буй эсэх, замын урсгал засвар цагтаа хийгдсэн хийгдээгүйг шалгах, хийлгүүлэх зэрэгт зарцуулбал хотын амьдралын өнгө, үзэмж дээшилж, хөдөлм өрийн бүтээмж нэмэгдэнэ.
Шөнө дохиогоо дуугаргаж оршин суугчдыг сэрээж цочоосон, эсвэл бусдад саад болохоор машинаа тавьсан жолоочийг онцгой өндөр хэмжээгээр торгож, түүнийг дээрх зориулалтад хамруулан ашиглах зэргээр ялихг үй ч гэсэн зохистой зориулалтаар “имэлсэн” хураамж ч гэсэн том өөрчлөлт гаргана.
Архи, тамхи, мөрийтэй тоглоом, эсвэл хэт овортой суудлын машин, агаар ихээр бохирдуулагч механизмаас онцгой татвар хураадаг. Энэ орлогыг АНУ-д цэнгэлдэх хүрээлэнгүүдийг тохижуулах, Шведэд мөрийтэй тоглоом, архинд донтсон хүмүүсийг эмчлэхэд хэрэглэдэг.
Хил дээр авч буй хүнсний бүтээгдэх үүний гаалийн татвар, хураамжийг импортолсон хүнсний бүх бараа хүний эрүүл мэндэд хор, аюулгүйг баталгаажуулах болон хөндлөнгийн хяналтын байгууллагаар тэдгээрийг шалгуулахад зориулбал тохиромжтой, утга агуулга нь нийцнэ.
Энэ мэтчилэн хүчээр авч байгаа татвар, хураамж бүрийг төлөгчид нь мэдрэхээр, дээрэмд үүлсэн сэтгэл үлдэхгүй байхаар “имэлж” зарцуулдаг болбол төр засгийн татварыг ардчилсан нийгмийн иргэд ойлгож, татвараа ч сайн төлдөг болно.
Үүргээ мартсан төр
Ардчилсан төрийн үндсэн үүргүүдийн нэг бол иргэдийн болон нийтийн хөрөнгийг хамгаалах юм. Энэ үүргээ биелүүлнэ гэж төр засаг олон төрлийн татвар хураамжийг авдаг боловч ухаалаг зарцуулж чадахгүй, өөрөө л томроод байгаа учир монголчууд татвар төлөхөөс зугтдаг.
Татварын ерөнхий газрын 2012 оны үйл ажиллагаанд хийсэн Үндэсний аудитын газрын шалгалтын тайланд манай улсад байгаа 80 мянган аж ахуйн нэгжийн 20 хувь нь татварын тайлангаа ч өгдөггүй, тайлангаа өгснийх нь 45 хувь нь ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй (Х тайлан гаргадаг), 16 хувь нь алдагдалтай гэж гарчээ. Тавин мянган компани буюу бараг 60 хувь нь татвар төлөхгүй байгаа нь татварын тоог цөөлөх, хувийг багасгах, татвартай харьцах босгыг өнд өрсгөх, татваруудаа “имлэх” зэрэг арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.
Нэмүү өртгийн албан татварыг (НӨАТ) төлөгчдийн босгыг нь яаралтай нэмж, олон орны жишгийн дагуу жижиг аж ахуйгаас авахаа түргэн зогсоохгүй бол далд эдийн засаг улам томорч, Монголын бүх бизнес “Нарантуул”-ын замаар орох бололтой. Ганзагын наймаанд бараа нь хүнээсээ илүү үнэ цэнэтэй болчих гээд байдаг.
Төр өөрийнхөө компаниудыг ч ашигтай ажиллуулж чаддаггүй бөгөөд алдагдлыг нь мөрөөрөө ажиллаж, татвараа өгч буй компаниудын мөнгөөр нөхсөөр байна. Энэ бол наад зах нь шударга биш, цаад зах нь нийтийн хөрөнгийг зувчуулж байгаа гэмт хэрэг юм. Саяхан төрийн өмчийн 34 том компани алдагдалтай, түүний дотроос 14 нь нэг тэрбум төгрөгөөс дээш алдагдалтай гарсныг ТӨХ анх удаа зарлав. Тэдгээр компаниудыг МИАТ хошуучилж, цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд дагажээ.
Иргэд нь татвараа шударга төлж, төр засаг орлогоо ухаалаг зарахгүй бол энэ удаагийн эдийн засгийн сулрал сунжирч, хямрал авчрах магадлалтай.
Сайхан санал байна
zochin
Ч.Улаан сайдын хууль бус томилгоо
Уншигч
Уншигч
Уншигч
Зочин
be happy
Зочин
zochin
202.170.68.24-d
Зочин
Зочин
gg
Umba
Баян
shudraga uu? shudraga bish uu?
Demjigch
иргэн