САЙД МӨРӨӨДӨГЧДИЙГ СЭРҮҮН ЗҮҮДНЭЭС НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ДУГТАРЛАА
Ардчилсан намын сайд нар засгаас гарах болтол Ардын намынхан харуусал илэрхийлж уйлалдав.
Ардчилсан намын сайд нар засгаас гарах болтол Ардын намынхан харуусал илэрхийлж уйлалдав. Үнэн хэрэг дээрээ дотроо инээдээ барьж дийлэхгүй гаднаа марсайтал инээж матрын нулимс унагасан. Тийм сайн юм бол хамтарч байхдаа хамгийг амжуулах хангалттай хугацаа байсан. Энэ эмгэнэлт жүжиг нь МАН-ын пиарчдын явуулсан олон нийтийн тархийг угаах гэсэн л оролдлого байв. Хамтарч байхдаа Ардын намынхан хажуудаа байгаа Ардчилсан намынхныг яаж ад үзэж байлаа. Улайм цайм л яв, зайл гээд байсан шүү дээ. Өнгөрсөн үе рүү өнгийж харах юм бол хэвлэлийн хуудсан дээр хар дээр цагаанаар биччихсэн байгаа. Ад үзэгдсэн Ардчилсан намынхан нь сайн дураараа явахад МАН-ынхан шиг баярласан хүмүүс байхгүй шүү дээ. Тэгэхээр тэдний уйлан дуугарч, уйтгарлан гуньсан дүр худлаа байжээ гэдэг нь хар аяндаа ойлгогдоно.
Сая сайд шалгаруулах уралдаан боллоо. 28 гишүүн сайд болох гэж дотооддоо ямар их алаан болов. Хамгийн сайн нь би, бусад нь муу гээд бие биенийхээ мууг ямар их үзэв ээ. Сайдын суудлын төлөө сайн андаа золиослоход бэлэн байлаа. Гунигласан хүмүүс ингэтлээ баясаж, орыг нь эзлэх гэж хөөрцөглөдөг юм уу. Ардын намынхан энэ увайгүй уралдаанаасаа хамгийн сул, хамгийн таарууг нь сонгодог нь ч юу вэ. Сайдад сонгогдсон нөхдүүд яаж хөөрцөглөж байнаа. Намын Удирдах зөвлөлийн эцсийн шийдээр сайд болох нь тодорсон нөхдүүд мөнгөн аяга барьж гүйлдээд бөөн хөөр хөл болж, харин болж чадаагүй нь “Би гүйсэнгүй, Гүйсэн бол сайд болох байлаа” гэж ярилцлага өгч эхэллээ. Гүйсэн нь сайд болж байна гэж нөгөөдүүлээ чимхээд ч байх шиг. Одоо сайдын сэнтий мөрөөдөгсөд хөөрч гүйгээд С.Баярцогтын явдлыг харж дуурайх гэж оролдон, Х.Баттулгын зангаргийг ойлгох гэж хичээгээд байгаа нь инээдтэй.
Тэд сайдын суудалд суухаар сэрүүн зүүдэлж байна. Яг тэр зүүднээс нь Ерөнхийлөгч дугтарч сэрээлээ. Намын шийдвэр төрийн шийдвэр биш шүү гэдгийг хэллээ. УИХ-ын гишүүд сайд болохыг дэмжихгүйгээ хэлээд авлаа. Зөвшилцөнө гэдэг ямар байдгийг ч ойлгууллаа. Ичихээ мэдэхгүй хүмүүсийг илчилж орхилоо. Дээр нь “Их хүссэн хүнийг төрд бүү ойртуул” гэж хатуу санууллаа. УИХ-ын гишүүд сайд хийх нь Засгийн газар, УИХ-ын хоорондын харилцаа алдагдахад хүргэж байна хэлж сануулсаар атал нөгөө хэдэн гишүүдээ хөтөлсөөр оруулж ирсэн талаар нь нь анхаарууллаа. МАН-ын сэрүүн зүүдэлж, хөөр баяр болоод байгаа сайд болох гэж зүүдлэгсэд хэн бэ. Ерөнхийлөгчийн хэлснээр ямар ид шидээр орж ирсэн нь мэдэгдэхгүй байгаа энэ нөхдүүд яаж яваад гараад ирэв ээ.
Лу.Болдын хажууд шар жавьжтай ангаахай шиг Ж.Энхбаяр зангарагтай байж чадах уу. Луу, чогчиго хоёр шиг л харагдана биз дээ. Лу. Болд ардын армийн гадаад харилцааг Чингэсийн үеийнх шиг болгож сэрээсэн шүү. Ж.Энхбаярын үед Буриад, өвөр Монголоос цааш гарч чадах уу? Хуучин сайдын эрхээрээ хатсан хүү нам дотроо өрсөлдсөн ягаан хацартаараа цоллуулдаг Ц.Батбаяраасаа ч илүү байж лав чадахгүй.
С.Баярцогт “Хонгор”-ын Хаянаа хоёр тэнгэр, газар шиг л байдгийн байгаа биз дээ. Хонгорт хүмүүс долоо хоногт хоёр, гурваараа хорт хавдраар үхэж байгааг Ерөнхийлөгч сануулсан. Балаг тарьсан газартаа очиж ажиллаарай гэж түүнд анхааруулав. Гэтэл өчигдрийн байдлаар Д.Хаянхярваа Хонгорынхны холиог нь хутгаж байгаа нь сонсогдсон. Хонгорынхныг МАН, АН болгож талцуулсан гэнэ. Үнэн хэрэгтээ үхэл ямар АН, МАН-аар нь ялгах биш дээ. Сангийн сайдаар “Хонгор”-ын Хаянаагийн оронд Ч.Улаан байвал хамаагүй өөр л дөө. Яаж ч бодсон ажлаа мэддэг Ч.Улааныг түлхэж хаяад “Хонгор”-ын Хаянааг тэвэрч авч байгаа сонголтыг эрүүл зөв сонголт гэж хэн хэлэх юм. Одоо Хонгорт хичнээн хүн үхчихсэн байна. Хэд нэмэгдэж үхэх вэ. Нялх хүүхдүүд хорвоотой танилцаж амжилгүй хавдар тусчихаад үхлээ хүлээж байгаад ямар тайлбар өгөх вэ. Өөрийнхөө албан тушаалын төлөө ард иргэдээ золиосолсон ийм хүнээр Монгол Улсынхаа сан хөмрөгийг мануулж, түлхүүрийг яаж атгуулах болж байна.
Х.Баттулгатай Ц.Дашдоржийг яаж зүйрлэх юм бэ. Хүн дуулчих вий гэсэн шиг шивнэж ярьсан Ц.Дашдорж, ажил явуулах гээд хэний ч өөдөөс зоригтой дуугарч байдаг Х.Баттулгатай дүйцэж чадах уу. Асаалттай танкны өмнөөс асаасан янжуур тавихын дайны л инээдэм биз дээ. Зам тээвэр, барилга хот байгуулалт том салбар. Ийм том салбар дээр УИХ-ынхаа хуралдаанд ч тоотой харагддаг Ц.Дашдоржийг аваачиж тавиад яаж ажил явуулна гэсэн юм бол. Ц.Цэнгэлийн нэр салбарын сайдад яригдаж байсан. Хуучин энэ салбарын сайд байсан хүн хаа очиж зангаргаа харуулж жаалууд шиг хөөрч гүйсэнгүй.
Л.Гансүхийн оронд хүний өөдөөс эгц харчихгүй сулхан Д.Цогтбаатарыг тавилаа. Энэ салбарт очоод байгаль орчныг өөдтэйхэн аваад явчих хүмүүс захаасаа аваад зөндөө бий. Хуучин энэ яаманд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Гантулга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол гээд нэлээд хэдэн нэр яригдаж байсан. Хамгийн сулханыг нь МАН-ынхан дэмжээд гаргаад ирэв.
С.Ламбааг хар л даа. Монголд түүнийг мэдэхгүй хүн ховор. Сайн, муу хэлүүлээд салбараа яаж авч явж байлаа. Түүний оронд сандал ширээтэйгээ зууралдсан Н.Хүрэлбаатар гэдэг “жаал”-ыг сөргүүлээд тавихаар ямар харагдаж байна.
Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нь хүртэл шадар сайдад зүтгэж байдаг нь намынхныхаа ч гайхал дургүйцлийг төрүүлсэн. Ийм томилгоог ард түмэн голж байна. Хамтраад дөрвөн жил хийгээгүй ажлыг шар жавьжтай ангаахайнуудаар дөрвөн сар хийлгээд бүтээчих нь гэж ёстой үлгэр болно. Юу хийж амжина, юу бүтээж гийгүүлнэ гэж итгэх юм бэ. Сайд болох визээ албан ёсоор даруулж амжаагүй, сэрүүн зүүдэлж яваа тэр ангаахайнуудыг Ерөнхийлөгч зүүднээс нь нэг сайн дугтарлаа.
Зочин
Зочин
Зочин
уншигч
zochin
Зочин
эргүүлэг
Зочин
AN-iin karamaanii gar
Ene chini zahialgat niitlel bna haha
Зочин
Зочин
Сүх
Zochin
zochin
zochint
n
Zochin
kkkk
Зочин
1000 захиа сом
Зочин
÷ýýãèé
÷ýýãèé
÷ýýãèé
Зочин
Зочин
turuu
erka
зочин
49. 0. 164. ***-д
khuyag
Зочин
Зочин
Жирийн иргэн
ганбаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
ИРГЭН
Зочин
Bayaraa
С.Баяр-Батболд
Ху нам
Ху нам
Эрхэм Мөнгөндалай д
зочин
tolind uuriiguu hardaa
Зочин
Зочин
Иргэн
WTF
WTF
WTF
WTF
Чээгий
zochin
̺íõºº
hehe
Зочин
Zochin
Бороо
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
unshigch
anu
Зочин
Ganaa цэг мн сайтруу орж уншаарай.
Сэтгэгдэлээ хаасан Баабарын нийтлэлд
Заавал уншихтун
Заавал уншихтун
мөнхөө
Зочин
Мгл
erdes
Зочин
Зочин
Зочин
horjiiloo
Зочин
bi
J .enhbayar
zochin
zochin
darhan
ЗЭВ
ЗЭВ
Зочин
Зочин
Зочин
Зочин
çî÷èí
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Jambayar
Зочин
sanaa
Зочин
Зочин
ee