Намчирхах хөнөөл
Нийгэм олон намд хуваагддаг нь аргагүй юм, учир нь хүмүүс бодож сэтгэж байгаа л бол аль ч нийгэмд санал зөрөлдөх болон үзэл бодол нийлэх явдал үргэлж байдаг. Ижил бодолтнууд нэгдсэнээр оюун санааны хувьд итгэлтэй болж тэмцэлдэх чадал нь нэмэгдэнэ.
Иван Ильин ( Оросын философич, 1883-1954)
Нийгэм олон намд хуваагддаг нь аргагүй юм, учир нь хүмүүс бодож сэтгэж байгаа л бол аль ч нийгэмд санал зөрөлдөх болон үзэл бодол нийлэх явдал үргэлж байдаг. Ижил бодолтнууд нэгдсэнээр оюун санааны хувьд итгэлтэй болж тэмцэлдэх чадал нь нэмэгдэнэ. Гэхдээ улс төрийн намчирхал нь үргэлж хөнөөлтэй хортой байдаг. Яагаад гэвэл алдар нэр хөөцөлдөгсөд засаг руу тэмүүлнэ, эрх мэдэлд хүрүүтээ бүх нийтийн эрх ашгийн урдуур бүлэглэлийн сонирхлоо гаргаж тавина, үл тэвчих агаар буй болгоно, тэмцэлдээ хамгийн муйхар арга хэрэглэнэ, юуг ч ямраар ч тайлбарладаг хортон болно, намын хөтөлбөрийг сайн муугийн шалгуур болгоно. Намын үзлээр юм болгоныг шууд л зөв ба буруу гэсэн хоёрхон ангилалд хуваана. Улс төрийн зүүний ч барууны ч нам ийм өвчинд нэрвэмтгий.
1. Улс төрийн нам төрийн хамгийн дээд эрх мэдлийн төлөө явдаг, энэ нь ч түүний гол зорилго. Үүнд л хамаг хүчээ зориулна. Ийм учраас эрх мэдэл булааж авах талаар мэргэшсэн гэмээр хүмүүс намын толгойд гарч ирдэг. Нэг үгэндээ мэргэжлийн алдар нэр хөөцөлдөгсөд. Тэдний дотроос ердөө тун цөөн нь л засагт өмнө нь байсан хүмүүс байна Засаглах чавдараа сорьж үзсэн хүн тэдний дотор бараг байхгүй, голдуу л засаглах ямар ч чадваргүй хүмүүс байх. Гэхдээ тэд бүгдээрээ насан туршдаа өөрийгөө “Ерөнхий сайд”, “Ерөнхийлөгч” төсөөлж ирсэн. Үнэн хэрэгтээ шийдвэргүй, зориггүй, зохион байгуулах чадваргүй, улс төрийн хувьд сайн дурын уран сайханчид аж.
Ийнхүү намчирхал нь эцсийн бөлөгт алдар нэр хөөцөлдөхөөр мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдөөгүй улс төрийн карьеристийг дээш түлхэн мандуулах ажгуу.
2. Улс төрийн нам олонхийг төлөөлдөг гэдэг нь худлаа, үүнийг аль ч судалгаа илэрхий хэлээд өгнө. Чухам иймээс аль ч улс төрийн нам сонгуулийн ямар ч тогтолцоонд “ялалт” байгуулахад цөөнх нь олонхийнхоо дээр гарч эрх мэдлийг авдаг. Төрийн уламжлалт эрүүл туршлага мэдлэггүй энэхүү цөөнх эрх мэдлийг авуутаа сонгуулийн үед “панаал” нь таалагдаж саналаа өгсөн давхрагын (анги, нийгмийн бүлэглэл) сонирхлыг төлөөлөх болно. Энэхүү нийгмийн цөөнх өөрийн хүсэл эрмэлзлэлээ үндэсний нийтлэг эрх ашиг мөн хэмээн нийгэмд тулгана. Хэрвээ улс төрийн нам үнэхээр нийтийг төлөөлж, үндэсний эрх ашгийг үнэнхүү хамгаалсан хөтөлбөр гаргах юм бол нийгмийн давхрага болгоноос үй олон дэмжигчээ алдах нь ойлгомжтой. Чухам ийм учраас л жинхэнээсээ “олонхийн саналыг” авч чадна гэдэг бараг бүтэшгүй хэрэг.
Ийнхүү намчирхал нь хувиа хичээсэн анги бүлэглэлийг улам дэврээж, шанд нь төрийн нийтлэг үйлсийг самарч хаядаг ажгуу.
3. Аль ч нам улайрсан дагалдагч дэмжигчидтэй байхыг хүсдэг. Энэ улайрсан хэсэг бол сонгуулийн “ялалтын” золио юм. Шуугиант суртал, шургуу ятгалга, хөөрүү яриа зэрэг нь хүмүүсийг “онхолдуулж”, өөрсдийнх нь бодлыг сарниан намын шалгуурыг нааж өгснөөр сонгуульд иргэдийн санал авчирдаг. Өрсөлдөөн, алдар нэрийн төлөөх тэмцэл нь улайрсан олныг туйлшрал руу хөтлөнө. Туйлшрал нь үл тэвчих үзэл агуулдаг, санал нийлээгүй болгоныг “ухаан муутай”, эсвэл “элэг буруутан”-аар цоллон, хэлдэгдүүлэн цээрлүүлэхэд хэн ч өмөөрөхөөргүй болгож авна.
Ийнхүү намчирхал нь хүмүүсийн эрүүл ухамсрыг бүдэгрүүлж, үл тэвчих агаарыг дэврээн хутган үймүүлэл, аягүй бол иргэний дайн руу түлхдэг ажгуу.
4. Засгийн эрхийн төлөөх тэмцэлдээ намын хэнээтнүүд хамгийн өөдгүй арга хэрэглэдэг. Тэд баталгаа нотолгоо нэхсэн маргаанд оролцохдоо зориуд худлаа ярина, сонгогчдоо хуурна, өрсөлдөгчөө гүтгэнэ. Нэг хэсэг нь “саналаа” худалдана, нөгөө хэсэг нь тэрийг нь мөнгөөр, нэр төрөөрөө, сандал суудлаар, “буяны” болон ашигтай амлалтаар худалдаж авна. Депутат болонгуутаа нэг хэсэг нь хов жив, цуу тараах, явуулга хийх зэрэг арга хэрэглэн тэмцэнэ, нөгөө нь Засгийн газраас мөнгө нэхэмжлэнэ, гурав дахь нь намын дотор түлхэн унагах хуйвалдаан зохион байгуулна, дөрөв дахь хэсэг нь сүрдүүлгээр занималж аягүй бол улс төрийн аллага зохион байгуулна. Аяндаа хүмүүс энэ бүхнийг “зорилго нь аргаа зөвтгөнө” гэж харах ба ингэсээр нийгмийн ёс суртахуун унан авантюр ноёрхоно. Ингэсээр улс төрийн удирдагч хар аяндаа мэргэжлийн хууран мэхлэгч, авилгач, дээрэмчин болж хувирахуй.
Ийнхүү намчирхал нь нийгмийн жудаг, нэр төрийг баллаж, яван явсаар хүмүүсийг биеэ худалдагсад, гэмт хэрэгтэн болгох зам руу түлхэнэ.
5. Нийгмийн ийм уур амьсгалд сонгууль ч, намын засаглал ч ердийн хийрхэл болжхуй. Нам массын хувиа хичээсэн төрлөх зөнд бодлогоо тохируулан мунхаг тэчъяадлыг нь дэврээж, бүтэлгүй амлалтаар олон түмнийг горьдлогоор тэжээсээр аяндаа харанхуй балайрал руу түлхэнэ. Ингээд ирэхийн цагт сонгууль хийгээд засаглал нь төрийг үнэ дуудан наймаалцах зах болгож, орой дээр нь ёс суртахуун болоод улс төрийн хувьд хамгийн адгийн хүмүүс сандайлах болно.
Ийнхүү намчирхал нь ард түмнийг нийтээр садар зальхайтан болгож, төрийг мөхөл рүү түлэх ажгуу.
6. Энэ бүхний эцэст намын үзэл санаа гэгч нь нам доторх бүгдийг хамарсан солирол болж хувирна. Ийм солиоролд автсан хүн намын зөв гэж үзсэн бүхэнд итгэж эхэлнэ. Зөвхөн түүний нам л ямар ч асуудлаар үргэлж зөв байдаг гэж итгэж эхлэнэ. Яваандаа намын тухайн цагийн уур амьсгал нь ертөнцийг үзэх ганц үзэл, намын хөтөлбөр үл хөдлөх догма, намын дүгнэлт буруу зөвийн ганц шинжүүр болно. Хүмүүс намын балмад үзлээр хүмүүжсээр яваандаа намын үл тэвчих үзэлтэн болно. Үзэл бодол нь үлбийж, хорвоог нарийхан зурвасаар харж дүгнэнэ. Намын үзэлд хэт автаад эхлэхээр шашин, жудаг, урлаг, шинжлэх ухаан зэрэгт хандах хандлага нь намын сүүлчийн “их хуралын” тогтоолд хэрхэн тодорхойлсноор хүлээж авагдах ба алдар нэр хөөцөлдөгч удирдагч нарыгаа жолоодогч, бивангард гэж шууд тооцно. Намын бодлого бол амьдралын цорын ганц үндэс, гэрэл гэгээ болж хувирна.
Ийнхүү намын үзэл санаа иргэн хүний ертөнцийн тухай үнэлэмж болж, бүхнийг намд тохируулж, утгагүй улигаар нь таашаал авч амьрах ажгуу.
Орчуулсан БААБАР
Зочин
Huh tolbo
монгол хүн
Зочин
ààãèé
ubman siteer orooroi
Зочин
baagi
Зочин
сүхээ
2013,09,01
АЕВТ
555
Enkhbold
Enkhbold
Bold
Зочин
xyyli bycaap
Зочин
m
Зочин
Зочин
Зочин
Huh tolbo
Амгаа
монгол
Зочин
Зочин
Зочин
Teneg
Зочин
Зочин
Das
элбэгдорж
aravt
sd
sn bnu
zochingiin zochin
zochin
Ochiroo
Зочин
Зочин
зориг
бөбөө
Өмхий МАНгарууд бүү эсэргүүц
Өмхий МАНгарууд бүү эсэргүүц
London
uhg
Зочин
Зочин
Уншигч
Уншигч
Уншигч
ard
bold
Geezer
Зочин
РАВДАН
РАВДАН
РАВДАН
Зочин
Нам бус
Зочин
Төрөөс цалинждаг бүх хүнийг намын хариалалгүй болг
Зочин
Зочин
Тэд баяжиж та нар энэ өрийг нь одоо ч төлсөөр бгаа
Баабар 1998онд
tumur
Зочин
БҮҮБУР БОЛ МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ГҮТГЭГЧ ДАЙСАН ШҮҮ
Zochin
Атаархагч Өлзий
иргэн
ОКЕЙ ЖАГАА
ОКЕЙ ЖАГАА
ОКЕЙ ЖАГАА
Зочин
NAMUUD
NAMUUD
Tsolmond
Tsolmond
Tsolmond
Guest
zochin
Зочин
Tsolmon 202.21.106.170d
Tsolmon 202.21.106.170d
Tsolmon 202.21.106.170d
muugii
Зочин
Зочин
ЦОЛМОН
уншигч
Зочин
Зочин
Mgl
Зочин
Зочин
иргэн
bat
Bat
дэмжигч
Зочин
bg
bg
ts.baatar
Зочин
Зочин
Зочин
ДОВДОН
Зочин
KURBA
Хэл
ok
ООХОН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
өаиаөи
amar
Баагий
sak
Зочин
Зочин
Зочин