Барьсан гэрээ шатаая
Баганаа тулж тооноо өргөн байж барьсан гэрээ одоо шатаах цаг болжээ. Тэгээд үнс нурам хийссэн буйран дээрээ дахин ханаа дугуйлахаар энэ тэндээс ижил буруу хана, ганц нэг унь олж ирэх хэрэгтэй. Цоорхой ч хамаагүй эсгийний навтас, гялгар уут, юухан хээхнээр дулаалаад ч хамаагүй өвөлд мэнд орох уу даа…
Өмнөх Засгийн газрын үед буюу 2012 оны тавдугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайдын санаачилан батлуулсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэж бий. Манай улсад их бага хэмжээгээр хөрөнгө оруулсан л бол нэг ширхэг хувьцааг зарж үрэхдээ Монголын Засгийн газраас зөвшөөрөл авна гэж байгаа. Ганц сая ам.доллараас эхлээд арай ахиу хэмжээний хөрөнгөтэй компани бол бүр УИХ-аас зөвшөөрөл авах ёстой. Америкийн Жон 70 хувийг эзэмшдэг, Монголын Дорж 30 хувийг нь эзэмшдэг компани 20 хувиа Оросын Иванд зарахад манай Засгийн газар, УИХ-аас асууна. Хэрэв манай засаг “хуц” гээд хэлчихвэл тэгээд өнгөрөө. Хувийн өмчийг, хувьцаат компанийг илт дарангуйлсан ийм хуулийг хэдэн зуун жилийн компанийн засаглалын соёлтой дэлхийн хэмжээний бизнесмэнүүд хүлээн зөвшөөрөх үү. Бас дээрээс нь Гол мөрний урсац юу юу ч билээ, уртаас урт нэртэй нэг хуулиар хэдэн зуун сая ам.долларын зээл аваад ажиллаж байсан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг шууд зогсоож дампууруулсан. Төрөөс нөхөн олговор нэхэмжилсэн боловч өгч чадаагүй. Энэ бол С.Батболдын Засгийн газрын үед хийсэн томоохон хэмжээний хууль ёсны дээрэм байсан. Үүнээс өмнө одоогийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гээч “Мэргэжлийн сумогийн 68 дахь аварга төрлөө. Алт, зэсний татварыг 68 хувь болгоё…Урд шөнө Чингисийн сүнс ингэж хэллээ. Чингис хаан ивээлээ ” гэж хэвлэлийн бага хурал хийгээд л Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг бий болгочихсон. Ингэсний үр дүнд Монголбанкинд тушаах алтны хэмжээ жилд 20-25 тонноор яригддаг байсан бол 2-3 тонн болтлоо буурсан. Бусад нь бүгд хулгайн замаар орж билээ… Иймэрхүү эргүү түүхт явдлуудын үр шимээр батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас болоод манай улсад орох хөрөнгө оруулалтын хэмжээ энэ онд 45 хувиар буурав. Үүн дээр Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хоёрын хувийн үзэл бодол, ааш араншингаас болоод “Рио Тинто” хөрөнгө оруулалтаа зогсоож ам.долларын ханш цойлов. Төсвийн орлого тасалдав. Нүүрсний борлуулалт 50 хувиар унав. Нүүрсний борлуулалт муудсаныг Уул уурхайн сайд гадны зах зээлтэй холбож тайлбарлана. Монголд нүүрснээс их юм байхгүй. Олборлолтоо нэм л дээ. Үнээ буулга л даа. Яагаад Монголын нүүрс дэлхийд хамгийн өндөр үнээр олборлогдож, тээвэрлэгдэж байж хамгийн хямд үнээр зарагддаг юм бэ. Үүний эсрэг ямар арга хэмжээ авч бодлого хэрэгжүүлснээ тайлбарлаж чадах уу. Чадахгүй. Яагаад чадахгүй гэвэл юу ч хийгээгүй юм чинь. Салбар удирдаж бодлого боловсруулж хэрэгжүүлнэ гэдэг Бурхан халдунд очиж мөргөх, Төрийн ордонд гал тахихаас шал өөр юм байдаг л даа…
Төсвийн орлого тасарлаа. Төсвийн орлого тасарсан бол удахгүй төсвөөс цалинждаг байгууллагууд цалингаа тавьж чадахаа байна. Цалин тавигдахгүй бол иргэд өлсөнө. Харин энэ бүх бараан сүүдрийн дундуур шатахууны үнэ өсөхгүй, өргөн хэрэглээний барааны үнэ савлахгүй, инфляци дээшээ “пуужиндахгүй” байгаа нь ёстой БРАВО. Гадны хөрөнгө оруулагч нарыг хөөж явуулах бодлого баримталж бүдүүлэг мугуйдаараа нэрд гарч буй Н.Батбаяр, Д.Ганхуяг нарын балмад ажиллагааны эсрэг эдийн засгийн тогтвортой бодлого хэрэгжүүлж буй нь Монголбанк. Оюутолгойн урьдчилгаа 250 сая, Чалкод тавьсан өр 350 сая, Эрдэнэтийн барьцаа 200 сая ам.долларын тус тус өртэй, төсвийн орлого нь тасалдчихсан эдийн засгийг одоогийн Монголбанк хүлээн авсан нь үнэн. Харин ч өдгөө ам.долларын ханшнаас болж шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнийг алдаж эдийн засгийг мөлхүүлээгүйнх нь төлөө талархах ёстой юм. Гэвч одоо юун талархал энэ тэр вэ . Ам.долларын ханш өсч буйн бурууг бид хэдийнэ Монголбанкнаас хайгаад эхэлсэн. Харамсалтай нь эрэл эзнээ олохгүй байна. Бүх юм ердөө л Оюутолгойн гэрээнээс эхэлсэн. Гэрээнд алдаа бий. Зөвшөөрөх ёстой. Харин алдааг засч залруулъя гэдэг дээр Монголын Засгийн газар, “Рио Тинто” аль аль нь зөвшөөрч хэлэлцээр хийж эхэлсэн. Гэтэл хэлэлцээрт оролцож буй дээрх хоёр сайд хувийн үзэл бодлоор хандаад байгаа нь илт. Оюутолгойн гэрээг байгууллагдахаас нь эхлээд эсэргүүцэж байсан хоёр хүнийг яваад очихоор цаадуулд нь итгэл үнэмшил огт төрөхгүй нь мэдээж. Ядаж байхад манай хоёр хоёулаа англи хэл мэдэхгүй. Тэгээд тааж цөхөх юу байхав “Би Монгол Улсын сайд шүү…Та нар муу цагаач аятайхан байгаарай. Чингисийн цус судсаар минь гүйж байгааг мэдэж байгаа юу… Гэрээг чинь цуцалчихаж дөнгөнө шүү. Монголчуудын цаг нь ирсэн шүү. Мэдэж байгаа биз та нар…” гэх мэтээр харьцаж байгаа л даа. Ингээгүй л юм бол өдий хугацаанд яагаад аятайхан шийдэлд хүрчихэж чадахгүй өдрөөс өдөрт муужраад байгаа хэрэг вэ. Н.Батбаяр, Д.Ганхуяг гэдэг хоёр хүн Оюутолгойн гэрээг муу болсон гэж дүгнэдэг, “Рио Тинто”-г үзэн яддаг байж болно. Гэхдээ хэлэлцээрт суухдаа хувийн ааш араншин, үзэл бодлоо хойш тавьж гэрээний муу заалтыг сайжруулах үүрэгтэй. Тэд Монгол Улсын нэрийн өмнөөс ярьж байгаагаа ойлгох хэрэгтэй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх хүмүүс бол эрх зүйч мэрэгжилтэй, сэтгэлийн хөдөлгөөнгүй, аль аль талаа хүндэтгэж чаддаг, ядаж л англи хэлтэй хүмүүс хийх ёстой. Нөгөө “Болдоггүй бор өвгөн”-ий үлгэрт гардаг шиг “Нисдэг бор морийг нь алаад ир гэсэн үү, нисддэгүй бор морийг нь алаад ир гэсэн үү ” гэдэг шиг хэлэлцээр хийгээд ир гэсэн болохоос хөөгөөд явуулчих гэж хэлээгүй л байх. Үүнийг бичигч би Оюутолгойн гэрээг алдаатай болсон гэж боддог. Гэвч энэ гэрээг огт байгуулаагүй байсан бол өнөөдрөөс хэдэн хувь доогуур эдийн засагтай байх байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөн манай эзэмшлийн 34 хувийг тэр чигээр нь “Рио Тинто”-д өгөх нь зөв гэж боддог. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг байгуулах ёстой. Байгуулахдаа манай Засгийн газар 34 хувийг авах хэрэггүй байсан юм. Зуун хувь “Рио Тинто”-д өгчихөөд татвараа өндөр тогтоох байсан гэдэг байр суурийг итгэл үнэмшлээ болгодог нэгэн. Гэхдээ хувийн үзэл бодол маань энэ нийтлэлд огт хамаагүй. Зүгээр л овоо “юм”-тай хоёрхон сайдаас болж юу болоод байгааг уншигчдад хүргэх нь миний зорилго...
Хэрэв гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй бол ёстой хохь нь болоод өнгөрнө. Өөрөөр хэлбэл, С.Баярын, Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулсан хөгийн гэрээгээ бид мөрдөхгүй гээд хаачих юм бэ. Ангараг руу нүүж чадахгүйгээс хойш тэр хэдийг зүхээд л мөлжүүлж суухаас өөр аргагүй. “Гэрээ бол гэрээ… Гэрээг байгуулахаас өмнө хэрэлдэж алалцаж, бүр буу шийдэмдээ хүрч болно. Харин гэрээ байгуулсан л бол мөрдөх ёстой. Мөрдөхгүй бол чи шүүхэд очно. Don’t worry, be happy. Англи хэлээ сурцгаа” гэж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн Арго багшид хоёр сайд шавь ороосой. Харин энэ бол миний сайн санааны зөвөлгөө юм шүү.
Гана
тоглоомчид
Ч.Улаан сайдын хууль бус томилгоо
Dura
вовка
вовка
Зочин_318
Зочин_318
Зочин_318
Боловсролтой хүн
Зочин
Зочин
Baagii
eej
eej
eej
Зочин
Зочин
Зочин
.....
.....
haha
Зочин
Зочин
Зочин
Говь
Зочин
Зочин
Уншигч
ZOCHIN
zochin
bayaraa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
jg.;gy
baldan
Galdan
otgoo
Galdan
gene gene gene
Зочин
xo
xo
Зочин
Зочин
Зочин
Зочин
сүхээ
Зочин
юу вэ
Зочин
Зочин
zochin
zochin
temuujin
Бйьтмй
guest
Зочин
?
Mongol
Demjigch
зочин
Зөв бичжээ
Сугардорж
zochin
Батнэрэн
Зочин
kk
Зочин
Зочин
Зочин
4564567897
Зочин
Дэнзэн
Бодол
Батэрдэнэ
Батэрдэнэ
Уншигч
Зочин
bayar
dd
Хмм
Zochin
JERRY
Zochin
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Nomadicman
МОНГОЛ
tuya
уншигч
Зочин
уншигч
хараа
hh
Зочин