Нэр дэвшигч гурвын нэг нь Ерөнхийл өгчийн сонгуульд ялж, түүний бодлого нь ирэх дөрвөн жил таны хэтэвчээр дамжин гэр бүлийн амьдралын чанарт нөлөөлнө. Сайхан амлалтаар хоол хийх боломжгүй. Мэдээж сайхан биелэлт бол өөр хэрэг. Улстөрчдийн амласнаар нь иргэдийн амьдрал сайжирсан бол Монгол өдийд Сингапур, Швейцарийг ч ардаа орхих байлаа.

Манай Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн болохоос АНУ-ынх шиг Гүйцэтгэх засгийн тэргүүн биш учир эдийн засагт нөлөөлөх эрх мэдэл нь харьцангуй бага. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь баталж буй хууль болон бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг батлуулах санал Улсын Их Хуралд гаргах, Дээд шүүхийн шүүгч нарыг томилох эрхтэй. Мөн гадаад харилцаанд улсаа төлөөлж, олон улсын гэрээ байгуулах, улсын цол, одон, медалиар шагнах, гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилц өн томилох буюу эгүүлэн татах эрхтэй. Бас өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх ба энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлд өр болно.

Эрх мэдэл хязгаартай тул Ерөнхийлөгч өөр хэн ч сонгогдсон мөрийн хөтөлбөр нь шууд л биелэх боломжгүй. Тийм ч учраас хөтөлбөрүүд нь хэмжиж, удирдахад хэц үү, дэмжинэ, чиглэл барьж ажиллана зэрэг үгээр дүүрэн байгаа юм. Гэхдээ л ногдсон эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж чадвал Засгийн газрын ажилд Ерөнхийлөгч нөлөөлж чадна.

Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр дэх эдийн засгийн амлалтыг нь иргэдийн амьдралтай шууд холбоотой ажлын байрны асуудал дээр хэрхэн тусахыг томруулан харцгаая. Нэр дэвшигч бүр эдийн засгийн тусгай бүлэг хөтөлбөртөө багтаажээ. Түүнийгээ Ардчилсан Намын нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Бүтээгчээ дэмжсэн бодлого”, МАН-ын Б.Бат-Эрдэнэ “Эдийн засгийн хөгжлийн зөв бодлогыг дэмжих нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн”, МАХН-ын Н.Удвал “Бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар хамгаалж, бэхжүүлнэ” гэж нэрлэсэн байна. Ардчилсан Намын нэр дэвшигчийн хөтөлбөр маш сайн бэлдсэн, МАН-ынх хоёр дахин товч, МАХН-ынх МАН-аас хоёр дахин товчхон болсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэдгээр хөтөлбөрийн дотроос зөвхөн ажлын байр, мэргэжлийн сургалтын талаар ямар зорилт тавьсан, тэр нь биелэх магадлал хэр зэрэг байгааг тодруулъя.

ШИНЭ АЖЛЫН БАЙР

Макро эдийн засгийн чухал хэмжээс нь ажлын байрны тоо болон хөдөлмөрийн бүтээмжийн түвшин байдаг. Нийтийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт л шинэ ажлын байр бий болгодог. Нийтийн буюу улсын хөрөнгө оруулалтыг ихэвчлэн дэд бүтцийн салбарт, харин бусад салбарт хувийн хөрөнгө оруулалтыг шударга өрсөлдөөний зарчмаар хийдэг. Татварын дарамт багасч, банкны хүү буурвал хувийн хэвшлийн хөрөнгө оруулалта д эергээр нөлөөлж, бизнес өсөж томрохын хэрээр ажлын байр олон мянгаараа бий болно.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж хувийн хэвшлийн татвар болон захиргааны дарамтыг бууруулах, төсвийн хөрөнгөөр дотоодоос бараа бүтээгдэхүүн авах, хөрөнгө оруулалтад учирч буй хүндрэлийг арилгах зэрэг ерөнхий зорилт дэвшүүлжээ. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих, төмөр зам шинээр барих, шатах тослох материал, цахилгаан үйлдвэрлэх, үнэ тарифын ялгааг багасгахад дэмжлэг үзүүлэхээ онцолсон байна.

Нэр дэвшигч Б. Бат-Эрдэнэ жижиг, дунд үйлдвэр, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд “орлогын хуваарилалт, дахин хуваарилалт, татварын тогтолцоог боловсронгуй болгох бодлого” явуулж, “төрийн оролцоотой малчдын хувь нийлүүлсэн хоршоог” байгуулах, улмаар мал аж ахуйн түүхий эдийн нийлүүлэлтийн улсын хэмжээний сүлжээ байгуулахыг дэмжинэ гэжээ. Мөн уул уурхайг шүтсэн өрөөсгөл биш уламжлалт мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэл, мэдлэгт суурилсан, байгальд ээлтэй эдийн засагтай хослуулах зохистой бодлогыг дэмжинэ гэсэн байна. Түүнчлэн “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг харилцан ашигтай, тэнцвэртэй байх нөхцөлөөр сайжруулна” гэжээ.

Нэр дэвшигч Н.Удвал нь “гадаадын хөрөнгө оруулалтыг харилцан ашигтай, шударга байх, дотоодын хөрөнгө оруулагчдадаа давуу байдал олгох”, улмаар “ашигт малтмал, газрын баялаг, тэр дундаа Тавантолгой, Оюутолгой болон бусад стратегийн ордыг ард түмэндээ хамгийн ашигтай хувилбараар шийдвэрлүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх” гэнэ. Мөн “түүхий эд нийл үүлэх урт хугацааны гэрээ хэлцлийг улс орнуудтай байгуулж, эдийн засгийн тогтвортой байдлыг” хангахаа амлажээ.

БОЛОВСРОЛ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

Эдийн засгийг урт хугацаанд өрсөлдөх чадвартай болгох, шинээр ажлын байрыг бий болгоход боловсролын салбарын хөр өнг ө оруулалт, түүний өгөөж, бүх шатны сургуулиуд, түүний дотор техник, мэргэжлийн сургалтын чанар онцгой нөлөөтэй.

Ноён Ц.Элбэгдорж гадаадад байгаа ажиллагсдыг ирүүлэхийг дэмжиж, бизнес эхлэхэд нь туслах, мэргэжилтэй ажилчин бэлтгэх, насанд хүрэгсдийг мэргэшүүлэх ажлыг дэмжихээ амлажээ. Гадаадаас ажилчин авахыг хэмжээ хязгаартай болгохын зэрэгцээ “ажилчин хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй ажлын орчин бүрдүүлэх, бүтээмжийг дэмжих хөд өлгөөнийг Үйлдвэрчний байгууллагатай хамтран хэрэгжүүлэх” гэнэ.

Ноён Б.Бат-Эрдэнэ бол “боловсрол, шинжлэх ухааныг нийгмийн тэргүүлэх чиглэл болгон, монгол эрдэмтдийн шинэ бүтээл туурвилын үр дүнг үйлдвэрлэл, амьдралд хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, урамшууллын тогтолцоо бий болгох” зорилт тавьжээ.

Харин хатагтай Н.Удвал “Их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, программыг оновчтой болгон багасгаж, оюутнуудыг урин дулаан цагт бүтээн байгуулалтад оролцох, харин хүйтний улирал буюу арваннэгээс гуравдугаар сард суралцах боломж” өгөөд, “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойгоор нэмэгдүүлэхийн тулд цалинг сараар биш цагаар тооцдог болгон, хөгжингүй орнуудын жишигт хүргэх” гэнэ.

Нэр дэвшигчид амлалтаа хэмжих нэгжг үй, цаг хугацааны хязгааргүй яриад байгаа нь Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалд шууд оролцдоггүй, бодлогын түвшинд л нөлөөлдгийг харуулж байна.

ЗҮҮНИЙХЭН

Мөрийн хөтөлбөрийг нь тэднийг дэвш үүлсэн намынх нь байр суурь гэж үзээд, бодлогод нь чөлөөт зах зээл давамгайлж байгаа бол барууны, төр хүчтэй орох бодлого давамгайлж байгаа бол зүүнийх гэдэг тогтсон жишгээр ангилж үзье.

Баруун төвийнх гэж аман дээрээ ярьдаг ч, ажил дээрээ дандаа зүүн-төвийн бодлого хэрэгжүүлдэг Ардчилсан Намын үзэл санааг ноён Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөр өөс харж болно. Үнийг нь чөлөөлөхг үй бол цахилгаан нь өөрөө алга болохыг, ажилчин хүний хөдөлмөрийн үнэлэмжийг Үйлдвэрчний эвлэлтэй хамтарснаар биш, бүтээмж нь өссөнөөр дээшлүүлнэ гэдгийг хэлээгүй байна.

Ноён Б.Бат-Эрдэнийн буюу МАН-ын байршил бол төв, хэт зүүний дунд байгаа нь орлогын хуваарилалт, дахин хуваарилалтад төвлөрч, төр оролцсон нэгдэл хоршоо байгуулах, Оюутолгойн гэрээг “сайжруулах” зорилтоор харагдаж буй юм. Үйлдвэрлэлийн өмнө боловсрол, шинжлэх ухаан салбарыг тавьж, нийгмийн тэргүүлэх салбар болгох социалист зорилт нь ч үүнийг баталгаажуулж байна.

МАХН-ын буюу хатагтай Н.Удвалынх зүүн тийш, үлдсэн зайны дунд гэж хэлж болохын шалтгаан нь хөрөнгө оруулагчийн сонирхлыг үл ойшоож, үйлдвэрлэсэн бүтээгдэх үүний биш түүхий эдээр нь гадагшаа нийлүүлэхэд түлхүү анхааран, оюутан залуусыг хоморголон бүтээн байгуулалтад “дайчлах” зорилт тавьснаас харагдаж байна.

Эдийн засгийн ганц биш, бусад олон асуудлаар гурван нэр дэвшигчийн санаа бодлыг сонсох, харьцуулах мэтгэлцээнийг яаралтай зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Соёл иргэншилтэй орны хувьд сонгогчдодоо шийдвэр гаргахад нь туслах зорилгоор телевизийн мэтгэлцээнийг сонгуулийн сурталчилгаа дуусах орой улс орон даяар хүрэхээр зохион байгуулж хөтлөн явуулах саналыг аль нэг намын гишүүн бус, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздээс хараат бус хүний хувьд хэлж байна.