Батаарын мэнэжмэнт
Зэ эхэнд нь нэг юм хэлчий эрхэм коммэнтчидоо. Батаарын ясыг авчирна гэдзэг сайн хэрэгээ. Би түүнийг авчирсанд сайхан жишиг гэж боджоогоо шүү.

Манай засгийн газар ойрд их сайн ажиллаж байгаа гэнэ. Ялангуяа тэр яс хариуцсан сайд. Батаарын яс шүү дээ. Өөр юм хариуцдаг л байлгүй би сайн мэдэхгүйм. Тэхдээ Батаарын ясыг бол хариуцсан шиг хариуцаж байгаа юм байна. Ямар сайндаа эндээ ирээд байх оромжийг нь бэлдэж тэндээс очиж авхын тулд төрийн албан тушаалтанууд 40 үүлээ амээрк явжээ. Би анхандаа тэднийг памжилж ирэхнүү л гэж бодсон. За очоод мань сайд монголын алдартай загвар зохиогчын хувцасаар гангарч байгаага твийтэр дээрээ сэтгэл догдлон өгүүлсэн байх юм. Мөн Батаарын ясыг үнэгүй ахвчирхаар болсон тухай нулимс дуслуулан өгүүлсэн байна. Аргагүй дээ тэр яс чинь Батаарын яс шүү дээ. Тийм сайхан юм авчирах гэж байхад олуулаа явж сайхан хувцаслаж арга хэмжээ зохиолгүй яахав.
Саяханы нэг арга хэмжээн дээр мань сайд гараа тас атгасан байсан нь батаарын адаг арааны хэлтэрхий бөгөөд өөртөө аз дагуулдаг гэж итгэдэг гэлцэх болжээ. Мөн сайд маань явдалдаа нэлээд өөрчлөлт оруулсан нь Батаар амьддаа тэгэж явдаг байсан гэж харсан хүн шиг ярих амьтад ч гарах боллоо. Мөн сайд гэртээ очоод орой батаарын гавлын ясанд шүршүүрт орж Батаарын хойд хөлний хамгийн бага хумсаар нуруугаа маажиж суудаг гэнэ. Манай ерөнхийлөгч өглөө монголоо бодож сэрдэг бол мань сайд өглөө Батаараан бодож сэрдэг гэнээ. Ээдээ муу яс минь сайхан л байдаг байгаа даа гэж. Мөн хүүхэдттэй болуул эр ч бай эмч бай Батаар гэж нэр өгөх юм гэнэ. Мөн Батаарын урд хоёр хөлний шилбэний ясаар сайдын ширээгээ бат сайхан тулж зураг авхуулах бүрдээ чисс биш Батаар гэж инээдэг болсон гэнэ. Мөн ойрд бондондоо, онгоцондоо Чингис гэж нэр өгж байгаа жишгийг эвдэлгүй Чингис Батаар гэж нэрлэх ч болж байгаа гэнэ. Үүгээр зогсохгүй хэдэн арван жилийн өмнө үхсэн хүн амьтадын яснаас авхуулаад ноднинхон эндээс яваад амээркэд очиж талийгч болсон эрх хав байдаг түүний шарилыг ч эх оронд нь авчирч нутаглуулах ажлын хэсэг гаргаад байгаа юм байх. За за энэ худлаа байж магадгүй шүү залчихдаг нөхрөөс сонссын.
Ямар ч байсан Батаар нутагтаа их л дуулиан шуугиантай ирлээ. Одоо яахвээ гэж иргэд гайхаж байна. Тэд ч батаарыг яаж ашиглах тухай өөрсдийн саналаа хэлж эхэллээ. Бизнэсмээнүүд бол Батаар ба сайд гэсэн нэртэй ясыг үйрүүлж нунтагласан нохойн хоол хийнэ ч гэх шиг, дуучид нутгаа санасан батаар хэмээх зохиолын дуу хийх бол яруу найрагчид Батаарын ясны гайхамшигт чанар сайдын авралын үйл хэрэг шиг агуу зүйл энэ орчлонд үгүй гэж шүлэглэнэ ч гэх шиг. Эрдэмтэд батаар хонгон дээрээ мөнх тэнгэрийн хөх толботой төрж байсаныг батлана гэх шиг. Оюутанууд сайдын аялал жуулчлалын эмблэм динозавр болсныг сайшаан цохон тэмдэглээд цаашид үүнийг морьны оронд сүлдэнд оруулах тухай сүрхий шаардлага хүргүүлж байна ч гэх шиг. Улс төрчид болхоор харин ч олон олон Батаарын яс олж за олдодгүймаа гэхэд олон ширхэгийг урд улсад хийлгэж амээркруу гаргах юм гэнэ. Учир нь дараа нь өөрснөө нэг нэгээр нь олж ирж нэр хүндээ өсгөхгүй бол атаархлын дээдээр атаархаж байгаа юм байх. Төр засаг маань ч зүгээр байсангүй гадаадад өнгөрөгчдийг ясыг цуглуулах яам байгуулж түүнийг толгойлох сайд хэдийнээ мэргишэн бэлтгэгдсэн байгаад олзуурхаж байгаа гэнэ. Манайхан ч жийдээ хөдөлж байна даа. Үүнийг харин зарим этгээдүүд овжиноор ашиглаж энд үхэхгүй гадаадад үхнэ гадаад гарж үхэж чададгүймаа гэхэд миний ясыг эрээн ч болтугай оруулж хаяад сайдад дуулгачихаарай гэдэг болсон гэнэ. Амьтаны од болох арга хэзээ ч дуусашгүй билээ.
Ард олон мунгинаж байхад өшөө олон зүйлс гадагш гаран алга болж байгааг хэн ч таахгүй гэжээн. Харин тэднийг авчирч нэр хүндээ өсгөх улс төрчид бол ямар ч яснаас олон гэдгийг бүгд мэдэж байгаа болхоор нэг юм тайвширч байх жишээний.