Еэвэнгийн талыг алга болгосон таван дутуу юм
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хагас баярын тал мэнд хүргэе. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргадаг жагсаалтад дэлхийн 179 орноос Монгол 98 дугаарт орсон, хагас эрх чөлөөтэйд тооцогддог учир бүх зүйл тал еэвэн шиг байх ёстой болж байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хагас баярын тал мэнд хүргэе. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргадаг жагсаалтад дэлхийн 179 орноос Монгол 98 дугаарт орсон, хагас эрх чөлөөтэйд тооцогддог учир бүх зүйл тал еэвэн шиг байх ёстой болж байна. Гарчиг, мэдээ, зураг, сурвалжлага, өгүүллийн хагас нь харагдахгүй, уншигдахгүй байгаагаас ялгаа үгүй учир ийнхүү тал мэнд хүргэснийг хагас байдлаар хүлээн авна уу. Хоёрдугаар үегүй хөлбөмбөг, яг хоёрны нэг нь гарахгүй кино үзэхтэй ялгаа үгүй хагас эрх чөлөөтэй байгаа тул өөрт олдсон арван бүлэг баримтаас зөвхөн тавыг нь таллан байж, дундлан толилуулж буйг 50 хувь хүлээн аваарай.
1. Гүйсэн тулдаа онгоцноос тавхан минут хоцорлоо
“Хэвлэлийн эрх чөлөөний индекс 2013”-т Монгол Улс өмнөх оны 100 дугаар байрнаас хоёроор ахиж 98 дугаарт эрэмбэлэгдэв. Энэ нь онцын чанарын өөрчлөлт биш тул “Ихэд яаран гүйсэн тулдаа онгоцноос 5 минут хоцорлоо. Гүйгээгүй бол бүр арван минут хоцрох байж” гэсэн явдалтай эн тэнцэхүйц амжилт болов. Монгол Улс 2005 онд эхний 50-д багтаж асан амжилтаасаа 8 жилийн дотор хоёр дахин ухарчээ. Ахиад найман жилд энэхүү амжилтаа давтвал 200-д орох, эсрэгээрээ бүр гарах хэмжээнд байна. Учир нь энэ жил гэхэд жагсаалтанд 179 улс байгаа юм. Финлянд жагсаалтыг гурван жил дараалан тэргүүлж байгаа бол баян ходоодонд амьддаа хөшөөгөө босгуулах, иргэдээ гар утсаар ярихыг үл таашаах хообий бүхий удирдагчтай Туркменистан, гурван үеэрээ буюу өвөө, аав, ач хүү залгамжлан хувьдаа өмчилж буй Кимүүдийн эдлэн газар болсон Умард Солонгос зэрэг нь “баян ходоод” болдог уламжлалтай.
2. Хэвийн боов хэвийн бус болсон нь
Энэ онд Монголд олон суваг хаагдсан, олон тооны камер унтарсан, олон сурвалжлагч үзгээ орхисон, олон үг соммеnt буюу сэтгэгдэлд орохоо больсон. Сэтгэгдэл гэдэг нь зөвхөн интернэтэд байршсан материалын доорх сомменt төдий бус цаана нь ерөөс аливаад өөрийн сэтгэгдэлтэй байх, түүнийгээ латин, кирилл, араб, рүни, согд аль хүссэн бичиг, агуулга, фонт хэмжээгээр илэрхийлэх, Засгийн газрын гишүүнд таалагдсан зүйлийг заавал таалах албагүй байх эрх чөлөөний асуудал болно. Жишээ нь, сайдын хувьд хамгийн сайхан бүсгүй интернэт хэрэглэгч бусад хүнд энэ хорвоогийн эгэлгүй дагина, байгалийн төгс бүтээл шиг харагдаж байх албагүй гэсэн утга агуулга, үнэ цэнэ, үндсэн эрх, эрх чөлөө байгаа хэрэг. Сэтгэгдэлдээ илэрхийлэхийг хориглосон үгийн жагсаалтанд “боов” гээд орчиход хэвийн боовны тухай, таван салаа боовны тухай саналаа хэлэх аргагүй. Учир нь хориотой үгийн жагсаалт гаргагчид зөвхөн хэвийн бус боовны тухай бичих гээд байдаг муу золигнууд гэж бүгдийг нь хаасанд оршино. Аав минь багад таван салаа юу өгдөг байлаа гэж бичихээс өөр аргагүй. Тийм тохиолдолд юу гэдэг нь боовноосоо дор зүйл болчихоод байна.
3. Зөвхөн гоёыг нь биш үнэнийг мэдэх эрх
Ардчилсан нийгэмд иргэн нь төрөө сонгон байгуулдаг, зүсэм талханд ч шингээстэй, арван хэдэн төрлийн, хөлс хүч шингэсэн татвар шимтгэлээрээ санхүүжүүлдэг, түр хугацааны мандат олгодог жинхэнэ эзэд нь учраас үнэнийг мэдэх, бодитой хянах эрхтэй. Хэдэн сурвалжлагч, телевиз, сонин, сайт ажилуулдаг, тэнд ажилладаг хүмүүсийн эрх ашиг төдий зүйл биш. Сурвалжлагчид мэдээ өгөхгүй байх, нуух, цааргалах, үнэнийг нь биш худлааг нь нухацтай ярих зэрэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажлыг хорлох гэхээсээ сурвалжлага, өгүүлэл, мэдээ зэргийг унших, сонсох, үзэх олон нийтийг хохироож буй алхам. Үнэнийг мэдэхгүй бол хүмүүс ууланд ч, ойд ч, талд ч, хотод ч, гэр гэртээ ч олуулаа, цөөхүүлээ ихэд төөрнө. Хувийн амьдралдаа зөв шийдвэр гаргах, нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явцыг бодитоор тусгаж авах, үнэлж цэгнэх боломжгүй, нисдэг тэрэг дуудсан ч нөгөөдөх нь ирж өгөхгүй байх гэх мэт үндэсний их төөрөгдөл болчих аюултай. Төрийн зөвхөн сайн хийснийг нь биш аль ч ажил, асуудлыг иргэн мэдэх эрхтэй. Мэдээлэл хүлээн авах, хайж олох, түгээх гэсэн гурван баталгаа энэхүү эрх чөлөөний тулгуур баталгаа нь юм байна. Хаалттай, худал мэдээлэл утаа угаар гэсэн үг. Ил тод, үнэн бодитой, нээлттэй мэдээлэл нь иргэний нийгмийн цэвэр агаар, хүчилтөрөгч болдогт үнэ цэнэ, үндэс учир нь оршино. Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх явцад хаах, хориглох, хянах, цагдах бүлэг, заалтууд сэм сэм нэмэгдсээр үзэл баримтлал, үндсэн утга агуулгаасаа эсрэг болж байсан тул буцаан татаж авахаас өөр аргагүй байдалд орсон. Санаачлагч нь хэн байх, сэтгүүлч мэргэжилтэй эсэхдээ асуудал байгаа юм биш, ардчилсан орны эзэн нь болсон эгэл жирийн иргэд гоё ч бай, гашуун ч бай үнэнийг мэдэхийн тулд эдлэх ёстой эрх. Ардчилал өндөр хөгжсөн оронд сурвалжлагч эх сурвалжаа нууцлах эрхтэй. Монголд тэр эрх нь өнөөдөр эх сурвалжаа нууцлахгүй байхаар зохицуулагджээ.
4. Сайныг чангаах муу дүн
Монгол улс Авлигын индекс огцом буурч байгаа орноор нэрлэгдэж 26 байр ахисан амжилт гарч буй ч ардчиллын торгон баринтагтай, алтан үсгээр тунхаглагдсан хэвлэлийн эрх чөлөө бусад ахиц дэвшлийг хойш чангаах хэмжээний үзүүлэлт болж байна. Эрх чөлөөтэй орон эсэхийн нэг гол хэмжүүр нь хэвлэлийн эрх чөлөө. Хүний язгуур эрх чөлөөний нэг. “Мэдээлэл олж авах нь aрдчилсан нийгэмд амьдарч буй иргэний үндсэн эрхийн нэг бөгөөд иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах нь ардчилсан төрийн үүрэг юм” гэж НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолд онцлон өгүүлжээ. Манай өнөөгийн нөхцөл нь иргэн нь мэдээлэл олж авах үүрэгтэй, төр нь түүнийг олгох эрхтэй гэсэн урвуу байрлалтай байна. НҮБ нь Монголын гишүүн биш, Монгол Улс нь НҮБ-ын гишүүн учраас тогтоолоос эш татав. Иргэн бодит мэдээлэлтэй байх нь ирээдүй маргаашдаа итгэх, өөрийгөө хөгжүүлэх, үнэнийг шүүн тунгаах, тодруулан мэдэх, амьдрал, ахуйгаа сайжруулах, ардчилсан үйл явцад идэвхтэй оролцох, нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явцыг ойлгох, ой тэр хэмжээгээр өөрийн болон үндэстнийхээ хувь заяанд хэрэгтэй зөв сонголт хийх, тэгш эрхээ эдлэх, нээгдмэл боломжийг сайтар ашиглах, төр, засагт хяналт тавих, эрх мэдлээ хэтрүүлэхийг хязгаарлах гэх мэт үнэлж баршгүй өргөн дэлгэр ач холбогдолтой. Иргэн нь мэдээлэлтэй нийгэм л нэн хүчирхэг. Яагаад гэвэл хүн бүхэн төрийн, эдийн засгийн, улс төрийн яг адилхан эрх мэдэлтэй байх боломжгүй, утопи зүйл. Тиймийн учир иргэн нь итгэсэн хүнээ сонгож, эрх мэдэл эдлэх эрх, нөгөө талаар үүрэг оногдуулдаг. Эрхээ хэтрүүлж, үүргээ дутуудуулж байгаа эсэхэд нь мэдээллээр дамжуулж л хяналт тавьдаг. Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэдэгтэй яг дүйх утга.
5. Хуулиас дээгүүр журам, журмаас доогуур хууль
Хэвлэлд олон янзын чөдөр тушаа, уяа дөнгө бий. Зөвхөн засгийн газар, улс төр, эдийн засгийн хяналтаар тогтохгүй. Тогтвортой байдлын гэрээ гэгч сөрөг мэдээлэл гаргахгүй байх заалт бүхий тун ихтэй “хар тамхи” байна. Дэд бүтцийн буюу шугам хоолой, дамжуулагч, крантны бариул атгагч хүртэл хяналт авьчих гээд байдаг. Дамжуулдаг кабель, цацдаг антенн хэний мэдэлд байна, тэр хүний дургүй нь хүрвэл хааж, дур нь сэргэвэл онгойлгох боломжтой. Хэвлэлийн эрх чөлөө нь хэмжээ хязгааргүй зүйл биш хэтрүүлж ашиглахаас сэргийлэх эрх зүй, ёс горимын хязгаарлалтыг өөртөө багтаана. Үндэс угсаа, шашин бишрэл, нас, хүйс, гарал үүсэл, арьс өнгөөр нь ялгаварлах, үзэн ядах, дайсагнасан яс, хаясан суртал ухуулга явуулахыг хориглодог. Шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталж, 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль баталж, төр нь мэдээллийн хэрэгсэл өмчлөх, агуулгад хяналт тавихыг хориглосон боловч тэднээс давсан журамгүй журам, дүрэмгүй дүрэм олон байна. Кабелийн сувгийг аль нэг сэдвээр төрөлжихийг даалган зөвшөөрөл олгож, мэдээ, нэвтрүүлгийнхээ 80 хувийг түүндээ зориулж буй эсэхийг шалгаж байгаа нь техникийн зохицуулалт биш агуулгын хяналт болж таарна, тийм хуульгүй, харин журамтай. УИХ журам баталж, агентлаг, газрууд хууль тогтоодог бол өөр хэрэг. Хэвлэлийн хагас эрх чөлөөг хэрхэн бүтэн болгож, тал еэвэн тавганд өрөхгүйн тулд хийх ажил, өөрчлөх, хүчингүй болгох, хэлэлцэн батлах хууль их байна. Хорин гурван настай, Монголын ардчиллын шинэ сорилт Хэвлэлийн эрх чөлөө хэзээ бүтэн болох вэ? Еэвэнгийн тал нь хаа байна?

Маамар