Төлөөлөгч ирлээ...
Төрөлх хотод маань урьд өмнө болж байгаагүй нэгэн том хурал болох гээддээр дооргүйбэлдээд эхэлчихлээ. Хогоо цэвэрлээд л, машины хязгаарлалтаа чангатгаад л, онгорхой замаа нөхөөд л, онцгүй байшингаа нуугаад л... Энийг хараад яагаад ч юм Н.Нямдаваа гуайн найруулсан “Ховор хүмүүс” гээд нэг марзан кино санаанд ороод болдоггүй.
Энэ тухай хэд хоногийн өмнө өөрийн твиттер хуудас(@borolzoi)дээрээ жиргэмээр санагдаад, жиргэх биш бичмээр санагдаад, нээрээ бид яагаад ийм юм бол гэж гэнэт бодогдлоо л доо. Хэзээ ч билээ дээ, Хиллари Клинтон тэргүүн хатагтай байхдаа манайд ирээд МУИС-ийн хоёрдугаар байраар шагайгаад гарч билээ. Үүний далимаар оюутан бид нэг хэсэгтээ л цэвэрхэн ариун цэврийн өрөөтэй болж, таг харанхуй байсан коридор маань цэлийгээд авч билээ. Медведев ерөнхийлөгч байхдааманайхаар зочлоод Офицеруудын ордны тэрүүгээр ганц яваад өнгөрөхийн төдийд замыг нь маш хурдан толийлгочихож билээ. Бараг маргааш нь ус урсаад лэвдэрсэн зам нь хэвээрээ. Социализмын үеийн энэ хандлага яагаад одоог хүртэл бидэнд байгаад байдаг юм бол?
Гадны зочин ирэхэд цэвэр цэмцгэр гэртээ өнгөтэй өөдтэйгээ өмсөөд тавгийн идээгээ сэргээн угтдаг нь яалт ч байхгүй монгол ёс. Энэ сайхан монгол заншлаараа гадны зочдыг хүлээж авах гээд “ширээний бүтээлгээ бүтээж” байгаабидний буруу биш л дээ. Их наймын уулзалт болох гээд зохион байгуулж байгаа улсад нь бөөн юм болдог л доо, гэхдээ энэ нь зөвхөн аюулгүй байдлын талаасаа байгаа харагддаг.Хамгийн гол нь үүний цаана бидний зарим нэг “гунигтай” амьдралын үнэн нүүр царай харагдаад байгаад л жаахан тийм санагдаад.
Азийн цээжин дэх ардчилсан Монгол орны сайхан имиж байдаг, эдийн засаг нь айхтар өсөж байгаа орны нийслэлийн нүүр царай байдаг, тэр олон хүний тав тух гээд амаргүй.Энэ том хариуцлагатай ажлыг амжилттай зохион байгуулахаар бэлдэж байгаа нь буруу биш ээ. Зүгээр лдалимд нь гунигтай санагдаж байгаа ньбид өөрөө өөрсөндөө ямар хүндэтгэлгүй хандан амьдардагийг мааньилчлээд өгөх шиг. Гадаадын хүн гэхээр л хөл алдан гүйлдэцгээдэг, гадны хэн нэг “Хорлоо аваргын” үг хамгийн үнэн зөв байдаг, өөрснийгөө үл хүндэлдэг, монгол хүнээ хоёрдугаарт тавьдаг тэр сэтгэлгээ. Уул нь өөрсдийнхөө тав тухад илүү санаа тавиад хоггүйцэвэрхэн, шороо тоосоо гүвээд, муухай барилга байвал бүтээгээд, хөшөө дурсгалаа байнга гялалзуулаад “үлгэр жишээ Дүүриймаагийн суурь шиг” цэгцтэй амьдарч болох бололцоотой нь бэлтгэлийн энэ хэд хоногт харагдаж л байгаа байхгүй юу.Дандаа ийм байдаг байсан бол зочид ирэхэд хэдэн туг өлгөөд л болох байсан байх. Нэг иймэрхүү л өнөө маргаашаа аргацаан будаг түрхэн өөрсдийгөө үнэлцгээсээр иржээ бид.
Монгол оронд байгаа бүх юм хамгийн түрүүнд монгол хүндээ л зориулагдсан байх ёстой санагдана. Бас монгол хүн л Монголдоо хамгийн үнэ цэнэтэй нь байх ёстойбодогдоно. Гэтэл гудамжны хаяг нь, ярьж байгаа хэл нь, бичиг нь, гудамж талбай нь гээд л, дандаа гадныханд тал зассан, тэдний ая тухад нийцүүлсэн юм шиг хандлагатай.
“Ховор хүмүүс” киног дэлгэцэнд гаргахад уг нь дургүй байсан юм гэнэ лээ. Гэхдээ яахав манай үлгэр жишээ социалист нийгэмд Сэрээнэн, Самдан дарга нар шиг хоцрогдсон хүмүүс ховор юм даа гээд “Ховор хүмүүс” нэрээр гаргасан гэж сонсож байсан. Бидний дунд ч гэсэн ийм “төлөөлөгчийн сэтгэлгээ” цаашдаа улам л ховор болоосой.Уул нь төрөлх нийслэлийнхээ нэр хүндийн төлөө хэд хоног нэг аятайхан “инээчихэд” биднээс юу хорох вэ дээ. Гэвч төлөөлөгчид хэд хоног бужигнаад яваад л өгнө, бид үлдэнэ.Цаашдаа бид өөрсдөө л төлөөлөгчид шиг амьдардаг болмоор байна шүү дээ.
Батнэрэн
Зочин
БАТАА
Зочин
horwoo
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
gaamp, borolzoi 2-g demjdeg gehdee
Зочин
Ajaa taij
Ajaa taij
Ajaa taij
.....
Зочин
Иргэн
ДАЙНЫ ЦАГИЙН ЦЭРГИЙН УХУУЛАГЧИЙН ХИЙЖ БГАА АЖИЛ
yutyu
Зочин
zohin
zochin