Сурсан зан төрсөн амь биш
Өвгөн гуай нь насан туршийн нугачаа бэдрэхдээ монголчуудын нэгэн базаахгүй занд дурамчхан болсон хүний хувьд хойч үедээ захь юү байя юу хэмээн эргэлзсээр эцэст нь бичиж орхив. Хөндөхөд хэцүү сэдэв тул олонтаа эргэж буцсан билээ.
Өвгөн гуай нь насан туршийн нугачаа бэдрэхдээ монголчуудын нэгэн базаахгүй занд дурамчхан болсон хүний хувьд хойч үедээ захь юү байя юу хэмээн эргэлзсээр эцэст нь бичиж орхив. Хөндөхөд хэцүү сэдэв тул олонтаа эргэж буцсан билээ. Ураг төрөл нутаг нугийн асуудлыг хөндөх хүсүүштэй сэдэв биш. Харин яагаад уншигчдын анхааралд толилуулах нь мөн гэж шийдэв гэвэл бид базаахгүй энэ аашныхаа уршгийг олж харахгүй, бахархал мэт битүүхэн дээдлэн дагасаар үзэл оюундаа дасган өөриймшүүлжээ. Хор уршиг нь мэдрэгдэхгүй даамжраад байдаг, тун их гөнөтэй, яс мах цуснаас угшилтай учир их ужиг, салшгүй дархлаатай муу зан тул хойч үеийг үүнд анхаарлаа сайтар хандуулаач гэх гэсэн юм.
Зарим аав ээж, үр хүүхэд, гэр бүл эрх ашгаа бусдынхаас өндөрт тавьдаг тохиолдлыг хүндэтгээд орхиё. Ах дүү амраг садангаараа булагнахыг ч үгүйсгэхэд хэцүү. Яс цусан холбоог оролдох эвгүй агаад осолтой. Халуун ам бүл, хамаатан садангууд өөрсдийн явцуу эрх ашиг, хувийн сувьдаг шуналаа бусдыг холгох, нийгмээ хохироох замаар хангахын төлөө мунхгаар муйхарлах занд хэн ч дургүй. Гэвч яая гэхэв хамаа сүлбээ юмсан хойно ямар хэм хэмжээтэй байхыг тогтоож, олон түмнийг хүлээн зөвшөөртөл сэнхрүүлэх гаргалгаа олоогүйгээс хойш тэднийг тойроод нутгархах, аймгархах үзлийг хөндөхөөр шийдлээ. Жалга довын үзэл зах зээлд бүр гаарсан тул үүнийг бичихэд түлхсэн биз.
Нутгийн, аймгийн, ангийн нөхөд биестээ туслахыг хэн ч үгүйсгэхгүй. Гагцхүү бусдын болон нийгмийн эрх ашгийг хохироогоод, хууль зөрчөөд, ёс суртхууны хэм хэмжээг ноцтой гажуудуулаад, увайгүй нутгархах, аймгархах хуйвалдаан өдгөө манайд газар авсан бөгөөд хамгийн аюултай нь энэ бусармаг явдлыг нийтээрээ зөвшөөрөөд, тэгтлээ тоодоггүй, байх ёстой үзэл гээд жигшдэггүйд хор холбогдол нь дархлагдаад, удам дамжин мөнхөрчээ. Өөрөөр хэлбэл бид аймгархах, нутгархах үзлээс хэзээ ч салахгүй буруу зандаа хөтлөгдсөөр өдгөөтэй золгож байна. Нутгархах зан хэр хэмжээндээ хүний ёсонд багтаад хуулийн хүрээнд бол гэмгүй. Үүнд хэн ч дургүйцэхгүй. Харин ч дэмжинэ. Хэрээс хэтэрсэн нутгархаг үзэл дэндэж байна уу гэвэл “дэндэж байна” гээд дуу алдах хүн олон гарна. Удам дамжсан нутгархаг зан хувийн том жижиг компаниудад хүчээ авч дэндүү бүдүүлгээр жанжилж буйд нийгэм бухимдаж байна. Зөвхөн хувийн аж ахуйгаар тогтохгүй төр засгийн байгууллагууд мөн ижил. Сайд дарга нар жалга довынхноо тойруулаад сууж байх дуртай.
Буруу ч байсан манай нутгийнх бол зөв болгох хэрэгтэй гэсэн тэмцэл, хор шар олон хүний дотор нууцаар арзганаж буй. Муу ч байсан манай нутгийнх бол дэвшүүлэх ёстой гэсэн хуйвалдаан хүчтэй байна. Нутгийнх бол хамтарч хулгай хийхэд найдвартай гэсэн үзлээс хүчирхэг бүлэглэлүүд үндэслэж буй. Алтан нутаг байж нутаг нэгтнийнхээ хулгайг сөхлөө гэж адалдаг бичигдээгүй хууль бий. Энэ хууль шиг хүчирхэг үйлчилгээтэй хууль УИХ гаргаж чадаагүй гэхэд болно. “Муу ч гэсэн нутгийн юм түүнийг ялнаас гарга” гэх гуйлтыг монголчууд бид хачирхахгүй, бүр зөвшөөрөөд дэмждэг биш билүү. Нам төрийн том албанд орныхоо хүнийг заавал нутгаасаа тавих гэж үгсэх зан өнгөрсөн зуунаас угшилтай. Нутгийн хүн мулгуу мохоо ч бай хамаагүй өндөр сэнтийгий нь заавал залгамжлан эзлэх ёстой мэт ойлголт өдгөө ч арилаагүй уламжлагдсаар явна. Хэн нэгэн том дарга болбол нутаг нугийнхан түүн дээр ялаа шиг шавчихна. Тэгээд хуйвалдаж гарна.
Яс угсаагаа дээдлэх соёл. Яс угсаагаа дээдэлж буй нь энэ гээд бусад яс угсааг ямагт дорд оруулах гэж хор найруулж явдаг жөтөөрхөл зарим нутгийн зарим хүмүүст ад хөдлөм байдаг. Атаархал жөтөөрхөл гай тарихаас бус сайныг авчрахгүй. Дээр доргүй нутгархаг атаархал нууцхан бугшиж буй юм биш үү. Иймээс базаахгүй зангаасаа ухаалгаар салж, ариун тунгалаг ёс суртхуунд гэгээрцгээе л дээ. Аймгархах нутгархах шал утгагүй бөглүү бүдүүлэг ааштайгаа алийн бүр тэнэгтэх вэ. Сайн бодооч. Ялангуяа хөгжилтэй орны соёлтой иргэд болж яваа залууст яс угсаагаараа булагнах зан огт зохихгүй чимэг шүү гэдгийг захья. Нутаг нугын аминчхан бөөрөлхүү зан тархай бутархай нүүдлийн ахуйгаас гаралтай агаад олноороо бөөгнөрч хотжиж иргэншиж буй цоо шинэ аж төрөх ёсонд огт нийцэхгүй болсныг итгэл үнэмшил болгоод салах цаг тулжээ. Юм бүхэн хугацаа хэмжээтэй байдаг гээ биз дээ. Монголчууд базаахгүй энэ зангаасаа эгүрт хагацаж чадах уу. Чадъя гэвэл уг нь санаагаар бүтэх ажил. Үүнд хүрэлцэхгүй хөрөнгө, байхгүй технологи ямар шаардах биш. Нутгархаг үзэл монгол хүний мөнхийн дагуул, мөнхийн сүүдэр биш байлтай. Хэлсэн үгээ ягштал шударга дагадаг, за гэвэл ёогүй, зорьсон зорилгодоо тууштай зүтгэдэг, багаар ажллах соёлтой, сэтгэх авъяастай, урлах гартай хүнийг л сонгож нөхөрлөхөөс бус нутгийнх бол өөдгүй ч бай хамаагүй хамтарна гэж сохроор зүтгэх зан хэрэггүй болжээ. Хулхи ч бай нутгийнх бол надад үнэнч зүтгэнэ гэсэн ухагдахууныг яс баримтлах хаашаа болоод байна. Цаг үеийнхээ өөрчлөлтэй хөл нийлүүлье гэвэл нутгархах зан хоцрогджээ.
Гэр бүл, ах дүү, садан хамаатан, нутаг нугаараа баг болж ажиллахад зохимжтой байлгүй яахав. Ингэж ажиллахад гар сэтгэл нийлж ашиг орлого, амжилт бүтээл арвинтай байдаг нь амьдралд нотлогдсон сайн тал нь юм. Муу тал нь гэвэл жалга довоороо бүлэглэн бусдыг дарамтлан хохироож гомдоодог, үгсэн хууль зөрчиж, улс олон нийтийн эрх ашигт ноцтой хохирол учруулснаа хуйвалдан илрэхгүйгээр хамтран нуудаг гэмт хэргийн үүр болох нь бий. Томорсон компаний даварсан эзэн алтан нутаг яс угсаагаар бүрэн хуяглаж, ажилчдаа дураараа даралдаг зоддог, халдаг хөөдөг, цалигий унждаг эзэрхэг түрэмгий вант улсаа ардчиллын жилүүдэд аль хэдийнэ байгуулаад амжжээ. Ийм хэмжээгүй эрхэт эзэнт улс хаа сайгүй цэцэглэн хөгжиж, мандан бадарч байна. Аймгархаг ах дүүсэг хуяг цайз нь улам бөхжиж, хууль хяналтынхнаас далдрахаа больжээ. Нутгархах зан дээр намчирхах зан нэмэгдээд Монгол улс хуйвалдааны орон болж гүйцэв. Энэ гутамшигт үзэгдэл муу юм мундахгүй дагуулж байна. Цэцэг цэврүү шиг ариунхан үр садад минь энэ базаахгүй зан бүү өвлөгдөөсэй гэж залбиръя. Хэрэггүйг хаяж, хэрэгтэйг дээдэлсээр хөгжилд хүрсэн улс гүрэн зөөнгүй билээ. Сурсан зан төрсөн амь биш болохоор орхиё гэвэл орхиж болмоор санагднам.

2013-04-03
bid mongolchuud
Зочин
myagaa
Зочин
çî÷èí
Зочин
Зочин
tuv
Зочин
çî÷èí
P
sss
Зочин
VI
hoishluulashgui sedev
Манай Сэлэнгийхэн
Зочин
Зочин
иргэд
Батнэрэн
Зочин
Зочин
Завхан нутгийн хүн
зочин
Зочин
Зочин
МОНГОЛ
гааби
irgen
unshigch