Аль ч намын мөрийн хөтөлбөр гэж нэг л их урт юм байх. Уншихад залхуутай, уншуургүй юм. Тэгхээр би гишүүдийн хийж буй үйлдэлээс мөрийн хөтөлбөрийг нь ойлгосон нь дээр гэж боддог. Би бас буруу бодож байж болно. Засаад явчихна биз миний л бодол шүү. Ингээд эхний ээлжинд манай нэгэн намын мөрийн хөтөлбөр иймэрхүү юм байдаг болуу гэж таагаад байгаа.
 
Өөрийн тасарч гарсан намыг байнга биднээс тасарч гарсан нам хэмээн цоллож байх. Энэ үгийг бүх гишүүддээ үүрэг болгох. Мөн бусад намд гомдогсдыг нарийн судалж намдаа элсүүлэх. Тэд хамгийн мундаг гишүүд болдгийг анхаарна уу.

Намын даргын баривчлагдаж байгаа бичлэгээр клип хийлгэж цацуулах. Ард түмнээр өрөвдүүлэх тактиз барих.

Ерөнхийлөгчийн сонгуулиар бусад намтай эн тэнцүү ярилцаж эвсэх гэж байгаа ч юм шиг. Үгүй ч юм шиг байх. Энэ нь намуудыг араасаа гүйлгэх асар том тактик болдог юм шүү.

Бүх ээж нарын хуралдай зохиож тэднээр намын даргыг магтуулах. Намын даргыг суллуулахыг дэмжээгүй хүмүүсийг хүүхэд гаргаж өсгөсөн ч ээж гэж тооцохгүй байх

Тэлвийзийнхээ хамгийн олон хүн үзхээр нэвтрүүлгүүдийн дундуур намын даргын тухай ирклаам цацах. Яалангуяа олон үзэгчтэй шууд явж буй бөх зэрэг спортын арга хэмжээнүүдийг онцгой анхаарах

Тэлвийзийн нэвтрүүлэг  мэдээ бүрийг намын даргын тухай үгээр төгсгөх. Тухайлбал хүүхдийн нэвтрүүлгийн төгсгөл. “Эрхэм хүүхдүүдээ та бүхний унтах цаг боллоо. Гэхдээ аав ээж дээ нэгэн ухаантай хүн хилч хэргээр хоригдсоор байгаа тухай сануулаарай.” Гоо сайхны нэвтрүүлэгийн төгсгөл. “Энэхүү гоо сайхны бүтээгдхүүн сэвх нөсөө толбоноос салгах хэдий ч угын сэвхгүй ухаалаг дарга маань шоронд байна шүү дээ” гэх мэтчилэн холбож байх.

Төрийн албанд өндөрт гарсан сайд дарга нарт өглөө бүр дарга хоригдсоор байгаа шүү гэж сануулж байх.

Намаас томилогдсон сайд гишүүд тус тусын яам салбараа бүхэлд нь намын даргын асуудалд шилжүүлэх. Тухайлбал боловсролын салбарт манай намаас томилогдвол шорон дахь хоригдогчдын боловсролыг дээшлүүлэхийн тулд хорих газар өндөр хурдны интэрнэт тавих. Аялал жуулчлалын салбарт томилогдвол хорих газар жуулчдыг татах үүднээс өндөр зэрэглэлийн ресторан саун бассэйн далайн эрэг зэргийг улсын төсвөөс хайр гамгүй хийх.

Намаас их хурлын гишүүнд томилохдоо энгийн нэгэн тэмцэгч дундаас тодруулах. Тэд хамгийн үнэнч зүтгэж галруу орхоос ч сийхгүй бөгөөд бусад тэмцэгч нарт үлгэр дуурайлал болох сайн талтай. Мөн тэр гишүүний замналаар замнаж намын даргыг сулуулах шаардлага тавьж буй тэмцэгчидэд таанууст дарга болох ирээдүй байна гэдгийг байнга сануулж байх. Тэдний өлсөглөн жагсаал зэргийн гал дээр тос нэмж ирэлж хурцалж байх.

Хөдөө орон нутгийн мэдээлэл муутай хүмүүст төр засгийн тэргүүн байсан хүнийг яаж байгаа тухай байнга ухуулага хийх. Ингэхдээ мөн тэлвийзээ байнга ашиглах. Хотын амьдрал сүйрч байгаа тухай хөдөөнийхөнд. Хөдөөний амьдрал сүйрч байгаа тухай хотыхонд мэдээлэх. Ерөнхийдөө агуу удирдагч хорионд байхад сүйрэх нь дамжиггүй гэж мэдээлэх.

 Намын даргыг ерөнхийлөгч байсанд хүндэдтгэл үзүүлж элдэв ерөнхийлөгч нэртэй албан тушаалд хүүг нь зүтгүүлэх. Албан тушаалд хүн жижигдэдгүй хүнд харин албан тушаал жижигддэг юм шүү.

Намын дарга хэзээ хэзээгүй гарж ирж магадгүй тул түүнд нэг их хурлын гишүүний суудлыг хадгалах. Гарж ирхээр нь суух суудалгүй байлгаж туйлын болохгүй.

Эрх мэдэл хамгийн чухал. Эхний удаад бүх намыг газар доор ортол муулж эх орны дайсан гэж цоллох. Хэрэв эрх мэдлийн төлөө нэгдэх бол эх орны дайсан гэж цололсон намтайгаа эвсэхэд хэн ч гайхахгүй байх.

Мөн намын баярыг муулж урвагчид гэж цоллож байсан нөхөдтэйгээ хамт эгнэн зогсож тэмдэглэхээс бүү ичэж зов. Ард түмний ой санамж ойрын байдаг юм. Хамгийн гол нь том намууд ч манай намыг хань татаж байна гэсэн ойлголт төрүүлэх.

Хэрэв энэ намын мөрийн хөтөлбөрийг зөв таасан бол дараагын намын мөрийн хөтөлбөрийг таах ажилдаа орно. Энэ тэхдээ мөрийн хөтөлбөр гэхиймуу дотоод журам гэхиймуу за юутай ч иймэрдүү баримт бичиг байж мэдэхийн шүү. Зөв бол лайк буруу бол шээр хийгээрэй ха ха. Яг фээсбүүкийн солиорол тусахнээ.